Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 20

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж,

Улсын яллагч Ч.Алтансүх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа,

Шүүгдэгч *******,

Нарийн бичгийн дарга С.Энхбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2024000000010 дугаартай хэргийг хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *******,*******,*******,  бага боловсролтой,*******,  эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ******* оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, .

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн нутагт оршин суух иргэн гэрт гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох өөрийн эхнэр хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан  гэх гэмт хэрэг холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдснаар/

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаж хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 10 цагийн үед  хадам ээж Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн нутагт байх гэрт, гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох өөрийн эхнэр хувийн таарамжгүй харьцааны улмаас “...чи хүн доромжиллоо, чамайг ижилхэн болгоод өгий л дөө, пиздаа лаларуудыг ална...” гэж  маргалдаж, улмаар түүний зүүн талын хөлний булчин, хянга хэсэг рүү 3 удаа өшиглөж,  хөлөн дээр нь 2 удаа дэвсэж,  мөн орны урд талд байсан өсгийтэй гутлаар 2 удаа цохиж, зодсоны улмаас хохирогчийн биед зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал  буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 30-нд би нөхөр хүүхдүүдийн хамт хадам ээжийнд байсан. ******* Эрдэнэт рүү хувийн ажлаар яваад хэд хоноод ирье, буцаж ирэхдээ Улаанбаатар хотоор дайраад ирнэ гэхэд нь би “чи явж яах юм бэ”, төрөл садан, хамаатны хүмүүс чинь чиний машинаар явчих, чи хоцорчих гэж хэлсэн. Тэгтэл ******* манайхан намайг авч явна гэсэн, чамд хамаагүй гээд уурлаад, түүний ээж нь над руу чи юу юм вэ?,  хүний эрх ашгийг хохироолоо гээд уурлаад байхаар нь би буруу зүйл хэлээгүй, зөв юм  хэлсэн шүү гэж хэлчихээд гарч яваад ээжийнд очсон. Удалгүй 1 цагийн дараа буюу 10 цагийн үед ******* дунд бандиа дагуулчихсан орж ирсэн. Тэгснээ үгийн зөрүүгүй, есөн шидийн үг хэлж хэрүүл маргаан үүсгээд,  нуруу хэсэг рүү 2-3 удаа гараараа нудараад байхаар нь би чамтай хэрүүл хийхгүй, чи явдагаараа яв. Чи тэр доглон хүүхэн рүү гээ яв гэж хэлсэн. Тэгсэн чинь чи хүн доромжиллоо, чамайг ижилхэн болгоод өгий л дөө гээд зүүн талын хөлний булчин, хянга хэсэг рүү 3 удаа хүчтэй өшиглөсөн. Би өшиглөх үед газар уначихсан. Газар унасны дараа бас өшиглөсөн. Хөлөн дээр 2 удаа дэвссэн. Би босоод орон дээр гараад суутал орны урд талд байсан өсгийтэй гутлаар цохисон. Пиздаа лаларуудыг ална гээд хэлэх хэлэхгүй үг хэлээд гараад явсан. Зүүн хөлний булчин хэсэгт