Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 7

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Ж.О даргалж, шүүгч Б.У, П.Д нарын бүрэлдэхүүнтэйгээр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Э-аар тэмдэглэл хөтлүүлэн,

Улсын яллагч Ч.А,

Иргэдийн төлөөлөгч Х.Э,

Хохирогчийн өмгөөлөгч О.Д,

Шинжээч Б.У /онлайнаар/, Т.О,

Гэрч А.А /онлайнаар/, Б.Д, Т.А, Б.М,     Б.Б, Г.Х,

Шүүгдэгчийн өмгөөлөгч  Э.Г, Г.Б,

Шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ирүүлсэн 201613010071 дугаартай, 5 хавтас эрүүгийн хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, 1*******,*******, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, аав, ээж, дүү нарын хамт ******* хаягаар оршин суудаг, ял шийтгүүлж байгаагүй, О овогт Д-гийн Д.

                                      Холбогдсон хэргийн талаар

/Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Д нь 2016 оны 9 дүгээр сарын 28-аас 29-нд шилжих шөнө *******ийн нутагт “...зогсохгүй орхиж явлаа...” гэсэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар иргэн Б.Ч-ын хэвлийн тус газарт нь цохиж хүнд хохирол учруулсны улмаас Б.Ч нь амь нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Гар утасны цэсэнд үзлэг хийсэн тэмдэглэл”, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Д.Д-ийн хувьд оногдох эд хөрөнгийг битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч, шинжээч, яллагдагч нарын өгсөн мэдүүлэг, гэрч нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл, 2018 оны 11 дүгээр сарын 17, 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон хохирогч, гэрч, шинжээч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд, сэжигтнийг баривчлах болон сэжигтэн яллагдагчийг цагдан хорих тухай шүүгчийн захирамжууд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, хохирлын талаарх баримтууд, талийгаач Б.Ч-ын өвчний түүхийн хуулбарууд, шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, түүнд ял шийтгэл оногдуулсан шийдвэр болон хорих ялаас чөлөөлж, таслан сэргийлэх арга хэмжээ авсан, өөрчилсөн шийдвэрүүд, түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.

Шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар доорхи нөхцөл байдлууд болон үйл баримтууд  нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

1. 2016 оны 9 дүгээр сарын 28-ны орой *******ийн нутагт байрладаг Т.-ын хашааны гаднаас Б.М-ийг машинтайгаа хөдлөөд явах үед нь Д.Д  хаалганаас нь зүүгдэж чирэгдсэн үйл баримт нь:

Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор өгсөн: “...Сумын төв рүү ороод Д, Б, Ц нартай таарахад зогс гээд орилоод байхаар нь зогссон. Д машины урд ирээд копудан дээр цохихоор копуд доошоо суулт өгсөн.  Би машинаас буусан чинь “чи яасан том болчихсон шээс вэ гээд намайг заамдаж түрж явсаар байгаад хашаанд тулгасан. Машины арын хаалганаас зүүгдээд хоцорсондоо уурласан юм шиг байна лээ...” гэсэн мэдүүлэг /ХХ-1-ийн 109 дүгээр хуудас/,

Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Цолмон гэх залуугийн ногоон алаг стана маркийн машинтай залуучууд тэнд ирсэн. Тэр машинд Ц, Б, Д, Б, нэг танихгүй хүүхэн ирсэн. Тэд нар бас согтуу байсан. Машинаас бууж ирээд хэрүүл маргаан хийж эхэлсэн. М-тай Д, Ч-тай Б нар муудалцах гээд байсан. А бид 2 зодолдуулалгүй салгаад М, Ч хоёрыг машинд суулгаад хөдлөх үед машины хаалганаас Д татчихаад хаалгахгүй байсан. Машин хөдлөөд явахад Д 3-4 метр орчим хаалганаас чирэгдэж байгаад үлдсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ1-ийн 116 дугаар хуудас/,

Гэрч Т.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Н ахын хашааны гадна очиж зогсоод М, талийгаач Ч 2 түрүүлээд буусан. Би араас нь буусан чинь талийгаач Ч нь Н ахтай барьцалдаад, заамдалцаад авсан байхаар нь түүнийг салгаад машин руу оруулсан. ...Би талийгаач Ч-ыг М-ийн машинд суулгаад Н ах дээр очоод уучлалт гуйгаад буцаад машин дээрээ ирэхэд М-ийн машины урд талийгаач Б-тэй барьцалдаад авсан байсан. Тухайн үед Б талийгаачийн мөрөн тус газарт 1 удаа гараараа цохисон. Би тэр хоёрыг салгаад талийгаачийг машинд суулгах үед Д миний араас хаалган дээр ирээд та нар яагаад байгаа юм гэсэн. Тэр үед М машинаа хөдөлгөөд явсан. Д араас зогс гээд орилоод байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ1-ийн 119-121 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Д.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...М-ийг би машинаа зогсоолгүй чирж давхисан гэж зодсон юм...” гэсэн мэдүүлэг /ХХ3-ын 63 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

2. 2016 оны 9 дүгээр сарын 28-аас 29-нд шилжих шөнө *******т байрладаг Т.Н-ын хашааны гадна Стана маркийн автомашинд сууж явсан Б.Ц, П.Б, Д.Д, Ч.Л, Ц.Б нар нь Субару порестер маркын автомашинд сууж явсан М, Ч, Д, А нарыг зогсоож, Д.Д нь “машинаасаа чирж явсан” гэдэг шалтгаанаар Б.М-ийг, “урдаас нь агсарч дайрсан” гэдэг шалтгаанаар Б.Ч-ыг зодсон үйл баримтууд нь:

Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор өгсөн: “...Н ахын хашааны тэнд Ц-ийн станатай дахиад таарахад нэг нь зогс гэж орилохоор нь зөрөөд зэрэгцээд зогсоход Д бууж ирээд миний хаалгыг онгойлгоод, заамдаад цохилгүй машинаас гаргаад гэх айлын хашааны зүүн тал руу дагуулж очоод намайг хувцасаар боож муужруулсан. Би ухаан балартах үед намайг тавьсан. Миний санаж байгаагаар 1 удаа л боосон санагдаж байна. Би сэргээд гэр рүүгээ гүйгээд хашаан дотор мотоцикл засч байсан газраас 1 автирк, 1 хуурай аваад 2 гартаа бариад Д ална гээд очих үед Д эхлээд боль гээд урдаас ирсэн. Араас нь Ц ирээд миний гарт байсан зүйлийг булааж аваад, дагуулж яваад боль гээд яриад зогсож байсан. Тэр үед аав, ээж 2 мотоциклтой ирсэн. Бас Н эгч ирсэн. Ээж намайг аваад явж байхад талийгаач миний урд гэрийнхээ чигт явж байсан. Н эгч араас ирсэн. Манайх талийгаачийнхтай хамар хашаанд байдаг...” гэсэн мэдүүлэг /ХХ1-ийн 105 дугаар хуудас/,

