Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 151/ШШ2016/01038

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 151/ШШ2016/01038

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатнышүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Мөнхцэцэг даргалж,

Нэхэмжлэгч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар

Гуравдагч этгээд: 1970 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, эрэгтэй, 42 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 2 дугаар байр, 27 тоотод оршин суудаг, Бэсүүд овогтой Жанцангийн Одбаяр РД:/ЧП70011972/-т холбогдох өвчний учир албадан эмчилгээ, албадан хөдөлмөр хийлгэхээс хугацаанаас нь өмнө дуусгавар болгох хүсэлтийг хүлээн авч 2016 оны 09 дүгээр сарын 28 өдөр тус газрын шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эмч, дэслэгч Б.Энхболд, гуравдагч этгээд Ж.Одбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Солонго нар оролцов.

           

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“Өвчтөн Ж.Одбаяр нь 2016 оны 08  дугаар сарын 24-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Төв аймгийн Баян суман дахь согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар ирсэн. Ж.Одбаяр нь хордлого тайлах, сэтгэл засал, үгүйсгэл, хөдөлмөр эмчилгээ хийгдсэн. Энд 2 дахь удаагаа ирж эмчилгээ хийлгэж байгаа. Элэгний дутмагшил оноштой учраас архины дур дарах, эмийн эмчилгээ зэрэг ээмчилгээ таарахгүй байгаа учраас эмчилгээг  хугацаанаас нь өмнө зогсоох хүсэлтэй байн” гэв.

 

Гуравдагч этгээд Ж.Одбаяр нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

“Миний бие тус байгуулагад 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр ирж эмчлүүлсэн. Анх удаагаа эмчилгээ хийлгэж байна. Би элэгний дутмагшил өвчтэй гэдгээ энэд ирээд мэдсэн. Цаашид архи уухгүй, биеэ эмчлүүлэх учир албадан эмчилгээнээс чөлөөлж өгнө үү” гэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичгийн баримтууд, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тайлбарыг шинжлэн судлаад

 

                                                                                                                                ҮНДЭСЛЭХ НЬ:

Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар нь гуравдагч этгээд Ж.Одбаярыг өвчний учир албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэхээс хугацаанаас нь өмнө дуусгавар болгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Ж.Одбаяр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 08 сарын 23 өдрийн 5501 дугаартай шийдвэрээр тус газарт ирж эмчлүүлэхээр ирсэн байна.

Ж.Одбаярт цаашид эмчилгээ хийхэд харшлах өвчний заалттай болох нь Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын эмч нарын 2016 оны 09 дүгээр сарын 26 өдрийн ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэл, зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна.

Албадан эмчлэхтэй холбогдсон журам батлах тухай Эрүүл мэндийн сайд, Улсын Ерөнхий прокурорын 2005 оны 7 сарын 20 өдрийн хамтарсан 152/188 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтад заасан албадан эмчилгээ хийхэд харшлах өвчний жагсаалтын 3.3-д  заасан байх ба Ж.Одбаяр нь элэгний дутмагшил өвчтэй болох нь нотлогдож байх тул түүний эмчилгээг хугацаанаас нь өмнө зогсоож, албадан эмчилгээний хугацааг дуусгавар болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан  эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт зааснаар Бэсүүд овогтой Жанцангийн Одбаяр РД:/ЧП70011972/-ын албадан эмчлэх хугацааг дуусгавар болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Албадан эмчилгээний хугацаа дууссан талаар эмчлүүлэгчийн ар гэрийнхэнд нь мэдэгдэж, зохих байгууллага болон ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгөхийг Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, Иргэний хэрэг шүүхэдхянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, Согтуурах мансуурах донтойөвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухайхуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т зааснаар гуравдагч этгээд шүүхийн шийдвэр гарсанөдрөөс 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Л.МӨНХЦЭЦЭГ