Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 151/ШШ2017/00141

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 151/ШШ2017/00141

Төв аймаг

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг би, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Скайтел Плазад байрлах “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Төв аймгийн Баянхангай сум, 1 дүгээр баг, Найрамдалд оршин суух Б.Сансармаад холбогдох, гэрээний төлбөр 73 515 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг  2016 оны 12 сарын 20 өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “-Б.Сансармаа нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2015 оны 07 сарын 08-ны өдөр дараа төлбөрт Postpaid BC-20K үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлтээ гарган гэрээ байгуулж 96963585 дугаарын эзэмшигч болсон.

Гэтэл Б.Сансармаа нь гэрээний үүргээ үл биелүүлж 96963585 дугаарын 2015 оны 11 сарын байдлаарх төлбөр 99 515 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 7.1.1-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Б.Сансармаад төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч өнөөдрийг хүртэл төлбөр төлөөгүй байна. Иймд Б.Сансармаагаас төлбөрийн үлдэгдэл болох 99 515 төгрөг үүнээс гэрээний 7.1.2-д заасны дагуу барьцаа 30 000 төгрөгийг хасч үлдэгдэл 69 515 төгрөг, нотариатын зардалд 4 000 төгрөг, нийт 73 515 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Наранжаргал нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “-Хариуцагч Б.Сансармаа нь нэхэмжлэлийн шаардлага болох 73 515 төгрөгийг төлж барагдуулсан байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

                                                                                                ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь хариуцагч Б.Сансармаад холбогдуулж, 73 515 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.Сансармаа нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч “Скайтел” ХХК-д 73 515 төгрөгийг төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байна.

Иймд “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Сансармаад холбогдох иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжд төлсөн 4 550 төгрөгийн 50 хувь 2 225 төгрөгийг улсын төсвөөс, 2 225 төгрөгийг хариуцагч Б.Сансармаагаас гаргуулж нийт 4 550 төгрөгийг нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д олгох нь зүйтэй байна.

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 73 515 төгрөгийг хариуцагч Б.Сансармаа биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4 550 төгрөгийн 50 хувь болох 2 225 төгрөгийг улсын төсвөөс, 2 225 төгрөгийг хариуцагч Б.Сансармаагаас гаргуулж нийт 4 550 төгрөгийг нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д олгосугай.

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

                                         ШҮҮГЧ                                        Л.МӨНХЦЭЦЭГ