Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
Хэргийн индекс | 172/2020/0222/Э/ |
Дугаар | 2020/ШЦТ/235 |
Огноо | 2020-06-26 |
Зүйл хэсэг | 22.1.1., |
Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 2020/ШЦТ/235
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Иргэний нэхэмжлэгч Г.Батсайхан,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг,
Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мхолбогдох эрүүгийн 1938001950159 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.М нь Хөвсгөл аймгийн “Дулааны станц” ТӨХК-ийн захирлаар ажиллаж байхдаа өөрийн эзэмшлийн Ланд круйзэр 200 маркийн 84-70 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн хамаарал бүхий эхнэр Б.Соёл-Эрдэнийн дүүгийн хүүхэд болох Оюун-Эрдэнийн Баярмаагийн “Хөх сээг” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн тус компанийн захирал О.Баярмаатай 1 сарын 1.000.000 төгрөгөөр түрээслүүлсэн мэтээр хуурамч гэрээ байгуулан “Хөвсгөл Дулааны станц” ТӨХК-иас 2018 оны 03 дугаар сарын 26, 2018 оны 04 дүгээр сарын 03, 2018 оны 05 дугаар сарын 01, 07, 29, 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрүүдэд тус бүр 1.000.000 төгрөг, нийт түрээсийн төлбөрт 6.000.000 төгрөг, түрээсийн хугацаанд уг тээврийн хэрэгслийн шатахуунд 3.285.498 төгрөгийг гаргуулан авсан, мөн ажиллаж байх хугацаандаа Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэргүйгээр өөртөө 2017 оны 12 дугаар сард 40 хувь буюу 520.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сард 29 хувь буюу 351.000 төгрөг, 2018 оны 03 дугаар сард 28 хувь буюу 364.000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сард 25 хувь буюу 325.000 төгрөг, 2018 оны 05 дугаар сард 27 хувь буюу 351.000 төгрөг, 2018 оны 06 дугаар сард 27 хувь буюу 351.000 төгрөг, нийт 2.262.000 төгрөгийн урамшуулал авсан зэргээр өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.М нь Хөвсгөл аймгийн “Дулааны станц” ТӨХК-ийн захирлаар ажиллаж байхдаа өөрийн эзэмшлийн Ланд круйзэр 200 маркийн 84-70 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн хамаарал бүхий эхнэр Б.Соёл-Эрдэнийн дүүгийн хүүхэд болох Оюун-Эрдэнийн Баярмаагийн “Хөх сээг” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн тус компанийн захирал О.Баярмаатай 1 сарын 1.000.000 төгрөгөөр түрээслүүлсэн мэтээр хуурамч гэрээ байгуулан “Хөвсгөл Дулааны станц” ТӨХК-иас 2018 оны 03 дугаар сарын 26, 2018 оны 04 дүгээр сарын 03, 2018 оны 05 дугаар сарын 01, 07, 29, 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрүүдэд тус бүр 1.000.000 төгрөг, нийт түрээсийн төлбөрт 6.000.000 төгрөг, түрээсийн хугацаанд уг тээврийн хэрэгслийн шатахуунд 3.285.498 төгрөгийг гаргуулан авсан, мөн ажиллаж байх хугацаандаа Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэргүйгээр өөртөө 2017 оны 12 дугаар сард 40 хувь буюу 520.