| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2016/01110/и |
| Дугаар | 151/ШШ2016/01170 |
| Огноо | 2016-11-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 151/ШШ2016/01170
| 2016 оны 11 сарын 24 өдөр | Дугаар 151/ШШ2016/01170 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж 151/2016/01159/и хэргийн индекстэй
Нэхэмжлэгч: 1961 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 55 настай, Төв аймаг, Зуунмод сум, 1-р баг, 33 байрны 5 тоотод тоот оршин суух, Боржигон овогт Дулмаагийн Нармандах /РД:НЮ61031399/-ын хүсэлттэй,
бичиг баримтын жинхэн эзэмшигчээр тогтоолгох, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Нармандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Базардорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Нармандах шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “-1977 оны 7 дугаар сарын 25-нд 8 дугаар арван жилээ төгсөөд барилга угсралтын конторт туслахаар орсон. 1990 онд манай байгууллага татан буугдаад байгууллагын архив шатаж хөдөлмөрийн дэвтэр алга болсон. Төв аймгийн архиваас шүүлгэхэд байхгүй байсан. 1977 оны 7 дугаар сарын 01-нээс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү мөн ажиласан жилүүдийн нотлох баримт дээр Санжаагийн Нармандах гээд эцгээрээ овоглосон байдаг ч иргэний үнэмлэх болон бусад бичиг баримт дээр Дулмаагийн Нармандах гэсэн байдаг тул эдгээр бичиг баримтуудыг жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дулмаагийн Нармандах нь бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болох, ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт тус тус гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгохоор шаардах эрхтэй байна.
1. Төв аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1987 оны 09 сарын 23 өдрийн ажилд томилох тухай 275 дугаартай тушаал /хх-3/Төв аймгийн Барилга угсралтын конторын даргын 1977 оны 07 сарын 25 өдрийн ажилчид ажилд авч ажиллуулах тухай 105 дугаартай тушаал /хх-5/, Төв аймгийн Барилга угсралтын конторын даргын 1981 оны 10 сарын 20 өдрийн ажилд тавих тухай 242 дугаартай тушаал /хх-6/, Төв аймгийн Барилга угсралтын конторын даргын 1978 оны 05 сарын 17 өдрийн 71 дугаартай тушаал /хх-7/, Төв аймгийн Барилга угсралтын конторын даргын 1979 оны 07 сарын 09 өдрийн тэргүүний бригад ажилчдыг шагнах тухай 76 дугаартай тушаал /хх-8/, Төв аймгийн Барилга угсралтын конторын даргын 1980 оны 02 сарын 27 өдрийн ажилчдад 1980 оны ээлжийн амралт олгох тухай 28 дугаартай тушаал /хх-9/, Төв аймгийн Барилга угсралтын конторын даргын 1981 оны 11 сарын 06 өдрийн шагнах тухай 261 дугаартай тушаал /хх-11/, Төв аймгийн Барилга угсралтын конторын даргын 1982 оны 06 сарын 29 өдрийн 1982 оны ээлжийн амралт олгох тухай 178 дугаартай тушаал /хх-12/, Төв аймгийн Барилга угсралтын конторын даргын 1982 оны 03 сарын 04 өдрийн ажилчдад удаан ажилласан жилийн нэмэгдэл олгох тухай 71 дугаартай тушаал, хавсралт /хх-13, 14/, Төв аймгийн Барилга угсралтын конторын даргын 1982 оны 08 сарын 10 өдрийн бригадуудыг шинэчлэн зохион байгуулах тухай 224 дугаартай тушаал, хавсралт /хх-15, 16/, Төв аймгийн Барилга угсралтын конторын даргын 1983 оны 07 сарын 04 өдрийн ээлжийн амралт олгох тухай 139 дугаартай тушаал /хх-17/, Төв аймгийн Барилга угсралтын конторын даргын 1985 оны 06 сарын 14 өдрийн илүү цагийн мөнгө олгох тухай 116 дугаартай тушаал /хх-18/, Төв аймгийн Барилга угсралтын конторын даргын 1986 оны 11 сарын 04 өдрийн мэргэжлийн зэрэг ахиулах тухай 254 дугаартай тушаал /хх-19/, Төв аймгийн Барилга угсралтын конторын даргын 1987 оны 02 сарын 27 өдрийн ажилчдад удаан жил ажилласаны нэмэгдэл олгох тухай 44 дугаартай тушаал, хавсралт /хх-23, 25/ зэрэг бичиг баримтын жинхэнэ эзэмшигч болох нь:
Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан ...ажилласан жилүүдийн нотлох баримт дээр Санжаагийн Нармандах гээд эцгээрээ овоглосон байдаг ч иргэний үнэмлэх болон бусад бичиг баримт дээр Дулмаагийн Нармандах гэсэн байдаг... гэх тайлбар /шүүх хуралдааны тэмдэглэлд/,
№0408988-30 дугаартай нэхэмжлэгч Д.Нармандахын төрсний гэрчилгээнд “Боржигон овогт Дулмаагийн Нармандах...1961 оны 03 сарын 13-ны өдөр Зуунмод төрснийг ЗДТГ төрсний бүргэлд 1961 оны 04 сарын 03-ны өдөр бүртгэж гэрилгээ олгов” гэх бичилт /хх-н 50/,
2016 оны 11 сарын 24 өдрийн 357/025055 дугаартай Дугарын Санжаа, Дэнсмаагийн Дулмаа нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-52/,
2016 оны 11 сарын 24-ний өдрийн Дулмаагийн Нармандахын төрсний бүртгэлийн лавлагаа /хх-53/ зэргээр,
2. Боржигон овогт Дулмаагийн Нармандах нь Төв аймгийн Барилга угсралтын конторт 1977 оны 07 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болох нь:
БНМАУ-ын барилгын хорооны харъяа Төв аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1987 оны 09 сарын 23 өдрийн ажилд томилох тухай “...Санжаагийн Нармандах...нарыг 1987 оны 09 сарын 26-ны өдрөөс эхлэн усан халаалтын тогооны ээлжийн машинистаар авч ажиллуулсугай...” гэх бичилттэй 275 дугаартай тушаал /хх-3/, Төв аймгийн Барилга угсралтын конторын даргын 1977 оны 07 сарын 25 өдрийн ажилчид ажилд авч ажиллуулах тухай “...Санжаагийн Нархүү, Нармандах, Нарантогтох, Нарангэрэл нарыг барилгын туслах ажилчнаар 1977 оны 07 сарын 01-ээс эхлэн ажиллулсугай...” гэх бичилттэй 105 дугаартай тушаал /хх-5/, Төв аймгийн Барилга угсралтын конторын даргын 1978 оны 09 сарын 29 өдрийн ажилд тавих тухай “...Социалист уралдаанд авсан үүргээ амжилттай биелүүлж уралдааны болзолыг хангасан нэр бүхий 51 ажилчдыг 1-р хавсралт ёсоор 4210 төгрөгөөр шагнасугай....тушаалын 1-р хавсралтад ...С.Нармандах, 1, 60...” гэх бичилттэй 47 дугаартай тушаал /хх-6/, Төв аймгийн Барилга угсралтын конторын даргын 1979 оны 07 сарын 09 өдрийн тэргүүний бригад ажилчдыг шагнах тухай “...бригадын дарга, техникч, ажилчин 46 хүнийг 4750 төгрөгөөр хавсралтад зааснаар шагнасугай...тушаалын хавсралтын 3-т Санжаагийн Нармандах...” гэх бичилттэй 76 дугаартай тушаал /хх-8/, Төв аймгийн Барилга угсралтын конторын даргын 1980 оны 02 сарын 27 өдрийн ажилчдад 1980 оны ээлжийн амралт олгох тухай “...С.Нармандах 10 хоног...ажил тасалсан тул ...1980 оны ээлжийн амралтаас хассугай...” гэх бичилттэй 28 дугаартай тушаал, Төв аймгийн Барилга угсралтын конторын даргын 1981 оны 10 сарын 29 өдрийн ажилд тавих тухай “...С.Нармандах нарыг уурын зууханд машинчаар 1981 оны 10 сарын 22-оос эхлэн ажиллуулсугай...” гэх бичилттэй 242 дугаартай тушаал /хх-10/, Төв аймгийн Барилга угсралтын конторын даргын 1982 оны 06 сарын 29 өдрийн 1982 оны ээлжийн амралт олгох тухай “Санжаагийн Нармандахад ажлын 18 өдрөөр 1982 оны ээлжийн амралтыг 1972 оны 07 сарын 01 өдрөөс эхлэн олгосугай...” гэх бичилттэй 178 дугаартай тушаал /хх-12/, Төв аймгийн Барилга угсралтын конторын даргын 1983 оны 07 сарын 04 өдрийн ээлжийн амралт олгох тухай “1983 оны 7 сард ээлжийн амралт авах ажилчдыг хавсралтаар баталсугай...хавсралтын 20-д С.Нармандах...” гэх бичилттэй 139 дугаартай тушаал /хх-17/, Төв аймгийн Барилга угсралтын конторын даргын 1985 оны 06 сарын 14 өдрийн илүү цагийн мөнгө олгох тухай “5 сарын 18,19-ний Бямба, ням гаригуудад...С.Нармандах...нарыг ажиллуулсугай...” гэх бичилттэй 116 дугаартай тушаал /хх-18/, Төв аймгийн Барилга угсралтын конторын даргын 1986 оны 11 сарын 04 өдрийн мэргэжлийн зэрэг ахиулах тухай “...Санжаагийн Нармандахад 4 дүгээр зэргийн өрлөг угсрагчын мэргэжлийг тус тус олгосугай” гэх бичилттэй 254 дугаартай тушаал /хх-19/, Төв аймгийн Барилга угсралтын конторын даргын 1987 оны 02 сарын 27 өдрийн ажилчдад удаан жил ажилласаны нэмэгдэл олгох тухай “...тушаалын хавсралтын 28-д Санжаагийн Нармандах...” гэх бичилттэй 44 дугаартай тушаал, хавсралт /хх-23, 25/, гэрч С.Тэгшдүүрэнгийн шүүхэд өгсөн “1977 онд Төв аймгийн Барилгын конторт нормчноор ажилд ороход Д.Нармандах нь засал чимэглэлчин байсан” гэх мэдүүлэг /хх-32/,гэрч Д.Сарантуяагийн шүүхэд өгсөн “Д.Нармандах нь Төв аймгийн Барилга угсралтын конторт 1977 онд засал чимэглэлчинээр ажилд орж байсан. Тэгээд 1990 он хүртэл тус газарт тасралтгүй ажиллаж байсан” гэх мэдүүлэг /хх-33/, Барилгачдын 90 жилийн ойд зориулсан ном /хх-45-48/, Д.Нармандахын Алдарт барилгачин одонгийн үнэмлэх /хх-49/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд Дулмаагийн Нармандахын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Дулмаагийн Нармандахад олгосон Төв аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1987 оны 09 сарын 23 өдрийн ажилд томилох тухай 275 дугаартай тушаал, Төв аймгийн Барилга угсралтын конторын даргын 1977 оны 07 сарын 25 өдрийн ажилчид ажилд авч ажиллуулах тухай 105 дугаартай тушаал, Төв аймгийн Барилга угсралтын конторын даргын 1981 оны 10 сарын 20 өдрийн ажилд тавих тухай 242 дугаартай тушаал, Төв аймгийн Барилга угсралтын конторын даргын 1978 оны 05 сарын 17 өдрийн 71 дугаартай тушаал, Төв аймгийн Барилга угсралтын конторын даргын 1979 оны 07 сарын 09 өдрийн тэргүүний бригад ажилчдыг шагнах тухай 76 дугаартай тушаал, Төв аймгийн Барилга угсралтын конторын даргын 1980 оны 02 сарын 27 өдрийн ажилчдад 1980 оны ээлжийн амралт олгох тухай 28 дугаартай тушаал, Төв аймгийн Барилга угсралтын конторын даргын 1981 оны 11 сарын 06 өдрийн шагнах тухай 261 дугаартай тушаал, Төв аймгийн Барилга угсралтын конторын даргын 1982 оны 06 сарын 29 өдрийн 1982 оны ээлжийн амралт олгох тухай 178 дугаартай тушаал, Төв аймгийн Барилга угсралтын конторын даргын 1982 оны 03 сарын 04 өдрийн ажилчдад удаан ажилласан жилийн нэмэгдэл олгох тухай 71 дугаартай тушаал, хавсралт, Төв аймгийн Барилга угсралтын конторын даргын 1982 оны 08 сарын 10 өдрийн бригадуудыг шинэчлэн зохион байгуулах тухай 224 дугаартай тушаал, хавсралт, Төв аймгийн Барилга угсралтын конторын даргын 1983 оны 07 сарын 04 өдрийн ээлжийн амралт олгох тухай 139 дугаартай тушаал, Төв аймгийн Барилга угсралтын конторын даргын 1985 оны 06 сарын 14 өдрийн илүү цагийн мөнгө олгох тухай 116 дугаартай тушаал, Төв аймгийн Барилга угсралтын конторын даргын 1986 оны 11 сарын 04 өдрийн мэргэжлийн зэрэг ахиулах тухай 254 дугаартай тушаал, Төв аймгийн Барилга угсралтын конторын даргын 1987 оны 02 сарын 27 өдрийн ажилчдад удаан жил ажилласаны нэмэгдэл олгох тухай 44 дугаартай тушаал зэргийн жинхэнэ эзэмшигч нь Дулмаагийн Нармандах мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар НЮ61031399 регистрийн дугаартай Боржигон овогт Дулмаагийн Нармандахын Төв аймгийн Барилга угсралтын конторт 1977 оны 07 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл нормчин, засал чимэглэлчин, шаварчинаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Нармандах нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай. .
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