Гэрч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Бие засчихаад сумын төв рүү ороод Н-ын гэрийн хажууд явж байх үед Ц-ийн стана ирээд бид нарын машины урдуур орж хашиж зогсоогоод, тэр станагаас Д бууж М-ийн хаалгыг онгойлгоод М-ийг цохиод, хөлөөрөө жийгээд машинаас гаргах гээд байсан. Бид нар учраа өөрсдөө олог гээд харж байтал М-ийг машинаас чирж буулгаад хашаанд шахаж боогоод байхаар нь би ганцаараа буугаад тэр 2-ыг салгах гээд хүчрээгүй. А бууж ирээд надад тусалж салгасан. Тэр үед Б М-гийн машины арын суудлаар ороод Ч-ыг зодоод байх шиг байсан. А Б-ийг болиулахаар явсан. Д дахиад М-ийг барьж аваад хашаанд шахахад М ухаан алдаж унасан. Жаахан байж байгаад М сэргэсэн. Д М-ийг 2 удаа боож ухаан алдуулсан. Д-г би болиулаад машинд нь суулгасан. Та нар больчих гэж гуйсан боловч тоохгүй байсан. Бид нарт үлдсэн байсан пивийг Д-д Алтангэрэл өгсөн. Б Ч-ыг зодож байхад нь А салгах гээд хүчрэхгүй байсан. Би Д-г машинд суулгачихаад Б-ийг салгахаар очсон. Б машин руу орчихсон, цаана нь Ч байсан. Б Ч-ыг цохиод байх шиг байсан. Хаашаа яаж цохиж байгаа нь харагдахгүй байсан. Б-ийг гаргах гээд А араас нь татаад хүчрэхгүй байсан. Тэр үед М явчихсан байж байгаад гудамжны өнцөг тойроод гарч ирсэн. Ирэхдээ гартаа 2 төмөр барьчихсан байсан, юу байсан нь сайн харагдаагүй. Би М дээр очиж болиулах гэтэл М Д-тэй уулзъя гээд үгэнд орохгүй байсан. Энэ үед Ц ирээд М-ийг тайвшруулаад ирье гээд авч явсан. М-ийг Ц тайвшруулчих шиг болсон. Тэр үед Ч-ын ээж нь ирсэн. Н эгчийг ирж байгааг хараад А бид 2 айгаад нуугдчихсан...” гэсэн мэдүүлэг /ХХ1-ийн 116-117 дугаар хуудас/,

Гэрч Т.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Бид нар баярын талбайн хажууд очиж зогссон. Миний гэдэс өвдөөд би машинаас гарч баасан. Буцаад машиндаа суугаад харьцгаая гэсэн чинь Д буцаад сумын төв рүү явья гээд байсан. Тэгээд Н-ын хашааны хажууд М гэх айлын хашааны өнцөг дээр Ц-ийн ногоон өнгийн стана урдуур орж ирээд, бид нарыг зогсоосон. 2 машин зөрөөд, зэрэгцээд зогссон. Д эхэлж машинаас бууж ирээд М-ийг машинаас буулгаад аваад явсан. Б талийгаачийн талын машины хаалгыг онгойлгохоор нь би талийгаачийн урдуур нь ороод Б-ийн урдаас гарсан. Б ахаа та болиочээ гэхэд Б би яах ч үгүй гэсэн. Тэгээд буцаад иртэл Б талийгаачтай барьцалдчихсан байсан. Би талийгаачийг машинд суулгачихаад талийгаачаас зүгээр үү гэж асуухад зүгээр гэж хэлсэн. Би машин дотор байсан пивийг аваад Б ахыг дагуулаад М-ын хашааны ар тал руу гараад, би пивоо задлаад Б-д өгөхөд нэг балгаад өгсөн. Б одоо зодохгүй гэсэн. Тэгээд пивоо газарт тавьчихаад буцаж очоод Д-г М-ийн машины хажууд зогсож байхаар нь дуудаад пивоо өгөхөд Д 1 балгачихаад пивийг чинь авлаа гэсэн. Тэгээд буцаад машин руу явахаар хашааны араас гартал Д урдаас ирж байсан. Талийгаачийн ээж Н эгч ирж яваа харагдсан. Д бид 2 Н эгчийг загнах байх гэж айгаад М-ын хашааны арын гудамжны өнцөг дээр зогсоод тамхи татах гэсэн чинь гал байхгүй байсан. Тэгээд тэндээс гэр гэртээ харьсан...” гэсэн мэдүүлэг /ХХ1-ийн 121 дүгээр хуудас/,

 Гэрч Ч.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Баянхайрханы залууг гайгүй юм шиг байхаар нь явах гээд хөдөлж байтал М машинтайгаа төв гудамжаар уруудаад ирсэн. Тэр үед М-ийг зогс гээд манай машинаас нэг нь орилоод М-гийн машин зогссон. Манай машинаас бүгд буусан. Д М-ийг машинаас татаж буулгаад, авч яваад хажуугийн хашаанд тулгаад багалзуурыг нь гараараа боогоод байсан. Б нь М-ийн машины жолоочийн талын арын хаалгыг онгойлгоод тонгойчихсон талийгаачтай юм яриад байсан. Юу ярьсан гэдгийг сонсоогүй. Би Д-г болиулахаар явсан. Д М-г 3 удаа боосон. Боохоор нь М-ийн бие доошоо сулбайгаад байсан. Боолтоо суллахаар нь эгцэрч зогсоод хэрэлдээд байсан. Тэгж байхад нь Д-г салгасан чинь М гэрээсээ буу авчирч буудна гээд гүйгээд явчихсан. Тэгэхээр нь би буцаж ирээд машиндаа суусан. Машинд суух үед Б Ц-ийн машины арын суудалд сууж байсан. Б бас машин дотор байсан. Талийгаач М-ийн машины арын суудалд сууж харагдсан. А, Д 2 зодоон салгах гээд явж харагдсан. Сүүлд талийгаачийн ээж, М-н аав, ээж 2 ирэх үед байхгүй болчихсон байсан. Бид 3 машиндаа сууж байхад талийгаачийн ээж Н эгч ирчихсэн байсан. Тэр үед талийгаач “Б чамайг ална. Буугаад ир” гээд орилоод байсан. Тэгэхээр нь Б бид 2 машинаас буухад Д, талийгаач 2 барьцалдаад авсан байсан. Тэр үед Б ах ирчихсэн байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ1-ийн 124 дүгээр хуудас/,

 Гэрч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэгээд бид нар тэндээс хөдлөх үед М машинтайгаа хүрээд ирсэн. Гудамжинд 2 машин зөрөөд зэрэгцээд зогссон. Би машинаас буугаад ирэхэд Б талийгаачтай машины зүүн урд талд заамдалцчихсан зогсож байсан. М, Д нар заамдалцчихсан байсан. Тэр үед Д, П нар мотоциклтой ирсэн. Би тэр 2-той очиж уулзсан. Тэр хоёртой юу ярьсан гэдгээ одоо санахгүй байна. Тэгтэл Д М-г боогоод унагачихаар нь би Д-г аваад машин дээр ирсэн. Би машинд суулгахад Б машин дотор суучихсан байсан. Тэгээд талийгаач машины гаднаас Б-өө гараад ир, чамайг ална гээд орилоод байсан. Машинаас намайг буутал Д, талийгаачтай заамдалцчихсан байсан. Тэр хоёрыг Н эгч, Б ах 2 ирж салгасан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 126 дугаар хуудас/,

-Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон 2018 оны 11 дүгээр сарын 17, 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрүүдийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:”...2016 оны 9 дүгээр сарын 28-аас 29-нд шилжих шөнө 00:00 цагийн үед Түдэвтэй сумын ойрхон хөдөө гэртээ унтаж байтал эхнэр сэрээгээд манай хүү М-г зодоон хийгээд яваад байх шиг байна гээд, явья гэж дуудаад, мотоциклиор яваад М-ын хашааны тэнд очиход манай хүү М уйлчихсан Ц гэх залуутай зогсож байсан. Юу болоод байгаа юм бэ? гэхэд Ц нь танай хүүхдийг зодоогүй шүү гэж хэлсэн. Эхнэр маань хүүхдээ аваад явсан. Цаана нь машины хажууд хэрүүл, зодоон болоод байх шиг байхаар нь би яваад очтол Д, талийгаач Ч нар заамдалцчихсан, талийгаач тонгойгоод Д дээрээс нь дарчихсан юм шиг харагдаж байсан. Тэгээд би тэр хоёрыг салгаад, бүгдийг тараасан. ...Д, Ч нар 2 машины дунд байсан ба намайг яваад очиход Д гараа мөрөн дээр нь тавьсан байдалтай, талийгаач доороос нь зуурсан байдалтай байсан. ...Хүүхдийнхээ машиныг хараад машин руу нь явж байхад зодолдож байгаа чимээ гарсан учир очиход Д, Ч нар байсан. Д талийгаачийн толгойг цээжиндээ наагаад тонгойлгосон байдалтай зууралдсан байсан. Талийгаачийн толгой нэлээн тонгойсон байсан. Тэр хоёрын зогсч байсан газар бусад хүмүүсийн байгаа газраас харагдах боломжгүй далд байсан, тэр хоёр дээр очиход ойр орчимд хүн байгаагүй. Салгаад эргээд харахад Б ард зогсч байсан. Тэгээд талийгаачийн ээж Н ирсэн...” гэсэн мэдүүлэг, /ХХ1-ийн 150 дугаар хуудас, 2018 оны 11 дүгээр сарын 17, 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрүүдийн шүүх хуралдааны тэмдэглэл/,

 Гэрч А.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон 2018 оны 11 дүгээр сарын 17, 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрүүдийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би тасгийн гадаа явж байтал С гэх төрлийнх нь  хүн надад хандан “Ч-ыг хүнд зодуулсан гэх яриа байна. Танд бичлэг хийдэг утас байвал өөрөөс нь хүнд зодуулсан эсэхийг асуугаад бичлэг хийгээд өгөөч” гэсэн. Би хүсэлтийн дагуу ээж Н, А нарын хажууд өөрийнхөө Samsung Alpha маркийн андройд утсаар талийгаачийн ярьсан зүйлийг бичлэг хийж авсан. Талийгаач Ч нь О, Д 2 намайг зодсон. Д гэдэс рүү цохисон, О толгой руу цохисон гэж хэлсэн. Ээж нь юм асуугаад байсан. Талийгаач нь “Зодуулсан талаар хүнд хэлэх юм бол намайг ална гэсэн. Тэгээд би айгаад хэлж чадаагүй” гэж үгээ зөөгөөд хэлээд байсан. Би энэ бичлэгтэй утсаа цагдаа нарт өгсөн. Цагдаа нар утсанд үзлэг хийж, бичлэгийг хуулж авсан...” гэсэн мэдүүлэг /ХХ1-ийн 192 дугаар хуудас, 2018 оны 11 дүгээр сарын 17, 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрүүдийн  шүүх хуралдааны тэмдэглэлд/,

Хохирогч Ж.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр мэсийн эрэгтэй эмчид талийгаач маань “Д // миний гэдэс рүү өшиглөөд дэвссэн. О /Б/ миний толгой руу цохисон” гэж хэлсэн. ...Мөн өдөр наркозонд орохын өмнө сэхээн амьдруулах тасагт байхад мэсийн сувилагч утсаараа талийгаачийн Д миний гэдэс рүү цохьсон, О миний толгой руу цохисон” гэж хэлж байгааг бичлэг хийсэн. ...Ах Н-тай утсаар яримаар байна гэхээр нь яриулахад мөн л ахдаа Д гэдэс рүү өшиглөсөн, О толгой руу цохьсон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг  /ХХ1-ийн 98 дугаар хуудас, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл/,

 Хохирогч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 12-ны орой 20:00 цагийн үед дүү талийгаач Ч-тай өөрийнхөө 98910321, 88910321 дугаарын утаснаас ээжийн утсаар ярихад талийгаач “хагалгаанд орох гэж байна. Намайг дахиад хагалгаанд ор гэж байна. Та ирээд намайг аваад яваарай” гэж байсан. Дүүгийн маань дуу тасалдаад, үгээ зөөгөөд сайн ярьж чадахгүй байсан. Дүү маань тухайн үед “Д гэдэс рүү цохисон, Б толгой руу цохисон” гэж 2-3 удаа надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ1-ийн 102 дугаар хуудас, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл/,

2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр С.Амаржаргалын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ1-ийн 65 дугаар хуудас/,

 Шүүгдэгч Д.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн болон 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Н ахын хашааны чигт явж байтал М-ийн машин ирж байсан. М-г зогс гээд зогсоогоод би эхэлж машинаас буун М-ийн талын хаалгыг онгойлгоод “Чи яахаараа хүн чирж давхидаг юм. Таньж байна уу? Буугаад ир” гээд мөрнөөс нь барихад М машинаас гарч ирсэн. Би М-г хувцаснаас нь бариад дагуулаад Н ахын зүүн талын урд хашаа руу очоод М-ийг өмсөж явсан хувцасаар нь бооход муужирч унаад сэргэсэн. Тэгэхээр нь дахиад боож унагаахад сэргэнгүүтээ М гүйгээд явчихсан. Тэр үед Б салгах гэж оролдоод хажууд байсан. Б намайг “Чи ингэж боож байхаар цохьчихооч” гэсэн. М буу авчирч та нарыг буудна гээд орилоод гүйгээд явсан. Тэгээд эргээд 2 машин дээрээ ирэхэд А намайг дуудаад машинаас 5-6 метр зайтай газар холдон хашааны ард гараад надад пиво задалж өгөөд “Та нар ингээд явчих, бид нар ингээд явья” гэж гуйсан. Би А-д нэг балгуулчихаад пивийг нь аваад машин руу очсон. Тэгээд машины хажууд байх үед талийгаач Ч над руу дайраад цохих гэсэн боловч хүрээгүй. Тэр үед талийгаачийн ээж, М-ийн аав, ээж нар ирсэн байсан. Би Ч-ыг ээжид нь “Энэ хүүхэд чинь над руу дайраад байна. Ах нь байсан бол таныг хараад яваад өгсөн байгаа” гэж хэлсэн. Би талийгаачийн ахтай нэг ангид сурч байсан юм. Талийгаач над руу дайраад байхаар нь би заамдаад гараараа тулчихсан байсан. Талийгаач бас намайг заамдсан байсан. Би ээжийг нь харж байхад талийгаачийн толгойн тус газарт 2 удаа гараараа цохисон...” гэсэн мэдүүлэг /ХХ3-ын 62 дугаар хуудас, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл/,

П.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Н-ын хашааны ойролцоо М машинтайгаа явж байсан. Машины урд талын суудалд Ц, Д нар сууж байсан. Тэр хоёр машины цонхоор зогс гэж орилоод хоёр машин зэрэгцээд хоёр тийшээ хараад зогссон. Д машинаас буугаад М машинаас нь буулгаж ирээд муудалцсан. Би машинаас буугаад жолоочийн талын арын хаалгыг онгойлгоход урдаас А эхэлж бууж ирээд араас нь Ч бууж ирсэн. Би Ч-д хандан “Түрүүн би М-г салгаж байхад яагаад чи над руу томроод, дайраад байсан бэ?” гэж асуухад Ч “Угаасаа ах дүү хүмүүсийн зодоон чамд хамаагүй” гэж хэгжүүрхсэн. Бид 2 үүнээс болж муудалцаад хэрэлдэх үед А намайг дуудаад хашааны өнцөг тойруулж дагуулж яваад өврөөсөө тал пиво гаргаж ирээд “Бид нарын буруу. М, Ч нар нь угаасаа архи ууж чаддаггүй юм. Архи уучихаад агсраад байдаг юм. Энэ пивийг хоёулаа уучихья” гэж хэлсэн. Би машинд ороод суусан. Удалгүй М-ийн аав, ээж хоёр, талийгаачийн ээж Н нар ирсэн. ...Миний тухайд талийгаач Ч-ын толгой руу цохьсон нь үнэн” гэсэн мэдүүлэг / ХХ 3-ын 52-53 дугаар хуудас, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл/,

Б.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Машинтай явж байтал М машинтайгаа явж байсан. Тэгтэл манай машин дотроос хэн нэг нь зогс гэж орилоод М-йн машин миний машинтай зөрөөд зэрэгцээд зогссон. Д Б нар түрүүлээд машинаас буухаар нь би тэдэнд “Зодоон цохион битгий хийгээрэй” гэж анхааруулж хэлээд буулгасан. ...Д М-г заамдаж боосон. ...Би М-г тайвшруулчихаад машин дээрээ ирэхэд Д, талийгаач нар зууралдчихсан байсан. Тэднийг Б ах салгасан...” гэсэн мэдүүлэг /ХХ 3-ын 44-46 дугаар хуудас, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

3. Талийгаач Б.Ч нь бусдад зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан ба уг гэмтэл нь хэвлийн тус газарт хүч үйлчилсний улмаас үүсгэгдсэн болох нь:

Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч нарын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан 201630022 дугаартай: “...Нас барагч Б.Ч-ын цогцсонд: нойр булчирхайн сүүл хэсгийн няцрал задрал, цус алдалт, элэгний шарлалт, хэвлийн хөндийн цус хуралт үрэвсэл, чацархай хэсгийн үхжил, дотор эрхтэний цусны эргэлтийн хямрал, хурц дутагдал, цээжний дотор ханын гялтан хальсанд баруун, зүүн 9 дүгээр хавирга дамнасан хөндлөн цус хуралт гэмтэл учирсан байна. Нойр булчирхайн сүүл хэсгийн няцрал, задрал, цус алдалт, цээжний дотор ханын гялтан хальсанд баруун, зүүн 9 дүгээр хавирга дамнасан хөндлөн цус хуралт гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Элэгний шарлалт, хэвлийн хөндийн цус хуралт үрэвсэл, чацархай хэсгийн үхжил, дотор эрхтэний цусны эргэлтийн хямрал, хурц дутагдал гэмтлүүд нь нойр булчирхайн задралын хүндрэлээс үүссэн гэмтлүүд болно. Нас барагч Б.Ч-ын цогцсонд үхэлд шууд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. ...Б.Ч-ын амьд ахуйдаа авсан нойр булчирхайн задрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлт /ХХ2-ын 7-8 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гаргасан 147 дугаартай: “...Талийгаач Б.Ч-ын биед хэвлийн битүү гэмтэл, нойр булчирхайн сүүл хэсгийн няцрал, задрал, дотуур цус алдалт, гэдэсний чацархай, хэвлийн гялтангийн арын зайн цусан хураа, өрцний цус хуралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...” гэсэн шинжээчийн дүгнэлт /ХХ 2-ын 32 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр гаргасан: “...Талийгаач Б.Ч-ын биед нойр булчирхайн гэмтэл болох их бие, сүүл хэсгийн няцрал, цусархаг үхжил үүсчээ. Энэ нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэвлийд цохих, дэвсэх үед үүснэ...” гэсэн шинжээчийн дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гаргасан 884 дугаартай шинжээчийн дүгнэлт, /Дээр дурдагдсан шинжээчийн дүгнэлтүүдэд бичигдсэн гэмтэл, гэмтлийн зэрэгтэй маргаагүй/, /ХХ2-ын 55 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр гаргасан 687 дугаартай: “...Урьд гаргасан шинжээчийн 201630022 тоот дүгнэлттэй санал нэг байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /ХХ 3-ын 36 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.О, П.Б, Б.С нарын 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Талийгаач Б.Ч-д учирсан нойр булчирхайн сүүл, их бие хэсгийн няцрал, задрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүнд зэргийн гэмтэл. Өөрөөр хэлбэл учрах үедээ амь насанд аюултай байдаг. Уг гэмтэл нь хэвлийн урд хэсгээс хүч үйлчилсний улмаас үүсгэгдэх боломжтой...” гэсэн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.У-ийн: “...Б.Ч-ын биед учирсан нойр булчирхайн няцрал, задрал гэмтэл нь биеийн урд буюу хэвлийн зүүн дээд хэсгээс хүч үйлчилснээр үүсгэгдэх боломжтой. Энэ гэмтэл нь гараар цохих үйлдлийн улмаас үүсэх боломжгүй. Учир нь нойр булчирхай ходоодны ард байрлалтай учир маш хүчтэй буюу өшиглөх, дэвсэх зэрэг үйлдлийн улмаас үүсгэгдэнэ...” гэсэн мэдүүлэг, / шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д-гийн өмгөөлөгч Э.Г, Г.Б нар нь “...талийгаач Б.Ч-ыг Д.Д өшиглөсөн гэх боловч хэн ч түүнийг өшиглөж байхыг хараагүй, харин П.Б Б.Ч-ыг зодож байхыг гэрчүүд харсан гэж мэдүүлсэн,  түүнчлэн талийгаач Б.Ч нь Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэхдээ өгсөн шинжилгээнд түүний нойр булчирхайн үзүүлэлтүүд хэвийн байсан, харин хагалгааны дараа хүндэрсэн гэж маргаж байгаа боловч эдгээр байдлууд нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдохгүй байна.