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сард 29 хувь буюу 351.000 төгрөг, 2018 оны 03 дугаар сард 28 хувь буюу 364.000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сард 25 хувь буюу 325.000 төгрөг, 2018 оны 05 дугаар сард 27 хувь буюу 351.000 төгрөг, 2018 оны 06 дугаар сард 27 хувь буюу 351.000 төгрөг, нийт 2.262.000 төгрөгийн урамшуулал авсан зэргээр өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1938001950159 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Мы мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Урамшуулал авч байгаа нь эрчим хүчний хамтын хэлэлцээрийн дагуу ажиллаж байх хугацаандаа 1.500.000 төгрөгний урамшуулал авсан нь захирал, нягтлан бодогч, эдийн засагч гэсэн удирдах ажилтнууд ажилчдын дундажаар урамшуулал авах эрхтэй гэж эрчим хүчний хамтын хэлэлцээрт заасан байдаг. Би урамшуулал өгч авахдаа Хөвсгөл дулааны станц ТӨХК-ний захирлын зөвлөлийн хурлаар 5 хүний бүрэлдэхүүнтэй хэлэлцээд надад урамшуулал олгохоор шийдвэр гарсан. Нийт урамшуулал нь үндсэн цалингийн 40 хувиас хэтрэхгүй гэж заасан байдаг. Ланд круйзер 200 маркийн 84-70 ХӨҮ улсын дугаартай машиныг Хөх сээг ХХК-ний захирал О.Баярмаагаас 1 сарын 1.000.000 төгрөг өгөхөөр гэрээ байгуулж Хөх сээг ХХК-д 6.000.000 төгрөг шилжүүлсэн...Уг түрээсийн мөнгийг Баярмаатай хамт Хас банкинд очиж авдаг байсан. Энэ мөнгийг аваад түрээсэлж байсан 84-70 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сэлбэг авах зэргээр уг машинд зарцуулдаг байсан...Манай байгууллагад машин хэрэгтэй байсан би занг нь мэдэхийн гээд өөрийнхөө машиныг түрээсэлсэн нь буруу байсан...Хууль зөрчиж буруутай үйл ажиллагаа хийснээ хүлээн зөвшөөрч байна…” гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжпэгч Г.Бмөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Б.М нь манай “Хөвсгөл Дулааны станц” ТӨХК-ний захирлаар ажиллаж байх хугацаандаа Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэргүйгээр 2.262.000 төгрөгийг өөртөө урамшуулал болгон авсан. Мөн өөрийн эзэмшлийн Ландкруйзер 200 маркийн 84-70 ХӨҮ улсын дугаартай машиныг 1 сарын 1.000.000 төгрөгөөр “Хөвсгөл Дулааны станц” ТӨХК-д 6 сар түрээслүүлж түрээсийн мөнгө болох 6.000.000 төгрөгийг гаргуулан авч уг машиныг жолоочгүйгээр өөрөө унаж хэрэглэж байсан...Хохирлоо төлж барагдуулсан тул санал хүсэлт байхгүй болно...” гэх мэдүүлэг,
Гэрч Д.Лхагвасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...“Хөвсгөл Дулааны станц” ТӨХК-ний захирлаар ажиллаж байсан Б.М өөрийн эзэмшлийн автомашинаа Дулааны станцад түрээслэж байсан. Ингэхдээ ашиглалтын зардлыг компаниас гаргуулж сар бүр 1 сая төгрөгийн түрээсийн төлбөрийг дулааны станцаар төлүүлж байсан. Өөртөө сар бүр урамшуулал авч байсан. ТУЗ-ийн шийдвэргүйгээр сар бүр үндсэн цалингийн 30 хүртлэх хувиар урамшуулал өөртөө авч байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 47-49-р хуудас/,
Гэрч Ч.Цмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Өөрийнхөө эзэмшлийн Ланд круйзэр 200 маркийн 84-70 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хүүхдийнхээ “Хөх сээг” компанийн нэр дээр шилжүүлэн дулааны станцад түрээсээр явуулан сар бүр 1.000.000 төгрөгийг тус компани руу шилжүүлж байсан. Дээрх түрээсэлдэг байсан Ланд круйзер маркийн машиныг станцдаа түрээслүүлээд өөрөө унаж хэрэглэдэг байсан. Ланд круйзер маркийн 84-70 ХӨҮ улсын дугаартай машиныг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 сарын 31-ний өдөр хүртэл сар бүр 1.000.000 төгрөгөөр түрээслэхээр гэрээг байгуулсан байсан гэхдээ санхүүгийн баримтаар 6.000.000 төгрөг шилжүүлсэн. Мөн Б.М ажиллаж байх хугацаандаа төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэргүйгээр өөртөө 30 хүртэл хувийн урамшуулалт цалин авч байсан. Энэ мөнгө нь нийлээд 1.560.000 орчим төгрөг болж байсан. ТУЗ-ийн даргын тушаал шийдвэргүйгээр урамшуулал авч байгаа хүмүүсийн нэрэн дунд өөрийнхөө нэрийг оруулан 30 хувиар урамшуулал нэмж авч өөрт давуу байдлыг бий болгосон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 97-98-р хуудас/,
