Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 151/ШШ2016/01144

 

 

 

 

 

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 151/ШШ2016/01144

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж 151/2016/01130/и хэргийн индекстэй

Нэхэмжлэгч: Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар баг, 3в-3-4 тоотод оршин суух Боржигон овогт Баатарцогтын Азжаргал /РД:НЭ88082001/ хүсэлттэй, 

Үл хөдлөх хөрөнгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Азжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Баатарцогтын Азжаргал тус шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: - 2008 онд манайх Төв аймгийн Зуунмод сумын 2-р багийн 3в-3-4 тоот “Цагаан байр”-нд байшинг Энхбат гэдэг хүнээс худалдаж авсан тэр үед худалдаж авахдаа ямар нэгэн гэрээ хийгээгүй бэлэн мөнгө болох 800.000 төгрөг бэлэн өгч авсан. Манайхныг худалдаж авах үед тэр байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг айл нь аваагүй байсан. Манайх авснаас хойш гэрчилгээ авалгүй явсаар өдий хүрсэн. Газрыг нь харин миний нэр дээр гэрчилгээ гаргуулж авсан байгаа. Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт очиж гэрчилгээ гаргуулъя гэсэн чинь шүүхээр үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч гэдгээ тогтоолгож ир гэсэн учраас энэ үл хөдлөх хөрөнгийн жинхэнэ эзэмшигчээр Б.Азжаргал намайг тогтоож  өгнө үү гэв. 

 Шүүх хэрэгт цугларсан Төв аймгийн Зуунмод сумын 2-р багийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1039 дугаартай албан тоот /хх-н 4/, №000641358 дугаартай гэрчилгээ /хх-н 5/, Төв аймгийн Газрын Харилцаа Барилга Хот Байгуулалтын Газрын нэгж талбарын дугаар 4110061428 дугаартай, Баатарцогтын Азжаргалын Төв аймаг, Зуунмод сум, 2-р баг, Дэнжийн-27 тоотын кадастрын зураг /хх-н 6-8/, Зуунмод сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ /хх-н 9-10/, гэрч Ц.Энхбатын тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Баатарцогтын Азжаргал нь үл хөдлөх хөрөнгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлт гаргажээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгохоор шаардах эрхтэй байна.

Боржигон овогт Баатарцогтын Азжаргал /РД:НЭ88082001/ нь Төв аймгийн Газрын Харилцаа Барилга Хот Байгуулалтын Газрын нэгж талбарын дугаар 4110061428 дугаартай Баатарцогтын Азжаргал гэсэн нэр бүхий Төв аймаг, Зуунмод сум, 2-р баг, Дэнжийн-27 тоотын кадастрын зураг /хх-н 6-8/, Зуунмод сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ /хх-н 9-10/, гэрч Ц.Энхбатын .... Цэгмэдийн Энхбат миний бие гэр бүлийн хамтаар Төв аймаг, Зуунмод, 2-р баг, 3в-3-4 тоотод амьдарч байсан. 2008 онд Б.Азжаргалын ээж н.Энхтуулд гэрээ хэлэлцээр хийлгүйгээр бэлэн мөнгө 800.000 төгрөгөөр зарсан. Тухайн үед 3в-3-4 тоот байшингын үл хөдлөх гэрчилгээг аваагүй байсан. Бидний хооронд ямарч маргаангүй болно ... гэх тайлбар зэргээр давхар нотлогдон тогтоогдож байна. 

Иймд Б.Азжаргалыг Үл хөдлөх хөрөнгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар Боржигон овогт Баатарцогтын Азжаргал /РД:НЭ88082001/ нь Төв аймаг, Зуунмод сум, 2 дугаар баг, 3в-3-4 тоот байрны жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Азжаргал нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийншийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Л.МӨНХЦЭЦЭГ