Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2020/ШЦТ/233

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,  

Улсын яллагч Д.Батзаяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Буяндалай,

Шүүгдэгч Ж.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Цхолбогдох эрүүгийн 2038003120264 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Ц нь 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн өглөө Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.Мзодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч Ж.Ц нь 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн өглөө Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.Мзодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038003120264 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.Цын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Д.М манайд нэг шил архи авч ирээд Батнасан, Д.М бид 3 хувааж уусан. Тухайн үед манай найз Отгонжаргал нэг залуутай хамт Галт сумаас ирсэн манайд унтаж байсан. Тэгэхэд Д.М манай 2 найзын хөнжил гудаснаас татаад унтуулахгүй байхаар нь би Д.Мд хандаж манай найзууд унтаж байна, чи зүгээр бай гэхэд муу Галтын гөлөгнүүдийг алнаа, орос Мөнхөө гэж танихуу та нар гээд агсараад байсан. Тэгсэнээ манай найз Отгонжаргалыг Мөнхөө цохиод авсан. Тэгэхээр нь найзыгаа өмөөрөөд би Мөнхөөг барьж аваад хавсарч унгаагаад бид хоёр ноцолдсон. Энэ үед Д.М би чамайг бяраараа дийлэхгүй бол хутгалж ална гээд халааснаасаа хутаг гаргах гээд байхаар нь би өөрийнх нь уусан архины шилээр толгойн тус газар шилэн хүзүү орчим нэг удаа цохисон. Тэгээд Д.М би чамайг иргэж ирж алнаа гэж хэлээд манай гэрээс гараад явсан...Би тодорхой үндэслэл, албан ёсны нотлох баримттай нөхөн төлбөрийг төлөхөд бэлэн байна...Би гаргасан үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

     Хохирогч Д.Мийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...өглөөний 7 цагийн үед Ж.Цын гэрт очсон. Ж.Ц танихгүй           хоёр залуугийн хамт унтаж байсан. Би Ж.Цын гэрт ороод ах нь ганц шил архи аваад ирлээ гэж хэлээд өгсөн. Архи талдаа орох үеэр Ж.Ц нөгөө хоёр залуудаа томорч байснаа гэнэт надруу дайраад эхэлсэн. Тэгж дайрч байхдаа архины шилээр миний толгойруу нэлээн хэдэн удаа цохисон, толгойруу архины шилээр цохих үед хоёр ч архины шил хагарсан...Архины шилээр толгойн тус газарт 2-3 удаа цохисон. Миний бие хүзүү хөшөөд, тархи толгой өвдөөд чих дүлийрээд байна. Мөн зүүн нүдний хараа муудаад байх шиг байна...эмчилгээний болон бусад зардалд 5.000.000 төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-18-р хуудас/,

       Гэрч Ц.Тмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Д.М гэх залуу Батнасан гэдэг хүнтэй хамт манай гэрт нэг шил 0.75 литрийн Хараа гэх нэртэй архи нэг ундаа барьсаар орж ирсэн. Тухайн үед манай гэрт байсан хүмүүс бүгд унтаж байсан...Д.М хаалга үүдээ гэж хаалга тогшиж байгаад орж ирээд авчирсан 1 шил архиа манай нөхөртэй хамт Д.М, Батнасан нар хувааж уусан. Архиа ууж байхдаа Д.М манай гэрт Галт сумаас ирсэн 2 залуу унтаж байхад хөнжил гудаснаас нь татаад гадны ямар пизда ирсэн унтаж байгаа юм бос гэж хэлээд татаад байсан...Д.М манай гэрт унтаж байсан Отгонжаргал гэх хүнийг татаж сэрээгээд хэрүүл хийж байгаад нүүрлүү нь ууж байсан ундаагаа цацсан Отгонжаргал Д.Мтэй барилцаад авахад Д.М Отгонжаргалыг алгадаад авсан. Энэ үед манай нөхөр манай найзыг та яаж байгаа юм бэ гэж хэлээд салгах гэж оролдоод тэр нь дараа нь зодоон болсон. Манай нөхөр Ж.Ц Д.Мтэй гэртээ байхдаа барилцаж аваад бие биенийхээ нүүрэн тус газарт цохиод байсан. Тэр хоёрын хамарнаас цус гарсан. Тэгээд тэр хоёр гэрээс гарсан. Гэрийн гадаа ямар асуудал болсон талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,

Гэрч Н.Бмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Д.М бид хоёр сумын төвд архи ууж яваад Ж.Цын гэрт очсон...Д.М, Ж.Ц бид 3 авч ирсэн 1 шил 0.75 литрийн Хараа гэх нэртэй архийг уугаад сууж байтал Д.М танайд хэн унтаж байгаа юм бэ гээд сэрээх гээд татаад байсан...Ж.Ц манайд хүн унтаж болохгүй юу зүгээр унтуулаач гэж Д.Мд хэлсэн. Үүнээс болж хэрүүл маргаан гарч эхэлсэн. Би тухайн үед нилээн согтуу байсан тул зарим зүйлийг сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,

Гэрч Б.Омөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ж.Ц гэдэг найзындаа 19 цагийн үед Энхээтэй хамт очсон юм. Тэгээд хоол унд идчихээд унтахынхаа өмнө бид хоёрт 1 шил 0.5 литрийн архи гаргаж өгсөн. Түүнийг Ж.Ц тэднийд ирсэн Амаржаргал гэх залуу Энхээ бид дөрөв хувааж уусан. Амаржаргал гэх залуу удалгүй гэрлүүгээ явсан. Намайг унтаж байхад үүрээр 5 цагийн үед хөнжил хуу татаад Галтын гөлөгнүүд босоод ир гэж үл таних хүн Энхээ бид хоёрт хандаж хэлсэн. Босоод иртэл намайг зүүн шанааруу алгадаад ууж байсан ундаагаа цацсан. Тэр үед Ж.Ц манайд яагаад найз нөхөд унтаж амарч болдоггүй юм гэж тэр залуутай маргалдаж эхэлсэн. Тэр хоёр маргалдаад барилцаж аваад гэрээс гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,

Гэрч Г.Эмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Галт сумаас Жаргалант сумруу Б.Охамт явсан. Жаргалант суманд 19 цагийн үед очоод Ж.Ц гэх Б.Онайзынд очсон. Тэднийд очоод гадуур гаралгүй хоносон. Унтахын өмнө нэг шил архи гаргаж өгөхөд нь бид хоёр Ж.Ц түүний найз бид дөрөв уугаад амарцгаасан. Тэгээд шөнө унтаж байхад хоёр согтуу хүн Ж.Цынд ороод ирсэн байсан...нэг нь хөнжил татаад босоод ир гээд байхаар нь би унтаж байна гээд нойроо харамлаад унтсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 289 дугаартай:

1. Д.Мийн биед тархинд доргилт, хэнгэрэг хальсанд цооролт, дагзанд шарх, зүүн чихний сувагны хананд шарх, зулайн хуйханд няцралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ.

 З. Д.Мийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь хэнгэрэг хальсны эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 37-р хуудас/,

 Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын орлогчийн тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт, гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48-52-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2038003120264 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ж.Ц нь 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн өглөө Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.Мзодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Ж.Цын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Д.Мийн /хх-ийн 13-18-р хуудас/, гэрч Ц.Т/хх-ийн 23-24-р хуудас/,  гэрч Н.Б/хх-ийн 25-26-р хуудас/, гэрч Б.О/хх-ийн 31-32-р хуудас/, гэрч Г.Э/хх-ийн 34-р хуудас/  мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 289 дугаартай дүгнэлт /хх-ийн 37-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хороондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Ж.Ц нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Ж.Ц нь хохирогч Д.Мийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч Д.М нь эмчилгээний болон бусад зардалд 5.000.000 төгрөг нэхэмжилж байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нотлох баримаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Ж.Цоос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Ж.Цыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ж.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.Ц нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52-р хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.Ц нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс болж гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.  

Шүүгдэгч Ж.Цын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2038003120264 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Ж.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ц-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/ таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ж.Ц нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн 2038003120264 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.М нь эмчилгээний болон бусад зардал 5.000.000 төгрөгний хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Ж.Ц-оос нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

      5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Т.ХҮРЭЛБААТАР