| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2016/01383/и |
| Дугаар | 151/ШШ2017/00147 |
| Огноо | 2017-02-09 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 151/ШШ2017/00147
| 2017 оны 02 сарын 09 өдөр | Дугаар 151/ШШ2017/00147 | Төв аймаг |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: 1979 оны 09-р сарын 27-ны өдөр төрсөн, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 14-р хороо, 3-р хороолол хасбаатар гудамж, 13б байр, 65 тоотод оршин суух, Өвгөн овоо овогт Дагвагын Пүрэв /ЧО79092733/-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: 1973 оны 11-р сарын 30-ны өдөр төрсөн, Төв аймаг, Мөнгөнморьт сум, 3-р баг, Булаг, булаг 3 гудамж, 1 тоотод оршин суух, Боржгон овогт Төмөр-Очирын Наранцацрал /НП73113080/-д холбогдох,
36 600 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Пүрэв, хариуцагч Т.Наранцацрал, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Пүрэв нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “-Би хариуцагтай эвлэрнэ. 2017 оны 03-р сард багтааж хариуцагчид модон материал бэлдэхэд гарах 3 500 000 төгрөгийг өгч хариуцагчаас 0,18 см диаметр 4м урттай 120 ширхэг, 0,18 см диаметр, 2м урттай 240 ширхэг тус бүр хувил татсан токарьдсан модон материалыг Улаанбаатар хотод хүргүүлж авахаар тохиролцон эвлэрч байна” гэв.
Хариуцагч Т.Наранцацрал шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “-Би нэхэмжлэгчтэй эвлэрнэ. Би хариуцагчаас 3 500 000 төгрөгийг авсны дараа модон материалыг бэлтгэж нэхэмжлэгчид өөрийн зардлаар Улаанбаатар хотод хүргэж өгөх болно. 2017 оны 05-р сарын 02-ны дотор модон материалыг нэхэмжлэгчид хүлээлгэж өгнө” гэв.
Зохигчдоос шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээнд: “-Хариуцагч Т.Наранцацрал би Д.Пүрэв бид хоёр харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээ байгуулав.
Нэхэмжлэгч: 2017 оны 3 сард багтааж хариуцагчид гарах зардал 3 500 000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Пүрэв би хариуцагчаас 0.18 см диаметр 4 м урттай 120 ширхэг, 0.18 см диаметр 2 м урттай 240 ширхэг тус бүр хувил татсан токардсан модон материалыг Улаанбаатар хотод хүргүүлж авна.
Хариуцагч: Т.Наранцацрал би гарах зардал 3 500 000 төгрөгийг авсаны дараа модон материалыг бэлтгэн нэхэмжлэгчид өөрийн зардлаар Улаанбаатар хотод хүргэж өгөх болно. 2017 оны 05 сарын 02-ны өдрийн дотор модон материалийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгнө” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Пүрэв, хариуцагч Т.Наранцацрал нар нэхэмжлэгч нь хариуцагчид 2017 оны 3 сард багтааж модон материал бэлтгэхэд гарах зардал 3 500 000 төгрөгийг өгч, хариуцагч нь 0.18 см диаметр 4 м урттай 120 ширхэг, 0.18 см диаметр 2 м урттай 240 ширхэг тус бүр хувил татсан токардсан модон материалыг 2017 оны 5 сарын 02-ны өдрийн дотор багтааж өөрийн зардлаар Улаанбаатар хотод нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь “... нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” ба 106 дугаар зүйлийн 106.5-д “...бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол” гэж заасныг эвлэрлийн гэрээ нь зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 340 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 340 950 төгрөгийн 50 хувь 170 475 төгрөгийг хариуцагч Т.Наранцацралаас гаргуулж нэхэмжлэгч Д.Пүрэвт олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь
1. Нэхэмжлэгч Д.Пүрэвийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Наранцацралд холбогдох иргэний хэргийн зохигчид нэхэмжлэгч нь хариуцагчид 2017 оны 3 сард багтааж модон материал бэлтгэхэд гарах зардал 3 500 000 төгрөгийг өгч, хариуцагч нь 0.18 см диаметр 4 м урттай 120 ширхэг, 0.18 см диаметр 2 м урттай 240 ширхэг тус бүр хувил татсан токардсан модон материалыг 2017 оны 5 сарын 02-ны өдрийн дотор багтааж өөрийн зардлаар Улаанбаатар хотод нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 340 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 340 950 төгрөгийн 50 хувь 170 475 төгрөгийг хариуцагч Т.Наранцацралаас гаргуулж нэхэмжлэгч Д.Пүрэвд олгуулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