Шүүх | Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
Хэргийн индекс | 151/2017/00012/И |
Дугаар | 151/ШШ2017/00129 |
Огноо | 2017-02-06 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 151/ШШ2017/00129
2017 оны 02 сарын 06 өдөр | Дугаар 151/ШШ2017/00129 | Төв аймаг |
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчЛ.Оюунцэцэг би, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Скайтал плазад байрлах Скайтал ХХК /РД:2576376, утас:1800-1515, 91118197/-ын нэхэмжлэлтэй,
Төв аймаг, Эрдэнэсант сум, 5-р баг, Улаанхудаг 2, 8 гудамж, 287 тоотод оршин суух Батбаярын Анхбаяр /СЬ87021021/-д холбогдох,
Төлбөрийн үлдэгдэл 278 343 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Анхбаяр нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2013 оны 01 сарын 02-ны дараа төлбөрт Pkstpaid NICE үйлчилгээний хэрэглэгч болох хүсэл гарган гэрээ байгуулж 91055596 дугаарын эзэмшигч болсон. Гэтэл Б.Анхбаяр нь гэрээний дагуу үүргээ үл биелүүлж үйлчилгээг хаасан. Иймд Б.Анхбаяраас төлбөрийн үлдэгдэл 274 843 төгрөг, нотариатын зардал 3500 төгрөг, нийт 278 343 төгрөгийг нэхэмжилж байсан боловч хаягтай байхгүй байх тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Скайтал ХХК-ийн ярианы төлбөр болох 278 343 төгрөгийг хариуцагч Б.Анхбаяраас нэхэмжилсэн байна.
Төв аймгийн Эрдэнэсант сумын 5-р багийн дарга Ц.Долгорсүрэнгийн 2017 оны 01 сарын 12 өдрийн 08 тоот Иргэн Батбаярын Анхбаяр /мь87021021/ регистрийн дугаартай, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт тус багийн нутагт амьдарч байгаад Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд шилжин явсан гэх тодорхойлолтыг үндэслэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Скайтал ХХК нь Б.Анхбаярт холбогдуулан ярианы төлбөр болох 278 343 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9 000 төгрөгийг Төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгчид Скайтал ХХК-д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