Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 151/ШШ2016/01042

 

 

 

 

 

  2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 151/ШШ2016/01042

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатнышүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Мөнхцэцэг даргалж,

Нэхэмжлэгч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар

Гуравдагч этгээд: 1958 оны 02 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, эрэгтэй, 58 настай, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 12 дугаар хороо, Хангайн 9-344 тоотод оршин суудаг, Ачит овогтой Цэвэлийн Хоролсүрэн РД:/ЧП58021915/-д холбогдох өвчний учир албадан эмчилгээ, албадан хөдөлмөр хийлгэхээс хугацаанаас нь өмнө дуусгавар болгох хүсэлтийг хүлээн авч 2016 оны 09 дүгээр сарын 28 өдөр тус газрын шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эмч, дэслэгч Б.Энхболд, гуравдагч этгээд Ц.Хоролсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Солонго нар оролцов.

           

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“Өвчтөн Ц.Хоролсүрэн нь 2016 оны 09  дүгээр сарын 15-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Төв аймгийн Баян суман дахь согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар ирсэн. Ц.Хоролсүрэн нь хордлого тайлах, , сэтгэл засал, үгүйсгэл, хөдөлмөр эмчилгээ хийгдсэн. Зүрх судасны дутмагшил оноштой учраас архины дур дарах, эмийн эмчилгээ зэрэг ээмчилгээ таарахгүй байгаа учраас эмчилгээг  хугацаанаас нь өмнө зогсоох хүсэлтэй байна” гэв.

 

Гуравдагч этгээд Ц.Хоролсүрэн нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

“Миний бие тус байгуулагад 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ирж эмчлүүлсэн. Анх удаагаа эмчилгээ хийлгэж байна. Би зүрх судасны дутмагшил өвчтэй учир эмчилгээ хийлгэж болохгүй харшилна гэсэн. Би цаашид биеэ эмчлүүлж, архи уухгүй амьдрах хүсэлтэй байгаа. Намайг албадан эмчилгээнээс чөлөөлж өгнө үү” гэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичгийн баримтууд, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тайлбарыг шинжлэн судлаад

 

                                                                                                                                ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар нь гуравдагч этгээд Ц.Хоролсүрэнийг өвчний учир албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэхээс хугацаанаас нь өмнө дуусгавар болгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Ц.Хоролсүрэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 09 сарын 15 өдрийн 692 дугаартай шийдвэрээр тус газарт ирж эмчлүүлэхээр ирсэн байна.

Ц.Хоролсүрэнд цаашид эмчилгээ хийхэд харшлах өвчний заалттай болох нь Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын эмч нарын 2016 оны 09 дүгээр сарын 26 өдрийн ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэл, зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна.

Албадан эмчлэхтэй холбогдсон журам батлах тухай Эрүүл мэндийн сайд, Улсын Ерөнхий прокурорын 2005 оны 7 сарын 20 өдрийн хамтарсан 152/188 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтын гуравт заасан албадан эмчилгээ хийхэд харшлах өвчний жагсаалтын 3.3-д зүрх, судасны дутмагшил гэж заасан байх ба Ц.Хоролсүрэн нь зүрхний дутмагшил өвчтэй болох нь нотлогдож байх тул түүний эмчилгээг хугацаанаас нь өмнө зогсоож, албадан эмчилгээний хугацааг дуусгавар болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан  эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт зааснаар Ачит овогтой Цэвэлийн Хоролсүрэн РД:/ЧП58021915/-гийн албадан эмчлэх хугацааг дуусгавар болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Албадан эмчилгээний хугацаа дууссан талаар эмчлүүлэгчийн ар гэрийнхэнд нь мэдэгдэж, зохих байгууллага болон ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгөхийг Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, Иргэний хэрэг шүүхэдхянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, Согтуурах мансуурах донтойөвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухайхуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т зааснаар гуравдагч этгээд шүүхийн шийдвэр гарсанөдрөөс 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Л.МӨНХЦЭЦЭГ