Гэрч Б.Бмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2017 оны 04 дүгээр сараас ерөнхий нягтлан бодогчийн ажлыг хавсран гүйцэтгэх болсон. 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн захирал Б.М өөрийнхөө эзэмшлийн хар өнгийн Ланд круйзер маркийн 84-70 ХӨҮ улсын дугаартай машиныг сарын 1.000.000 төгрөгөөр түрээслүүлж байсан. Сар бүрийн түрээсийг би “Хөх сээг” ХХК-ний дансанд шилжүүлдэг байсан. Б.М захирал 2017 оноос 2018 оны 05 дугаар сар хүртэл 2.262.000 төгрөгний урамшуулалт цалинг авсан баримт материал байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 100-101-р хуудас/,
Гэрч Г.Гмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Захирал Б.М албандаа машин авна гэж ярьж байснаа болиод ер нь түрээслэсэн дээр юм байна гэж шийдсэн. Тэгээд би түрээсийн тооцоог нь хийсэн чинь машин худалдаж авснаас түрээсэлсэн нь дээр байсан. Машин худалдаж авсан тохиолдолд жолоочийн 1 орон тоог нэмэгдүүлж цалингаар хангах, мөн машины сэлбэг хэрэгсэл гээд нилээдгүй өндөр тооцоо гарч байсан. Ингээд захирал өөрөө нэг машин олсон гээд Ланд круйзер 200 маркийн 84-70 ХӨҮ улсын дугаартай автомашин авчран гэрээг хийхэд “Хөх сээг” ХХК-ний захирал Баярмаа гэж хүнтэй гэрээ хийсэн. Дээрх Ланд круйзер 200 маркийн 84-70 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Б.М захирлын өөрийнх нь машин байсан бөгөөд дулааны станцад түрээслүүлэхдээ улсын дугаараа сольчихсон байсан. Урд өмнө нь өөр дугаартай байсан гэхдээ яг хэд гэсэн дугаартай байсныг одоо сайн санахгүй байна. Түрээсэлсэн Ланд круйзер 200 маркийн машиныг Б.М захирал өөрөө бариад явдаг байсан. Улаанбаатар хотруу явахдаа надаар 2 ч удаа бариулан явсан. Машины түрээсийн мөнгийг жолоочийн хөлсийг оруулан тооцож 1.000.000 төгрөгөөр түрээслэхээр болж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 103-104-р хуудас/,
Гэрч Л.Нмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2018 оноос хойш өнөөдрийг хүртэл Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байна. Б.Мыг ажиллаж байх хугацаанд нь Төлөөлөн удирлах зөвлөлөөс нэг ч удаа урамшуулал олгох шийдвэр гарч байгаагүй би ажиллаж байх хугацаандаа урамшуулал олгож байгаагүй...”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 106-107-р хуудас/,
“Хөвсгөл Дулааны станц” ТӨХК-ний санхүүгийн үйл ажиллагааны үр нөлөөтэй байдалд хийсэн нийцлийн аудитын тайлан /1-р хх-ийн 22-41-р хуудас/,
“Хөвсгөл дулааны станц” ТӨХК, “Хөх сээг” ХХК-ийн захирал О.Баярмаа нарын хооронд байгуулсан 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Машин түрээслэх гэрээ”-ний хуулбар /1-р хх-ийн 139-140-р хуудас/,
Цалингийн тооцооны хүснэгтийн хуулбар, сарын үр дүнгийн шагнал олгох журмын хуулбар /1-р хх-ийн 194, 200-204-р хуудас/,
“Хөх сээг” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /2-р хх-ийн 102-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 134, 135, 137-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 1938001950159 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.М нь Хөвсгөл аймгийн “Дулааны станц” ТӨХК-ийн захирлаар ажиллаж байхдаа өөрийн эзэмшлийн Ланд круйзэр 200 маркийн 84-70 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн хамаарал бүхий эхнэр Б.Соёл-Эрдэнийн дүүгийн хүүхэд болох Оюун-Эрдэнийн Баярмаагийн “Хөх сээг” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн тус компанийн захирал О.Баярмаатай 1 сарын 1.000.000 төгрөгөөр түрээслүүлсэн мэтээр хуурамч гэрээ байгуулан “Хөвсгөл Дулааны станц” ТӨХК-иас 2018 оны 03 дугаар сарын 26, 2018 оны 04 дүгээр сарын 03, 2018 оны 05 дугаар сарын 01, 07, 29, 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрүүдэд тус бүр 1.000.000 төгрөг, нийт түрээсийн төлбөрт 6.000.000 төгрөг, түрээсийн хугацаанд уг тээврийн хэрэгслийн шатахуунд 3.285.498 төгрөгийг гаргуулан авсан, мөн ажиллаж байх хугацаандаа Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэргүйгээр өөртөө 2017 оны 12 дугаар сард 40 хувь буюу 520.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сард 29 хувь буюу 351.000 төгрөг, 2018 оны 03 дугаар сард 28 хувь буюу 364.000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сард 25 хувь буюу 325.000 төгрөг, 2018 оны 05 дугаар сард 27 хувь буюу 351.000 төгрөг, 2018 оны 06 дугаар сард 27 хувь буюу 351.000 төгрөг, нийт 2.262.000 төгрөгийн урамшуулал авсан зэргээр өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.Мы мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Иргэний нэхэмжпэгч Г.Бмөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Гэрч Д.Лхагвасүрэнгийн /1-р хх-ийн 47-49-р хуудас/, гэрч Ч.Ц/1-р хх-ийн 97-98-р хуудас/, гэрч Б.Б/1-р хх-ийн 100-101-р хуудас/, гэрч Г.Г/1-р хх-ийн 103-104-р хуудас/, гэрч Л.Н/1-р хх-ийн 106-107-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
“Хөвсгөл Дулааны станц” ТӨХК-ний санхүүгийн үйл ажиллагааны үр нөлөөтэй байдалд хийсэн нийцлийн аудитын тайлан /1-р хх-ийн 22-41-р хуудас/,
“Хөвсгөл дулааны станц” ТӨХК, “Хөх сээг” ХХК-ийн захирал О.Баярмаа нарын хооронд байгуулсан 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Машин түрээслэх гэрээ”-ний хуулбар /1-р хх-ийн 139-140-р хуудас/,
Цалингийн тооцооны хүснэгтийн хуулбар, сарын үр дүнгийн шагнал олгох журмын хуулбар /1-р хх-ийн 194, 200-204-р хуудас/
“Хөх сээг” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /2-р хх-ийн 102-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг шүүгдэгч Б.М нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгож үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Б.М нь “Хөвсгөл дулааны станц” ТӨХК-д 11.547.498 төгрөгний хохирол учруулсан бөгөөд уг хохирлоо нөхөн төлсөн байх тул шүүгдэгч Б.Мыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.М нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 134-р хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Б.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, 61 настай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн 1938001950159 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5.500 /таван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.М нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Эрүүгийн 1938001950159 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Мд Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2020/ЦХШЗ/51 дугаартай шүүгчийн захирамжаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР