Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 1047

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэргэл,

Улсын яллагч Б.Ганзориг,

Хохирогч Д.Алтанбагана,

Шүүгдэгч Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Н.Г холбогдох эрүүгийн 1906 06816 1049 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй,   ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн   тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Н.Г .

 

          Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

        Шүүгдэгч Н.Г нь 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд “360 Файнанс” ББСБ гэрээт борлуулагчаар ажиллаж байхдаа “Файнанс” ББСБ-ын удирлагын зүгээс итгэмжлэн хариуцуулсан өгсөн 615.000 төгрөгийн үнэлгээтэй 1 ширхэг “Iphone ipad 64 gb”, мөн 16 ширхэг м-пос терминал машин борлуулсан орлогын урьдчилгаа 864.000 төгрөг, 1 ширхэг м-пос терминал машин борлуулсан орлого 398.634 төгрөг, нийт 1.659.000 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Г мэдүүлэхдээ: “....Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж

байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Алтанабагана мэдүүлэхдээ: “....Урьд өгсөн мэдүүлэг үнэн. Г.Ганболдоос 1.659.000 төгрөг  нэхэмжилж байна. Тухайн үед би Н.Г “эхний ээлжинд 1 сая төгрөг өгчих, дараа нь үлдсэн мөнгөө хуваагаад өг” гэж хэлсэн боловч утсаа авахгүй алга болсон. Хохирлоо барагдуулж авмаар байна.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Д.Алтанбаганын өгсөн мэдүүлэг /хх-13-15/, “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-25-26/,  2019 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн “Н.Ганболдыг М-пос терминал электрон төхөөрөмж борлуулах түүнийг дуудлагыг хүлээн авах шийдвэрлэх, зээлийн төлбөрийг төлүүлэх ажил хийж гүйцэтгэх” хөлсөөр ажиллах гэрээ /хх-39-42/, картаар үйлчлэх байгууллагатай хамтран ажиллах гэрээ /хх-47-100/, “Файнанс” ББСБ-ын Н.Г борлуулсан посны тооцоо /хх-46/, Н.Г гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-21/ шүүгдэгч Н.Г урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-31/, шинээр Н.Г  ажлын үнэмлэхний хуулбар 2 хуудас зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Н.Г нь 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд “360 Файнанс” ББСБ гэрээт борлуулагчаар ажиллаж байхдаа “Файнанс” ББСБ-ын удирлагын зүгээс итгэмжлэн хариуцуулсан өгсөн 615.000 төгрөгийн үнэлгээтэй 1 ширхэг “Iphone ipad 64 gb”, мөн 16 ширхэг м-пос терминал машин борлуулсан орлогын урьдчилгаа 864.000 төгрөг, 1 ширхэг м-пос терминал машин борлуулсан орлого 398.634 төгрөг, нийт 1.659.000 төгрөгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Алтанбаганын өгсөн: “...Н.Г гэгч нь 1 сар 13 хоногийн хугацаанд “Файнанс” ББСБ гэрээт борлуулагч гэх албан тушаалд 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдрөөс 09 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд хийсэн. Нийт 104 ширхэг пос машин борлуулсан байсан. Сүүлийн 17 гэрээний борлуулалтын тооцоог хийгээгүй. 1 ширхэг нь 180.000 төгрөгөөр зардаг. Пос машиныг худалдахад 54.000 төгрөг авч, 6 сарын хугацаанд 21.000 төгрөг төлж авдаг. Н.Г нь сүүлийн 6 ширхэг пос машины урьдчилгаа 54.000 төгрөг, 1 ширхэг пос машины 180.000 төгрөгөөр зарсан байсан. Н.Г нь “Iphone ipad 64 gb”, манай байгууллагад хүлээлгэж өгөөгүй.” /хх-13-15/ гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Г гэрч, яллагдагчаар өгсөн: “...Би 2019 оны 8 дугаар сард гэж санаж байна “360 Файнанс” ББСБ-д пос машин хариуцсан мэргэжилтнээр ажилд орсон. Тухайн үед би 1 пос машины мөнгийг өөрийн хэрэглээндээ зарцуулаад үрээд яваад байж сүүлд 17 пос машины өрөнд орсон байсан. Би байгууллагад учруулсан хохирлоо барагдуулна.” /хх-20-21, 123/ гэх мэдүүлэг,  

 

“360 Файнанс” ББСБ-ын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-10-11/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-25-26/,

“360 Файнанс” ББСБ-ын итгэмжлэл, хөлсөөр ажиллах гэрээ /хх-37, 39-42/,  

Шүүгдэгч Н.Г урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-31/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Н.Г 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд “360 Файнанс” ББСБ гэрээт борлуулагчаар ажиллаж байхдаа “Файнанс” ББСБ-ын удирлагын зүгээс итгэмжлэн хариуцуулсан өгсөн 615.000 төгрөгийн үнэлгээтэй 1 ширхэг “Iphone ipad 64 gb”, мөн 16 ширхэг м-пос терминал машин борлуулсан орлогын урьдчилгаа 864.000 төгрөг, 1 ширхэг м-пос терминал машин борлуулсан орлого 398.634 төгрөг, нийт 1.659.000 төгрөгийг завшсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан “хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хөрөнгө завших гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд шүүгдэгчийг “Хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 1.659.000 төгрөгийг шүүгдэгч Н.Ганболдоос гаргуулж хохирогч Д.Алтанбаганад олгохоор тогтов.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Шүүх шүүгдэгч Н.Г эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Г хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 3000 нэгжтэй  тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Н.Г нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан “хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар Н.Г 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Н.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Н.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар Н.Ганболдоос 1.659.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Алтанбаганад олгосугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, Н.Г нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

           

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Н.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

      9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Н.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС