| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзийн-Отгон |
| Хэргийн индекс | 107/2020/0043/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/63 |
| Огноо | 2020-05-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Ганчимэг |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 2020/ШЦТ/63
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.ӨЛЗИЙ-ОТГОН даргалж,
Нарийн бичгийн дарга: *******,
Улсын яллагч: *******,
Шүүгдэгч: ******* /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн 2004000000044 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Зоос булаг” ХХК-д туслах ажилтнаар ажилладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Багануур дүүрэг 1 дүгээр хороо Хуцаагийн ....тоотод оршин суух, /иргэний үнэмлэхний хаяг: Чингэлтэй дүүрэг 17 дугаар хороо, Сурагчийн 49 дүгээр гудамжны .... тоот/, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Ж овгийн Б-ын Б /РД:*******/,
Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд тогтоосноор/:
Шүүгдэгч ******* нь 2020 оны 4 дүгээр сарын 05-ны оройн 22 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 9 дүгээр гудамжны 8 тоот хашаанд хохирогч Б.Г-ийн “энэ байтугай л ажлыг хүмүүс хийж байгаа шүү дээ, 10-хан тоосго ачиж өгчихөөд архи нэхээд, чи юун сүртэй юм бэ” гэж хэлсэнд нь дургүйцэн хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохиж биед нь хамар ясны шинэ хугарал, хамрын нуруунд цус хуралт гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Тэр өдөр би хохирогч Г-тэй нэг ч үг дуугараагүй, хэрүүл ч хийгээгүй. Тэр хүн өөрөө хэрүүл хийгээд байсан. ...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа.” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/
Хохирогч Б.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотоос найз З-ийн ээжид тоосго зарах хувийн ажилтай ирж, З болон түүний эхнэр Т, хадам ээж нь бас нэг дүү нь гэх эмэгтэйтэй хамт бид нар Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 9 дүгээр гудамжны 8 тоотод байрлах манай хашаанд тоосго ачиж байхад 21-22 цагийн үед З машинтайгаа гарчихаад орж ирэхдээ гаднаас Б гэх танихгүй согтуу залуу дагуулж орж ирээд нөгөө залуу тоосго ачилцаж байгаад З-ийн хадам ээжээс архи нэхсэн бололтой ээж нь намайг “хоёулаа хамт архинд яваад ирье, хэдэн тоосго ачилцаад архи нэхээд байна” гэж хэлэхээр нь би ажлаа дуусгах гээд яарч байсан болохоор Б гэх залууг “чи хэдэн тоосго ачилцчихаад архи нэхээд байхдаа яадаг юм, юун сүртэй юм бэ, энэ зэргийн ажлыг хийж л байдаг биз дээ” гэхэд чамд ямар хамаатай юм бэ гэсэн. Зоригоо Б гэх залууг “одоо дуусах гэж байгаа юм чинь чи харьж амрахгүй юу даа” гэхэд согтуу хүн юм чинь яаж дуугуй байхав амандаа юм үглээд хашаанаас гарсан. Тэр үед тунгаа дүүтэйгээ машин дээр тоосго өрж, З, түүний хадам ээж бид гурав доороос тоосго авч өгч байхад нөгөө Б гэх залуу хашаанд орж ирээд над руу чигээрээ ирээд хамар хэсэгт минь зангидсан гараараа нэг удаа цохьсон. Хамраас цус гараад машинаас салфетика авах гэж байхад намайг “чи Багануурын янхан биз дээ, ямбийсан авгай минь” гэх мэтээр доромжлоод байсан. Миний хамар хугарсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8-р хуудас/,
Гэрч П.Ба-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Б нэг цаг гаран тоосго ачиж байгаад хадам ээжийг ганц юм аваад өгчих гэхэд хадам ээж “байж бай” гээд тоосгоо ачаад байхад Г хажуугаас нь “жоохон юм хийчихээд юун сүртэй юм бэ, архичин чинь” гэх мэтээр хэлэхэд нь би “одоо дуусах гэж байгаа юм чинь чи одоо харьж амар, явж бай” гэхэд Б хашаанаас гарахаар явах үед Г араас нь “архичин” гэх мэтчилэн үгээр доромжлоход эргэж ирснээ Г-ийг гараа далайж байгаад 1 удаа цохьчих шиг болсон. ...Г-ийг цохих болсон шалтгаан нь өөрөөс нь архи нэхээгүй байхад голоор нь орж хариулаад “архичин” гэх мэтээр хэлээд байхаар нь цохьсон байх.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-р хуудас/,
