Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 151/ШШ2017/00128

 

 

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 151/ШШ2017/00128

Төв аймаг

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг би,

т ? / -ийн нэхэмжлэлтэй,

?/ д холбогдох

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нөхөр О.? 1996 онд гэр бүл болж, одоог хүртэл 20 жил амьдарч байна. 1997, 1999 оны хүү, охинтой болсон 2017 оны 1 сард бид хоёрын харьцаанд үл ойлголцол, зөрчилдөөн үүссэн учир гэрлэлтийг цуцлуулах нэхэмжлэл гаргасан юм. Тухайн үед сэтгэл санааны хувьд хүнд байдалд байснаас яаран шийдвэр гаргасан тайвширч бодсоны эцэст нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Ц.? нь О.?т холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргаж байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцаднэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д Гэрлэгчид гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийг хэлнэ гэж, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-д гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биенээ халамжлах, ... хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй байх... гэж гэрлэгчдийн эрх үүргийг тус тус хуульчлан заасан хуулийншаардлагатай нийцэж байна.

Нэхэмжлэгч Ц.? хуульд заасны дагуу эцэг, эх байх эрх, үүргээ ухамсарлаж хамтын амьдралыг хэвийн үргэлжлүүлэхээр шүүхэд тайлбараа бичгээр ирүүлсэн байна.

Иймд зохигчдын эвлэрэл, нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Зохигчдын хэн аль нэг нь ахуй амьдралын шаардлага, зүй бус харилцааны улмаас нэхэмжлэгч болон хүүхдүүдийн эрх ашиг хөндөгдсөн гэж үзвэл шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээлттэй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаах Ц.?гийн нэхэмжлэлтэй О.Э?т холбогдуулан гэрлэлт цуцлуулахыг хүссэн тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг Төрийнсангаас гаргуулж нэхэмжлэгч Ц.?д буцаан олгосугай.

 

  ШҮҮГЧ                                          Л.ОЮУНЦЭЦЭГ