 

Тодруулбал гэрч Б.М нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр болон хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ: “...Би талийгаачийг зодуулсны улмаас гэмтэл авсан гэдгийг мэдээгүй, талийгаачийг бусдад зодуулж байсан болохыг хараагүй болохоор гэмтэл авсан гэдгийг мэдээгүй. ...Талийгаачийг хөдөө Б ахынд байхад очиход Н чамайг цохихоор нь би очиж Н-ыг цохьсон гэж хэлсэн. Талийгаачийг машин дотор зодсон гэж А хэлсэн. ...Миний хувьд нэлээн согтсон байсан. Сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг, /ХХ1-ийн 105-109 дүгээр хуудас/, гэрч Б.Д нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Тэр үед Б М-ийн машины арын суудлаар ороод Ч-ыг зодоод байх шиг байсан. ...Би Д-г машинд суулгачихаад Б-ийг салгахаар очсон. Б машин руу орчихсон цаана нь Ч байсан. Ч-ыг Б цохиод байх шиг байсан. Хаашаа нь яаж цохиж байгаа нь харагдахгүй байсан” гэсэн мэдүүлэг, /ХХ1-ийн 116-118 дугаар хуудас/ тус тус өгч байсан боловч шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Г, Г.Б нарын хүсэлтээр шүүх хуралдаанд оролцож, гэрчийн мэдүүлэг өгөхдөө Б.М нь: “П.Б нь талийгаач Б.Ч-ыг зодож байхыг харсан. Толгой, нуруу руу нь цохиод байсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/, Б.Д нь: “...талийгаач Б.Ч-ыг машин дотор дээшээ хараад хэвтчихсэн байхад нь П.Б  толгой, хэвлийн хэсэгт нь гараараа цохиод зодоод байсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/ буюу урьд өмнө өгсөн мэдүүлэгүүдээсээ илтэд зөрүүтэй мэдүүлэгийг өгч байгаа учир шүүх тэдгээр мэдүүлгүүдийг үнэн зөв нотлох баримт хэмээн дүгнэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох  боломжгүй байна.

 

Түүнчлэн П.Б нь талийгаач Б.Ч-ыг машин дотор гараараа цохиж зодсон талаар гэрчүүд мэдүүлсэн хэдий ч шинжээч эмч Б.У Т.О нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Нойр булчирхайн сүүл, их бие хэсгийн няцрал, задрал гэмтэл нь гараар цохих үед үүсэхгүй...” гэсэн мэдүүлэгээр уг гэмтлийг П.Б учруулсан байж болох нөхцөл байдал үгүйсгэгдэж байна.

Мөн шинжилгээгээр талийгаач Б.Ч-ын нойр булчирхайн үзүүлэлтүүд эхний хагалгааны дараагаас эрчимтэйгээр муудсан нөхцөл байдал хэрэгт авагдсан өвчний түүхийн хуулбар, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт гэрчийн мэдүүлэг өгсөн эмч, шинжээч нарын мэдүүлгээр нотлогдож байгаа боловч талийгаачийн биед зовиур шаналгаа тодорхой хугацааны дараа үүсч, аажим явцаар хүндэрсэн, хагалгааны дараа биеийн байдал нь эрс дордсон нөхцөл байдлууд нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгсөн шинжээч эмч Б.У-ийн: “...Тухайн үед хохирогчийн биед үүссэн гэмтлийн хэмжээ харьцангуй бага байсан тохиолдолд өвдөлт, зовиур шаналгаа мэдэгдээгүй байх боломжтой. Үүнд мөн өвчтөний өвчин мэдрэх чадвар давхар хамааралтай. Нойр булчирхай бусад эрхтнээс өвөрмөц бүтэцтэй эрхтэн. Учир нь нойр булчирхайн эс гэмтсэн тохиолдолд өөрөө фермент ялгаруулж нэмж өөрийгөө гэмтээж байдаг эрхтэн. Тэгэхээр цаг хугацаа өнгөрөх тусам бага хэмжээгээр гэмтсэн нойр булчирхай нь өөрөө өөрийгөө гэмтээж, өвчлөлийг хүндрүүлж байсан байх магадлалтай. Цөсний хагалгаанаас нойр булчирхай гэмтэх боломжгүй. Харин цөсний хагалгаа хийснээр бие организмын үйл ажиллагаа суларч, гэмтлийн улмаас үүсэх өвчлөлийг хурдасгах шалтгаан болсон байх үндэслэлтэй. Хагалгаанаас өмнө амелиза ихсээгүй байсан нь гэмтэлгүй гэсэн үг биш. Нойр булчирхайн няцрал нь гараар цохиход үүсэхгүй. Өшиглөх, дэвсэх зэрэг маш их хүчтэй үйлчлэлээр үүсэх боломжтой. Тэгээд ч талийгаачид задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл, эд эсийн шинжилгээний хариунаас үзвэл түүний нойр булчирхайд үхжил явагдсан байсан. Эхний хагалгааны явцаас гэмтэл авсан байлаа гэхэд тийм хурдан үхжил явагдах боломжгүй. Иймд хагалгаанаас өмнө нойр булчирхай гэмтэж, үхжил явагдсан гэсэн үг...” гэсэн мэдүүлэг,

шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгсөн шинжээч эмч Т.О-ын “... Талийгаачийн биед учирсан нойр булчирхайн сүүл, их бие хэсгийн няцрал, задрал нь гэмтлийн улмаас учирсан гэж шинжээчид дүгнэсэн, цөсний хагалгаа хийснээр нойр булчирхайд задрал, няцрал үүсэх ямар ч боломжгүй, уг хагалгаанаас болж нойр булчирхайд өөрчлөлт орсон байгаад үхжилт явагдсан гэж үзвэл тэр нь нойр булчирхайн сүүл хэсгээс биш цөстэй холбогдож байгаа суваг талаасаа буюу нойр булчирхайн толгой хэсгээс эхлэж үхжилт явагдах байсан, харин цөсний хагалгааны дараа биеийн байдлаас шалтгаалан нойр булчирхайн өвчлөлийг ихэсгэх, хурдасгах шалтгаан болсон байх магадлалтай...” гэсэн мэдүүлэгүүдтэй тохирч байх тул талийгаач Б.Ч-ын цөсөнд хагалгаа хийх явцад нойр булчирхай гэмтсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

 

Харин талийгаач Б.Ч нь Д.Д-д хэвлийн тус газартаа өшиглүүлсний улмаас нойр булчирхайн сүүл, их бие хэсгийн няцрал, задрал гэмтэл авсан боловч уг гэмтэл нь үүсэх цаг хугацаанд үхэлд хүргэх боломжгүй байсан ба талийгаачийн үхлийн шалтгаан нь:

1 дүгээрт: Хохирогч нар 2 дугаар шатлалын эмнэлэгт хугацаа алдаж хандсан,

2 дугаарт: Хохирогч нар эмнэлгийн байгууллагад хандахдаа бусдад зодуулсан гэмтэл авсан талаараа хэлээгүйн улмаас зохих оношилгоо, эмчилгээг цаг хугацаанд нь авч чадаагүйгээс үүдэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Энэ байдал нь:

Завхан аймгийн Түдэвтэй сумын сум дундын эмнэлгийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нээсэн 305/84 дугаартай, Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгийн 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр нээсэн 3842/947 дугаартай өвчний түүхийн хуулбарууд,

Хохирогч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Талийгаач маань зодоон болсны маргааш нь хөдөө явсан. ...Очсон өдрийнхөө маргааш нагац эгч Нээ миний ходоод өвдөөд байна гээд эгч нь ус буцалгаж өгч байсан гэсэн. 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хөдөөнөөс бие нь өвдөөд байна гээд орж ирсэн. ...Ирээд усанд орчихоод эмнэлэгт хэвтсэн. ...2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Улиастай сум руу эмнэлэгийн машинаар яваад тэр өдрөө аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. ...2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр цөсний хагалгаанд орсон. ...2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр талийгаач маань мэсийн эрэгтэй эмчид бусдад зодуулсан талаараа хэлсэн. ...Эмч нар “ Бэртэнг авсан гэдгийг эрт хэлэхгүй яасан юм бэ? Бид нар өөр эмчилгээ хийсэн бол!...” гээд харамсаж байсан. ...Тэгээд тэр өдрөө дахин хагалгаанд ороод нас барсан.... Би хүүгээ хүнд зодуулсан талаар өөрөө ч мэдээгүй, эмч нар мөн тэр өдөр л мэдсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-1-ийн 98 дугаар хуудас/,

 

 Гэрч А.Б”-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 20:00 цагийн үед Нэгдсэн эмнэлэг дээр ээлжтэй байхад талийгаач Ч нь ээжийнхээ хамт яаралтай тусламжийн тасаг дээр ирсэн. Ирэхдээ ухаан санаа эрүүл, хэвийн яриатай, өөрөө явж байсан. Хэвлийн баруун талаар өвдөнө, толгой өвдөнө гэсэн зовиур хэлж байсан. Биеийн ерөнхий байдал хүндэвтэр, арьс, нүдний скирлер шарласан, арьс хуурай, амьсгал 16, пүльс 80, артерын даралт 110/80, зүрх уушигны талаас ямар нэгэн эмгэг өөрчлөлтгүй, тэмтрэлтээр хэвлийн баруун дээд хэсгээр эмзэглэлтэй байсан. Ч-д үзлэг хийж, цусны дэлгэрэнгүй шинжилгээ, биохимийн шинжилгээ, хэвлийн хөндийн ЭХО шинжилгээ хийсэн. Цусны дэлгэрэнгүй шинжилгээ нь цус өтгөн шинжтэй, улаан эсийн тоо олширсон, өнгө илтгэгч нь ихэссэн, ялтас эсийн тоо буурсан байсан. Үрэвслийн шинж тэмдэг тод илрээгүй. Биохимийн шинжилгээнд элэгний “в” вирустай, элэгний пермент бага зэрэг ихэссэн, белурбины хэмжээ ихэссэн, шүлтлэг песпатоза ихэссэн байсан. Ц урвалжит уураг, эрвиатоидын фактер ихэссэн байсан. Хэвлийн хөндийн ЭХО-д элэгний эхо ойлт ихэссэн, голомтод өөрчлөлтгүй, цөсний хүүдий чулуугүй, хана 1,7 см хүртэл зузаарсан, шингэн цөсний агууламжгүй, нойр булчирхайн эхо ойлт ихэссэн, голомтод өөрчлөлтгүй, дэлүү томроогүй, 2 бөөрний аяганцар тэвшинцэрийн систем сийрэгшсэн, голомтод өөрчлөлтгүй, давсаг шээстэй, түрүү булчирхай 3,3*3,2 см, хэвлийд сул шингэнгүй байсан. Ийм шинжилгээний хариу гарсан. Тухайн үед ээлжинд гарч байсан мэс заслын эмч О-г дуудаж хамтарсан үзлэг хийсэн. Хамтарсан үзлэгээр яаралтай мэс заслын заалттай онош байхгүй учир дотрын тасагт “цөсний хүүдийн хурц үрэвсэл, идээлсэн байж болзошгүй, в вирусын шалтгаант архаг элэгний үрэвсэл оношоор хэвтүүлсэн. ...Тухайн үед хийгдсэн шинжилгээгээр нойр булчирхайн задрал гэсэн онош тавих сэжиглэл байхгүй байсан. Мөн Ч нь хэн нэгэн хүнтэй зодолдсон болон биедээ гадны нөлөөтэй гэмтэл авсан эсэх талаар ямар нэгэн зүйл яриагүй. Ээж нь ч хэлээгүй. Өвчний түүх дээрх “Осол гэмтэл авсан уу?” гэсэн асуултанд “үгүй” гэж хариулсан байна. ...Манай эмнэлэгт томографийн аппарат байдаг боловч тодосгогчгүй бол нойр булчирхайн задрал гэмтлийг шууд оношлох боломжгүй. Тухайн үед эмнэлэгт тодосгогч бодис байгаагүй бөгөөд бусад шинжилгээ оношилгоогоор нойр булчирхайн задрал гэмтэл гэж оношлох сэжиглэл илрээгүй...” гэсэн мэдүүлэг /ХХ1-ийн 168 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

