Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 0207

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э даргалж

Улсын яллагч Л.Э

Хохирогч Д.Э

Иргэний хариуцагч С.Э

Шүүгдэгч Х.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.У-д холбогдох эрүүгийн дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1985 онд төрсөн эмэгтэй Х.У

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Х.У нь 2018 оны 11 дүгээр сард сумын нутаг дэвсгэрт С.Э-аар дамжуулан Э.Э-ийг  “Моннис” ХХК-д ажилд оруулж өгнө гэж хуурч 2018 оны 11 сарын 26-ны өдөр болон 2019 оны 04 дүгээр сард нийт 1.900.000 төгрөгийг залилан авч хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

                                                  ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Х.У шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 1.900.000 төгрөг хохирогчид төлсөн. Үлдэх 1.000.000 төгрөгийг нь мэдэхгүй гэв.

-Хохирогч Э.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би таксинд явж байгаад Э-тай танилцсан. Гэтэл 2018 оны 11 сард Э манай найзын нөхөр нь тушаал ахиж байгаа гэнэ, орондоо хүн оруулах юм байна гэхээр нь би зээл чөлөөлдөг хүнээс өндөр хүүтэй мөнгө зээлж нийт 2.900.000 төгрөг өгсөн. Сүүлдээ У өргөдөлөө буцаагаад авчихаач гэж гуйж байсан. Нөхөр нь ч гэсэн 2.900.000 төгрөг дээр чинь 750.000 төгрөг нэмж өгье гэж гуйж байсан. Би сүүлдээ мотциклоо хүртэл барьцаанд тавьж хүүтэй мөнгөө төлж байна. Би 2.900.000 төгрөгөө авсан. Хойшид гарсан зардлаа Х.У-аас жич нэхэмжлэх болно гэв.

-Иргэний хариуцагч С.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар сард У надад хандаж манай нөхөр “Моннис" ХХК-аас ажлын байр нь өөрчлөгдөөд өөр газар луу шилжиж байгаа, нөхрийн ажлын орон тоон дээр өөр хүн оруулчихмаар байна, таньж мэддэг, найдвартай хүн байна уу? 5 сая төгрөгөөр ажилд оруулна гэхээр нь би Э-ийг санал болгосон. 2018 оны 11 дүгээр сард Э-өөс 2.5 сая төгрөг М-ийн данс руу хийчих гэж хэлсэн. Э-д би өөрөө М-ийн дансыг өгсөн. Учир нь У тухайн үед миний данс хаагдчихсан байгаа гэл үү, виза картаа хаячихсан гэл үү нэг тийм зүйл ярьж, миний данс руу мөнгө орвол татаад авчихаж магадгүй тийм болохоор өөр хүний дансаар Э-өөс мөнгө авчихгүй юу гэхээр нь М-гийн дансны дугаарыг өгсөн. М-гийн данснаас би өөрөө Б.У-ын данс руу өөрийнхөө нэрээр 1.5 сая төгрөгийг шилжүүлсэн. Үлдсэн 1 сая төгрөгөөс 450.000 төгрөгийг би өөрийнхөө данс руу шилжүүлж авсан, үлдсэн 550.000 төгрөгийг М-гээс би бэлнээр авсан гэв.

  Хохирогч Э.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр Э нь У гэх хүүхнийг надтай танилцуулсан. Э хэлэхдээ манай энэ найзын нөхөр нь тушаал ахиж байгаа гэнэ, тэгээд орондоо хүн оруулах юм байна. Чамайг би манай хамаатны залуу гээд хэлчихсэн байгаа шүү гэж хэлсэн. Тэгээд У-тай уулзахад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажилд оруулж болно. Нийтдээ 5 сая төгрөг авна, урьдчилгаа 2.5 сая төгрөг ажилд орсны дараа 2.5 сая төгрөгийг авна гэж хэлсэн. Гэхдээ аль цех рүү оруулна гэдгээ хэлээгүй. 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 2.5 сая төгрөгийг Б.М гэж хүний хаан банкны  данс руу шилжүүлсэн. Үүний дараа анкет өгч бөглүүлсэн. Бөглөсөн анкетаа У-ын ажил дээр очиж өгсөн. Тэрнээс хойш 2019 оны 04 сард дахин мөнгө хэрэгтэй байна... ажилд авах хүмүүсийг хоол, цайнд оруулах хэрэгтэй байна гэхээр нь итгээд 400.000 төгрөгийг Х.У гэж хүний Хаан банкны данс руу шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 25-26 хуудас/

Хохирогч Э.Э-өөс мөнгөн шилжүүлэг хийсэн баримт, Хаан банкны дансны хуулга /хх  8-9, 18 хуудас/

Гэрч Б.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... Э надтай уулзаж 2-3 хоногоос Манжуур явах гэж байгаагаа хэлээд дансны дугаараа өгөөч найз нь дансаар чинь хүнээс мөнгө шилжүүлж авах гэсэн юм. Найзынх нь дансны мэдээлэл гар утсанд ирдэггүй юм гэж хэлээд дансны дугаарыг тэмдэглэж авсан. Ингээд миний дансанд 2.500.000 төгрөг шилжиж орж ирсэн. Э миний виза картыг авч явсан дансны хуулганаас хархад дээрхи 2.5 сая төгрөгнөөс 2018 оны 11 сарын 26-нь өдөр 200.000 төгрөгийг ... дугаарын данс руу, ...130.000 төгрөгийг ... дугаарын данс руу, ...1.500.000 төгрөгийг ... дугаарын данс руу Э гэж бичиж шилжүүлсэн байна. Маргааш нь 450.000 төгрөгийг .... дугаарын дансанд шилжүүлсэн байна. Э хотод эхнэр бид хоёртой хамт 2 өдөр байсан. Хамт байх хугацаандаа Э миний картаар гүйлгээ хийж л байсан. Өөрөөр хэлбэл дээрхи 2.5 сая төгрөгийн үлдэгдэл болох 220.000 төгрөгийг Э гүйлгээ хийж хэрэглэсэн...” гэсэн мэдүүлэг /хх 40 хуудас/

-Х.У-ыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 01,44-45 хуудас/

              -Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 49 хуудас/

              -Хохирол төлсөн баримт /хх 85 хууудас/ зэрэг болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

           Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Х.У нь 2018 оны 11 дүгээр сард С.Э-аар дамжуулан Э.Э-ийг “Моннис ХХК-д ажилд оруулж өгнө гэж хуурч 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр болон 2019 оны 4 дүгээр сард нийт 1.900.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хохирогчид шүүгдэгч 1.900.000 төгрөг, иргэний хариуцагч 1.000.000 төгрөг тус тус төлсөн. Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй гэжээ.

   Шүүгдэгч Х.У нь 2018 оны 11 дүгээр сард С.Э-аар дамжуулан Э.Э-ийг “Моннис ХХК-д ажилд оруулж өгнө гэж хуурч 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр болон 2019 оны 04 дүгээр сард нийт 1.900.000 төгрөгийг залилан авч хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн 1.900.000 төгрөгийг хохирогчид төлсөн” гэсэн мэдүүлэг, хохирогч Э.Э-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн би таксинд явж байгаад Э-тай танилцсан. 2018 оны 11 сард Э манай найзын нөхөр нь тушаал ахиж байгаа гэнэ, орондоо хүн оруулах юм байна гэхээр нь би зээл чөлөөлдөг хүнээс өндөр хүүтэй мөнгө зээлж нийт 2.900.000 төгрөг өгсөн. Би сүүлдээ мотциклоо хүртэл барьцаанд тавьж хүүтэй мөнгөө төлж байна. Би 2.900.000 төгрөгөө авсан. Хойшид гарсан зардлаа Х.У-аас жич нэхэмжлэх болно гэсэн мэдүүлэг, гэрч Б.М-ийн мэдүүлэг /хх 40 хуудас/, хохирол төлсөн баримт /хх 85 хуудас/ эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Улсын яллагч яллах дүгнэлтдээ шүүгдэгч Х.У-г хохирогч Э.Э-с 1.900.000 төгрөгийг залилан авсан гэжээ.  Хохирогчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтаар Э.Э нь М-гийн данс руу 2.900.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь нотлогдон тогтоогдож байх боловч иргэний хариуцагч С.Э нь 1.000.000 төгрөгийг шүүгдэгч Х.У-ын данс руу шилжүүлээгүй байсан бөгөөд хохирогчид буцаан төлсөн байна.

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогч нарт учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

            Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Х.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг залилах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Энэ хэргийн улмаас хохирогчид 2.900.000 төгрөгний хохирол учирсан бөгөөд хохирогч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт 2.900.000 төгрөгөө авсан гэж байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.

            Шүүгдэгч Х.У хохирлоо төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн байх тул түүний хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан торгох ялыг сонгон хэрэглэхээр шийдвэрлэв.

            Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.