| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамбалын Отгонхишиг |
| Хэргийн индекс | 141/2019/00037/Э |
| Дугаар | 2 |
| Огноо | 2020-01-16 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ч.Алтансүх |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж,
Улсын яллагч Ч.А,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б,
Шүүгдэгч Г.Г
Нарийн бичгийн дарга С.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Г.Г холбогдох эрүүгийн 1824000770062 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1*******,*******,*******,*******, мэргэжилгүй, малчин, ам бүл-6, эхнэр, хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,******* регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, А овогт Г. Г нь
2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн нутаг дэвсгэр Хэцийн ам гэх газарт 67-44 ЗАН улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийг Т.Б жолооодож явсан 81-94 УНР улсын дугаартай пронтер маркийн тээврийн хэрэгсэлд чирүүлэн замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Зорчигчдыг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ”, 20.5 дахь хэсэг “Механикжсан тээврийн хэрэгслийг чирэх үед чирч яваа автобус, троллейбусанд буюу ачааны автомашины тэвшинд, чирэгдэж яваа тээврийн хэрэгсэлд хүн тээвэрлэхийг хориглоно” 20.4 дэх хэсэг “Зөөлөн холбоогоор чирэгдэх тээврийн хэрэгслийн тоормосны систем, жолооны механизм, дуут дохио бүрэн ажиллагаатай байвал зохино”, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт жолооч хөдөлгөөнд аюул, осолтой байдал үүсэхэд тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас тухайн тээврийн хэрэгсэл нь замын хажуу хэсэг рүү унаж тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ж.А, Б.У, Э.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл, Г.М эрүүл мэндэд хүнд гэмтэл, Б.Ө амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Хохирогч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Их-Уул сумын төвөөс Г Цэцүүх баг руу гэртээ ирэх гэж байгаа гэхээр нь өөрийнхөө хүүхдийг аваад ирээрэй гэж захьсан, мөн манай ойр орчмын айлын хүүхдүүд ирэх гэж байсан юм. Г утас нь дуугараад нэг хүн ярьсан. Тэгсэн хүүхдүүд ачиж явсан машин онхолдсон байна гээд, Г бид хоёр машин асаагаад явах гэж байтал Г хоёр хүүхэд, Э хоёр хүүхэд замын унаанд суугаад ирлээ гээд нүүр ам нь цус болчихсон, хувцас хунар нь шороо, тоос болцгоосон байсан. Бид нарын очиход талийгаач охиныг машиныг холдуулчихсан, дээгүүр нь цоохор цаас бүтээчихсэн байсан. Охин тэвшин дээр нь суучихсан явж байсан. Нэхэмжлэх зүйл байхгүй...”, “... Буруутай хүнд нь холбогдох хариуцлагыг хүлээлгэмээр байна. Надад энэ хэрэгтэй холбогдуулан нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралд оролцохгүй, ...”, “... Миний зүгээс ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хэргийг хурдан шуурхай шийдүүлмээр байна...,” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 11-12, 122, 209-р хуудас/,
Насанд хүрээгүй хохирогч Б.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хичээл тараад Г ахтай Цэцүүх багт байрлах гэртээ харих гээд явсан. Би тухайн машины дотор талд А эгч, Д, Ц, Б, Б, Х бид нар, тэвшин дээр С, Г ах, Л, М, А, Б, Д, Б, Т ах, А эгч талийгаач Ө нар сууж явсан. Замдаа явж байгаад машин унтраад зогссон. Тэгээд бид нарын машиныг нэг цагаан машинтай ах чирээд дээшээ явж байгаад Б, Д, Б, Т ах, А эгч нар бууж үлдсэн. Тэгээд цаашаа явж байгаа машин унасан, нэг сэрэхэд би газар хэвтэж байсан. Миний баруун гар шууны хэсгээрээ хугарсан, өөр ямар нэгэн гэмтэл байхгүй.Миний хувьд ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...”, “... Одоогийн байдлаар миний биед ямар нэгэн өвчин зовиур байхгүй, уг хэрэгтэй холбогдуулан гаргах ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 16, 124-р хуудас/,
Хохирогч Д.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 28-ны орой манай хадам дүү Г өөрийнхөө машинтай явж байгаад Хэцийн амны гүүр рүү унаж онхолдсон талаар мэдсэн. Гэртээ байж байтал манай дүү Г хүү Д, охин Х, манай хүү А, охин Б нарыг замын унаанд дайж явуулсан бололтой 4 хүүхэд уйлалдаад ороод ирсэн. Тэгээд юу болсон талаар асуухад замын хажуу руу машин унаад бид нарыг замын унаанд суулгаад явууллаа гэсэн. Б баруун эгэм цуурсан гипсдүүлж боолт хийлгүүлсэн байгаа. А тухайд ямар нэгэн бэртэл гэмтэл байхгүй, Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...”, гэсэн мэдүүлэг / ХХ-ийн 21-22-р хуудас/,