Гэрч Э.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дотрын тасгийн эмч Д “Шарлалттай хүн байна, шарлалт нэмэгдээд, биеийн байдал нь муудаад байна. Механик шарлалт байх шиг байна” гэж надад хэлж үзүүлсэн. Хамгийн аймшигтай нь талийгаач Ч нь эмчилгээний эхний шатанд хүнд зодуулж, биедээ гэмтэл авсан эсэх талаар ямар ч зүйл хэлээгүй. Биедээ гэмтэл авсан гэдгийг онош тавихдаа огт мэдээгүй. ...Түүнд хагалгаа хийхээр болсон. Хагалгаагаар цөсний хүүдий авах, цөсний зогсонгошилийг арилгах төлөвлөгөөтэй байсан. Хагалгаанд ороход хэвлийгээс өтгөн шар шингэн нилээн их хэмжээтэй гарсан. Цөсний хүүдийн хана нь ус гүйсэн, үрэвслийн шинжтэй байсан учир цөсний хүүдийг авч, цөсний ерөнхий сувгийг нээж шалгасан. Цөсний ерөнхий сувгийг нээж шалгаж буй шалтгаан нь арьсны механик шарлалтын шалтгааныг тогтоох зорилготой байсан. Ерөнхий суваг бөглөрвөл цөс нь цус руу орж арьс шарладаг. Шарлалтыг арилгах зорилгоор ерөнхий сувгийг шалгахад механик саад байгаагүй. Ерөнхий суваг дээр “Т” гуурс тавьсан. Цөс авсан хэвтэшт хяналтын гуурс, бага аарцагт хяналтын гуурс тавьсан, хэвлийг угааж хагалгааг дуусгасан. Уг хагалгааг хийхэд хэвлийд гэмтлийн шинж болон цус алдалтын шинж тодорхойлогдоогүй болно. Тухайн хүрцээр нойр булчирхайг шалгах ямар ч боломжгүй. Ч-д хийгдсэн шинжилгээгээр нойр булчирхайг гэмтсэн гэсэн сэжиглэл өгөх боломжгүй байсан. Хагалгааны дараагаас Ч-ын биеийн байдал муудаж, шинжилгээний өөрчлөлтүүд эрс нэмэгдэж байсан учир 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр эрчимт эмчилгээний тасагт шилжүүлсэн. ...2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 23:00 цагийн үед талийгаач Ч нь ээждээ бусдад зодуулж биедээ гэмтэл авсан гэдгээ хэлсэн байсан. Үүнийг ээж нь бид нарт хэлсэн. ...Хүнд зодуулсан гэдгийг мэдээд оношийг нь олж, амь насыг нь аврах зорилгоор дахин яаралтай хагалгаанд орсон. ...Хагалгаагаар хэвлийн арын гялтан хальсны араар, нэлэнхүйдээ бүх чацархайн угаар, нойр булчирхайгаар цус хурж цүлхийж харласан байсан. Ходоод бүдүүн гэдэсний наалдсан хэсгийг салгаж, ходоодыг өргөж нойр булчирхайг үзэхэд нойр булчирхай няцарч цус хурсан, хэвлийн арын гялтан хальсанд цус хурсан байсныг угааж цэвэрлэсэн. Нойр булчирхайгаас цус гараагүй байсан учир гуурс тавьж хагалгааг дуусгасан. Хагалгаа дууссанаас хойш 5 цагийн дараа Ч нас барсан. Ч анх эмнэлэгт ирэхэд бусдад зодуулж биедээ гэмтэл авсан гэдгээ хэлсэн бол шинжилгээ оношилгоог зодуулсны улмаас авсан гэмтэлд чиглүүлэн хийх байсан. Ч нь бусдад зодуулснаас хойш эмнэлэгт хандаагүй удсан, эмнэлэгт ирээд зодуулснаа хэлэлгүй хугацаа алдсан. ...Талийгаач гэмтлийн хүндрэлээр нас барсан. Гэмтэл авснаас хойш цаг алдалгүй эмнэлэгт хандаж, шалтгаанаа нуулгүй хэлсэн бол гэмтлийг эмчилж, асуудлыг шийдвэрлэх боломжтой байсан. ...Талийгаач нь гэмтэл авснаас хойш нэлээд хугацаа алдсан учир гэдэс дүүрэнгэтсэн байсан. Гэдэс дүүрэнгэтсэн үед нойр булчирхайн гэмтэл эхо-д харагддаггүй. Тэгээд харагдаагүй байх. Эмч онош тавиад хагалгаа хийх тохиолдолд эмчлэх эрхтэнтэй нь хамгийн ойр хүрцээр, өвчтөнд аль болох бага талбай хамрах мэс ажилбар хийх ёстой. Эхлээд цөстэй холбоотой онош тавьсан учир эхний хагалгааг цөсний шугамын дагуу хийсэн. Уг нь хэвлийн гол шугамын дагуу зүслэг хийсэн бол нойр булчирхайн гэмтлийг илрүүлэх боломжтой. Цөсний шугамын дагуу буюу баруун хавирганы нуман доогуур Кохерын зүслэг хагалгааг хийсэн учир нойр булчирхайг шалгах боломжгүй байсан. 2 дахь хагалгааг хэвлийн дагуу зүслэг хийж хагалсан. Тэгээд нойр булчирхайн гэмтлийг илрүүлсэн ч хожимдсон байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ1-ийн 172-173 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.О, П.Б, Б.С нарын 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Бид нар талийгаач Б.Ч-ын цогцост задлан шинжилгээ хийж дүгнэлт гаргасан. Дүгнэлт гаргахдаа эмч нарыг өвчтөний оношийг хожимдуулж тогтоосон, зохих эмчилгээ оношилгоог цаг тухайд нь хийгээгүй гэдэг байдлаар талийгаачийн үхэлд буруутай гэж үзсэн. Гэхдээ бид дүгнэлт гаргах үедээ талийгаач Б.Ч-ыг гэмтэл авснаас хойш хугацаа алдаж эмнэлэгийн байгууллагад хандсан, мөн өвчнийхөө шалтгааныг буюу бусдад зодуулсан талаараа хэлээгүй хугацаа алдсан гэдгийг мэдээгүй байсан. Тийм учраас эмч нарыг буруутай гэж үзсэн. Нойр булчирхайн гэмтэл авсан хүн эмнэлэгийн байгууллагад яаралтай хандахгүй бол гэдэс дүүрэнгэтдэг. Ийнхүү гэдэс дүүрэнгэтсэн тохиолдолд нойр булчирхайн гэмтэл эхо шинжилгээгээр илрэх боломжгүй. Зөвхөн хэвлийн гол шугамын дагуу зүслэг хийсэн хагалгаагаар илрүүлэх боломжтой. Гэхдээ эмнэлгийн стандартад хагалгаа хийж байгаа эмч нь хагалгаанд хамрагдах тухайн эрхтэнтэй хамгийн ойр зайнаас буюу хамгийн ойр хүрцээр, бага талбайд зүслэг хийхээр байдаг тул анхны үзлэг, оношилгоо, шинжилгээнд үндэслэн тавьсан онош нь үндэслэлтэй ба цөсний шугамны дагуу буюу баруун хавирганы нуман доогуур Кохерын зүслэг хийсэн нь үндэслэлтэй. Эдгээр байдлаас үзэхэд бидний гаргасан дүгнэлтийн эмч нарыг буруутай гэж үзсэн хэсэг үндэслэл муутай болж байна....Талийгаач Б.Ч нь нойр булчирхайн гэмтлийн хүндрэлийн улмаас бие махбодийн ерөнхий хордлогод орж нас барсан байна...” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлд/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гаргасан 147 дугаартай: “...Талийгаач нь 2016.9.28-29-нд шилжих шөнө бусдад зодуулж гэмтсэн гэх боловч хугацаа алдаж анх 2016.10.07-нд сумын эмнэлэгт хандсан, 2016 оны 10 дугаар сарын 08-нд аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байх ба гэмтлийн шалтгааныг нуун дарагдуулсны улмаас зөв бүрэн оношлох боломжийг багасгаж зохих эмчилгээг оройтуулж хийлгэсэн байна. Энэ байдал нь өвчтөний биеийн байдлыг хүндрэхэд нөлөөлжээ. ...Талийгаачийн үхлийн шалтгаанд эмч, эмнэлгийн ажилтны буруутай үйл ажиллагаа байхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /ХХ2-ын 32-33 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гаргасан 884 дугаартай: “...Хоёрдугаар шатлалын буюу аймгийн нэгдсэн эмнэлэгт хийгдсэн мэс засал эмчилгээнүүд нь зайлшгүй, стандартын дагуу хийгдсэн ба тогтоосон оноштой тохирч байна. Өвчтөнд хийсэн эмчилгээний улмаас биеийн эрүүл мэнд муудсан, нас барах шалтгаан болоогүй байна. ...Өвчтөнд аймгийн нэгдсэн эмнэлгийн үйлчилгээг зохих түвшинд үзүүлсэн боловч өвчтөн анх эмнэлэгт ирэхдээ хожуу хандсан, өвчин, гэмтлийн шалтгаанаа нуусан, зовиур, бодит үзлэг, эмнэл зүйн шинж тэмдэг бүдэг, хэт авиан болон лаборторийн шинжилгээгээр онц өөрчлөлтгүй, нарийвчилсан хэвлийн тодосгогчтой КТГ шинжилгээ хийгдээгүй нь нойр булчирхайн гэмтлийг хожуу оношилоход нөлөөлсөн ба нойр булчирхайн гэмтэл нь нас баралт өндөртэй, гэмтлийн байдал, тархалт, бүтэц, үйл ажиллагаанаас хамаарч амь нас аврагдах эсэх нь хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /ХХ2-ын 59 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр гаргасан 687 дугаартай: “...2 дугаар шатлалын эмнэлэгт нойр булчирхайн няцрал гэмтлийг оношилж эмчлэх боломжтой. Талийгаач Б.Ч нь хугацаа алдаж эмнэлэгт хандсан, хэвлийн гэмтэл авсан талаараа хэлээгүй, зовиур, бодит үзлэг, эмнэл зүйн шинж тэмдэг бүдэг илэрсэн, хэт авиан болон лаборторийн шинжилгээгээр онц өөрчлөлтгүй, хэвлийн тодосгогчтой компьютер томографийн шинжилгээ хийгдэх боломжгүй байсан зэрэг нь нойр булчирхайн няцрал гэмтлийг хожуу оношилоход нөлөөлсөн байна. Талийгаач нь хугацаа алдаж эмнэлэгт хандсан ба нойр булчирхайн няцрал гэмтэл хожуу оношлогдсон тул гэмтэл, түүний хүндрэлийг бүрэн эмчлэх боломжгүй байжээ. ...Нойр булчирхайн няцрал, хальсан доорхи цус хуралт гэмтлийг цаг алдалгүй оношилсон бол эмчлэх боломжтой боловч талийгаач нь гэмтэл авснаас хойш олон хоногийн дараа эмнэлэгт хандсан, нойр булчирхайн гэмтэл хожуу оношлогдсон тул 2 дугаар шатлалын эмнэлэгт бүрэн эмчлэх боломжгүй байжээ. ...Нойр булчирхайн няцрал гэмтэл нь цаг алдалгүй эмнэлэгт хандаж, оношийг зөв тогтоон, яаралтай мэс заслын эмчилгээ хийсэн тохиолдолд амь нас аврагдах, эмчлэгдэх боломжтой. Талийгаач гэмтэл авснаас хойш 10 хоногийн дараа буюу 2016.10.08-нд аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтсэн байх тул оношийг зөв тогтоож, эмчилгээ хийсэн ч амь нас аврагдах боломж муутай байжээ...” гэсэн шинжээчийн дүгнэлт /ХХ3-ын 36 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Тодруулбал дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Д нь Б.Ч-ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан нь нотлогдож байгаа боловч уг гэмтэл нь түүнийг үхэлд хүргэх шууд шалтгаан болоогүй байна гэж  шүүх дүгнэлээ.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад бусад гэрчүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлгүүд хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Түүнчлэн хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээчид шинжилгээ хийж дүгнэлт гаргажээ.

