| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00125/и |
| Дугаар | 151/ШШ2017/00132 |
| Огноо | 2017-02-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 151/ШШ2017/00132
| 2017 оны 02 сарын 07 өдөр | Дугаар 151/ШШ2017/00132 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Алтанбулаг сум, 3-р баг, Алтан-Овоод оршин суух Тугч овогт Баасанжавын Байгальмаа /НА66112664/,
Ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 01 сарын 19-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Байгальмаа нь Төв аймаг, Алтанбулаг сум, Хөдөлмөр нэгдэл Алтан-Овоо бригадад эцэг Д.Баасанжавын суурьт анх 1981 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс МХЗЭ-н илгээлтээр 7 дугаар ангиасаа эхлэн малчин болж ажиллаж байгаад 1983 оноос өрх тусгаарлан нөхөр С.Намжилийн суурийн ахлагчаар хонь, үхэр бригадад малчин сальчнаар тасралтгүй 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажилласан. Тухайн үеийн хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр нээгдээгүй ба хөдөлмөрийн хөлс өрхийн тэргүүлэгч, суурийн ахлагчийн нэр дээр бичигдэж байсан, 1983 оноос эхлэн гэр бүлтэй болж, хөдөлмөрийн хөлс Б.Байгальмаагийн нэр дээр гарч байсан. Иймд Б.Байгальмаагийн Төв аймаг, Алтанбулаг сумын Хөдөлмөр нэгдэл Алтан-Овоо бригадад 1981 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Байгальмаа нь тэтгэврээ тогтоолгож чадахгүй байгаагийн улмаас ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Б.Байгальмаа нь Төв аймаг, Алтанбулаг сумын Хөдөлмөр нэгдэл Алтан-Овоо бригадад 1981 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор дараах нотлох баримтуудыг ирүүлжээ. Үүнд:
1. Төв аймгийн архивын тасгийн 2016 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 64 тоот Б.Байгальмаагийн 1981 оноос 1989 он хүртэлх цалингийн түүвэр,
2. Төв аймаг, Алтанбулаг сумын Монгол-Солонгосын найрамдлын нэрэмжит Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 85 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаалын ... /22-т Б.Байгальмаа үхэрчин/ гэсэн бичилт,
3. Төв аймгийн Алтанбулаг сумын Хөдөлмөр нэгдлийн даргын 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 30 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалын ..../130-д Б.Байгальмаа/ гэсэн бичилт, 1994 оны 01 сарын 01-ны өдөр дээрх нэгдэл Аргалант хувьцаат компани болж ажилчдаа буцаан авсан тухай тушаалын хавсралтын 130дугаарт хүсэлт гаргагчийн нэр бичигдсэн байна.
4. Төв аймаг, Алтанбулаг сунын Монгол-Солонгосын найрамдлын нэрэмжит Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 85 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаалын ..... /22-д Б.Байгальмаа үхэрчин/ гэх бичилт,
5. Төв аймаг, Алтанбулаг сумын Монгол-Солонгосын найрамдлын нэрэмжит Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн даргын
6. Төв аймгийн Алтанбулаг сумын Аргал хувьцаат компанийн захирлын 1992 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 7 дугаартай тушаалын /......130-д Б.Байгальмаа/ гэх бичилт, мөн 2 дугаартай тушаалын /....130-д Б.Байгальмаа/ гэх бичилт,
7. Гэрч С.Бямбанайдан: Б.Байгальмаа нь Төв аймаг, Алтанбулаг сумын Алтан-Овоо бригадад 1981 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан нь үнэн би тухайн үед нярав байсан гэх тодорхойлолт,
-гэрч Д.Пүрэвдорж: Б.Байгальмаа нь Төв аймаг, Алтанбулаг сумын Хөдөлмөр нэгдэл Алтан-Овоо бригадад 1981 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан нь үнэн би тухайн үед номын санч, нярав байсан гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг ирүүлжээ.
Б.Байгальмаагийн хөдөлмөрийн дэвтэр байхгүй, ажилд орсон тушаал өөрт нь болон архивт хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд түүний цалингийн түүвэр дээрх бичилтийн 1981 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөр ажилд орсон он, сар, өдрийг, 1994 оны 1 сарын 01-ны өдөр гарсан Аргалант хувьцаат компани болж ажилчдаа буцаан авсан тухай тушаалын хавсралтыг ач холбогдолтой нотлох баримт гэж үнэлж ажлаас чөлөөлөгдсөн өдөр гэж тогтоох нь зүйтэй байна.
Иймд Баасанжавын Байгальмаа нь Төв аймаг, Алтанбулаг сумын Хөдөлмөр нэгдэл Алтан-Овоо бригадад буюу Аргалант хувьцаат компанид / нэг байгууллагад / 1981 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл тасралтгүй хонь, үхэр маллаж байсан байдлыг сэргээн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тугч овогт Баасанжавын Байгальмаа /НА66112664/-нь Төв аймаг, Алтанбулаг сумын Хөдөлмөр нэгдэл Алтан-Овоо бригадад буюу Аргалант хувьцаат компанид 1981 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Байгальмаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