Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2020/ШЦТ/236

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,

Улсын яллагч Д.Батзаяа,

Хохирогч Б.Бүтэдвааний,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,

Шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Дхолбогдох эрүүгийн 2038000000244 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Д.Д нь 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9-16-3 тоотодоршин суух иргэн Б.Ббайнга амьдрах зориулалттай орон гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч эмэгтэй хүний ээмэг бөгж, гинжний хослол 2 ширхэг, 2 лан жинтэй ембүү 2 ширхэг, үсний сувдан даруулга 1 ширхэг, хүүхдийн тоглоомон машин 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж нийт 534.387 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Д нь 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9-16-3 тоотод оршин суух иргэн Б.Ббайнга амьдрах зориулалттай орон гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч эмэгтэй хүний ээмэг бөгж, гинжний хослол 2 ширхэг, 2 лан жинтэй ембүү 2 ширхэг, үсний сувдан даруулга 1 ширхэг, хүүхдийн тоглоомон машин 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж нийт 534.387 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038000000244 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Дмөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “…Мөрөн сумын 9 дүгээр багт ертөнцийн зүгээр зүүн урд зүгт харсан цэнхэр өнгийн хаалгатай хашаа байхаар нь давж орсон. Хашаан дотор урд зүгт харсан нэг давхар байшин байсан. Дөхөөд очиход цонх нь онгорхой байсан. Тэгэхээр нь би цонхоор явж ороод мөлхөө тавилга дээр нь эрээн дугуй жижигхэн сав байхаар нь онгойлгоод үзсэн чинь үсний хавчаар болон ээмэг, бөгж, гинж зэрэг зүйлүүд байхаар нь аваад гарсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 4, 7-р хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-10-р хуудас/,

Хохирогч Б.Бмөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Мөрөн сумын 9 дүгээр багийн 16 дугаар гудамжны 3 тоотод байрлах гэртээ ирэхэд гэрийн урд талын цонх нээлттэй байсан. Тэгээд гэртээ орж эд зүйлээ бүртгэхэд хүүхдийн тоглоомон удирдлагатай машин, ээмэг бөгж зэрэг мөнгөн хослол, удирдлагын академийн ромбо, сувдан шигтгээтэй даруулга зэрэг эд зүйл байхгүй байсан...Үсний сувдан даруулгыг надад буцааж хүлээлгэн өгсөн...Хохирлоо төлж барагдуулсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

Гэрч Д.Бмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Намайг Цагаан-Уул зах дээрх ажил дээрээ байж байхад зах дээр хааяа харагдаж байдаг зүс таних залуу манай ажил руу орж ирээд ах мөнгөн эдлэл сонирхох юм уу гэхээр нь би юу байгаа юм үзье гэсэн чинь эмэгтэй хүний үсний хавчаар гаргаж ирсэн. Уг хавчаар нь дээр үед хийгдсэн болхидуу хийцтэй зүйл байсан. Тэгэхээр нь би энийгээ хэдэн төгрөгөөр зарах юм гэсэн чинь 10.000 төгрөгөнд л өгье гэхээр нь би тэр залууд хандаад янз бүрийн хулгайн юм байж балай юм болвоо гэсэн чинь үгүй ээ энэ миний юм, надад мөнгө хэрэг гараад байна гэхээр нь би авсан. Тэгээд 2020 оны 05 дугаар сарын 01-нд намайг цагдаагаас дуудаад дээр авсан үсний хавчаарны талаар асуухаар нь би үнэнээ л хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,

Гэрч Д.Эмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Намайг ажил дээрээ байхад үл таних залуу орж ирээд мөнгөн эдлэл худалдаж авч байгаа юм уу гэхээр нь юу юм үзье гэхэд нэг ширхэг сувдан даруулга, ээмэг, бөгж, гинж байсан. Сувдан даруулгыг нь аваагүй. Мөнгөн бөгж, ээмгийг нь грамлаж авахад 15 гр болсон 15.000 төгрөгөөр худалдаж авсан. Хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй. Хайлуулаад өөр зүйл хийчихсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,

      Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 28-30-р хуудас/,

      Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 45-46, 49-50, 52-59-р хуудас/,

      Нас барсны лавлагаа, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2038000000244 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Д нь 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9-16-3 тоотод оршин суух иргэн Б.Ббайнга амьдрах зориулалттай орон гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч эмэгтэй хүний ээмэг бөгж, гинжний хослол 2 ширхэг, 2 лан жинтэй ембүү 2 ширхэг, үсний сувдан даруулга 1 ширхэг, хүүхдийн тоглоомон машин 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж нийт 534.387 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Д.Дмөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 4, 7-р хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-10-р хуудас/,

Хохирогч Б.Бмөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,  

Гэрч Д.Б/19-20-р хуудас/, гэрч Д.Э/хх-ийн 24-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 28-30-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцов.

      Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч Д.Д нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Д.Д нь хохирогч Б.Бөмчлөлийн эд зүйлийг хулгайлж 534.387 төгрөгний хохирол учруулсан бөгөөд учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Д нь урьд 2002 онд Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д зааснаар 50.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, 2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 241 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 237 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг 29 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол, шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 50, 52-59-р хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Д нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Д.Д нь ам бүл 4, 4-13 насны хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулж, түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 1.3, 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар 2007 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Д. А, 2008 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн охин Д.Х, 2015 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн хүү Д. Б нарт асран хамгаалагч тогтоохыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргад үүрэг болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн 2038000000244 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

     1.  Шүүгдэгч Д.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Д-ийг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

      4. Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 1.3, 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар 2007 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Д. А, 2008 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн охин Д.Х, 2015 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн хүү Д. Б нарт асран хамгаалагч тогтоохыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргад үүрэг болгосугай.

     5. Эрүүгийн 2038000000244 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

     6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

    7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР