| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2016/01201/и |
| Дугаар | 151/ШШ2016/01175 |
| Огноо | 2016-11-29 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 151/ШШ2016/01175
| 2016 оны 11 сарын 29 өдөр | Дугаар 151/ШШ2016/01175 | Төв аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг би, УБЦТС ТӨХК, Зуунмод хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нэхэмжлэлтэй,
Төв аймаг, Зуунмод сум, 2 дугаар баг, Дэнж 3в 5-2 тоотод оршин суух Боржигон овогт Цэндээхүүгийн Энхцацралд холбогдох,
67 418 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 сарын 15 өдөр хүлээн авч, 2016 оны 11 дугаар сарын 21 өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч УБЦТС ТӨХК, Зуунмод хэрэглэгчдэд үйлчлэх төв нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: - “Ц.Энхцацрал нь 2016 оны 06 сараас цахилгаан эрчим хүч хэрэглэсэн төлбөр 67 418 төгрөг, алданги тооцсон 0 төгрөг, нийт 67 418 төгрөгийг одоо болтол төлөхгүй, гэрээнийхээ үүргийг биелүүлэхгүй манай байгууллагад хохирол учруулж байна.
Нэхэмжлэлийн шаардлага Ц.Энхцацрал нь цахилгаан эрчим хүч хэрэглэсэн төлбөр 67 418 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ц.Энхцацрал нь шүүхэд гаргасан тайбартаа: “-Ц.Энхцацрал миний бие цахилгаан түгээх сүлжээний төлбөр болох 67 418 төгрөгийг 2016 оны 11 сарын 28 өдөр төлж барагдуулсан. Иймд хэргийг минь хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийг ойлгосон болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч УБЦТС ТӨХК, Зуунмод хэрэглэгчдэд үйлчлэх төв нь хариуцагч Ц.Энхцацралд холбогдуулж, 67 418 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ц.Энхцацрал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2016 оны 11 сарын 18 өдөр УБЦТС ТӨХК, Зуунмод хэрэглэгчдэд үйлчлэх төвд 67 418 төгрөгийг төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь №8161128000709 дугаартай төлбөрийн нэхэмжлэлийн баримтаар нотлогдож байна.
Иймд УБЦТС ТӨХК, Зуунмод хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Энхцацралд холбогдох иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжд төлсөн 4 550 төгрөгийн 50 хувь 2 225 төгрөгийг улсын төсвөөс, 2 225 төгрөгийг хариуцагч Ц.Энхцацралаас гаргуулж нийт 4 550 төгрөгийг нэхэмжлэгч УБЦТС ТӨХК, Зуунмод хэрэглэгчдэд үйлчлэх төвд олгох нь зүйтэй байна.
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. УБЦТС ТӨХК, Зуунмод хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нэхэмжлэлийн шаардлага 67 418 төгрөгийг хариуцагч Ц.Энхцацрал биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4 550 төгрөгийн 50 хувь болох 2 225 төгрөгийг улсын төсвөөс, 2 225 төгрөгийг хариуцагч Ц.Энхцацралаас гаргуулж нийт 4 550 төгрөгийг нэхэмжлэгч УБЦТС ТӨХК, Зуунмод хэрэглэгчдэд үйлчлэх төвд олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