хөхөрсөн. Толгойн зүүн талын хэсэгт хавдсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-р хуудас/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 3 дугаар сарын 30-ны өдрийн 09 цагийн үед ээжийнд очиход манай бэр, дүү ******* дүүгийн бага насны 2 хүүхэд байсан. Манай бэр хоол идчихээд гараад явсан. Тэгтэл дунд хүүгээ дагуулаад ээжийнд орж ирсэн. Эхнэр нь орон дээр буруу хараад хэвтэж байсан. эхнэрээ татаж босгосон. Тэгтэл манай дүү босоод ширээний хажууд очоод зогстол гар утсыг нь аваад шийдээд, жингэр гичий гэж хараагаад түлхэж унгаад зүүн хөл рүү 3 удаа дэвссэн. Тэгсэн босоод баруун талын орон дээр очиж суугаад хойшоогоо гэдийгээд хэвтсэн чинь араас нь очсоноо хөл рүү нь 2 удаа гутлаар ороолгож цохиод байсан. толгой руугаа цохиулахгүй гараараа хаасан. Би ад хандаж чи яахаараа байнга ингэж зодож нүдээд байдаг юм бэ?, ямар зэрлэг юм бэ? гэж хэлэхэд чам шиг авгай дуугүй байгаарай, чамд хамаагүй, чамайг  би алчихна шүү гэж 2 удаа ална гэж хэлсэн. Тэгэхээр нь би чамд хийсэн гэм байхгүй, чи алвал ал, хуульгүй газар амьдарч байгаа биш гэж хэлсэн. Гэтэл “чамайг амаа татаж явахгүй бол би ална шүү янхан минь” гэж хэлэхээр нь  айгаад гараад явсан. Намайг гэрээс гарч ирэхэд манай******* дүү машинтайгаа хашааны хаалгаар орж ирээд юу болоод байгаа юм вэ нүдний булайнууд минь гэснээ гэр рүүгээ яваад орсон. Тэгтэл хүүхэдтэйгээ гэрээс гарч ирээд машинаа асааж унаад явсан..”, “... Одоогоос 3 жилийн  өмнө ээж, нарыг зодож, намайг цулбуураар нуруу руу 2-3 удаа ороолгосон юм. Мөн бид нарын толгойн дээгүүр буудаж айлган сүрдүүлж байсан. Энэ талаар цагдаагийн байгууллагад хандаж шалгуулж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Манай охин хадамындаа хүүхэд нөхөртэйгээ хамт байсан. Өглөө 09 цагийн үед манайд ганцаараа орж ирсэн. Манай бэр ирчихсэн хоол хийж байсан. орж ирснээ орон дээр буруу хараад хэвтчихсэн.ыг хоол идчихээд гарч явсны дараа гийн араас нөхөр нь орж ирсэн. Би орноос буулгасныг нь хараагүй нэг харсан чинь орны урд газар унгаачихсан хөл рүү нь 2 удаа дэвссэн. Тэгтэл аллаа гэж хэлээд боссоноо орон дээр гээдийгээд суутал хөл рүү нь 2 удаа өшиглөж харагдахаар нь би хүргэн ыг чи байнга ингэж байхаар миний нүдэн дээр алчихаач гэж хэлсэн. Тэгсэн пиздаанууд минь бүгдийг чинь алчихна шүү гэж л дуулдаж байсан. Би айгаад гараад явсан. Намайг амбаарынхаа хажууд зогсож байхад гэрээс гарч ирээд хүүхдээ дагуулаад хашааны хаалгаар гараад явчихсан. Дахиж орж ирээгүй. надад бэртэл гэмтэл учирсаныгаа үзүүлж харуулаагүй. Биеийнх нь ил харагдах нүүр хэсэгт бэртэл гэмтэл учраагүй байсан. зодуулсаныхаа маргааш миний бөөр өвдөөд байна гэж хэлэхэд нь эмнэлэгт үзүүлж харуул гэсэн чинь үзүүлээд хэвтэхээр болсон. Одоогоос 3 жилийн өмнө намайг болон г зодож, мөн толгойн дээгүүр буудаж  айлган сүрдүүлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас /

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн: “...Э.гийн биед гэмтэл учирсан байна. биед зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд байна. биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах, 2.4.2-д зааснаар биеийн 1%-иас дээш эзэлсэн байх тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 19-р хуудас/,

Эрх бүхий албан тушаалтны 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн: “... гэгч намайг удаа дараа зодож гэмтэл учрууллаа шалгаж өгнө үү...” гэсэн гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх:

Гэрч нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн суманд амьдарч  байгаад саяхан нутагтаа ирсэн. Өөрийн гэсэн малтай, унах унаатай л байсан. Зан байдлын талаар гэвэл хүнд тусархуу, хүн чанар сайтай, хааяа архи уудаг, тэгэхдээ айхтар архи уугаад байдаггүй. Нутгийн ард түмнийхээ дунд нэр хүндтэй. Ажилсаг хөдөлмөрч залуу байгаа. Гэр бүл эхнэр хүүхдийнхээ дунд ямархуу харьцаатай байдгыг нь би мэдэхгүй. Зан харьцаа сайтай тийм л залуу байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59-р хуудас/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Ам бүл 5, эхнэр  хүүхдийн хамт амьдардаг. Тосонцэнгэл суманд байх хугацаандаа мал хөрөнгөтэй, унах унаатай, боломжийн амьдралтай байсан. Хөвсгөл аймгийн Мөрөн сум руу шилжиж явсан. Мөрөн рүү шилжиж очсоноос хойш амьдрал нь ямар болсныг нь би мэдэхгүй. Саяхан Тосонцэнгэл суманд эхнэр хүүхдийнхээ хамт ирсэн. Нөхөрлөж байх хугацаанд илүү дутуу зан байдал гаргаж байгаагүй, нутгийн зон олон болон найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайтай. Хааяа архи уудаг, тамхи татдаг. Архи уусан хүн ямар өөдтэй ааштай байхав дээ. Архи уусан үедээ өөрөө өөрийгөө хянаад явчихдаг чадвартай. Найз нөхөдөө архи уугаад тасраад уначихаар гэртээ авч очоод унтуулчихдаг тийм л сэтгэлтэй хүн. Гэр бүлийнх нь хоорондын харьцааг нь би мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-р хуудас/,

Чойжилсүрэнгийн ын Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн  эмнэлгийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт, 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн биохимийн шинжилгээний болон 2010 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн зүрхний бичлэгийн бичиг, гэмтэл согогийн эмнэлэгийн амбулаториор эмчлүүлэгсдийн 2 ширхэг карт зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд гэж үзэж үнэлж шийдвэрлэсэн болно.

            Мөн шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт  “... эхнэр бид хоёр хоорондоо муудалцсан юм. Би эхнэр хүүхэдтэйгээ хамт өөрийн ээжийнд байсан. Эхнэр надтай муудалцаад уурлаад ээжийн гэрээс гарч яваад өөрийнхээ ээжийнд очсон. Би удалгүй араас нь хүүхэдтэйгээ хамт гийн ээжийнд очсон. Би Эрдэнэт явчихаад ирье, чи комиссын бараагаа зарчих гэж хэлсэн. Тэгтэл чадахгүй, янханууд минь өөрсдөө тэрийгээ янзлахгүй юу гээд над руу дайраад байсан. Намайг өшиглөх гэхээр нь би хөлөөрөө 2-3  удаа хаасан. гийн хөлний өвдөгний доод тал руу би хөлөөрөө хаасан. Тэгээд би гараад явсан..., “.. Би 03 дугаар сарын 30-ны өдөр хадам ээжийн гэрт эхнэрээ зодсон нь үнэн, таарамжгүй харилцааны улмаас маргалдаж зодож, цохисон, гэм буруутай үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн асуудал дээр маргах зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.   

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогчоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлгүүд хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Түүнчлэн хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргажээ.

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудын шууд ба шууд бус эх сурвалжийг бүх талаас нь бүрэн бодитойгоор харьцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж, дүгнэсэн бөгөөд уг баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч *******ыг 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн нутагт оршин суух иргэн гэрт гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох өөрийн эхнэр хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан  гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж тус шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч ******* нь хохирогч гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох нь:  Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр,

