Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 11

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхбатаар тэмдэглэл хөтлүүлэн,

Улсын яллагч Ч.Алтансүх,

Хохирогч П.Н/онлайнаар/,

Иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э/онлайнаар/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Доржханд /онлайнаар/, Б.Мягмарсүрэн,

Шүүгдэгч Г.М, Д.Пнарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ирүүлсэн 1738000000090 дугаартай, 5 хавтас эрүүгийн хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

1. Монгол улсын иргэн, * төрсөн, 36 настай, эрэгтэй, *, *боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт * тоот хаягаар оршин суудаг Б овогт Г-ын М /РД:*/

Урьд *суллагдсан.

2. Монгол улсын иргэн, * төрсөн, 50 настай, эмэгтэй, *, * боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-2, хүүхдийн хамт * тоот хаягаар оршин суудаг Ө овогт Дын П/РД:*/

Урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Г.М нь Ж.Д,  нартай бүлэглэн 2015 оны 01 дүгээр сарын 21-ээс 23-нд шилжих шөнө Түнэл сумын нутаг Нарангийн энгэр гэх газраас хохирогч Б.Л-ын 3 тооны үхрийг хулгайлан 2,400,000 төгрөгийн хохирол учруулсан,

Ж.Д, Б.Э нартай бүлэглэн 2015 оны 01 дүгээр сарын 26-аас 29-ний хооронд Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Далангийн дөрөлж гэх газраас хохирогч С.Н-гийн 4 тооны адууг хулгайлан авч 3,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

Ж.Д, О.Б нартай бүлэглэн 2014 оны 6 дугаар сарын 14-өөс 16-ны орчимд Арбулаг сумын Буянт гэх газраас хохирогч Б.Д-гийн бэлчээрээс 5 эр ямаа, 4 хонь хулгайлан авч 970,000 төгрөгийн хохирол учруулсан,

О.Б, Н.Б нартай бүлэглэн 2014 оны 02 дугаар сарын 17-ны үед Бүрэнтогтох сумын нутгаас хохирогч Л.Д-гийн 3 тооны үхрийг хулгайлан авч 2,400,000 төгрөгийн хохирол учруулсан,

Ж.Д, О.Б нартай бүлэглэн 2014 оны 02 дугаар сарын 27-ны орчимд Бүрэнтогтох сумын нутаг Хядагын ам Сөртийн хөндий орчмоос хохирогч Ц.Л-ийн 4 тооны адууг хулгайлан авч 2,600,000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.А, О.Б, Ж.Д, Х.Г нартай бүлэглэн 2013 оны 12 дугаар сарын сүүлээр Улаан-Уул сумын Тоом багийн нутаг Дунд тоомын зоо гэх газраас хохирогч Б.А-ын 26 тооны адууг хулгайлан авч 22,100,000 төгрөгийн, хохирогч С.Ө-ын 1 тооны адууг хулгайлан авч 700,000 төгрөгийн, хохирогч Д.Х-ны 1 тооны адууг хулгайлан авч 900,000 төгрөгийн, нийт 23,700,000 төгрөгийн хохирол учруулсан,

Ж.Д, Н.Б, Г.Н нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө Бүрэнтогтох сумын нутаг Төмөртийн ам гэх газраас хохирогч Б.Б-ын 26 тооны адууг хулгайлан авч 14,250,000 төгрөгийн хохирол учруулсан,

Г.Н, Д.Х, Б.Б нартай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө Бүрэнтогтох сумын Эрчим багийн нутаг Улааны үзүүр гэх газраас хохирогч Я.Б, Я.Цнарын 2 тооны адууг хулгайлан авч 1,3000,000 төгрөгийн хохирол учруулсан,

Д.П-тэй бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Цагаан-Уул сумын нутаг дэвсгэрээс хохирогч П.Н-ын 11 тооны адууг хулгайлан авч 7,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Д.П нь Г.М-тай бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Цагаан-Уул сумын нутаг дэвсгэрээс хохирогч П.Н-ын 11 тооны адууг хулгайлан авч 7,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.М нь:

1. Б.А, О.Б, Ж.Д, Х.Г нартай бүлэглэн 2013 оны 12 дугаар сарын сүүлээр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Тоом багийн нутаг Дунд тоомын зоо гэх газраас хохирогч Б.Аын 28 тооны адуу /хохирогч Б.Аын 22,100,000 төгрөгийн үнэлгээ бүхий 26 тооны адуу, хохирогч С.Ө-ын 700,000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 тооны адуу, хохирогч Д.Хы 900,000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 тооны адуу/- г хулгайлан авч нийт 23,700,000 төгрөгийн хохирол учруулсан,

2. О.Б, Н.Б нартай бүлэглэн 2014 оны 02 дугаар сарын 17-ны үед Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутгаас хохирогч Л.Д-гийн 3 тооны үхрийг хулгайлан авч 2,400,000 төгрөгийн хохирол учруулсан,

3. Ж.Д, О.Б нартай бүлэглэн 2014 оны 02 дугаар сарын 27-ны орчимд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг Хядагын ам Сөртийн хөндий орчмоос хохирогч Ц.Л-ийн 2 тооны адууг хулгайлан авч 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан,

4. Ж.Д, О.Б нартай бүлэглэн 2014 оны 6 дугаар сарын 14-өөс 16-ны орчимд Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Буянт гэх газраас хохирогч Б.Д-гийн бэлчээрээс 5 эр ямаа, 4 хонь хулгайлан авч 970,000 төгрөгийн хохирол учруулсан,

5. Ж.Д, Н.Б, Г.Н нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг Төмөртийн ам гэх газраас хохирогч Б.Б-ын 26 тооны адууг хулгайлан авч 14,250,000 төгрөгийн хохирол учруулсан,

6. Ж.Д, Б.Э нартай бүлэглэн 2015 оны 01 дүгээр сарын 21-ээс 23-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутаг Нарангийн энгэр гэх газраас хохирогч Б.Л-ын 3 тооны үхрийг хулгайлан 2,400,000 төгрөгийн хохирол учруулсан,

7. Ж.Д, Б.Э нартай бүлэглэн 2015 оны 01 дүгээр сарын 26-аас 29-ний хооронд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Далангийн дөрөлж гэх газраас хохирогч С.Н-гийн 4 тооны адууг хулгайлан авч 3,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

8. Н, Д.Х, Б.Б нартай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн нутаг Улааны үзүүр гэх газраас хохирогч Я.Б, Я.Ц нарын 2 тооны адууг хулгайлан авч 1,3000,000 төгрөгийн хохирол учруулсан,

9. 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутаг дэвсгэрээс хохирогч П.Н-ын 11 тооны адууг хулгайлан авч 7,600,000 төгрөгийн хохирол учруулсан буюу олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:

-2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын Нарангийн энгэр гэх газарт хийсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ1-ийн 47-49 дүгээр хуудас/,

-2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг Хужиртын давааны ар хэсэгт хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ1-ийн 50-52 дугаар хуудас/,

-2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 31-16 ХӨА дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ1-ийн 53 дугаар хуудас/,

-Хохирогч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  “...Би Улаан-Уул сумын 2 дугаар багт мал малладаг юм. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Тоом багийн Дунд тоомын зоо гэдэг газраас улаан саарал азаргатай нийт 28 тооны адуугаа 2013 оны 12 дугаар сарын 27-оос 2014 оны 01 дүгээр сарын 20-ны хооронд алдсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 73-74 дүгээр хуудас/,

-Хохирогч С.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2013 оны сүүлээр алдагдсан Б.А-ын азарга адуун дотор манай цагаан хамартай хул үрээ байж байгаад хамт алга болсон...” гэсэн мэдүүлэг /ХХ3-ын 84-87 дугаар хуудас/,

-Хохирогч Д.Х-ны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2013 оны 11 дүгээр сарын 13-ны үед Дунд тоомын аманд байх Б.Аын адуу алдагдсан. Тэгэхэд тэр адуунд миний хонгор зүсний морь маань хамт байж байгаад алга болсон...” гэсэн мэдүүлэг /ХХ3-ын 89-91 дүгээр хуудас/,

-Хохирогч Л.Дагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манайх уг нь Бүрэнтогтох суманд байдаг. Өвөлдөө Цагаан-Уул сумтай хил залгаа газар өвөлждөг. Тэгсэн 2014 оны 02 дугаар сарын 17-оос 20-ны хооронд бэлчээрт байсан манай үхрээс 3 тооны үнээ алга болсон байсан. 2 хайнагийн үнээ, 1 монголын үнээ байсан. Айлын эзэнгүй хаваржааны хашаан дээр нядлаад толгой, шийр, гэдэс дотрыг нь орхиод мах, арьсыг нь аваад явсан байсан. Хэргийн газарт машины мөр байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ1-ийн 69 дүгээр хуудас/,

-Хохирогч Ц.Лийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2014 оны 02 дугаар сарын 27-ны үеэр манай адуунаас 4 тооны адуу алдагдсан. Тэгээд 2 адуу нь ногт, хазаартай гүйж очсон. 2 морийг нь эрж хайгаад олоогүй. Адуу алдагдах үеэр манай адуу Хядагын ам Сөртийн хөндий орчмоор бэлчиж байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ1-ийн 74 дүгээр хуудас/,

-Хохирогч Б.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2014 оны 6 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө Арбулаг сумын 1 дүгээр баг, Буянт гэх газраас бэлчээрээс 5 эр ямаа, 4 хонь алдсан юм. Тэр талаар тухайн үед цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Гарз нь гарч байгаа юм байх гэж бодоод өнгөрсөн.5 ямаа нь нас гүйцсэн хар зүсмийн ямаанууд байсан. 4 хонины 2 нь нас нийлсэн, 2 нь төлөг байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ1-ийн 67 дугаар хуудас/,

-Хохирогч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2014 оны 12 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө Төмөртийн амны Биеийн ар гэх газраас 26 тооны адуугаа алдсан. 7 адуугаа Гонгоог гарамны цаад талаас олж авсан. 14 тооны адуугаа гүүрний тэнд байх тохойгоос олж авсан. 5 тооны адуу дутсан...” гэсэн мэдүүлэг /ХХ1-ийн 77 дугаар хуудас/,

-Хохирогч Б.Лын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай гэр Түнэл суманд байдаг юм. Би 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр үхрээ бүртгэж үзэхэд манай үхэр бүрэн бүтэн байхаар нь бэлчээрт гаргаад хариулгагүй орхичихоод 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өдөр бүртгэж үзсэн чинь 3 тооны үхэр алга болчихсон байхаар нь хайж яваад олдохгүй болохоор нь хаваржааны хашааны тийшээ явж байсан чинь Нарангийн овооны ар талд байдаг манай хаваржааны хашааны тэнд шувуу үймээд байхаар нь яваад очтол алга болсон 3 үхрийг маань нядлаад толгой, шийрийг нь орхиод явчихсан байсан. 2 үхрийг нь хашааны тэнд, 1 үхрийг нь Нарангийн овооны ар талын шил дээр хээр нядалсан байсан. Тэгээд Нарангийн овооны баруун талын жалгаар уруудаад явсан   машины   мөр   байсан.  Тэгэхээр  нь  би  цагдаад  дуудлага  өгсөн...”  гэсэн

мэдүүлэг /ХХ1-ийн 63 дугаар хуудас/,

-Хохирогч С.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай гэр Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Далангийн дөрөлж гэх газар байдаг юм. 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр адуугаа бүртгэж үзэхэд манай адуу бүрэн бүтэн байсан. Тэгээд бэлчээрт явуулчихаад 2 хоног гэрийнхээ тийшээ аваачаагүй байсан. 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр манай 4 тооны адуу адуунаасаа салчихсан гэрийнхээ тийшээ гүйж очсон. Тэгэхээр нь би ямар нэгэн зүйл болсон байна гэж бодоод адуугаа хайгаад явсан. Эрхэл нуурын тэндээс адууг маань хөөсөн мотоциклийн мөр байсан. Түүнийг дагаж явсаар Хужиртын давааны цаад талд айлын эзэнгүй хашаан дээр очсон чинь манай адуунуудаас 4 тооны адууг нядлаад толгой, шийр, гэдэс дотрыг нь хаяад машинаар ачаад аваад явсан байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /ХХ1-ийн 65 дугаар хуудас/,

-Хохирогч Я.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2015 оны 12 дугаар сарын 24-ний өглөө адуугаа бүртгэж үзэхэд адуунаас 2 тарган морь дутсан байсан. 1 морь нь манай төрсөн эгч Цийн хээр зүсний морь, нөгөө морь нь миний хонгор зүсний морь байсан. Орой нь манай доод хотонд байдаг төрсөн ах Алтандорж малдаа явж байгаад өөрийн хаваржааны хашаан дээр уг 2 морийг нядалсан байсныг олсон юм. Хоёуланг нь алаад махыг нь аваад явсан байсан. Ингээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Машины мөр, мотоциклийн мөр гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ1-ийн 83 дугаар хуудас,

-Хохирогч П.Нын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр адуугаа оруулж ирээд морь барьж аваад адуугаа гаргасан. Манай адуу Тосонгийн хоолой, Асгат түрүү гэх газраар л байран байдаг. Гэтэл манайд ирсэн нэг хүн гүү голдуу адуунууд чинь ууланд байна лээ, морьд нь алга байна лээ гэж ярихаар нь адуундаа явж гүүн адуугаа олж авсан боловч морьдоо олж авч чадаагүй. Тэр зун маш халуун байсан болохоор тасраад энд тэнд яваа юм байх гэж бодоод өглөө, оройн сэрүүнд хайчихаад өдөртөө хайхгүй байтал олдохгүй байсан. Тэгэхээр нь 7 дугаар сарын 16-аас хойш эрчимтэй хайж эхэлсэн.  Манай 11 тооны адуу алдагдсан. Хүнээс сураг сонсоход 2017 оны 7 дугаар сарын 07-ны үед Бүрэнтогтох сумын төвийн ойролцоогоос 1 том машин адуу ачсан байсан. Адуу ачсан газар нь манай адуу байсан газраас 60 орчим км зайтай ба манай адуунууд өөрсдөө тэр зүгт явдаггүй байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ3-ын 174 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлд/,

-Хохирогч Б.А, С.Ө, Д.Х нарын алдсан адууг үнэлсэн үнэлгээний тайлан /ХХ1-ийн 137-138 дугаар хуудас/,

-Хохирогч Л.Дагийн алдагдсан үхрүүдийг үнэлсэн үнэлгээний тайлан /ХХ1-ийн 132 дугаар хуудас/,

Хохирогч Ц.Лийн алдсан адуунуудыг үнэлсэн үнэлгээний тайлан /ХХ1-ийн 135-136 дугаар хуудас/,

-Хохирогч Б.Дгийн алдсан хонь, ямаануудыг үнэлсэн үнэлгээний тайлан /ХХ1-ийн130 дугаар хуудас/,

-Хохирогч Б.Бын алдсан адуунуудыг үнэлсэн үнэлгээний тайлан /ХХ1-ийн 142, ХХ4-ийн 232 дугаар хуудас/,

-Шүүгдэгч  Г.М,  хохирогч  Б.Б  нарын   хооронд  2018  оны  01 дүгээр сарын 09-ний өдөр хийгдсэн “Төлбөр төлөгч Г.М нь төлбөр авагч Б.Бт гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөрт 2 тооны адуу /хязаалан байдас, охин даага/-ыг 1,175,566 төгрөгийн төлбөрт дүйцүүлэн тооцож 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцож байна. Дээрх хэлцэлд заасан хугацаанд үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам Иргэний хуулийн 232.6 дахь заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар бодож алдангийг төлбөр авагчид төлөх үүрэгтэй” гэсэн, нотариатаар гэрчлүүлж баталгаажуулсан төлбөр барагдуулах тухай хэлцэл /ХХ2-ын 164 дүгээр хуудас/,

-Хохирогч Б.Лын алдсан үхрүүдийг үнэлсэн үнэлгээний тайлан /ХХ1-ийн 62-63 дугаар хуудас/,

-Хохирогч С.Нгийн алдсан адуунуудыг үнэлсэн үнэлгээний тайлан /ХХ1-ийн 124 дүгээр хуудас/,

-Хохирогч Я.Б, Я.Ц нарын алдсан адуунуудыг үнэлсэн үнэлгээний тайлан /ХХ1-ийн 143 дугаар хуудас/,

-Хохирогч П.Нын алдсан адуунуудыг үнэлсэн үнэлгээний тайлан ХХ3-ын 203 дугаар хуудас/,

-Гэрч А.Эийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би хугацааг нь яг сайн санахгүй байна. 2014 оны 10 дугаар сард шиг санагдаж байна, нэг өглөө босоод ирсэн чинь манай гадаа байдаг, миний хүү болох Бынд өглөө үүдийг нь хүн нүдээд байх шиг болохоор нь босож галаа түлчихээд тэдний гэр рүү орсон чинь Н ирчихсэн бүхлээрээ унтаж байсан. Тэгэхээр нь юм ярилгүй хониндоо явж байсан чинь Бын гэрт мотоциклтой хүн ирж байгаа нь холоос харагдсан. Тэр мотоциклтой хүн ирчихээд удалгүй буцаад яваад өгсөн. Би хониндоо явж байгаад үдээс хойш гэртээ хариад мотоциклтой ямар хүн ирээ вэ? гэж асуусан чинь Д ирээд Ныг аваад явлаа гэсэн. Тэгээд гэртээ байж байсан чинь оройхон харуй бүрий болж байхад Д, Н, Б гурав манай гэрт мотоциклтойгоо ирсэн. Тэгэхээр нь би яав ийв гэсэн чинь энүүхэн доор мотоцикл эвдрээд мотоциклтойгоо ноцолдож байгаад ирлээ гэсэн. Тэр 3 манай гэрт ирээд нэг их удалгүй ирсэн мотоцикл дээрээ сундалдаж аваад буцаад яваад өгсөн. Тэгсэн тэр шөнө надтай нэр нэгтэй Эийн өвөлжөөнд адуу нядлагдсан байсан. Тэр талаар маргааш нь цагдаа нар ирэхэд мэдсэн. Сүүлд сонсоод байхад тэр адууг Д, Н, Б, Б нар өөр бас хүмүүстэй нийлж нядалсан юм билээ. ...2013-2014 оны өвөл л юмдаг. Одоо өвөлжиж байгаа газартаа өвөлжөөд, би тухайн үед гэртээ ганцаараа байсан юм. Нэг өдөр хониндоо явж байсан чинь мотоциклтой 2 хүн адуу туучихсан манай гэрийн тийшээ очихоор нь яваад очсон чинь Б, Д хоёр 20 гаран тооны адуу туучихсан ирсэн. Дандаа цайвар зүсмийн адуу голлосон байсан шиг санагдаж байна. Тэр хоёроос ямар учиртай адуу болохыг асуухад Бнь “Манай хадмын адуу байгаа юм. Адуугаа алдчихсан гээд байсан, харин олоод авчихлаа, замаараа танайхаар дайрч явна” гэж байсан. Тэгээд Бтууж явсан адуугаа манай хашаанд хашихаар болсон. “Яах гэсэн юм?” гэхэд “Морь барьж унаад цааш тууя, тэгэхгүй бол мотоцикл цасанд явахгүй байна” гээд адуугаа хашаад манай гэрт орж цай уусан. Тэгсэн тэр 2 гар утсаар ярина гээд уул руу гарч утсаар яриад буцаж ирээд машин дуудчихлаа гээд хоорондоо яриад байсан. Тэгээд удаагүй харанхуй болж байхад манай Цагаан-Уулын залуу болох М цагаан өнгийн пургон машинтай ирсэн. Тэгэхээр нь би тэр гурваас “Энэ машинаар яах гэсэн юм?” гэж асуусан чинь Б“Том ачааны машинд ачих гэсэн чинь гарал үүслийн гэрчилгээ олдохгүй байна, манай хадам ах идэшний адуугаа гаргаж авна гэнэ, хэдэн адуу нядалж машинаар ачиж оруулахаас гэснээ гэрээс гараад машины гэрэлд адуугаа нядлаад байх шиг байсан. Би гэрээсээ огт гараагүй, адуу нядлахад нь оролцоогүй. Шөнө унтаж байсан чинь л “Явлаа, маргааш ачааны машин авчирч адуугаа ачиж авч явна, адуу хашаатай байж байг” гэж хэлчихээд яваад өгсөн. Тэгж яваад маргааш орой нь харанхуй болох гэж байхад ачааны, урт, цагаан өнгийн машинтай ирээд үлдсэн адуугаа бүгдийг нь ачаад аваад явсан. Явахдаа “Урагшаа ачна” гэж л яриад байсан. Хаашаа ачна гэдгийг мэдээгүй. Тэгэхэд М, Б, Д 3 ирсэн. Уг адуунууд ихэвчлэн цайвар голдуу, улаан саарал азаргатай адуунууд байсан. Миний харснаар 2 саарал азарга байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ1-ийн 84-85, 103-104 дүгээр хуудас/,

-Гэрч Г.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2015 оны 12 дугаар сарын 23-аас 24-нд шилжих өдөр би гэртээ байсан. Манай гэрт манай 4 настай дүү Н, ах Н, манай найз залуу Б, Н ахтай хамт хэрэгт шалгагдаж байгаа М, тухайн үед манай гэрээр байсан Б нар байсан. Бид нар бөөндөө байж байхад орой 18 цагийн орчим Б айлд очоод ирье гээд Бын мотоциклийг унаад явсан. Бг явсны дараа М, Н ах 2 бас араас нь явсан. Хаашаа явж байгаа талаараа хэлээгүй. Би дотроо бүжгэнд явж байгаа юм байна гэж ойлгосон. Тэр хоёрыг явсны дараа Б, манай дүү бид хэд унтсан. Тэгтэл шөнө унтаж байхад манай гэрт хүн ирж байгаа чимээ гарсан. Босож хараагүй, өглөө босоод харахад Б, М, Н ах 3 ирчихсэн унтаж байсан. Тэрийг хараад би шөнө ирсэн хүмүүс Б, М, Н ах 3 байсан юм байна гэж дотроо бодож байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ1-ийн 117-118 дугаар хуудас/,

-Гэрч Л.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би цагдаа дээр шалгагдаж байхдаа Н гээд найз охиныдоо байдаг байсан. 2015 оны 12 дугаар сарын сүүлээр миний цагдаагийн ажил дууссан юм. Тэднийд нэг өдөр нилээн пиво уугаад согтчихсон байсан. Хадам ах Н бид 2 пиво уусан юм. Б бас тэднийхээр байдаг байсан. Тэгээд Б тэр өдөр айл руу явчихаад ирье гээд 18 цагийн үед миний мотоциклийг унаад явсан. Б тэгээд алга болчихсон. Хадам ах Н, М ах хоёр М ахын хөх өнгийн суудлын жижиг машинаар явсан. Би юунд явж байгааг нь мэдээгүй. Би эхнэртэйгээ унтаж байтал шөнө 01 цаг өнгөрч байхад М ах эхэлж явган ирсэн. Яасан гэсэн чинь машинаа хураалгачихлаа гэсэн. Яг араас нь Б орж ирэхээр нь би мотоциклоо яасан гэсэн чинь Х унаж яваа гэж хэлсэн. Тэгээд 02 цаг өнгөрч байхад Х, хадам ах Н 2 хамт ирсэн. Хоорондоо тэд нарын ярилцахыг сонсоход харин ч махаа буулгасан нь их юм, эрчмийн байранд буулгачихлаа гэж байсан. Миний мотоциклийг Х унаад ирсэн. Өглөө нь махаа зарах юм ярьж байсан. Б, М ах 2 махаа зарахаар явсан. Тэр 4 дөрвүүлээ хувцас хунар нь малын цус нөж болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ1-ийн 120 дугаар хуудас/,

-Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ч.Ганзоригийн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 38 дугаартай:”...Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан тээврийн хэрэгслийн дугуйны мөр нь сэжигтэн Г.Мын 31-16 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын 2 дугуйны хээний дардастай адил байна. Дугуйны хээний зураглал, хэлбэр, хэмжээ, давтамж зэрэг шинж тэмдгээрээ адил байна” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ1-ийн 155-157 дугаар хуудас/,

-Г.Н, Н.Б, Д.Х, Б.Б, Ж.Д, Г.М, О.Б,  , Х.Гнарын мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар байцаагдахдаа үйлдсэн хэргүүдээ хүлээж өгсөн мэдүүлгүүд /ХХ1-ийн 195-ХХ2-ын 55 дугаар хуудас, ХХ2-ын 89-91 дүгээр хуудас, ХХ3-ын 220-222 дугаар хуудас/,

-Шүүгдэгч Г.Мыг Б.А, О.Б, Ж.Д, Х.Гнартай бүлэглэн 2013 оны 12 дугаар сарын сүүлчээр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Тоом багийн нутаг Дунд тоомын зоо гэдэг газраас иргэн Б.Аын 28 тооны адууг машин механизм хэрэглэн хулгайлж 23,700,000 төгрөгийн хохирол учруулсан, Г.Э, Ж.Д нартай бүлэглэн 2015 оны 01 дүгээр сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Түнэл сумын нутаг Нарангийн энгэр гэдэг газраас хохирогч Б.Лын 3 тооны үхрийг тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг хэрэглэн, машин механизм ашиглан хулгайлан авч 2,400,000 төгрөгийн хохирол учруулсан, Ж.Д, Б.Э нартай бүлэглэн 2015 оны 01 дүгээр сарын 26-аас 29-ний хооронд Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Далангийн дөрөлж гэдэг газраас хохирогч С.Нгийн 4 тооны адууг тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг хэрэглэн, машин механизм ашиглан хулгайлан авч 3,000,000 төгрөгийн хохирол учруулсан, О.Б, Ж.Д нартай бүлэглэн 2014 оны 02 дугаар сарын 27-ны орчим Бүрэнтогтох сумын нутаг Хядагийн ам Сөртийн хөндий орчмоос хохирогч Ц.Лийн 4 тооны адууг машин механизм ашиглан хулгайлан авч 2,600,000 төгрөгийн хохирол учруулсан, 2014 оны 6 дугаар сарын 14-өөс 16-ны орчимд Арбулаг сумын нутаг Буянт гэдэг газраас хохирогч Б.Дгийн 5 эр ямаа, 4 хонийг хулгайлан авч 970,000 төгрөгийн хохирол учруулсан, Бүрэнтогтох сум, Цагаан-Уул сумын хил залгаа нутгаас хохирогч Л.Дгийн 3 тооны үхрийг машин механизм ашиглан хулгайлан авч 2,400,000 төгрөгийн хохирол учруулсан, Ж.Д, Г.Н, Н.Б нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө Бүрэнтогтох сумын нутаг Төмөртийн ам гэдэг газраас хохирогч Б.Бын 26 тооны адууг хулгайлан авч 14,250,000 төгрөгийн хохирол учруулсан, Б.Б, Д.Х, Г.Н нартай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө Бүрэнтогтох сумын Эрчим багийн нутаг Улааны үзүүр гэдэг газраас хохирогч Я.Б, Я.Цнарын 2 тооны морийг машин механизм ашиглан хулгайлан авч 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон талаар дүгнэж, Б.Агээс 4,740,000 төгрөг гаргуулж Б.Ад, О.Бөөс 4,740,000 төгрөг гаргуулж Б.Ад, 323,333 төгрөг гаргуулж Б.Дд, 433,333 төгрөг гаргуулж Ц.Лид, 800,000 төгрөг гаргуулж Л.Дад, Ж.Даас 4,740,000 төгрөг гаргуулж Б.Ад, 800,000 төгрөг гаргуулж Ц.Лт, 323,333 төгрөг гаргуулж Б.Дд, 800,000 төгрөг гаргуулж Л.Дад, 1,175,566 төгрөг гаргуулж Б.Бт, 1,000,000 төгрөг гаргуулж С.Нд, 800,000 төгрөг гаргуулж Б.Лт, Н.Боос 1,175,566 төгрөг гаргуулж Б.Бт, Б.Эаас 130,000 төгрөг гаргуулж С.Нд олгохоор шийдвэрлэсэн, хүчин төгөлдөр болсон Хөвсгөл аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 00161 дугаартай шийтгэх тогтоол /ХХ2-ын 165-195 дугаар хуудас/,

-Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 28 дугаартай магадлал /ХХ2-ын 196-202 дугаар хуудас/,

-Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 148 дугаартай тогтоол /ХХ3-ын 99 дүгээр хуудас/,

-2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн “Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл” /ХХ3-ын 164 дүгээр хуудас/,

-2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн “Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл” /ХХ3-ын 166-167 дугаар хуудас/,

-2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн “Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл” /ХХ3-ын 168-169 дүгээр хуудас/,

-Гэрч З.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн өглөө би багийн төв дээр очиж сонгуулиа өгчихөөд буцаад Цахир толгой гэх газар уяж байсан хурдан морины уяан дээрээ ирсэн. Манай уяаны Г гэдэг хүн адуугаа хайгаад олохгүй байна гэхээр нь бид нар адууг нь хайгаад энд тэндгүй явж дурандсан. Улааны өвөр гэх газар хэсэг адуу байхаар нь очоод үзэхэд хээр азаргатай, гүү голдуу адуу байсан. Манай ойр хавьд байдаггүй адуу байсан. 20 орчим тооны адуу байсан. Тэгээд хойд талынх нь хамраар давахад Өжгөө гэдэг айлын өвөлжөөн дээр том машин зогссон, хүмүүс адуу хашаад барьж авч байхаар нь очсон. Намайг очиход өвөлжөөний хашаанд 10 орчим морьд хашсан байсан. Намайг байхад нэг хүрэн морь барьж аваад ногтолсон. Тэр хүмүүс бугуйл байхгүй, урт модны үзүүрт ремэн уяад морь барьж авах гээд байсан. Боодол ремэн тавьсан байсан. Тэр арваад морьд дотор том биетэй хээр алаг морь байсан. Намайг адуу хашсан хашаан дээр байж байхад жолооч нь хоёулаа машин дээр очъё гэсэн. Машин дээр нь очиход намайг кабин руу ороод дунд суудал дээрээс архи, хундага аваад өгөөч гэхээр нь би авч өгсөн. Жолооч бид хоёр нөгөө тал шил архинаас нь ганц нэг амсаж байтал жолооч бөөлжөөд унасан. Тэгэхээр нь би архийг нь уухгүй босоод хашааны тэндээс мотоциклоо аваад хашааны араар нь тойроход улаан өнгийн планет-5 мотоцикл байсан. Дугаар нь 44 гэсэн тоогоор эхэлсэн, ХӨТ гэсэн дугаар байсан. Би тэгээд шууд уяа руугаа очсон...” гэсэн мэдүүлэг /ХХ3-ын 176-178 дугаар хуудас/,

-Гэрч Э.Гын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай найз Ө Завхан аймаг руу ачаа ачаад хоосон буцахдаа Мөрөнгөөр дайраад, надаас ачих ачаа байна уу гэж асуусан. Тэгэхээр нь би зах дээр очоод зогсож байтал ченж хүүхэн ирээд адуу ачих уу гэхээр нь би найздаа хэлсэн. Тэгээд манай найз адууг нь ачихаар явсан юм. Би тэр ченжийг сүүлд нь Б гэдгийг мэдсэн. Б гэдэг ченж 10 гаран адуу ачуулна гэж байсан. Бүрэнтогтох сумын доод хөндий Үүдэн цахираас ачуулна гэж байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ3-ын 179-180 дугаар хуудас/,

-Д.Пгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын эхээр М над руу утсаар яриад “би машин зарсан юм, өртөгт нь өгсөн малаа ачих гэсэн юм, та том машин олоод над руу явуулаач, би Бүрэнтогтохын урд байна” гэсэн. Тэр өдөр нь том машин олдоогүй. Маргааш нь үдээс хойш 9 дүгээр хороонд явж байтал том машин явж байхаар нь араас нь очиж уулзсан. Урт чиргүүлтэй том машин байсан. Манай нутгийн машин биш гэсэн. Хот руу ачаа ачих уу? гэхэд жолооч нь гээд халамцуу ах ачна гэсэн. Хүү нь машин барьж явсан. Би Мын утсыг өгөөд “та энэ хүнтэй яриад аччих” гээд явсан. Мад унаа олоод явууллаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ3-ын 182-183 дугаар хуудас/,

-Гэрч И.Өын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...11 цагийн үед Г нэг хүүхэн дагуулж ирсэн. Алаг нүдтэй намхан бор хүүхэн байсан. Тухайн үед нэрээ хэлж байсан, одоо мартсан байна. Тэр хүүхэн 11 адуу Улаанбаатар хот руу ачмаар байна гэсэн. Хаанаас ачих юм гэхэд нэг утасны дугаар өгөөд “Бүрэнтогтох сум руу явж бай, энэ утсаар хүн ярьж тосож аваад адуу ачна” гэсэн. Би Д гэдэг хүүтэйгээ хамт явсан. Бид 2 Мөрөнгөөс гараад Бүрэнтогтох сум руу явж байгаад нөгөө утас руу залгахад нэг мотоциклтой залуу ирсэн. Бүрэнтогтох сум орохоос арай наана уулзсан. Тэгээд бид 2-ыг дагуулаад нэг хуучин хашаан дээр очсон. Тэгээд нөгөө залуу хүү бид хоёрыг “та хоёр машинаа байрлуулж бай, би адуу аваад ирье” гээд мотоциклтойгоо явсан. Удалгүй 11 тооны адуу тууж ирээд хашаанд хашаад ачсан. Бид нарыг адуу ачиж байхад хөдөөний нэг залуу хужаа мотоциклтой ирсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ3-ын 184-185 дугаар хуудас,

-Гэрч Ө.Дийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд аавтайгаа байж байгаад Бүрэнтогтох гэдэг сумаас адуу ачихаар болж явсан. Нэг хүүхэн ирээд Улаанбаатар хот руу адуу ачихаар болсон. Хаанаас ачих юм гэхэд нэг утасны дугаар өгөөд “Бүрэнтогтох сум руу явж байхад чинь утсаар хүн ярьж тосож аваад адуу ачна” гэсэн. Тэгээд тэр залууд өгөөрэй гээд хуушуур ундаа өгч явуулсан. Аав бид 2 Мөрөнгөөс гараад Бүрэнтогтох сум руу явж байгаад нөгөө утас руу залгахад нэг мотоциклтой залуу ирсэн. Бүрэнтогтох сумын урд тал руу маягтай хуучин хашааны саравчны тэнд аав бид 2-ыг үлдээгээд нөгөө залуу адуугаа аваад ирье гээд явсан. Удалгүй 11 тооны адуу туугаад ирсэн. Тэр саравчинд хашиж байгаад нөгөө залуу бугуйлдах гээд чадахгүй байсан. Би модны үзүүрт нарийн хар ремэн уяад барьж өгсөн. Бид нарыг тэгж байхад нэг мотоциклтой хүн ирсэн. Нөгөө адуу ачуулж байгаа залуу тэр залуугаар нэг ногт зангидуулж байсан. Тэгээд бид нар адуу ачиж дуусаад нөгөө залуу түрүүлээд явсан. Аав бид 2 Мөрөнгийн төв ороод хот руу гардаг замын тэнд зогсоод нөгөө адуу ачуулсан хүүхэн рүү ярьсан...” гэсэн мэдүүлэг /ХХ3-ын 186-187 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хөвсгөл аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Пг Г.Мтай бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутаг дэвсгэрээс хохирогч П.Нын 11 тооны адууг хулгайлан авч 7,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байх боловч тэрээр Г.Мтай хамт Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум руу яваагүй, алдагдсан гэх адуунуудыг туулцаагүй, харин Г.Мыг адуу хулгайлсны дараа буюу мал хулгайлах гэмт хэрэг үйлдэгдэж төгссөний дараа түүнд хулгайлсан малаа тээвэрлэх, борлуулахад нь дэмжлэг үзүүлж, гэмт хэрэг үйлдэж  олсон  мөнгө  гэдгийг  мэдсээр  байж Г.Маас 1,000,000 төгрөг авсан буюу мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн болох хэрэгт нь авагдсан:

-Гэрч И.Өын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Мөрөн ороод нөгөө ченж хүүхэн рүү утсаар ярихад “та 2 хот руу гардаг зам дээр хүлээгээд байж бай, би гарал үүслийн бичиг аваад очно” гэсэн. Тэгээд 2 цаг гаран болоод таксигаар ирсэн. Тэгээд ченж хүүхэн машинд суугаад Мөрөнгөөс гарах замд нөгөө адуу ачуулдаг залуу суусан. Тэгээд шөнөжин яваад өглөө 10 цагийн үед байх Улаанбаатар орж ирээд Эмээлт зах дээр адууг нь буулгаж өгөөд хүү бид 2 явсан. Адуу ачсан хөлс 600,000 төгрөгийг ченж хүүхэн өгсөн. Ченж хүүхэн нь нөгөө адуу ачдаг залууд тамхи ундаа авч өгөөд байсныг бодоход тэр залуу мөнгөгүй байсан байх...” гэсэн мэдүүлэг /ХХ3-ын 184-185 дугаар хуудас/,

-Гэрч Ө.Дийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хүүхэн гарал үүслийн бичиг аваад очно гэсэн. Нэлээн удаж байгаад ирсэн. Мөрөнгөөс гарахдаа нэг дэлгүүр дээр зогсоод талх, хиам аваад хөдөлсөн. Тэгээд хөдлөөд, нэг хошуу ороогоод явж байтал замын хажууд нөгөө адуу ачсан залуу зогсч байсан. Тэр залууг аваад шууд явсан. Шөнөжин яваад өглөө 10 цаг өнгөрч байхад Улаанбаатар хот руу ороод Эмээлт зах дээр адууг нь буулгасан. Адуугаа буулгаад нөгөө хүүхэн залуу хоёр үлдсэн. Аав бид хоёр машиныхаа шавхайг цэвэрлээд хот руу орсон. Адуу ачсан 600,000 төгрөгийг ченж хүүхэн өгсөн...” гэсэн мэдүүлэг /ХХ3-ын 186-187 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Пийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:”...Би Мтай нийлж адуу хулгайлаагүй. Тэгээд ч би тэр Бүрэнтогтох сум руу нь яваагүй. Харин машины өртөгт авсан адуугаа ачих гээд байна, унаа олоод өгөөч гэхээр нь унаа олж өгч тусалсан. Ундаа, идэх юм явуулаарай гэж ярьсан болохоор нь мал тууж яваа хүн хэцүү гэдгийг мэдэх болохоор ундаа, хуушуур явуулсан. Би өөрөө Улаанбаатар хот явах ажилтай байсан учир нэг талын зардал ч гэсэн хаа юм гэж бодоод гарал үүслийн бичиг олж өгөөд, адуу ачсан машинд нь хамт суугаад явсан. М адуу ачсаны хөлсийг та өгчихөөч, хот орохоороо өмнөх өртэйгөө бөөнд нь өгье гэсэн болохоор адуу ачсан хөлс 600,000 төгрөгийг өгсөн. Мөн замынх нь хоол хүнсийг даасан. М Эмээлт зах дээр адуугаа буулгаад зарсны дараа би адуу ачсан хөлс 600,000 төгрөг, өмнөх өр 300,000 төгрөг, хоол, ундааны мөнгө 100,000 төгрөг, нийт 1,000,000 төгрөгийг Маас авсан. Гарал үүсэлгүй, хулгайнх байж болзошгүй малыг борлуулсан гэдгийг мэдсээр байж мөнгө авсан нь миний буруу. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

Шүүгдэгч Г.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...П эгч хоол, ундаа авч өгсөн нь үнэн. Мөн адуу ачсан 600,000 төгрөгийг төлсөн. Би машин авсны өр 300,000 төгрөгийг түүнд өгөх ёстой байсан...” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Г.М нь бусадтай бүлэглэн, нийт 9 удаагийн үйлдлээр дээр дурдсан нэр бүхий хохирогч нарын олон тооны малыг хулгайлсан байх бөгөөд түүний үйлдлүүд нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан үндэсний баялаг болох мал сүрэгт халдсан нэг субъектив шинжтэй тул үргэлжилсэн үйлдэлтэй гэмт хэрэг гэж үзэн, сүүлийн үйлдлээр буюу 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл  аймгийн  Цагаан-Уул  сумын  нутаг  дэвсгэрээс  хохирогч  П.Нын  11 тооны адууг хулгайлан авч 7,600,000 төгрөгийн хохирол учруулснаар гэмт хэрэг үйлдсэн хугацааг төгссөнд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй юм.

 

Иймд шүүгдэгч Г.Мыг бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.Пг мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Г.М нь бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хуульд олон тооны мал хулгайлах гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэхээр зохицуулсан байсан.

 

Гэвч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх үед хуулийн дээрх зүйл заалтад өөрчлөлт орж, олон тооны мал хулгайлах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэхээр хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно” гэж, 3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамруулна” гэж тус тус хуульчилсан учир Г.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, уг зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулж, шүүгдэгчийн хувийн байдал болон гэм буруудаа хандах хандлага, хохирогч нарт учирсан хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа нөхцөл байдлыг харгалзан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Түүнчлэн шүүгдэгч Д.П нь бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг Г.Мтай бүлэглэн үйлдэгдсэн нь нотлогдохгүй байх бөгөөд мөнгө угаах гэмт хэрэгт гэм буруутай гэж шүүх дүгнэсэн учир түүний үйлдлийг Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд зааснаар зүйлчилж, шүүгдэгч нь нь мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогч П.Над учруулсан 1,000,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлж хор уршгийг арилгасан байдал болон өндөр насны тэтгэвэрт гарах насанд хүрсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өрх толгойлон амьдарч байгаа, эрүүл мэндийн хувьд хүндэтгэн үзэх шалтгаантай зэрэг байдлуудыг харгалзан, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Г.Мад ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Мын өмгөөлөгч Д.Доржханд нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Г.Мын эхний 7 үйлдэл 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө үйлдэгдсэн бөгөөд 2015 оны Өршөөл үзүүлэх хуулийн үйлчлэлд  хамаарч байгаа учраас дээрх 7 үйлдлийг хэрэгсэхгүй болгож, 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс хойш үйлдэгдсэн буюу сүүлийн 2 үйлдэлд нь тохирох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй...” гэж тайлбарласан ба шүүх нь шүүгдэгч Г.Мын бусадтай бүлэглэн мал хулгайлсан 9 үйлдлийг үргэлжилсэн үйлдэлтэй гэмт хэрэг гэж дүгнэсэн учир эхний 7 үйлдэл буюу Б.А, О.Б, Ж.Д, Х.Г нартай бүлэглэн 2013 оны 12 дугаар сарын сүүлээр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Тоом багийн нутаг Дунд тоомын зоо гэх газраас хохирогч Б.Аын 26 тооны адууг хулгайлан авч 22,100,000 төгрөгийн, хохирогч С.Өын 1 тооны адууг хулгайлан авч 700,000 төгрөгийн, хохирогч Д.Хны 1 тооны адууг хулгайлан авч 900,000 төгрөгийн, нийт 23,700,000 төгрөгийн хохирол учруулсан, О.Б, Н.Б нартай бүлэглэн 2014 оны 02 дугаар сарын 17-ны үед Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутгаас хохирогч Л.Дагийн 3 тооны үхрийг хулгайлан авч 2,400,000 төгрөгийн хохирол учруулсан, Ж.Д, О.Бнартай бүлэглэн 2014 оны 02 дугаар сарын 27-ны орчимд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг Хядагын ам Сөртийн хөндий орчмоос хохирогч Ц.Лийн 2 тооны адууг хулгайлан авч 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан, Ж.Д, О.Б нартай бүлэглэн 2014 оны 6 дугаар сарын 14-өөс 16-ны орчимд Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Буянт гэх газраас хохирогч Б.Дгийн бэлчээрээс 5 эр ямаа, 4 хонь хулгайлан авч 970,000 төгрөгийн хохирол учруулсан, Ж.Д, Н.Б, Г.Н нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг Төмөртийн ам гэх газраас хохирогч Б.Бын 5 тооны адууг хулгайлан авч 3,500,000 төгрөгийн хохирол учруулсан, Ж.Д, Б.Э нартай бүлэглэн 2015 оны 01 дүгээр сарын 21-ээс 23-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутаг Нарангийн энгэр гэх газраас хохирогч Б.Лын 3 тооны үхрийг хулгайлан 2,400,000 төгрөгийн хохирол учруулсан, Ж.Д, Б.Э нартай бүлэглэн 2015 оны 01 дүгээр сарын 26-аас 29-ний хооронд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Далангийн дөрөлж гэх газраас хохирогч С.Нгийн 4 тооны адууг хулгайлан авч 3,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлүүдийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасан өршөөлд хамруулахгүй байх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Харин шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа дээрх 7 үйлдэл нь уг хуулийн үйлчлэлд хамаарч байсныг харгалзан үзэх нь зүйтэй юм.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Мад хорих ял оногдуулахаар шийдвэрлэж буй учир түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад цагдан хоригдсон 533 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохоор шүүхийн шийдвэрт зааж, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хорих ялын биелэлтийг шийтгэх тогтоолыг уншиж сонсгосон үеэс эхлэн тоолж, шүүгдэгч Д.П нь энэ  хэрэгт  цагдан  хоригдоогүйг  дурдаж,  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Мөн шүүгдэгч Г.Маас нийт 16,197,232 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ад 3,140,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ө.Б/хохирогч С.Ө/-д 700,000 төгрөг, хохирогч Д.Хд 900,000 төгрөг, хохирогч Л.Дад 800,000 төгрөг, хохирогч Ц.Лид 433,333 төгрөг, хохирогч Б.Дд 323,333 төгрөг, хохирогч Б.Бт 1,175,566 төгрөг, хохирогч Б.Лт 800,000 төгрөг, С.Нд 1,000,000 төгрөг, Я.Бд 162,500 төгрөг, Я.Цид 162,500 төгрөг, П.Над 6,600,000 төгрөгийг тус тус олгож, хохирогч нар энэ шийтгэх тогтоолоор шийдвэрлэгдээгүй зардлуудыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн хохирол төлбөрийг тооцохдоо учруулсан хохирлыг гэмт хэрэг үйлдсэн этгээдийн тоогоор хувааж тооцсон болно.

Хохирогч Б.Аын 26 тооны адууны хамт хохирогч С.Ө, Д.Х нарын тус бүр 1 тооны адуу хулгайд алдагдсан байх ба хохирогч Б.А нь 28 тооны адуугаа хулгайд алдсан талаар Цагдаагийн байгууллагад мэдэгдэж, Цагдаагийн байгууллагаас хохирогч Б.Аыг хохирогчоор тогтоож мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна. Хохирогч Б.А, С.Ө, Д.Х нарын нийт 28 адууны үнэлгээ болох 23,700,000 төгрөгөөс Б.Агээс 4,740,000 төгрөгийг, Ж.Даас 4,740,000 төгрөгийг, О.Бөөс 4,740,000 төгрөгийг тус тус гаргуулан Б.Ад олгохоор шийдвэрлэсэн Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бөгөөд хохирогч С.Ө, Д.Х нар эд хөрөнгөнд учирсан хохирлоо гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх эрхтэй тул шүүгдэгч Г.Мын хариуцвал зохих 4,740,000 төгрөгийн 3,140,000 төгрөгийг хохирогч Б.Ад, 700,000 төгрөгийг хохирогч С.Өын охин Ө.Бд, 900,000 төгрөгийг хохирогч Д.Хд олгох нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

Харин шүүгдэгч Д.П нь мөнгө угаах гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 1,000,000 төгрөгийг хохирогч П.Над төлж барагдуулсан болохыг дурдах нь зүйд нийцнэ.

Шүүгдэгч Г.М нь бусадтай бүлэглэн олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн 31-16 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон бөгөөд, уг тээврийн хэрэгслийг энэ хэрэгт битүүмжилсэн байх тул түүний бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулахаар Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь хуульд нийцнэ гэж шүүх үзлээ.

Түүнчлэн  энэ  хэрэгт  эд  мөрийн   баримтаар   хураагдсан   зүйлгүй   бөгөөд шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг шүүхийн шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Ө овогт Дын Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Б овогт Гын Мыг бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ө овогт Дын Пг мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Шүүгдэгч Б овогт Гын Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Шүүгдэгч Д.Пг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мад оногдуулсан 4 /дөрөв/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мын цагдан хоригдсон 533 /таван зуун гучин гурав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг баримтлан шүүгдэгч Г.Мад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хорих ялын биелэлтийг 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Д.П нь энэ хэрэгт цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шүүгдэгч Д.П нь мөнгө угаах гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 1,000,000 төгрөгийг хохирогч П.Над төлж барагдуулсан болохыг дурдсугай.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Маас нийт 16,197,232 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ад 3,140,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ө.Б /хохирогч С.Ө/-д 700,000 төгрөг, хохирогч Д.Хд 900,000 төгрөг, хохирогч Л.Дад 800,000 төгрөг, хохирогч Ц.Лид 433,333 төгрөг, хохирогч Б.Дд 323,333 төгрөг, хохирогч Б.Бт 1,175,566 төгрөг, хохирогч Б.Лт 800,000 төгрөг, С.Нд 1,000,000 төгрөг, Я.Бд 162,500 төгрөг, Я.Цид 162,500 төгрөг, П.Над 6,600,000 төгрөгийг тус тус олгож, хохирогч нар энэ шийтгэх тогтоолоор шийдвэрлэгдээгүй зардлуудыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан  31-16 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг  хурааж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулахаар Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

11. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй бөгөөд шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  дурдсугай.

12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Д.Пд анхааруулсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

15. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.УРТНАСАН