Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 0743

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,

Улсын яллагч Д.Нямбат,

Шүүгдэгч А.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт ...ын ...д холбогдох 2008018470992 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-нд хайрга бутлагч ажилтай, ам бүл-2, эхнэрийн хамт Архангай аймгийн Батцэнгэл сумын ...гэх газарт оршин суух бүртгэлтэй, одоо Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Шувуун фабрик “...” ХХК-ийн хайрганы үйлдвэрийн байранд түр оршин суух урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт ...ын ... /.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

 А.... нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 17 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” баарны гадаа Н....ийг хувийн таарамжгүй харьцааны улмаас ялимгүй зүйлээр шалтаглан нүүр рүү нь гараараа цохиж биед дух, баруун хөмсөг, хацар, эрүү, дагзны хуйханд хаван зулгаралт, үүдэн шүдний ирмэг эмтэрсэн зэрэг гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

                                     1.Хохирогч Н....ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр СХД-ийн 17-р хороо 32 байрны урд ... баарны гадаа эхнэрийн хамт явж байтал үүдэнд нь зогсож байсан танихгүй согтуу залуу манай эхнэрийг янхан минь гэхээр нь эхнэрээ өмөөрөөд уулзах гэтэл эхнэр гараас татаад цаашаа явах гэтэл согтуу залуу намайг цохих гэж оролдсон. Тэгэхэд хамт явж байгаа бололтой бас нэг согтуу залуу нь салгах гэснээ наад 2 пиздаг чинь алаад өгье гэж хэлээд миний шанаа руу нэг удаа цохиод, дух руу хөлөөрөө өшиглөсөн. Эхэлж эхнэрийг маань доромжилдог залуу эрүүл байсан, бас нэг найз нь аваад зугатаасан. Намайг зодсон залуутай би зууралдаад зугатаалгаагүй ноцолдсоор 32-ын автобусны буудлын орчим ирээд намайг хавсарч унагаагаад унасан байхад 4-5 удаа нүүр рүү цохисон. ... эмтэрсэн шүдийг 250,000-300,000 төгрөгөөр янзлуулна гэсэн. Надад эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй. Эмнэлэгээс эхлээд урьдчилгаа 40 хувиа төлөөд эмчилгээ эхэлж болно гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 21 х/,

                                     2.Шүүгдэгч А....ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Архангай аймгийн Батцэнгэл сумаас 2020 оны 03 дугаар сарын 09-нд Улаанбаатар хотод ажил хийхээр ирсэн. Ирээд Их дэлгэрмөрөн ХХК-д карьерийн ажилд ороод хайрга бутлан ангилдаг үйлдвэрт бутлан ангилагчаар ажилд орсон. 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр нутгийнхаа найзууд болох ...нарын хамтаар СХД-н 17-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... пабад 2 шил 0,5 граммийн архи хувааж уусан. Архиа ууж дуусаад нэмээд дахиад нэг шил архи аваад уух гээд уугаагүй байж байтал ...пабаас тамхи татахаар гарсан. Би араас нь тамхи татах гээд гартал үл таних залуу, эмэгтэй хоёртой маргалдаад зогсож байсан. Согтуу байсан учраас яг юу гэж хэлж байсан талаар нь мэдэхгүй, би учрыг нь ололгүй ална шүү гээд уг залуу руу дайрсан. ...нэлээн согтуу уг залууг цохих гэж оролдсон. Цохилт нь оносон үгүйг мэдэхгүй, би тэгээд зүүн шанаа руу нь 1 удаа цохиод зууралдаад дух руу нь өшиглөсөн, тэгээд зууралдаад дандаа толгой хэсэг рүү нь 4-5 удаа цохисон. Намайг цохиод зууралдаад унаж босоод байж байхад цагдаа нар ирээд саатуулах байр руу аваад явсан. Хамт явж байсан ...хоёр зодоон эхлэхэд байж байгаад цагдаа дуудлаа гэхэд зугтаасан ...” гэх мэдүүлэг /хх 49 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

           3.Гэрч М....ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 15 цагийн үед багийн найз болох
..., ... нар намайг утсаар СХД-н 17-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ... пабад дуудсан. Намайг очиход ..., ... хоёр пиво уугаад сууж байсан. Намайг ирэхэд 2 шил 0,5 граммын архи хувааж уугаад дахиад 1 шил архи аваад уух гэж байгаад би тамхи татах гээд гарсан. Тамхи татах гээд гарч яваад үл таних эрэгтэй, эмэгтэй хоёртой тааралдаад эрэгтэй залууг мөрлөсөн. Мөрлөөд хэрүүл болоод эхнэр гэх эмэгтэйг нь янхан гэх мэтээр доромжлоход нөхөр нь чи яах гээд байга юм бэ? гэх мэтээр маргалдсан. Араас ... гарч ирээд нөгөө залууг зүүн талын шанаа руу нь цохисон. ... уг залуутай зууралцаад ноцолдоод дух руу нь өшиглөөд, зууралцаад нүүрэнд нь 4-5 удаа цохисон. Би салгах гээд салгаж чадаагүй гартаа ...ын цүнхтэй хувцасыг бариад зогсож байсан. ... намайг явья гээд бид
хоёр такси бариад би 21-р хороололд байх гэр рүүгээ хариад унтсан. ...
эрүүлжүүлэхэд орсон талаар маргааш нь мэдсэн. ...” гэх мэдүүлэг /хх 23 х /,

         4.Гэрч Г....ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод ирээд багийн найз болох ... руу яриад уулзая гэсэн. ... ирээд СХД-н 17-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” паб руу ороод 1, 1 шил пиво аваад ...рүү залгаад дуудсан. 15 цагийн үед ...ирээд 2 шил 0,5 грамм архи хувааж уусан. ...архи уугаад нэлээн согтсон. Би уугаасаа ууж чаддаггүй ганц хоёр хундага уусан. ...тамхи татлаа гээд гарсан. Пабын үүдэнд тамхи татаж байгаад явган хүний замаар явж байсан эрэгтэй, эмэгтэй хоёр хүнтэй муудалцаад, эмэгтэйг нь янхан хүүхэн гээд орилоод байсан. Би гараад чимээгүй бай гээд ...ийг хориод байж байтал ... гарч ирээд учрыг нь сайн ойлгоогүй нүүр рүү нь шууд цохиод, дух руу нь өшиглөсөн. Барилцаад авсан ...цохих гэхээр нь би холдуулаад нэлээн согтоод хөл дээрээ тогтож чадахгүй байсан учраас ...ийг аваад таксинд суулгаад өөрөө хамт суугаад явсан. Би 21-р хороололд гэрийн үүдэнд нь буулгаад би Драгон төв рүү очоод Архангай аймгийн Таксинд суугаад явсан. ... нөгөө залуутай зууралдаад нүүр рүү нь цохиод үлдсэн. Би бас салгах гээд дийлээгүй юм. ...” гэх мэдүүлэг /хх 25 х /,

5.Шинжээчийн 5561 тоот дүгнэлт

   1.Н....ийн биед дух, баруун хөмсөг, хацар, эрүү, дагзны хуйханд хаван зулгаралт, үүдэн шүдний ирмэг эмтэрсэн зэрэг гэмтэл тогтоогдлоо.

   2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

   3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

   4.Цаашид эрүүл мэнд хө...мөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно. гэх дүгнэлт /хх 30 х/,

    6.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 39 х/

    7.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 40 х/

    8.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 36 х/

9.Ажлын газрын тодорххойлолт /хх 43 х/

10.Хохирогчийн гомдол саналгүй тухай бичгээр гаргасан баримт /хх 55, 75 х/ зэрэг болно.

Шүүгдэгч А.... нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 17 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” баарны гадна талбайд Н....тэй найзыгаа өмөөрч маргалдан улмаар нүүр рүү нь гараараа цохих, унагаж өшиглөх зэргээр дух, баруун хөмсөг, хацар, эрүү, дагзны хуйханд хаван зулгаралт, үүдэн шүдний ирмэг эмтэрсэн зэрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч Н....ийг: “... алаад өгье гэж хэлээд миний шанаа руу нэг удаа цохиод, дух руу хөлөөрөө өшиглөсөн. Эхэлж эхнэрийг маань доромжилдог залуу эрүүл байсан, бас нэг найз нь аваад зугатаасан. Намайг зодсон залуутай би зууралдаад зугатаалгаагүй ноцолдсоор 32-ын автобусны буудлын орчим ирээд намайг хавсарч унагаагаад унасан байхад 4-5 удаа нүүр рүү цохисон. ...” гэх мэдүүлэг /хх 21 х/,

                                     Шүүгдэгч А....ын “...би зүүн шанаан руу нь 1 удаа цохиод зууралцаад дух руу өшиглөсөн, тэгээд зууралцаад дандаа толгой хэсэг рүү нь 4-5 удаа цохисон.” гэх мэдүүлэг /хх 49 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

          Гэрч М.Болр-Эрдэнийн “... ... гарч ирээд нөгөө залууг зүүн талын шанаа руу нь цохисон. ... уг залуутай зууралцаад ноцолдоод дух руу нь өшиглөөд, зууралдаад нүүрэнд нь 4-5 удаа цохисон. ...” гэх мэдүүлэг /хх 23 х /,

          Гэрч Г....ын “...... гарч ирээд учрыг нь сайн ойлгоогүй нүүр рүү нь шууд цохиод, дух руу нь өшиглөсөн. ...” гэх мэдүүлэг /хх 25 х /,

Шинжээчийн 5561 тоот дүгнэлт

   1.Н....ийн биед дух, баруун хөмсөг, хацар, эрүү, дагзны хуйранд хаван зулгаралт, үүдэн шүдний ирмэг эмтэрсэн ... хөнгөн гэмтэл учирсан ... гэх дүгнэлт /хх 30 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглрасан, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, энэ хэрэгт хамааралтай, хэргийн байдлыг бүрэн нотлон тогтоосон гэж дүгнэсэн.

Шүүгдэгч А.... нь хохирогч Н....ийн биед дух, баруун хөмсөг, хацар, эрүү, дагзны хуйранд хаван зулгаралт, үүдэн шүдний ирмэг эмтэрсэн зэрэг хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хө...мөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.

Шүүгдэгч А.... нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа хор уршгийг хүсч үйлдсэн гэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, А....ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

            Хохирогч Н.... гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд суухгүй   болох нь түүний бичгээр гаргасан баримт /хх 55 х/-аар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

            Улсын яллагч: А....ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан.

            Шүүгдэгч: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байна гэсэн.

            А....ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6. дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд ажил хө...мөр эрхэлдэг, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг их биш, гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд улсын яллагчийн санал болгосон 500 нэгжтэй тэнцэх 500,000 төгрөгийн торгуулийн ялыг оногдуулж, 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Боржигон овогт ...ын ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. А....ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг А....д үүрэг болгосугай.

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг А....д мэдэгдсүгэй.

 5.А....ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч хохирол, төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А....д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