******* нь 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, 2017 оны 8 сард Э.г мөн зодож байсан болох нь:

гэрч “... 2020 оны 3 сарын 30-ны өдөр манайд ирсэн...”, “... нэг харсан чинь орны урд газар унгаачихсан хөл рүү нь 2 удаа дэвссэн. Тэгтэл аллаа гэж хэлээд боссоноо орон дээр гээдийгээд суутал хөл рүү нь 2 удаа өшиглөж харагдсан...”, “... Одоогоос 3 жилийн өмнө намайг болон г зодож, мөн толгойн дээгүүр буудаж  айлган сүрдүүлж байсан...” гэсэн, 

гэрч “... Би 03 дугаар сарын 30-ны өдрийн 09 цагийн үед дунд хүүгээ дагуулаад ээжийнд орж ирээд эхнэрээ татаж босгосон. .., гар утсыг авч өөр рүү нь шийдээд, жингэр гичий гэж хараагаад түлхэж унгаад  зүүн хөл рүү 3 удаа дэвссэн, хөл рүү нь 2 удаа гутлаар ороолгож цохиод байсан....”, “... Одоогоос 3 жилийн  өмнө ээж, нарыг зодож, намайг цулбуураар нуруу руу 2-3 удаа ороолгосон юм...” гэсэн,

 хохирогч  “... үгийн зөрүүгүй, есөн шидийн үг хэлж хэрүүл маргаан үүсгээд,  нуруу хэсэг рүү 2-3 удаа гараараа нудараад, чи хүн доромжиллоо, чамайг ижилхэн болгоод өгий л дөө гээд зүүн талын хөлний булчин, хянга хэсэг рүү 3 удаа өшиглөж, хөлөн дээр 2 удаа дэвсэж, өсгийтэй гутлаар цохисон. Одоогоос 3 жилийн өмнө 2017 оны 8 сард намайг болон манай ээжийг зодсон...” гэсэн мэдүүлэг, Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэлд 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр бүртгэгдсэн байдал болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн объектив тал буюу гадаад илрэх шинж нь хохирогчийг байнга бие махбод, сэтгэл санаа, эдийн засаг, бэлгийн хүчирхийлэлд оруулж, зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах үйлдлээр тодорхойлогдох бөгөөд гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодсон гэх үйлдэл нь байнга буюу гурав ба түүнээс дээш давтамжтай үйлдэгдсэн байхыг шаардна.

Шүүгдэгч ******* нь 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хохирогчийн зүүн талын хөлний булчин, хянга хэсэг рүү 3 удаа өшиглөж,  хөлөн дээр нь 2 удаа дэвсэж,  мөн орны урд талд байсан өсгийтэй гутлаар 2 удаа цохисон...”, 2017 оны 8 сард зодсон зэрэг 2 удаагийн үйлдэл нь байнга давтамжтай байх шинжийг  агуулаагүй,  шүүгдэгч ******* нь хохирогчийг зодсон,  харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан гэх нөхцөл байдал нь байнга үйлдэгдсэн нь тогтоогдоогүй тул шүүгдэгчид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн нь үндэслэлгүй болжээ.  

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно....” гэж заасан байх тул Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч *******ын гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч нь өөрийн хууль бус, хүч хэрэглэн бусдыг цохиж, зодож байгаа үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учрах боломжтой, хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан ч энэ гэмт хэргийг хүсэж, санаатай үйлдсэн гэж дүгнэлээ.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэх, гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

            Иймд шүүгдэгч *******ыг гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу эхнэр эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.    

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж заасны дагуу шүүгдэгчийн шүүх хуралдаанд “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ийм үйлдэл гаргасандаа харамсаж байна. Гэм буруугийн асуудал дээр маргах зүйл байхгүй...” гэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн болон эрүүл мэндийн байдлыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт  зааснаар 450 /дөрвөн зуу тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна гэж үзлээ

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Д овогт Ч-ийн Т-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй. 

2. Шүүгдэгч Д овогт Ч-ийн Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч-ийн Т-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т-д шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

6. Шүүгдэгч нь хохирогчид төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  битүүмжилжсэн эд хөрөнгө байхгүй болохыг  дурдсугай.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ж.ОТГОНХИШИГ