Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 151/ШШ2017/00127

 

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 151/ШШ2017/00127

Төв аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг би,

нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, 6-р баг, Баруун Зуунмод 8а гудам, 10 тоотод оршин суух Боржигон овогт Доржсүрэнгийн Сундуй /НЭ57111775/-ны нэхэмжлэлтэй,

хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 1-р баг, Номт, 34 байр, 4 тоотод оршин суух, Баясгалан овогт Өлзийбилэгийн Ваанчиг /ЧТ62101374/-д холбогдох,

1 500 0000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: БНХАУ-д үйлдвэрлэсэн блокны шинэ хагас автомат машиныг 1 800 000 төгрөгөөр үнэлэн 300 000 төгрөгийг өгч авсан. Гэвч үлдэгдэл 1 500 000 төгрөгийг өгөөгүй, утсаа авахгүй хохироож байгаа тул иргэн Ө.Ваанчигаас блокны машины үнэ болох, 1 500 000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ө.Ваанчиг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.Сундуйгаас 1 800 000 төгрөгөөр блокны машин худалдаж аваад 300 000 төгрөгийг өгч үлдэгдэл 1 500 000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийг 2017 оны 03 сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх, хэрэгт цугларсан болон хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Сундуй нь Ө.Ваанчигт холбогдуулан 1 500 000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулахыг хүсч, шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Зохигчдынхооронд эд хөрөнгийг зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ө.Ваанчиг нь нэхэмжлэлийн шаардлага 1 500 000 төгрөгийг, 2017 оны 03 сарын 20-ны өдрийн дотортөлж барагдуулах тайлбарыг ирүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч Д.Сундуй нь тайлбарыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлтийг гаргасныг шүүх хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцэж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38 950 төгрөгийн 50 хувь болох 19 475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 19 475 төгрөг, хариуцагч Ө.Ваанчигаас 19 475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Сундуйд олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Сундуйгийн нэхэмжилсэн 1 500 000 төгрөгийг хариуцагч Ө.Ваанчиг нь 2017 оны 03 сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38 950 төгрөгийн 50 хувь болох 19 475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 19 475 төгрөг, хариуцагч Ө.Ваанчигаас 19 475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Сундуйд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг Ө.Ваанчиг сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                        Л.ОЮУНЦЭЦЭГ