Хохирогч Ж.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүүхдүүд болох охин Х, хүү Д нарыг сургуулиас нь авч гэр рүүгээ явах гэтэл манай саахалт айл болох Г, Г, Ч, Б, Б, Э нар Г бид хоёр руу утсаар ярьж та хоёр манай хүүхдүүдийг аваад ирээрэй гэж хэлсэн. Ингээд Г бид хоёр өөрийн хоёр хүүхдээсээ гадна нийт 10 хүүхдийг авч машиндаа суулгаж сумын төвөөс гарч явсан. Сумын төвөөс гарч яваад ойролцоогоор 20 гаруй километр зайтай явж байхад Г автомашин унтарсан бөгөөд Г автомашины талаар сайн мэдэхгүй тул зам дагуу автомашин хүлээхээр болсон. Удалгүй манай багийн иргэн Т.Б ах өөрийн эзэмшлийн 81-94 УНР улсын дугаартай пронтер маркийн тээврийн хэрэгсэлтэй баг руу явж байгаад таарч Б ах Г автомашиныг үзэж байгаад асаасан боловч 2 километр орчим яваад Г автомашин дахин унтраад асахгүй байсан тул Б ахыг гуйж чирүүлж явсан. Тэгтэл Хэцийн ам гэх газрын гүүрний орчим явж байхад Г автомашин замын хажуугийн далан руу орж онхолдсон. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр ХХ-ийн 37-38-р хуудас/,
Гэрч Н. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 28-ны орой 21 цагийн орчимд Ч эхнэр нь хүүхэд авч явсан Г машинтайгаа замын хажуу руу орчихсон байсан, чамайг хурдан хүрээд ир гэж байна гэхлээр нь яваад очиход Хэцийн амын гүүрний хажуу руу портер маркийн 67-44 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл уначихсан, тэр машинд явж байсан хүүхдүүдийг тус бүрийнх нь эцэг эх тэвэрхийг нь тэврээд ууйлалдаад зогсож байсан. Би оччихоод 2 хүүхдээ аваад шууд гэртээ харьсан. Манай охин ууц нуруугаар өвдөөд байна, хүү маань бараг дуугарч ч чадахгүй байсан. Г.М 9 настай*******, Г.Б 6 настай эмэгтэй хүүхдүүд байсан. Тухайн осол болох үед манай охин жолооч Г, түүний эхнэр А нартай хамт кабинд суусан, харин хүү маань машиных нь тэвшин дээр сууж явсан гэсэн. Би хэдэн цагт гарсаныг нь мэдээгүй, Би 4 дэх өдөр Г руу утсаар яриад сумын төвөөс ирэхдээ манай 2 хүүхдийг аваад ирээрэй л гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр ХХ-ийн 41-р хуудас/,
Гэрч Г.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 28-ны орой манай дүү Г өөрийн машинтайгаа явж байгаад Хэцийн амны гүүр рүү унаж онхолдсон талаар мэдсэн. Манай хүүхэд А 10 настай*******, Б 5 настай эмэгтэй. Б кабин дотор, А тэвшин дээр сууж явсан гэсэн. Бусад хүүхдүүд нь хаана хэрхэн зорчиж явсаныг мэдэхгүй байна. Б баруун эгэм цуурсан гээд боолт хийлгүүлсэн. Харин А биед ил харагдах гэмтэл байхгүй, хэвлийн хэсгээр нь өвдөөд байна гэхээр нь хэвлийн эход харуулсан гайгүй байна гэсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр ХХ-ийн 42-р хуудас/,
Гэрч Г.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 28-ны 18 цагийн орчим Их-Уул сумын төвөөс Г ахын портер маркийн хөх өнгөтэй машинтай Цэцүүх багийн төвд байрлах гэртээ харих гээд түүний машины тэвшин дээр сууж явсан. Би тухайн үед тээврийн хэрэгслийн тэвшний хойд хэсэгт нь сууж явсан. Миний хажууд Г, Л хоёр сууж байсан. Ослын улмаас миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Одоо өвдөж зовиурлаж байгаа зүйл байхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр ХХ-ийн 44-р хуудас/,
Гэрч Ч.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хичээлээ тараад Г ахтай хамт Цэцүүх багт байх гэртээ харих гээд түүний хөх өнгийн портер машинтай явж байгаад Их-Уул сумын Цэцүүх багийн Хэцийн аманд машин онхолдож Ө нас барсан. Би машины тэвшин дээр сууж явсан. Ослын улмаас миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Тухайн үед баруун талын далны хэсэгт өвдөж байсан одоо өвдөж зовиурлаж байгаа зүйл байхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр ХХ-ийн 46-р хуудас/,
Гэрч М.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 18 цагийн орчимд манай охин Ц, хүү С нар Их-Уул сумын төвөөс Г портер маркийн тээврийн хэрэгсэлтэй Цэцүүх багт байх гэрийнхээ чиглэлд гарсан. Ц 6 настай эмэгтэй, С 16 настай*******. Ц кабин дотор, харин С тэвшин дээр сууж явсан гэсэн. Бусад хүүхдүүд нь хаана хэрхэн зорчиж явсныг мэдэхгүй. Манай хүүхдүүдийн биед тухайн үед ил харагдах бэртэл гэмтэл байгаагүй. Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлэхэд бэртэл гэмтэл байхгүй гэж хэлсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр ХХ-ийн 52-р хуудас/,
- Насанд хүрээгүй хохирогч Г.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Их-Уул сумын төвөөс гэртээ харих гээд Г ахын машины тэвшин дээр суугаад Цэцүүх баг руу явсан. Би машины тэвшин дээр суугаад толгой дээгүүрээ дээлээ нөмрөөд утсаар тоглоод явж байсан. Тэрнээс хойш мэдэх зүйл байхгүй. Нэг мэдэхэд л Тосонцэнгэл сумын эмнэлэгт хэвтчихсэн, зүүн гарын хэрлэг, толгой өвдөж байсан. Тэрнээс хойш Улаанбаатар хотод очиж эмчилгээ хийлгүүлсэн. Б гэх ах цагаан машинаар Г ахын машиныг чирээд явж байсан юм. Би тухайн тээврийн хэрэгслийн тэвшин дээр баруун тал руу хараад сууж байсан, миний хажууд Х, А нар суучихсан байсан. Тэвшин дээр бид гурваас гадна 3-4 хүүхэд байсан. Одоо миний биед өвдөж зовиурлаж байгаа зүйл байхгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэг мэдүүлэг / ХХ-ийн 27-р хуудас/,
Насанд хүрээгүй хохирогч Г.Х мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумын төвөөс аав Г ээж А, дүү Д, аавын ахын хүүхэд А, Б болон хөдөө айлын 8 хүүхдүүдийн хамт Цэцүүх баг руу явж байтал замд машин эвдэрч манай аав хүн гуйгаад замын машинаар машинаа чирүүлж явж байгаад машинтайгаа онхолдсон. Би машин тэвшний гол хэсэгт боолттой хөнжил, даавуун дээр сууж байсан. Уг ослын улмаас миний биед ямар нэгэн гэмтэл шарх аваагүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр ХХ-ийн 30-31-р хуудас/
Гэрч Л.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Надад энэ хэргийн талаар мэдэх ямар нэгэн зүйл байхгүй. Харин би энэ хэрэг гарахаас өмнө Г машинд дайгдаж яваад хэрэг болсон газрын наад талд буюу Цэцүүх багийн нутаг хэцийн ам нэртэй газарт бууж үлдсэн байсан.Т.Б, Г.Г нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг хараагүй...” гэх мэдүүлэг /2 дугаар ХХ-ийн 126-127-р хуудас/,
Гэрч Т.Л мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээс харахад троссны урт 1.40 метр, троссонд залгаатай байсан мяндасны урт 3.20 метр, 67-44 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үлдсэн мяндсан уяа нь 1 метр урттай байсан ба татлагын нийт урт нь 5.60 метр байсан байна. уг хэрэгт дүгнэлт гаргасан шинжээч нар нь мөрдөгчийн 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд тусгагдсан татлаганы хэмжээсүүдийг буруу тооцож гаргасан байна...” гэх мэдүүлэг, /2 дугаар ХХ-ийн 202-204-р хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хичээл тараад оройдоо Г ахын машинтай явж байгаад онхолдсон. Тухайн осол болох үед гадаа харанхуй болчихсон, машин гэрлээ асаачихсан явж байсан. Би машины дотор талын араар суучихсан, миний хажуу талд Б, Ц хоёр байсан. Осол болохын өмнө машин зогсоход Х эгч тэвшин дээр гарч суусан юм. Ослын улмаас миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Тухайн үед нуруу л өвдөж байсан. Одоо өвдөж зовиурлаж байгаа зүйл байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр ХХ-ийн 48-р хуудас/
Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.С 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 183018 дугаартай: “...Талийгаач Б.Ө цогцсонд гадны нөлөө бүхий дотуур цус алдалт, 2 уушиг, баруун бөөрний эдийн няцрал, баруун чихний дэлбээний доод хэсэг, зүүн тохойн доод хэсэг, анусны дээд хэсэгт шарх, баруун зүүн хацрны нэлэнхүйд нь хамарсан зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Нас барагчийн цогцсонд үүссэн гэмтлүүд нь ЗТО-д орох үед үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд байна. Нас барагчийн цогцсонд үүссэн гэмтлүүд нь амьд байх үедээ үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. Нас барагчийн цогцсонд үүссэн гэмтлүүдээс дотуур цус алдалт, 2 уушиг, баруун бөөрний эдийн няцрал гэмтлүүд нь хавсарч нас барахад хүргэсэн байна. Эдгээр гэмтлүүд нь нас барах шалтгаан болжээ. Талийгаач Б.Ө нь дотуур цус алдалт, 2 уушиг, баруун бөөрний эдийн няцрал гэмтлийн улмаас цус алдалтын шоконд орж нас баржээ. Талийгаач Б.Ө задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг, хууч өвчин тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /1 дүгээр ХХ-ийн 93-94-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Г 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 11964 дугаартай: “...Г.М биед баруун чамархай ясны шугаман хугарал, элэгний няцрал, баруун зүүн эгэмний далд хугарал, тархи доргилт, баруун зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зулайн хуйх, чихний ард зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоож журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт / ХХ-ийн 139-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Д 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 11965 дугаартай: “...Б.У биед баруун шуу ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашинд ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /1 дүгээр ХХ-ийн 175-р хуудас/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Г 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 11962 дугаартай: “...Ж.А биед баруун 7, 8, 9, 10-р хавирганы хугарал, тархи доргилт, хоёр зовхи, хамар, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр нүдний салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашинд ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /1 дүгээр ХХ-ийн 127-р хуудас/,
Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.С-ийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 182118 дугаартай: “...Э.Б-гийн биед гэмтэл учирсан байна. ЗТО-д орох үед үүссэн байх боломжтой баруун эгэмний хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Э.Б-гийн биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /1 дүгээр ХХ-ийн 78-р хуудас/,
Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.С-ын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 11963 дугаартай: “...Г.Г-ын биед сээрний 11-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, сээрний 9, 10, 11-р нугалмын баруун хөндлөн сэртэн, сээрний 11-р нугалмын зүүн хөндлөн сэртэн, баруун талын 3, 4, 5, 6, 7, 8, 9-р хавирганы хугарал, баруун чихэнд шарх, хүзүүнд цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт /1 дүгээр ХХ-ийн 133-р хуудас/,
Энэ хүртэл зассан
Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.С 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 182116 дугаартай: “...Ч.Л биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт / ХХ-ийн 83-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Д-гийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 11957 дугаартай: “...Г.Базаргарамын биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт / 1 дүгээр ХХ-ийн 169-р хуудас/,
Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.С-ын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 182115 дугаартай: “...Ч.Г-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт / ХХ-ийн 88-р хуудас/,
Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.С-ын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 182117 дугаартай: “...Г.Д-ын биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт / ХХ-ийн 72-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Д-ийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 11951 дугаартай: “...Э.А-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт / 1 дүгээр ХХ-ийн 72-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Д-гийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 11955 дугаартай: “...Г.-ын биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт / 1 дүгээр ХХ-ийн 157-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Д-гийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 11952 дугаартай: “...Г.Хулангийн биед дух, зүүн бугалганд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт / 1 дүгээр ХХ-ийн 151-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Д-гийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 11956 дугаартай: “...Г.-ын биед зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт / 1 дүгээр ХХ-ийн 163-р хуудас/,
Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч П.Б-гийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 201840089 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн Т.Б-гийн гэх цус нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн Т.Б-гийн гэх цусанд хийсэн химийн шинжилгээгээр согтууруулах ундааны зүйл илрэхгүй байна...” гэх дүгнэлт /1 дүгээр ХХ-ийн 113-р хуудас/,
Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч П.Б-ийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 201840086 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн Б.Ө-ий гэх цус нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн Б.Ө-ны цусанд хийсэн химийн шинжилгээгээр согтууруулах ундааны зүйл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /1 дүгээр ХХ-ийн 120-р хуудас/,
Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын шинжээч В.Б, Б.Б, Н.А, Д.Б, Д.Ч, Д.Ж, Б.Г нарын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 495 дугаартай:
