Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 151/ШШ2017/00146

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 151/ШШ2017/00146

Төв аймаг

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний  шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 18 дугаар хорооны 4-р хороолол, 44-42 тоотод байрлах “Мон Жүүс” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн Баянчандмань сум, 2 дугаар баг, 2-р хороо, Илтийн 04 дүгээр гудамжны 9 тоотод оршин суух Боржигон овогт Суръяагийн Батсүрэн /ВУ73091003/-д холбогдох

Барааны үнэ 2 036 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунтуяа, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунтуяа шүүхэд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: “-“Мон жүүс” ХХК нь 2015 оны 6-р сарын 13-ны өдөр С.Батсүрэнд нийт 2 236 800 төгрөгний бараа зээлээр борлуулсан. С.Батсүрэнгээс бэлнээр 200 000 төгрөгийг авсан. Үлдэгдэл мөнгөө өгөхгүй удсан учир Төв аймгийн Баянчандмань сум дахь “Их даян дэлхий” нэртэй дэлгүүрт нь манай борлуулагч өөрийн биеэр удаа дараа очсон боловч утсаа салгаад гарч ирэхгүй, худалдагчдаа мэдэхгүй гэж хэл гээд алга болдог. Утсаар ярихаар өгнө гэдэг. Иймд үлдэгдэл 2 036 800 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

Хариуцагч С.Батсүрэн шүүхэд  гаргасан тайлбартаа: “-“Мон жүүс” ХХК-ийн нэхэмжлэлтэй 2 084 340 төгрөгийг төлөх нь үнэн. Шүүх хуралдаан дээр баримт гаргаж 500 000 төгрөгийг хасуулна.” гэсэн ба харин 2017 оны 02 дугар сарын 09-ний өдөр шүүх хуралдаанд ирэх боломжгүйгээ утсаар мэдэгдэхдээ хариуцагч С.Батсүрэн нь“Манай хүүхэд хагалгаанд орж байгаа. Би өөрөө өвчтэй байгаа тул шүүх хуралдаанд очиж чадахгүй, намайг орлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү. Би төлбөрийг төлөхийг зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Мон Жүүс” ХХК нь хариуцагч С.Батсүрэнд холбогдуулан барааны үнэ 2 036 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, тэдгээрийн хуульд заасан журмын дагуу цуглуулж гаргаж өгсөн бичгийн нотлох баримтуудыг оролцогчдын хүсэлтээр тал бүрээс нь бодитойгоор харьцуулан бүрэн дүүрэн шинжлэн судлахад дараах нөхцөл байдал тогтоогдлоо.

С.Батсүрэн нь 2015 оны 06 сарын 13 өдөр “Мон Жүүс” ХХК-тай барааг нийлүүлэх болон борлуулах талаар хамтран ажиллах гэрээ байгуулж 2 236 800 төгрөгийг 2016 оны 06 сарын 13-ны өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож уг төлбөрөөс 200 000 төгрөгийг төлж барагдуулж одоо 2 036 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болох нь барааг нийлүүлэх болон борлуулах талаар хамтран ажиллах гэрээ, зарлагын баримт, нэхэмжлэл, хариуцагчын шүүхэд ирүүлсэн хариу тайлбар зэргээр  тогтоогдож байна.

Хариуцагч С.Батсүрэн нь хүүхэд нь мэс засалд орж байгаа учраас шүүх хуралдаанд оролцох боломжгүй, намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийнэ үү гээд төлбөрийг төлөхийг зөвшөөрч байгаагаа шүүхэд /80220655 утсаар мэдэгдсэнийг бичиж тэмдэглэсэн тэмдэглэл хх-н 34/ мэдэгджээ.

Иймд 2 036 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч С.Батсүрэнгийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  100 дугаар зүйлийн 100.4-т заасны дагуу хариуцагч С.Батсүрэнг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.1.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нэхэмжлэгч “Мон жүүс” ХХК-ийн нэхэмжлэлтэй С.Батсүрэнд холбогдох 2 036 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэрги йг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 47 540 төгрөгийн 50 хувь болох 23 770 төгрөгийг төрийн санд үлдээж 50 хувь болох 23 770  төгрөгийг төрийн сангаас  гаргуулж, мөн  хариуцагчаас  23 770  төгрөг  гаргуулж  нийт 47 540 төгрөгийг “Мон Жүүс” ХХК-д олгосугай.

  3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.МӨНХЦЭЦЭГ