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтуудын шууд ба шууд бус эх сурвалжийг бүх талаас нь бүрэн бодитойгоор харьцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж, дүгнэсэн бөгөөд уг баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч нь өөрийн хууль бус, хүч хэрэглэн бусдыг  өшиглөж байгаа үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирах боломжтой, хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан ч энэ гэмт хэргийг хүсэж, санаатай үйлдсэн гэж дүгнэлээ.

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Д.Д-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэний улмаас хохирогч Б.Ч нас барсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч  уг гэмт хэрэг нь 2016 оны 9 дүгээр сарын 28-аас 29-нд шилжих шөнө буюу 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр  үйлчилж байх цаг хугацаанд үйлдэгдсэн бөгөөд тухайн цаг хугацаанд бусдын бие махбодид хүнд гэмт санаатай учруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхээр хуульчлагдсан байсан.

 

2002 оны Эрүүгийн хуулийн  96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан... бол таваас дээш долоон жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж, харин хэргийг шүүхээр шийдвэрлэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа буюу 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан байх тул 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь үндэслэлтэй юм.

 

Эрүүгийн хууль буцаан хэрэглэх гэдэг нь нэгэнт батлагдсан, хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн тодорхой хэм хэмжээг уг хууль хүчин төгөлдөр болохын өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт хэрэглэх ажиллагаа байдаг ба Д.Д-ийн үйлдэлд оногдуулах ял шийтгэлийн хувьд 2015 оны Эрүүгийн хууль нь ялыг сонгож оногдуулах боломжтой, хорих ялын доод хэмжээ багассан байдлаараа шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байна гэж үзнэ.

Иймээс прокурорын дээрх зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Д.Д-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.Д-д  ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

  Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

 

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон гэм буруудаа хандах хандлага, хохирогчид учирсан хохиролыг төлж барагдуулсан нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч О овогт Д-ийн Д-д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч нь биеэ зөв авч явах, бусадтай харилцах харилцаанд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг ноцтой зөрчсөн, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил нь хэвшээгүй, архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Шүүгдэгч  Д.Д нь 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “... машины хажууд байх үед талийгаач Ч над руу дайраад цохих гэсэн боловч хүрээгүй. Талийгаач над руу дайраад байхаар нь би заамдаад гараараа тулчихсан байсан. Талийгаач бас намайг заамдсан байсан. Би ээжийг нь харж байхад талийгаачийн толгойн тус газарт 2 удаа гараараа цохисон...”, “... хэрэг хийсэндээ харамсаж байна. Би талийгаач Ч-ын гэдэс рүү өшиглөсөн маань үнэн. Гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Ялыг багасгаж өгнө үү...” гэж, 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...  би талийгаачийг цохиж зодоогүй, энэ гэмт хэрэгт гэм буруугүй, өмнөх шүүх хуралдаанаас нэгэнт намайг гэм буруутай гэж шийдвэрлэсэн учраас ял шийтгэлийн тухайд өөрт ашигтай байх боломжтой гэж үзээд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэж хэлсэн...”  гэж тус тус мэдүүлжээ.

Шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэм буруугүйгээ нотлох үүрэггүй бөгөөд гэмт хэрэг үйлдээгүй болохоо өөр бусад нотлох баримтуудаар үгүйсгэж, нотолж чадаагүй байгааг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.Д-д хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн учир түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад цагдан хоригдсон болон 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор ял эдэлсэн нийт 258 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохоор шүүхийн шийдвэрт зааж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийдвэрийг танилцуулан сонсгосноос хойш цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хорих ялын биелэлтийг тухайн цаг үеэс эхлэн тоолох нь зүйд нийцнэ.

 

Мөн шүүгдэгч Д.Д нь /П.Б хувааж/ хохирогч Ж.Н, Б.Н нарт гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 7,898,437 төгрөгийг төлсөн байх бөгөөд хохирогч тал хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх талаар хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байх тул шүүхийн шийдвэрт уг эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэх нь үндэслэлтэй юм.

 

Түүнчлэн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмчийн унааны хөлс болон буудлын зардалд 140,000 төгрөгийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхээс гаргаж шинжээчид өгсөн байх тул тус  зардлыг шүүхийн зардалд тооцож, шүүгдэгчээс гаргуулж, Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн тамгын газарт олгох нь үндэслэлтэй байна. 

 

Хохирогчийн өмгөөлөгч О.Д нь шүүгдэгч Д.Д-гээс хохирол төлбөр нэхэмжлээгүй ба иргэний журмаар нэхэмжлэх талаар хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан тул шүүгдэгчийн хувьд оногдох эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг DVD-ийг 201613010071 дугаартай эрүүгийн хэрэгт хавсаргаж хадгалах нь зүйтэй байна.

 

Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 1 ширхэг DVD-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан үндэслэлээр нотлох баримтаар тооцохгүй байхаар шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36,6,36,7, 36,8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сумын дундын прокурорын газраас О овогт Д-ийн Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч О овогт Д-ийн Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

       3. Шүүгдэгч Д-ийн Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 / хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-д оногдуулсан 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

         5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-гийн цагдан хоригдсон болон биечлэн эдэлсэн  258 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг баримтлан шүүгдэгч Д.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг уншиж сонсгосон үеэс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хорих ялын биелэлтийг 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-гээс шүүхийн зардалд 140,000 төгрөг гаргуулж, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Тамгын газарт олгож, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүйг дурдаж, энэ тогтоолоор шийдвэрлэгдээгүй хохиролоо нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан шүүгдэгч Д.Д-ийн хувьд оногдох эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СD-ийг 201613010071 дугаартай эрүүгийн хэрэгт хавсаргаж хадгалсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл, улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.