| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2016/01070/и |
| Дугаар | 151/ШШ2016/01040 |
| Огноо | 2016-10-03 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 151/ШШ2016/01040
| 2016 оны 10 сарын 03 өдөр | Дугаар 151/ШШ2016/01040 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатнышүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Мөнхцэцэг даргалж,
Нэхэмжлэгч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар
Гуравдагч этгээд: 1979 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, эрэгтэй, 37 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 24 дүгээр байр, 56 тоотод оршин суудаг, Ядам овогтой, Түмэндэлгэрийн Баттогтох РД:/ЧМ79041417/-д холбогдох өвчний учир албадан эмчилгээ, албадан хөдөлмөр хийлгэхээс хугацаанаас нь өмнө дуусгавар болгох хүсэлтийг хүлээн авч 2016 оны 10 дугаар сарын 03 өдөр тус газрын шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эмч, дэслэгч Э.Будмөгүл, гуравдагч этгээд Т.Баттогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Өвчтөн Т.Баттогтох нь 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Төв аймгийн Баян суман дахь согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар ирсэн. Т.Баттогтох нь хордлого тайлах, сэтгэл засал, үгүйсгэл, хөдөлмөр эмчилгээ хийгдсэн. Зүр судасны дутмагшил оноштой учраас архины дур дарах, эмийн эмчилгээ зэрэг эмчилгээ таарахгүй байгаа учраас эмчилгээг хугацаанаас нь өмнө зогсоох хүсэлтэй байна” гэв.
Гуравдагч этгээд Т.Баттогтох нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
“2016 оны 05 дугаар сарын 05 өдөр Согтуурах сансуурах өвчтэй этгээдийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар ирээд ходлого тайлах эмчилгээ хийлгэсэн. Сэтгэл заслын эмчилгээ болон архинаас гарах 12 алхам хичээлд суусан. Одоо гараад үргэлжлүүлээд сэтгэл заслын эмчилгээнд сууна гэж бодож байгаа. Цаашид архи уухгүй. Намайг албадан эмчилгээнээс чөлөөлж өгнө үү” гэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичгийн баримтууд, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар нь гуравдагч этгээд Т.Баттогтохыг өвчний учир албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэхээс хугацаанаас нь өмнө дуусгавар болгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
“Т.Баттогтох Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 сарын 22 өдрийн 5166 дугаартай шийдвэрээр тус газарт ирж эмчлүүлэхээр ирсэн байна.
Т.Баттогтоход цаашид эмчилгээ хийхэд харшлах өвчний заалттай болох нь Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын эмч нарын 2016 оны 09 дүгээр сарын 26 өдрийн ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэл, зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна.
Албадан эмчлэхтэй холбогдсон журам батлах тухай Эрүүл мэндийн сайд, Улсын Ерөнхий прокурорын 2005 оны 7 сарын 20 өдрийн хамтарсан 152/188 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтын гуравт заасан албадан эмчилгээ хийхэд харшлах өвчний жагсаалтын 3.3-д зүрх, судасны дутмагшил гэж заасан байх ба Т.Баттогтох нь зүрхний дутмагшил өвчтэй болох нь нотлогдож байх тул түүний эмчилгээг хугацаанаас нь өмнө зогсоож, албадан эмчилгээний хугацааг дуусгавар болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт зааснаар Ядам овогтой, Түмэндэлгэрийн Баттогтох РД:/ЧМ79041417/-ын албадан эмчлэх хугацааг дуусгавар болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Албадан эмчилгээний хугацаа дууссан талаар эмчлүүлэгчийн ар гэрийнхэнд нь мэдэгдэж, зохих байгууллага болон ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгөхийг Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, Иргэний хэрэг шүүхэдхянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, Согтуурах мансуурах донтойөвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухайхуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т зааснаар гуравдагч этгээд шүүхийн шийдвэр гарсанөдрөөс 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