| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2020/0280/Э |
| Дугаар | 0313 |
| Огноо | 2020-03-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 0313
|
|
| Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Долгормаа хөтлөн, улсын яллагч Н.Ундрах, шүүгдэгч Д.Э, өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны "А-Г танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос: Б овогт Дийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ... дугаартай, нэг хавтас хэргийг 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв. |
| Б овогт Дийн Э, Монгол Улсын иргэн, 1966 оны 01 дүгээр сарын 10-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-нд галчаар ажилладаг, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, ... тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...). Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр) |
| 18873040?!) |
| 2 |
| Д.Э нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр 16 цагийн орчим ... тоот өөрийн хашаандаа хохирогч Б.Бийг “грашид мах байхгүй байна” гэсний улмаас хувийн таарамжгүй харьцаа үүсгэн модоор цохиж зодон түүний эрүүл мэндэд тархи доргилт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, шарх зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд: Нэг. Шүүгдэгч Д.Эаас шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж гаргах мэдүүлэг байхгүй гэв. Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд:
2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн "... 2020 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр гудамжинд явж байхад хөрш Э дуудсан. Би Эын гэрт ороход хоёр танихгүй хүнтэй хамт архи уугаад сууж байсан. Надад нэг хундага архи хийж өгснийг би уусан. Удалгүй архи дууссан чинь хамт архи ууж байсан хоёр танихгүй залуу яваад өгсөн. Э бид хоёр гэрт нь үлдсэн. Тэгсэн Э надад “манай гражид үхрийн мах байгаа, хамт граж ороод ирий” гэсэн. Э бид хоёр гэрээс нь гараад граж руу нь орсон чинь гражид нь мах байхгүй байсан. Тэгэхээр нь би Эт “мах байхгүй байна шүү дээ” гэхэд Э мод аваад миний баруун шанаа хэсэгт нэг удаа цохиод авсан. Тэр үед би газар унасан. Би Э ахаа юу болж байна гээд хөлнөөс нь бариад авсан чинь Э зодохоо болиод бид хоёр гэрт нь хамт орсон. Би нүүр, гараа угаагаад Эын гэрээс гарсан. Бид хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны “Олон нарны цацраг” дэлгүүр орж гар утсаа барьцаанд тавиад архи, ундаа авсан. Дэлгүүрээс авсан архиа Намнансүрэн гэх айлд орж, Намнансүрэн, Э бид гурав хувааж уусан. Архи ууж байсан чинь Э “би чамд архи авч өгсөн” гээд намайг заамдаж аваад түлхэж газар унагаагаад миний баруун талын хавирга хэсэгт гурван удаа өшиглөсөн. Тэгсэн Намнансүрэн Эыг бариад авахаар нь би зугтаасан. Э модоор миний баруун шанаа хэсэгт нэг удаа цохиод, би газар унасан чинь дахиад миний зүүн гуя хэсэгт нэг |
| П |
|
|
| 3 |
| удаа модоор цохисон. Надад эмчилгээний баримт байхгүй. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.... гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 7 дугаар тал/, хохирогчоор дахин 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: “... Эын гэрт орсон чинь Э танихгүй хоёр хүнтэй архи ууж байсан. Би хийж өгсөн архийг нь уусан. Хамт архи ууж байсан хоёр залуу яваад өгсөн. Э надад “манай гражид үхрийн мах байгаа, хамт гараад граж орий” гэсэн. Бид гэрээс нь гараад граж ороход мах байхгүй байсан. Би Эт “мах байхгүй байна” гэхэд Э мод аваад баруун шанаа хэсэгт нэг удаа цохиод авсан. Тэр үед би газар унасан. Би “Э ахаа юу болж байна" гээд хөлнөөс нь бариад авсан чинь Э зодохоо больсон. Хэрэг 2016 оны 1 дүгээр сарын 19- ний өдөр 16-17 цагийн орчим болсон. Миний биед учирсан гэмтлийг Э өөрийн хашаанд байхдаа баруун шанаа хэсэгт модоор цохисон, мөн газар унасан байхад зүүн гуя хэсэгт модоор цохиж учруулсан. Би Эыг цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27- 28 дугаар тал/,
|
| 4 |
Хэсэг газрын үзлэгт: баруун нүдний доод зовхинд ягаан өнгийн цус хуралттай, зовхи хавдсан, баруун нүдний дээд зовхины гадна буланд 2x0.2 хэмжээтэй захаараа хүрэн зулгаралт бүхий хонхор шархтай. Зүүн гуяны өмнөд доод хэсэгт 4x5 см хэмжээтэй хөхөлбөр өнгийн цус хуралттай. Дүгнэлт: Бийн биед тархи доргилт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт шарх, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. /шинжээч Ө.Сарангэрэл/...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 15-16 дугаар тал/,
-хохирогч, шүүгдэгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт, прокурорын шийдвэр /хавтаст хэргийн 60-61, 64 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад шүүгдэгч Д.Э нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв. |
| 5 |
| Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.Эт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна. Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.Э нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ иргэн Б.Бийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан, Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал дүгнэлтээ “шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргахгүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцэхгүй гэсэн болно. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч Д.Эын холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Шүүгдэгч Д.Э, хохирогч Б.Б нар нэг гудамжинд гэр нь байдаг, хөршийн харилцаатай хүмүүс байх ба 2020 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр 16 цагийн орчим ... тоот Д.Эын гэрт тэд архидан согтуурсан байна. Улмаар шүүгдэгч Д.Э нь согтуурсан үедээ 2020 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр 16 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан- овооны 17-15 тоот дахь өөрийн хашаандаа хохирогч Б.Бийг “та грашид мах байгаа гэсэн чинь мах байхгүй байна" гэлээ гэж уурлан тухайн үед үүссэн таарамжгүй харьцаанаас түүнийг модоор цохиж зодон биед нь тархи доргилт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, шарх зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт нь: -хохирогч Б.Бийн мөрдөн байцаалтад өгсөн"... 2020 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр ...би Эын гэрт орсон. ...Би өгсөн архийг нь уусан... Э надад манай гражид үхрийн мах байгаа, хамт граж ороод ирий гэсэн. ...бид хоёр гэрээс нь гараад граж руу нь орсон чинь гражид нь мах байхгүй байсан. ...Би Эт “мах байхгүй байна шүү дээ” гэж хэлсэн |
| 6 |
| чинь Э мод аваад миний баруун шанаа хэсэгт нэг удаа цохиод авсан. Тэр үед би газар унасан. Би Э ахаа юу болж байна гээд хөлнөөс нь бариад авсан чинь Э зодохоо больсон.... гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 7 дугаар тал/ болон түүний хохирогчоор дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дугаар тал/, -гэрч О.Намнандоржийн мөрдөн байцаалтад өгсөн "... 2020 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр гэртээ ганцаараа байж байхад ...17 цагийн орчим Э, Баямөнх хоёр орж ирсэн. ...Б манайд орж ирэхдээ баруун нүдний орчим нь шалбарсан, цаас наалттай байдалтай орж ирсзн. Б Эт “чи намайг цохиж зодпоо” гзэд манай гэрт хоорондоо маргалдаад байсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дүгээртал/, -Шүүгдэгч Д.Эын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн "... 2020 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр ....хөрш Б манай гэрт орж ирсэн. ...Б бид хоёр үлдэж архийг хувааж уусан. ...нэг ухаан орсон чинь Бийн нүүр цус болсон, Б надад “та намайг модоор цохиж зодсон” гэж хэлсэн. Би Бийн нүүр гарын угаалгасан. Би архи уугаад тасарсан байна лээ....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дугаар тал/, -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед хийсэн үзлэгтийн 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 1775 тоот дүгнэлтийн “...Бийн биед тархи доргилт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт шарх, зүүн г/янд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтэл нь ...хөнгөн зэрэгт хамаарна. ...гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. /шинжээч Ө.Сарангэрэл/...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 15-16 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэгхянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэхталаархжурам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно. Тус хэргийн нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч, хохирогч нар аль аль нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байдал нь тухайн үөд хувийн таарамжгүй харилцаа үүсэх нөхцөл болсон байх ба, согтуурсан нь гэмт хэрэг гарах шалтгаан болжээ. Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Д.Э нь хохирогч Б.Бийн эрүүл мэндэд |
| 7 |
| хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай. Шүүгдэгч Д.Э нь хохирогч Б.Бийн биед хөнгөн хохирол учруулсан байх боловч хохирогч шүүх эмнэлэгт төлсөн 8000 төгрөгийн баримт /хх14/-аас өөр баримтыг хэрэгт ирүүлээгүй, хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “нэхэмжлэх зүйлгүй” гэжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Д.Эаас хохиролд 250.000 төгрөг хүлээн авсан талаар баримтыг хохирогч Б.Б хэрэгт ирүүлсэн /ххбО/ тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Д.Этай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан, Өмгөөлөгч А.Очбадрал дүгнэлтдээ “шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байгааг харгалзан үзнэ үү, мөн улсын яллагчтай тохиролцсон торгох ялыг төлөх хугацааг 3 сарын хугацаагаар тогтоож өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгч Д.Э нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байна. Шүүгдэгч Д.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн байгааг хөнгөрүүлэх нөхцөл харгалзсан ба, мөн зүйлийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Д.Э нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 66 дугаар тогтоолоор шийдвэрлэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр танилцуулсан байна. |
| 8 |
| Шүүгдэгч Д.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын ялын саналыг зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд түүнд 450 нэгжгэй тэнцэх хэмжээний буюу
Харин өмгөөлөгчөөс шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзах тухай дүгнэлт гаргах боловч шүүгдэгчийн хүний биед халдаж байгаа үйлдэл санаатай, идэвхитэй үйлдэл тул энэ талаарх өмгөөлөгчийн санал үндэслэлгүй байгааг дурдав.
Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1,2,4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
|
| 9 |
| тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй. |
|
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.