Гэрч Г.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Б ирэхдээ өдөр нь архи уусан юм уу гэмээр халамцуу ирсэн. 30-40 минут тоосго ачилцаж байгаад ээжийг ганц юм аваад өгчих гэж гуйхад ээж Г-ийг “хамт дэлгүүр орж архи аваад ирье, Б архи аваад өг гээд байна” гэж хэлэхэд Г Б-ыг “10 хүрэхгүй тоосго аччихаад архи нэхлээ, ажлаа хийж дуусгачихаад болдоггүй юм уу” гэхэд “чи муу юу гээд байгаа юм бэ, чамд хамаагүй” гээд маргаж байгаад Б Г рүү гар далайх шиг болоход Г чи цохьчихлоо шүү дээ гэж хэлж байсан. Б-ыг Г архинд дуртай архичин, гуйлгачин юу юу гэлээ үг хэлээр хэлэхэд Б хашаанаас гарах гэж явж байснаа эргэж ирээд цохьсон. Яг хаана нь цохисныг мэдэхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Багануур дүүрэг дэх шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн №094 дугаартай: “...1. Б.Г-ийн биед хамар ясны шинэ хугарал, хамрын нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 14-15-р хуудас/,
2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан: “Багануур дүүргийн 4-р хороо, Рашаантын 9 дүгээр гудамжны 8 тоотод оршин үл таних согтуу залуу намайг хэл амаар доромжилж нүүрэнд 1 удаа цохьсон” гэсэн дуудлага, тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас/,
Шүүгдэгч *******-ын хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 25, 29-36-р хуудас/,
*******-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 26-р хуудас/,
******* нь хохирогч Б.Га-ийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол арилгасан тухай баримт /шүүх хуралдаанд өгсөн/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.
Шүүгдэгч ******* нь 2020 оны 04 дүгээр сарын 05-ны оройн 22 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 9 дүгээр гудамжны 8 тоот хашаанд хохирогч Б.Г-ийн “энэ байтугай л ажлыг хүмүүс хийж байгаа шүү дээ, 10-хан тоосго ачиж өгчихөөд архи нэхээд, чи юун сүртэй юм бэ” гэж хэлсэнд нь дургүйцэн, хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохиж биед нь хамар ясны шинэ хугарал, хамрын нуруунд цус хуралт гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хохирогч Б.Г-ийн биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч *******-ын хохирогчийн нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохьсон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь:
- Хохирогч Б.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотоос найз З-ийн ээжид тоосго зарах хувийн ажилтай ирж, З болон түүний эхнэр Т, хадам ээж нь бас нэг дүү нь гэх эмэгтэйтэй хамт бид нар Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 9 дүгээр гудамжны 8 тоотод байрлах манай хашаанд тоосго ачиж байхад 21-22 цагийн үед З машинтайгаа гарчихаад орж ирэхдээ гаднаас Б гэх танихгүй согтуу залуу дагуулж орж ирээд нөгөө залуу тоосго ачилцаж байгаад З-ийн хадам ээжээс архи нэхсэн бололтой ээж нь намайг “хоёулаа хамт архинд яваад ирье, хэдэн тоосго ачилцаад архи нэхээд байна” гэж хэлэхээр нь би ажлаа дуусгах гээд яарч байсан болохоор Б гэх залууг “чи хэдэн тоосго ачилцчихаад архи нэхээд байхдаа яадаг юм, юун сүртэй юм бэ, энэ зэргийн ажлыг хийж л байдаг биз дээ” гэхэд чамд ямар хамаатай юм бэ гэсэн. З Бгэх залууг “одоо дуусах гэж байгаа юм чинь чи харьж амрахгүй юу даа” гэхэд согтуу хүн юм чинь яаж дуугуй байхав амандаа юм үглээд хашаанаас гарсан. Тэр үед тунгаа дүүтэйгээ машин дээр тоосго өрж, З, түүний хадам ээж бид гурав доороос тоосго авч өгч байхад нөгөө Б гэх залуу хашаанд орж ирээд над руу чигээрээ ирээд хамар хэсэгт минь зангидсан гараараа нэг удаа цохьсон. Хамраас цус гараад машинаас салфетика авах гэж байхад намайг “чи Багануурын янхан биз дээ, ямбийсан авгай минь” гэх мэтээр доромжлоод байсан. Миний хамар хугарсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8-р хуудас/,
