Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 00223

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,

Улсын яллагч Д.Батзаяа,

Хохирогч Б.Ү,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг,

Шүүгдэгч А.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Охолбогдох эрүүгийн 2038000000221 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.О нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 22 дугаар гудамжны 19 тоотод 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Үзодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүгдэгч А.О нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 22 дугаар гудамжны 19 тоотод 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Үзодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038000000221 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

      Шүүгдэгч А.Оын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би оронгуутаа эхлээд цүнхийг нь авч шидээд утсыг нь авч үзэхэд 86 хувьтай байхаар нь чи яагаад худлаа яриад байгаа юм бэ? би дэлгүүрийн эзэнрүү чинь залгалаа гэж хэлээд утсаар нь толгойн тус газар нь цохисон. Тэгтэл манай эхнэр чи намайг цагдаж хорьдог хэн бэ? бид хоёр ямар албан ёсны эхнэр нөхөр биш гэж урдаас хэлсэн. Тэгэхээр нь би нүүрэн тус газар нь цохиход унасан, унасан байхад нь гуяруу нь нэг удаа өшиглөсөн. Нүүрэн тус газар нь гараараа цохиход эхнэрийн нүүрнээс цус гоожоод уйлаад унахаар нь аваад аавынх руу орсон. Аавынд ороод эхнэр цусаа угааж тогтоосон...Тухайн үед эхнэрээ хардсан тэгээд гар хүрсэн...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

      Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-8-р хуудас/,

Хохирогч Б.Үгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт  өгсөн: “...Гэртээ орж ирэнгүүтээ яагаад утсаа салгаад байсан юм гэж агсраад миний гар утсыг булааж аваад толгойруу цохисон...гар цүнхний...дотор байсан эд зүйлсийг тарааж шидээд дээгүүр нь гишгэлээд байсан. Тэгээд миний гуяруу өшиглөөд толгойруу хэд хэдэн удаа цохиод надад хандан чи ажлаасаа эрт тараад залуучуудтай архи уугаад яваад өгсөн байна гэж орилж дайраад би чамайг ална, хутгалж хоолойг чинь хэрчинэ гээд миний баруун нүдрүү нэг юмаар цохисон. Юугаар цохисон эсэхийг нь мэдээгүй... Би тэр үед нүднээс цус гараад байхаар нь нүд сохолчихлоо гэж орилоод манай байшингийн урд байдаг хадмын гэрлүү гүйж ороод хадам ээжид хандан түргэн дуудаад өгөөч гэж хэлсэн чинь манай хадам ээж Лхагвасүрэн нэгж байхгүй чадахгүй гэж хэлсэн...Хадам ээжийн байшингийн хулдаасан дээр цус дуссан чинь гэр бузарлаад хаячихлаа гэрээс гар гээд хөөгөөд байсан. А.О араас орж ирээд миний ажилдаг дэлгүүрийн эзэн Түвшинсүх ахруу утсаар залгаад та ирж дэлгүүрийнхээ түлхүүрийг ав, би эхнэрээ ажлаас нь гаргана. Манай эхнэр банзалдаад яваад байна гэж хэлсэн. Түвшинсүх ах удалгүй манай гэрт хүрээд ирсэн чинь А.О ээжтэйгээ нийлээд чи энэ дэлгүүрийнхээ түлхүүрийг ав манай эхнэр танай дэлгүүрт ажиллаж байхдаа гадуур архи уугаад банзалдаад байна. Одоо танай дэлгүүрт ажиллуулахгүй гэж хэлсэн...Бид хоёр эвлэрсэн. Одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Лмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Цонхоор харахад эхлээд Б.Ү араас нь А.О гэрлүүгээ орж харагдсан. Тэрнээс хойш хэсэг хугацааны дараа Б.Ү, А.О, тэдний охин Санчирмаа нар манайд орж ирсэн. Б.Ү манайд орж ирэхдээ нүднийх нь орчмоос цус гоожсон уйлсаар А.О намайг зодчихлоо гэсээр орж ирсэн. Баруун нүднийх нь доод хэсгээс цус гараад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,

 Гэрч Б.Тмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.Үгийн нөхөр А.О нь надруу залгаад ирж дэлгүүрийнхээ түлхүүрийг ав гэх мэтийн үгнүүд хэлсэн. Тэгээд би гэрийнх нь гадаа очиход Б.Ү, А.О, хадам ээж нь гарч ирсэн. Бөөн хэрүүл маргаан уйлаан майлаан болсон байсан. Тухайн үед Б.Ү миний машинд орж суугаад намайг цохичихлоо, түргэн дуудаач гээд байсан. Тэгээд эмнэлэг рүү аваад явах гэхэд А.О та айл гэрийн амьдралд орлоо. Аваад явах юм бол та гэр бүл үймүүлсэн хэрэгт орно шүү гэсэн. Тухайн үед гар, цамцны энгэр нь цус болсон байсан. Яг хаанаас цус гарсныг мэдэхгүй. Нүүр царайг нь би сайн анзаарч хараагүй. А.О надад түлхүүр өгөөд маргааш очиж тооцоо хийнэ гэж хэлсэн. Тэгээд би тэндээс хөдлөөд явж байхад А.О залгаад би өөрөө эмнэлэг дуудчихна та оролцоод яах вэ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,

Насанд хүрээгүй гэрч О.Смөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ээж гэртээ орж ирээд хувцсаа солиод байж байтал аав араас орж ирээд ээжийн цүнхийг авч шидээд утсыг нь үзсэнээ чиний утас цэнэгтэй байна, чи энэ ажлаасаа одоо гар гээд ээжийг цохиод газар унагаасан. Аавыг би болиочээ гээд цамцнаас нь татахад намайг түлхсэн. Аав унаж явсан найзынхаа машины түлхүүртэй гараар ээжийн нүдрүү цохиод ээжийн нүднээс цус гарсан. Эмээгийнд байхад аав ээжийг өнөө шөнө би энийг дуусгана ална гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 227 дугаартай:

  1. Б.Үүрийнтуягийн биед зүүн ухархайн хананы цөмөрсөн хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, няцралт, баруун тохой, зүүн гуянд цус хуралт, няцралт, баруун тохой, зүүн гуянд цус хуралт, баруун зулайн хуйханд няцралт, баруун хацарт шарх, 1 ширхэг үүдэн шүдэнд цууралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ.
  3. Б.Үгийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

       4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн байдлаас хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 33-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 44-46, 50, 52-55-р хуудас/,

       Хохирогч Б.Ү нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2038000000221 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.О нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 22 дугаар гудамжны 19 тоотод 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Үзодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч А.Оын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Б.Үгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

Гэрч Б.Л/хх-ийн 25-26-р хуудас/, гэрч Б.Т/хх-ийн 28-29-р хуудас/, насанд хүрээгүй гэрч О.С/хх-ийн 30-31-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

      Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-8-р хуудас/,

       Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 227 дугаартай дүгнэлт /хх-ийн 33-р хуудас/,

      Хохирогч Б.Ү нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч А.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хороондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч А.О нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч А.О нь хохирогч Б.Үгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бөгөөд хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А.О нь урьд 2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 50, 52-55-р хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчид авагдсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2038000000221 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч А.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч А.Оыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч А.От оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

      4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч А.От хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

      5. Эрүүгийн 2038000000221 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.  

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.От урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Т.ХҮРЭЛБААТАР