“...1. Зам тээврийн осол хэргийн үзлэг, тэмдэглэл, үзлэгийн тойм зураг/”Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам”-ын “Зам тээврийн осол хэргийн газрыг хамгаалах, үзлэг хийх” /код 207 Хавсралт:ЦБҮАЖ №207.72, ЦБҮАЖ №207.71/-ын дагуу үзлэг хийгдэж, шаардагдах хэмжээсүүдийг хэмжин авч, бүдүүвч зургийг үйлдэх ёстой./, фото зургийн үзүүлэлт тухайн үзүүлэлтэд харагдах зам, орчны байдал, ослын дараах тээврийн хэрэгслүүдийн харагдах байдал, хүний бид хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын дүгнэлтүүд, чирч, чирэгдэж явсан, тэвшинд зорчиж явсан гэх болон бусад гэрчүүдийн мэдүүлгүүд, эд мөрийн баримтаар ирүүлсэн холбоос, хэргийн газарт үзлэг хийсэн мөрдөгчийн мэдүүлэг зэргийг үндэслэхэд Х.Портер маркийн 67-44 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21 дүгээр бүлгийн 21.1 дэх заалт “Зорчигчдыг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ.” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна. Энэ төрлийн тээврийн хэрэгсэл нь хүн тээвэрлэхэд зориулсан тээврийн хэрэгсэл биш бөгөөд хүн тээвэрлэх тохиолдолд ачааны автомашиныг тусгайлан тоноглохоос гадна энэ дүрмийн 21.3 дахь хэсэгт зааснаар нэмэлт шаардлага тавьж, хүүхдийг тээвэрлэх тохиолдолд хашлаганы өндөр нь 0,8 метрээс багагүй байхаар зохицуулсан байна. /2018 оны 11 дүгээр сарын 01-нээс мөрдөж эхэлсэн дүрмийн зохицуулалтаар хүүхдийг зөвхөн автобусаар тээвэрлэхээр болсон./
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “Механикжсан тээврийн хэрэгсэл чирэх” журмын зохицуулалт нь чирч, чирэгдэж яваа тээврийн хэрэгслүүдийн жолооч нарын аль алинд нь хамаарах тул К.Фронтер маркийн 81-94 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т.Б, Х.Портер маркийн 67-44 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Г нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 20 дугаар бүлгийн 20.1 дэх хэсэгт “Механикжсан тээврийн хэрэгслийг зөөлөн буюу хатуу холбоогоор, мөн цоройлгон ачих байдлаар найдвартай холбож чирэх бөгөөд хөдөлгөөнд оролцохдоо ойрын гэрлээ асаана ”, 20.5 дахь хэсэг “Механикжсан тээврийн хэрэгслийг чирэх үед чирч яваа автобус, троллейбусанд буюу ачааны автомашины тэвшинд, чирэгдэж яваа тээврийн хэрэгсэлд хүн тээвэрлэхийг хориглоно.” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна. Мөн чирэгдэж яваа тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал хэр хангагдсан уу, үгүй юу гэдгээс хамаарч тус дүрмийн 20.4 дэх хэсэг “...Зөөлөн холбоогоор чирэгдэх тээврийн хэрэгслийн тоормосны систем, жолооны механизм, дуут дохио бүрэн ажиллагаатай байвал зохино.” гэснийг зөрчсөн үйлдэл, эс үйлдэл байсан эсэхийг тодорхойлох боломжтой гэж үзэж байна. Автотээврийн хэрэгслийн холбох хэрэгсэл болон түүнийг тээврийн хэрэгслүүдэд хэрхэн бэхэлж холбох талаарх техник, технологийн шаардлага, стандарт Монгол Улсад байхгүй ба автомашин болон автомашины тоног, төхөөрөмж, эд хэрэглэл үйлдвэрлэгч, экспортлогч улсуудад ийм эрх зүйн зохицуулалт байдаг эсэх нь эргэлзээтэй. /Үүнийг манай улсын зах зээлд импортлогдон худалдаалагдаж байгаа ган, нийлэг зэрэг янз бүрийн төрөл, шинж чанартай татах, холбох хэрэгслийн бүтээгдэхүүнээс харж болно / Уг осол хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийлэг уяа, ган татлагаас бүрдсэн холбох хэрэгсэл нь дүрмийн дээрх 20.1 дэх хэсэгт заасан “найдвартай холбож чирэх” шаардлагыг хангаагүй тасарсан буюу таталтын хүчийг тэсвэрлэхээргүй шинж чанартай холбох хэрэгсэл байсан байх магадлалтай. Өөрөөр хэлбэл, жолооч нар найдвартай холбох хэрэгслийг хэрэглээгүй байна. Мөн холбох хэрэгсэл нэгэнт тасарсан үед чирэгдэж яваа тээврийн хэрэгслийн хурд, жолооны механизм, тоормосны системийн ажиллагаанаас хамаарсан чиглэлийг өөрчлөх, зогсоож болох техникийн боломж, жолооч зогсоох арга хэмжээг авч чадсан уу зэргийг тодорхойлох шаардлагатай гэж үзэж байна.
2. Чирэгдэж явсан гэх Х.Портер маркийн 67-44 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Г нь замын хөдөлгөөнд оролцогч болно.
3. хэргийн газрын фото зургийн үзүүлэлтээс харахад тухайн осол хэрэг гарсан гэх зам, зорчих хэсэг нь огцом эргэлт тойруугүй, хэвгийгүй /өгсүүр, уруу/, цас, мөсөөр хучигдаагүй харагдаж байх тул уг осол гарахад зам, орчны байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. Хавтаст хэрэгт тээврийн хэрэгслийн техникийн байдлыг хангалттай тодорхойлсон дүгнэлт авагдаагүй тул энэ талаар өгөх дүгнэлтийг орхигдуулж байна. Осолд холбогдол бүхий тээврийн хэрэгслүүд, тухайлбал чирэгдэж явсан гэх Х.Портер маркийн 67-44 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооны механизм, тоормосны систем нь “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Завхан аймгийн техникийн хяналтын үзлэгийн төвийн нэр бүхий шинжээч нарын 2018 оны 10 дугаар сарын 29, 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн дүгнэлтүүдээр “тоног төхөөрөмжөөр шалгах боломжгүйгээр эвдэрсэн” гэх ба хэвийн ажиллаж буй эсэхийг зайлшгүй тогтоох шаардлага үүсч байна.
4. Тухайн зам тээврийн осол хэрэг нь 2 тээврийн хэрэгслийн жолоочийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн хүн тээвэрлэх болон механикжсан тээврийн хэрэгсэл чирэх журмын холбогдох заалтуудыг зөрчсөн үйлдлийн улмаас үйлдэгдсэн гэж шинжээчид үзэж байна.
5. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсэгт жолооч хөдөлгөөнд аюул, осолтой байдал үүсэхэд тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авахаар тодорхойлсон...” гэх дүгнэлт...” /2 дугаар ХХ-ийн 213-215-р хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтууд судлагдлаа.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаархи нотлох баримтууд:
Гэрч З.С “...Г.Г нь төлөв дагуу зантай, архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй, нөхөрсөг, алиа хошин ааштай залуу. Найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайтай, хүнд их тусархуу ажилсаг хүн байгаа юм. Г.Г эхнэр 4 хүүхдийн хамт Их-Уул сумын Цэцүүх багт мал маллаж амьдардаг. Боломжийн сайхан амьдралтай айл байгаа юм. Их-Уул сумын төв дээр нэг байшинтай тэнд хүүхдүүд нь байж сургуульдаа явдаг бөгөөд эхнэрийн хамт өөрөө хөдөө мал маллаж байгаа. 1 хүүхэд нь Улаанбаатар хотод сургульд сурдаг оюутан. Г.Г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Сүүлийн хэдэн жил толгой тархи нь өвддөг болчихоод байнгын эмчийн хяналтад байдаг. Гэр орноо нүүлгэх, ойр зуурын ачаа хөсөг ачих зэргээр байнгын л машин унаж байгаа харагддаг, өмнө нь зам тээврийн осол гаргаж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил гаргаж байгаагүй...” гэх мэдүүлэг /2 дугаар ХХ-ийн 07-р хуудас/,
Гэрч Д.Д “...Г.Г тухайд нөхөрсөг, алиа хошин зантай залуу. Үеийн залуучуудын дунд нэр хүнд сайтай, хүнд их тусархуу, ажилсаг хүн. Би Г.Г-ыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхыг харж байгаагүй. Сүүлийн хэдэн жил машин тэрэг жолоодож байгаа гайгүй жолооч. Г.Г өмнө нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй байх, би энэ талаар ямар нэгэн зүйл сонсож байгаагүй...” гэх мэдүүлэг /2 дугаар ХХ-ийн 08-р хуудас/,
Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 08 дугаартай “...Тус багийн харъяат /ИЗ78010631/ тоот регистрийн дугаартай Г-гийн Г нь ам бүл-6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Манай багийн байнгын оршин суугч малчин иргэн мөн болохыг тодорхойлов...” гэх тодорхойлолт /2 дугаар ХХ-ийн 09-р хуудас/,
Завхан аймгийн Их-Уул сумын Нийгмийн даатгалын тасгийн нийгмийн даатгалын байцаагч Л.Н-ын 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “...ИЗ78010631 тоот регистрийн дугаартай Г Г нь хөдөлмөрийн чадвараа 60 %-аар алдсан тул нийгийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр авдаг нь үнэн болно...” гэх тодорхойлолт /2 дугаар ХХ-ийн 10-р хуудас/,
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаар “...Г овогтой Г 40 настай*******. Их-Уул сумын Цэцүүх багт оршин суудаг. Онош: Зүүн дун зулай хэсгийн эмгэг сүлжээ, баруун гар хөлийн сул саажилт, нурууны ТН11 үений хугарал, хагалгааны дараах байрлал өвчнөөр мэдрэл, сумын эмчийн хяналт болон уг өвчнөөр группд байдаг нь үнэн болно...” гэх тодорхойлолт /2 дугаар ХХ-ийн 11-р хуудас/,
Завхан аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн “...Иргэн Г-ийн Г-н нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө одоогоор алга байна...” гэсэн лавлагаа /2 дугаар ХХ-ийн 15-р хуудас/,
Завхан аймгийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн “...Г овогтой Г-д зүүн дун зулай хэсгийн эмгэг сүлжээ баруун гар хөлийн сул саажилт нурууны ТН11 үений хугарал заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар 12 сараар сунгаж шийдвэрлэв...” гэсэн шийдвэр /2 дугаар ХХ-ийн 73-р хуудас/,
А овогт Г-гийн Г нь урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй талаар Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, судалгааны төвийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд гэж үзэж үнэлж шийдвэрлэсэн болно.
Дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ
Шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Г.Г-ыг 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн нутаг дэвсгэр Хэцийн ам гэх газарт 67-44 ЗАН улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийг Т.Б-гийн жолооодож явсан 81-94 УНР улсын дугаартай пронтер маркийн тээврийн хэрэгсэлд чирүүлэн замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Зорчигчдыг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ” 20.5 дахь хэсэг “Механикжсан тээврийн хэрэгслийг чирэх үед чирч яваа автобус, троллейбусанд буюу ачааны автомашины тэвшинд, чирэгдэж яваа тээврийн хэрэгсэлд хүн тээвэрлэхийг хориглоно” 20.4 дэх хэсэг “Зөөлөн холбоогоор чирэгдэх тээврийн хэрэгслийн тоормосны систем, жолооны механизм, дуут дохио бүрэн ажиллагаатай байвал зохино”, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт жолооч хөдөлгөөнд аюул, осолтой байдал үүсэхэд тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас тухайн тээврийн хэрэгсэл нь замын хажуу хэсэг рүү унаж тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ж.А, Б.У, Э.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл, Г.М-гийн эрүүл мэндэд хүнд гэмтэл, Б.Ө амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар хэргийн үйл баримттай холбоотой дараах нөхцөл байдал тогтоогдсон байна.
Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Зорчигчдыг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ” 20.5 дахь заалт “Механикжсан тээврийн хэрэгслийг чирэх үед чирч яваа автобус, троллейбусанд буюу ачааны автомашины тэвшинд, чирэгдэж яваа тээврийн хэрэгсэлд хүн тээвэрлэхийг хориглоно”
Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 20.4 дэх хэсэг “Зөөлөн холбоогоор чирэгдэх тээврийн хэрэгслийн тоормосны систем, жолооны механизм, дуут дохио бүрэн ажиллагаатай байвал зохино”,
Мөн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт жолооч хөдөлгөөнд аюул, осолтой байдал үүсэхэд тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэж тус тус заажээ.
Гэтэл шүүгдэгч Г.Г нь биелүүлэх ёстой үүргээ зөрчиж буюу чирч яваа тээврийн хэрэгслийн тэвшинд, чирэгдэж яваа тээврийн хэрэгсэлд хүн тээвэрлэхийг хориглоно. Зөөлөн холбоогоор чирэгдэх тээврийн хэрэгслийн тоормосны систем, жолооны механизм, дуут дохио бүрэн ажиллагаатай байвал зохино. Жолооч хөдөлгөөнд аюул, осолтой байдал үүсэхэд тээврийн хэрэгслийн хурдын хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол үйлдэгдэж тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ж.А, Б.У, Э.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл, Г.М-гийн эрүүл мэндэд хүнд гэмтэл, Б.Ө-ны амь насыг хохироосон болох нь хэрэгт цугларч шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Дээрх нотлох баримтууд нь өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар авагдсан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эрх сурвалжаа зааж мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон тэднээс мэдүүлэг авахдаа хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн, илтэд худал ташаа мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, баримт тогтоогдоогүй байна.
Мөн хэрэгт хувийн сонирхолгүй, хамааралгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээчид шинжилгээ хийж дүгнэлт гаргасан, дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан хэрэгт ач холбогдолтой шинжлэх ухааны үндэслэлтэй үнэн зөв нотлох баримтууд байна гэж үзлээ.
Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй, хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтуудын шууд ба шууд бус эх сурвалжийг бүх талаас нь бүрэн бодитойгоор харьцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж, дүгнэсэн бөгөөд уг баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Иймд шүүгдэгч Г.Г-ыг 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн нутаг дэвсгэр Хэцийн ам гэх газарт 67-44 ЗАН улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийг Т.Б-гийн жолооодож явсан 81-94 УНР улсын дугаартай пронтер маркийн тээврийн хэрэгсэлд чирүүлэн замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудыг зөрчсөний улмаас тухайн тээврийн хэрэгсэл нь замын хажуу хэсэг рүү унаж тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ж.А, Б.У, Э.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл, Г.М-гийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан, Б.Ө-ны амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Мөн шүүгдэгч Г.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 18 цаг өнгөрч байхад өөрийн эзэмшлийн 67-44 ЗАН улсын дугаартай, портер маркийн тээврийн хэрэгсэл дээрээ хүүхдүүд суулгаж аваад гэр рүүгээ буюу Их-Уул сумын Цэцүүх баг руу явсан. Цэцүүхийн ам өгсөөд явж байтал хөх хадны үзүүр тойроод машин унтарчихаад асахаа больсон. Тэгээд байж байтал Б ах хойноос ирээд бид хоёр оролдож байгаад машинаа асаасан, тэгээд цааш 2-3 км орчим газар явж байтал, машин дахиад унтарсан. Тэгээд би Б ахыг та миний машиныг чирээд гэрт хүргээд өгөөч гэсэн чинь за тэгье гээд Б ах миний машиныг чирээд цааш яваад Хэцийн аманд 3 хүүхэд буулгачихаад цаашаа чирэгдээд явж байтал Хэцийн амны гүүрний хажуу тал руу би машинтайгаа унасан. Тэрнээс хойш надад мэдэх юм байхгүй, нэг мэдэхэд эмнэлэгт хэвтчихсэн байсан. Тухайн үед би эхнэртэйгээ мөн Э-гийн 1 хүүхэд, манай хүүхэд Д нар сууж байсан. Харин тэвшин дээр М, У, С, А, Х, талийгаач Ө, Ч-ын 2 хүүхэд сууж байсан. Миний машинд байсан богинохон тороосон дээр татлаганы цагаа мяндсан уяа залгаж байгаад чирсэн. Тэр үед цас бударч шуураад манантай байсан. Тухайн үед би хүүхдүүдийг буугаад урд талын машинд суу гэж хэлсэн боловч миний үгэнд орохгүй байхлаар нь за ойрхон газар болох байлгүй гэж бодоод явсан. Угзчих болон хэт хурдтай явах, эргэлтэн дээр хурд сааруулахгүй явах зэрэг хөдөлгөөнийг хийгээгүй. Тухайн үед замын баруун гар талыг бариад цувраад 5-10 км цагийн хурдтай явж байсан. Б-гийн машины араас би машинтайгаа чирэгдчихсэн явж байсан. Чирэгдээд явж байхад гэнэт миний машины жолооны хүрд түгжигдээд замын баруун гар тал руу хазайж орсон. Миний жолоодож явсан машины баруун гар талын урд дугуй замын зорчих хэсгийн баруун талын шороон гадаргуу хэсэгт гарсны дараа чирж явсан олс тасарсан. Тэгээд миний машин шууд чигээрээ замын далан руу онхолдсон. Машин асахгүй байсан учраас тоормозны систем муу ажиллаж байсан. Тоормоз бараг барихгүй байсан. Жолооны механизм хэвийн ажиллагаатай байсан. Гэнэт миний машины жолооны хүрд түгжигдсэн. Яагаад юунаас болж түгжигдсэн талаар мэдэхгүй байна. Хохирогч нар надаас ямар нэгэн хохирол нэхэмжлээгүй, би өөрөө эмнэлэгт хэвтсэн биеийн байдал тааруу байсан учраас талийгаачийн ажил явдалд оролцож чадаагүй, өөрийн ах дүү нараа оролцуулсан.Ийм гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, харамсаж байна....” гэж мэдүүлж байгаа нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн болохыг давхар нотолж байна гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаар:
Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогч Э.Б-ын “...Миний бие нэхэмжлэх хохирол байхгүй, цаашид яллагдагч Г.Г-тай эвлэрсэн гомдол саналгүй...” гэсэн, хохирогч Ж.А-гийн “...Миний бие нэхэмжлэх хохирол байхгүй, цаашид яллагдагч Г.Г-тай эвлэрсэн гомдол саналгүй...” гэсэн, хохирогч Б.У-гийн “...Миний бие нэхэмжлэх хохирол байхгүй, цаашид яллагдагч Г.Г-тай эвлэрсэн гомдол саналгүй...”, хохирогч Э.Б-гийн “...Миний бие нэхэмжлэх хохирол байхгүй, цаашид яллагдагч Г.Г-тай эвлэрсэн гомдол саналгүй...”, хохирогч Г.М-гийн “...Миний бие нэхэмжлэх хохирол байхгүй, цаашид яллагдагч Г.-тай эвлэрсэн гомдол саналгүй...” гэсэн яллагдагчтай эвлэрсэн талаархи баталгааны хуудсуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч гаргуулах хохирол, төлбөр байхгүй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Г-д хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, согтуурсан мансуурсан байдалтай байгаагүй болох нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 201840087 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн Г.Г-тын гэх цус нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн Г.Г-ын гэх цусанд хийсэн химийн шинжилгээгээр согтууруулах ундааны зүйл илрэхгүй байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэгүүдээр тус тус тогтоогдож байна.
Иймд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг эрүүгийн хариуцлага ногдуулахдаа харгалзан үзэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан байх тул шүүх шүүгдэгч Г.Ганбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Г.Г-ын өмчлөлийн 5 тооны адуу, 5 тооны үхэр нийт 10 тооны бодыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан давхарлаж хэмжсэн байдлаар 3.33 метрийн урттай, 2 үзүүр хэсгээрээ сэмэрсэн нийлэг уяа 1 ширхэг, үзүүр хэсгийг зориулалтын чангалагч боолтоор бэхэлж гогцоо гаргасан, нөгөө үзүүр хэсгийг өөрөөр нь зангидаж гогцоо гаргасан, гадаргуу хэсэгт 28 см урттай 2 хэсэг шаргал өнгийн хуванцар хоолойтой 3.22 метрийн урттай ган татлага 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 850760 дугаартай Г.Г-ын “В” ангиллын жолооны үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт Г-гийн Г-ыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний амь нас хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.Г-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч Г.Г-ын өмчлөлийн 5 тооны адуу, 5 тооны үхэр нийт 10 тооны бодыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан давхарлаж хэмжсэн байдлаар 3.33 метрийн урттай, 2 үзүүр хэсгээрээ сэмэрсэн нийлэг уяа 1 ширхэг, үзүүр хэсгийг зориулалтын чангалагч боолтоор бэхэлж гогцоо гаргасан, нөгөө үзүүр хэсгийг өөрөөр нь зангидаж гогцоо гаргасан, гадаргуу хэсэгт 28 см урттай 2 хэсэг шаргал өнгийн хуванцар хоолойтой 3.22 метрийн урттай ган татлага 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 850760 дугаартай Г.Г-ын “В” ангиллын жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-д өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