- Гэрч П.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Б нэг цаг гаран тоосго ачиж байгаад хадам ээжийг ганц юм аваад өгчих гэхэд хадам ээж “байж бай” гээд тоосгоо ачаад байхад Г хажуугаас нь “жоохон юм хийчихээд юун сүртэй юм бэ, архичин чинь” гэх мэтээр хэлэхэд нь би “одоо дуусах гэж байгаа юм чинь чи одоо харьж амар, явж бай” гэхэд Б хашаанаас гарахаар явах үед Г араас нь “архичин” гэх мэтчилэн үгээр доромжлоход эргэж ирснээ Г-ийг гараа далайж байгаад 1 удаа цохьчих шиг болсон. ...Г-ийг цохих болсон шалтгаан нь өөрөөс нь архи нэхээгүй байхад голоор нь орж хариулаад “архичин” гэх мэтээр хэлээд байхаар нь цохьсон байх.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-р хуудас/,
- Гэрч Г.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Б ирэхдээ өдөр нь архи уусан юм уу гэмээр халамцуу ирсэн. 30-40 минут тоосго ачилцаж байгаад ээжийг ганц юм аваад өгчих гэж гуйхад ээж Г-ийг “хамт дэлгүүр орж архи аваад ирье, Б архи аваад өг гээд байна” гэж хэлэхэд Г Б-ыг “10 хүрэхгүй тоосго аччихаад архи нэхлээ, ажлаа хийж дуусгачихаад болдоггүй юм уу” гэхэд “чи муу юу гээд байгаа юм бэ, чамд хамаагүй” гээд маргаж байгаад Б Г рүү гар далайх шиг болоход Г чи цохьчихлоо шүү дээ гэж хэлж байсан. Б-ыг Г архинд дуртай архичин, гуйлгачин юу юу гэлээ үг хэлээр хэлэхэд Б хашаанаас гарах гэж явж байснаа эргэж ирээд цохьсон. Яг хаана нь цохисныг мэдэхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Багануур дүүрэг дэх шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн №094 дугаартай: “...1. Б.Г-ийн биед хамар ясны шинэ хугарал, хамрын нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 14-15-р хуудас/,
- шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.
Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн мэдүүлгийг гаргуулахдаа үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу гаргуулж бэхжүүлсэн, хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж болон шүүгдэгчийн мөрдөн байцаалтын үед болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт үйлдлээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон, дүгнэлтийг талууд маргаагүй, дүгнэлтийн үндэслэл нь тодорхойлогдсон байна.
Хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн гэж дүгнэлээ.
******* нь үйлдэлдээ санаатай хандсан ба энэ үйлдлээрээ хохирогчийг эрүүл мэндийн хохиролд зориуд хүргэжээ.
Иймд шүүгдэгч *******-ыг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Хохирогч Б.Г-ийн эрүүл мэндэд хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Багануур дүүрэг дэх шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн №094 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч Б.Г-т гэм хорын хохиролд 500,000 төгрөг төлсөн ба хохирогч нь нэхэмжлэх хохирол төлбөргүй, гомдол, саналгүй тухай баримтыг шүүхэд ирүүлсэн /шүүх хуралдаанд гаргаж өгсөн/ тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон эсэх талаар дүгнэж үзэв.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Шүүгдэгч *******-ыг хохирогч Б.Г-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай...” гэсэн ба шүүгдэгч ******* гаргасан дүгнэлтдээ “Би өөрийн хийсэн гэмт үйлдэл болон гэм буруугаа хүлээж байна.” гэв.
Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад, шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирол, хор уршгийг арилгасан, хийсэн хэрэгтээ гэмшиж буй нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Шүүгдэгчид холбогдох хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН