Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 151/ШШ2017/00149

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 151/ШШ2017/00149

Төв аймаг

   Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

   хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг би, Төв аймаг, Эрдэнэ сум, Тамган 5 дугаар баг, Сэрвэнгийн 4 дүгээр гудамжны 162 тоотод оршин суух Д.Батжаргалын  нэхэмжлэлтэй,

Төв аймаг, Эрдэнэ сум, Тамганы 5 дугаар баг,  Сэрвэнгийн 4 дүгээр гудамжны 162 тоотод оршин суух Н.Нямсүрэнд холбогдох,

1 454 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 сарын 19 өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:

“Нэхэмжлэгч Д.Батжаргал, хариуцагч Н.Нямсүрэн бид нар нь нэхэмжлэгч Д.Батжаргалын нэхэмжлэлийн талаар дараах байдлаар эвлэрсэн юм. Үүнд:

  1. Нэхэмжлэгч Д.Батжаргал нь тэтгэврийн зээлтэй холбоотой төлбөрөө нэхэмжлэхгүй байх
  2. Хариуцагч Н.Нямсүрэн нь саравч, амбаар барьсан материалын зардал болон алаг зүсмийн мухар тугалтай үнээ нэгийг Д.Батжаргалд өгөх зэргийн эвлэрэн тохиролцсон болно.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Батжаргал, хариуцагч Н.Нямсүрэн нар нь нэхэмжлэгч Д.Батжаргал нь тэтгэврийн зээлтэй холбоотой төлбөрөө нэхэмжлэхгүй гэж, хариуцагч Н.Нямсүрэн нь саравч, амбаар барьсан материалын зардал болон алаг зүсмийн мухар тугалтай үнээ нэгийг Д.Батжаргалд өгнө гэж харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь “... нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” ба 74 дүгээр зүйлийн 74.6-д “...Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй” гэж заасныг эвлэрлийн гэрээ нь зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38 214 төгрөгийн 50 хувь болох 19 107 төгрөгийг улсын төсөвт үлдээж, үлдэх 50 хувь буюу 19 107 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, мөн хариуцагч Н.Нямсүрэнгээс 19 107  төгрөгийг гаргуулж нийт 38 214 төгрөгийг нэхэмжлэгч Д.Батжаргалд олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь

1. Нэхэмжлэгч Д.Батжаргалын нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Нямсүрэнд холбогдох иргэний хэргийн зохигчидын эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний  хэрэг  шүүхэд   хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 214 төгрөгийн 50 хувь болох 19 107 төгрөгийг улсын төсөвт үлдээж, үлдэх 50 хувь буюу 19 107 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, мөн хариуцагч Н.Нямсүрэнгээс 19 107  төгрөгийг гаргуулж нийт 38 214 төгрөгийг нэхэмжлэгч Д.Батжаргалд олгуулсугай.

3. Иргэний  хэрэг   шүүхэд  хянан   шийдвэрлэх тухай хуулийн  75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                             Л.МӨНХЦЭЦЭГ