Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 0744

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,

Улсын яллагч Х.Онолт,

Шүүгдэгч Я...., түүний өмгөөлөгч С.Уламбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийв.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ...ийн ...д холбогдох 1908004191219 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв. 

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1982 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт ...ийн ... /.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

           Я.... нь 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ...тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн охин ...“гэрийн түлхүүр хувилсан байна” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар илдүүрээр толгой болон бие хэсэгт нь цохиж, биед нь “...духанд няцарсан шарх, баруун бугалга, зүүн гуя, зүүн өвдөг, зүүн шилбэ, бүсэлхийд цус хуралт” бүхий гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

   1.Насанд хүрээгүй хохирогч Н....гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2002 оны 05 дугаар сарын 20-ны өдөр иргэн ...ийн том охин нь ба манай аав ээж хоёр намайг бага байхад салсан. Би мэдээ орсон цагаасаа ээжтэйгээ хамт амьдардаг байсан. Намайг 5 настай байхад манай ээж ... ... гэдэг хүнтэй сууж цуг амьдрах болсон. Ер нь манай ээж ... намайг 4 байхаас буюу 2006 оноос хойш үл ялиг зүйлээр шалтаглан цохиж болсон. Манай ээж намайг зодохдоо өмдний тэлээ, гурилын илдүүр ер нь гартаа таарсан эд зүйлээр цохиж зоддог. Энэ байдал 2019 оны 01-р сарын 14-ний өдөр хүртэл үргэлжилсэн. 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр би гэртээ хойд аав ..., ээж ... нарын хамт байж байхад ээж чи гэрийн түлхүүр хувилуулсан байна гээд уурлаад гурилын илдуур аваад миний биеийн хашаач хамаагүй маш олон удаа цохисон. Тэгээд тэрнийд тэрний дараа тап чиний өрөөнд байна гээд дахиад гурилын илдүүрээр цохиж цохихдоо миний духны баруун дээд хөмсөгний дээр яз цохисон. Тэрний дараа гурилын илдүүрээр миний зүүн талын зулай, толгой, дух зэрэг газар луу чичээд байсан. Манай ээж намайг загнахдаа чи байхгүй байсан бол бүх зүйл сайхан байх байсан гэж ад үздэг. Чи байхгүй байсан бол миний амьдрал сайхан байсан гэж намайг загнадаг юм. Тэгээд ээж гэрээс гарахдаа намайг гаднаас цоожлоод хойд аав ...тай гараад явсан. Тэгээд би гэрээсээ явахаар шийдээд 3 давхрын тагтаар дамжиж 1 давхрын өргөтгөлийн дээвэр дээр зогсож байгаад 2 давхрын айлаас тусламж гуйхад нэг эмэгтэй хүн гарч ирээд юу болсон юм бэ гээд асуухаар нь тэр эмэгтэйд болсон асуудлын талаар хэлэхэд 108 дугаарт дуудлага өгсөн. Тэгээд цагдаа ирээд намайг хэлтэс дээр авчираад гэр бүрийн эрсдэлийн үнэлгээ хийж байхад 108-ын хан хүрч ирээд намайг хамгаалах байр луугаа авч явсан. Би хамгаалах байранд 4 хоног хоноод төрсөн аав ...ийн гэрт нь очсон юм. Одоог хүртэл аав ...ийн гэрт нь байгаа. ... Миний биеийн бүх хэсэг лүү ээж ... гурилын илдүүр модоор маш олон удаа цохисон. ...” гэх мэдүүлэг /1 хх 73, 2 хх 58 х/,

 

           2.Шүүгдэгч Я....ы мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай охин ... ... гэх залуутай нийлээд тэнээд байхаар нь гэртээ цоожлоод явдаг байсан юм гэтэл цоожлоод явсаны дараа хаалга онгойлгосон, түлхүүрээ 2 удаа эргүүлж цоожлоод явахаар хаалга зүгээр дараад хаачихсан байдаг байсан болохоор нь гэрийн түлхүүр хувилсан байна гэж мэдсэн охиноосоо асуухаар мэдэхгүй, хувилаагүй гэдэг байсан. Мөн гэрт байсан миний Таб алга болчихсон, гаднах хавтас нь үлдчихсэн доторх Таб нь байхгүй болохоор нь охиноосоо асуухаар бас мэдэхгүй гэдэг байсан. Тэгээд 2019 оны 01 сарын 14-нд Таб алга болгосон, гэрийн түлхүүр хувилсан асуудлаар охинтойгоо маргасан, өмнө нь ч гэсэн энэ асуудлаар маргаж байсан. Манай охиныг ... гэдэг хүүхэд уруу татаж бид нарыг байхгүй хооронд гэрт орж ирээд хэвтдэг байсан зэргийг нь мэдэж охйнтойгоо маргаж байсан. ... гэх хүүхдийн аав ээжтэй нь ч ярьж байсан, би ...ыг манай гэрт ордог байсан, охиноо жирэмсэн болсоныг нь ч гэсэн охиныхоо мессенжэрээс харж мэдэж байсан. Тухайн үед би жирэмсэн 8 сартай байсан ба уг асуудлаар ...тэй хэрэлдсэнээс болж 2019 оны 01 сарын 12-ны өдрөөс эхлэн бие өвдөж эмнэлэгээр үзүүлж байсан ба 2019 оны 01 сарын 14-ний өглөө мөн Таб асууж охинтойгоо хэрэлдэж байгаад гурилын элдүүр аваад шидсэн хаана нь оносоныг мэдэхгүй байна тэгж байтал ... өрөөнөөсөө Таб гаргаж ирээд хэрүүл намжиж би ч эмнэлэг рүү явсан. Өнгөрсөн жилийн 10-н сараас эхлээд л ... гадуур дэмий тэнэдэгээс болж хэрүүл болж байсан, гэхдээ би жирэмсэн байсан болохоор нэг их уурладаггүй байсан, өмнө нь би жирэмсэн байхдаа ...тэй ийм асуудлаас болж маргалдаж байгаад 2 удаа зулбаж байсан юм. ...” гэх мэдүүлэг /1 хх 135-136, 247 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

          3.Гэрч С....ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би хуучин эхнэр Я.Долгинтой 5 жил хамт амьдарсан бөгөөд 2005 онд нэг асуудлаас болж хоёр тийшээ болсон бөгөөд 2002 оны 05-р сарын 20-ны өдөр дундаасаа гарсан охин Н....г ээж нь өөр дээрээ авсан. Охин ... хааяа аав дээрээ ирээд байдаг байсан чинь 2017 оноос хойш аавтайгаа ер холбогдохоо байчихсан байсан. Тэгсэн чинь өнөөдөр буюу 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гэртээ аавын хамт байж байсан чинь 19 цаг 10 минутын үед гаднаас хоёр цагдаа орж ирээд “Та манай хэлтэс дээр ирээд мэдүүлэг өгөх хэрэгтэй байна” гэхээр нь цагдаагийн хэлтэс дээр ирж мэдүүлэг өгч байна. Миний охин бол ээжээсээ жоохон айгаад байдаг юм шиг байгаа юм. Хааяа охин руугаа залгаж “Яагаад аав дээрээ ирэхгүй байгаа юм бэ?” гэж асуухад "Ээж ярьж, уулзаж, очиж болохгүй" гэж хэлж байсан. Миний охин ер нь өөрөө их юм яриад байдаггүй, ер нь их дуугай хүүхэд. ... Би хараагүй болохоор юу болсон талаар нь сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан гурван давхраас унасан эсвэл ээж нь цохиж зодсон байж магадгүй юм шиг байна. ...” гэх мэдүүлэг /1 хх 81 х /,

 

           4.Гэрч М....ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...... бид хоёр эхнэр нөхөр хоёр байгаа юм. ... миний дагавар охин. Би 2008 онд эхнэр ...той танилцсан. Тухайн үед эхнэр ... нь төрсөн 6 настай охин ..., төрсөн эх С.... нарын хамт амьдардаг байсан. Би 2009 оноос хойш эхнэр Я...., охин н.... нарын хамт одоог хүртэл 10 жил амьдарч байгаа. Манай охин н.... нь хэдийгээр миний дагавар охин боловч одоог хүртэл эхнэр бид 2-той ямар нэгэн хэрүүл маргааны асуудал гаргаж байгаагүй. Миний бие нь төрийн албан хаагч бөгөөд гэр бүлийн хүчирхийллийн талаар маш сайн мэднэ. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцдэг Цагдаагийн мөрдөгч, эхнэр бид 2 хамт охин н....г төрсөн охин шигээ 11 жил хайрлаж юугаар ч дутаагаагүй амьдарч байгааг хариуцлагатайгаар хэлмээр байна, энэ талаар манай эхнэрийн талын хамаатнууд бүгд мэднэ. Энэ талаар бид нар олон удаа өргөдөл бичиж бэлдсэн боловч цагдаагийн байгууллагад хандаагүй байсан. 2018 оны 05 дугаар сараас эхлэн ... гэх залуу манай охин ...байнгын холбоотой байж, байнгын хамт гадуур тэнэдэг болсон. Охин н....гийн хувьд өмнө нь хичээл сурлагандаа сайн, гэр орноосоо гардаггүй маш даруухан хүүхэд байсныг манай хамаатнууд болон сургуулийнх нь багш, сургалтын албаныхан сайн мэднэ. Гэтэл энэ ... гэх залуу уруу татсанаас хойш хичээл сурлагандаа муу болж ...ын хамт гадуур их тэнэх болсон. Мөн энэ бүх асуудлыг бид нартай байнга хамт амьдардаг эхнэр болон хадам ээж С....-94499559, эхнэрийн төрсөн эгч Я.Өсөх-99018901 нар бүгд мэдэж байгаа ... гэх залуу нь миний охиныг байнга дагуулж гадуур тэнэдэг талаар манай гэр бүлийнхэн болон хамаатнууд бүгд мэдэж байгаа. Одоогоор эхнэр Я...., хадам ээж С...., охин н.... нар нь бие болоод сэтгэл санаагаар маш их унаж хоорондоо юм ч ярихаа байсан. Энэ бүх асуудал ...тай шууд холбоотой. Учир нь ... гэх танхай, худалч залуу манай охиныг жирэмсэн болгосон байсныг эхнэр болон манай хадам ээж, эхнэрийн эгч бид нар 2018 оны 11 дүгээр сард мэдсэн. Бид нар бүгдээрээ ярилцаад хуулийн дагуу хүсэлт гаргаж Сонгинохайрхан дүүргийн 10-н буудлын эмнэлэгт шинжилгээ өгч эмч нарын хурлаар орсны дагуу Нийслэлийн 2 дугаар төрөх эмнэлэгт үр хөндүүлэх арга хэмжээг авхуулсан. ...Тухайн өдөр гэрт байсан илүү түлхүүр болон Таб алга болсон талаар эхнэр охин 2 хоорондоо ярилцаж байсан. Би ч бас ...гээс түлхүүр Таы нарыг ...т өгсөн үү эсвэл ломбарланд тавьсан уу гэж асуухад мэдэхгүй гэж хэлж байсан. Тэр үед эхнэр ... охин ...г зодож цохисон зүйл байхгүй. ... ” гэх мэдүүлэг /1 хх 84-85 х /,

 

          5.Гэрч С....гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай охин ... жоохон ширүүн дуутай бөгөөд нэг дуугарахаараа ширүүн зандрах маягаар ...г загнадаг гэхдээ байнга зангаад байдаггүй. Манай охин ... өөрөө их удаан тайван охин байгаа юм. Энэнээс нь болоод ээж нь удаан хөдөллөө гээд хаяа загначихдаг юм. Ер нь миний хажууд ... охиноо цохиж зодож байсан асуудал байхгүй. Сая 2018 оны 12 дугаар сарын сүүлээр ... ...г нэг удаа толгой руу нь гараараа нэг удаа цохиод авахаар нь би дундуур нь ороод ...ыг боль гээд суулгасан. Учир нь тэр өдөр ... охиноо гэр лүүгээ авч явсан юм. Өөр цохиж зодож байсан зүйл байхгүй. ... ” гэх мэдүүлэг /1 хх 87 х /,

 

          6.Насанд хүрээгүй гэрч Ц....ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би ...тэй 2018 оны 04 дүгээр сард анх Ресаbоок-ээр танилцаж байсан. Бид хоёр тэр өдрөө Өргөө 1 кино театр дээр уулзаж байсан юм. Тэрнээс хойш бид хоёр утсаар болон Ресаbоок-ээр хоорондоо харилцаж үерхэж эхэлсэн. ... тэр үед хорооллын Номин дэлгүүрт хувцас өлгөгч ажил хийдэг байсан ба би орой ажил дээрээс аваад гэрт нь хүргэж өгдөг байсан. Тэгээд бид хоёр үерхэж байгаад би зун 2018 оны 8 дугаар сард Есүгийн гэрт нь очиход ... манай гэрт хүн байхгүй байна ороод ир гэхээр нь би анх удаа ...гийн гэрт нь орсон юм. Тэгээд бид хоёр юм ярьж сууж байгаад хоёулаа унтахыг хүсээд анх удаа ...гийн гэрт нь унтсан юм. Тэрнээс дахиж бид хоёр унтаагүй. ... бид хоёр үерхэж байхад ... надад ээж хоол амтгүй хийлээ, гэр орон цэвэрлэхгүй байна хүнтэй гар утсаар удаан ярилаа гэх шалтгаанаар зодсон гэж ярьж байсан. Би ...тэй уулзаад явж байхад ...гийн гарын булчин болон нуруу нь улайж хөхөрсөн байдаг. ...гээс энэ талаар асуухаар зүгээрээ гээд байдаг. ... надад гэрээсээ явмаар байна ээждээ байнга зодуулж загнуулаад байна хэцүү байна гэж хэд хэдэн удаа хэлсэн. Би хаяа чатаар ...тэй харьцахаар гэртээ ... уйлчихсан байхаар нь яасан яагаад уйлсан юм бэ гээд асуухаар нь ээж загнаад зодоод хэцүү байна гэхээр нь би ...д хандан чи гэрээсээ яваад аав дээрээ очиж болдоггүй юм уу гэхэд намайг гэрээсээ явбал чамайг шоронд хийнэ гэсэн би гэрээсээ явахгүй гэж хэлсэн. Тэрнээс хойш бид хоёр ...гийн аав ээж хоёроос нууцаар хэд хэдэн удаа уулзахад ... надад жирэмсэн болсон талаараа хэлсэн юм. Тэрнээс хойш ...г ээж нь жирэмсэн гэдгийг мэдээд Улсын хоёр дугаар төрхөд эмнэлэгт хүүхдийг нь авахуулсан юм. Тэрнээс хойш бид хоёр бараг уулзаагүй байж байгаад 2019 оны 01-р сарын 13-ны өдөр ... надруу залгаад ээж аав гэрээс гаргаад хөөчихлөө надад очих газар алга байна ирээд аваач гэхээр нь би ...гийн найз ...тай хамт ...гийн гэрийн ойролцоо очиход ... гэрээсээ нэмгэн хувцастай тавчик өмссөн явж байхаар нь гэртээ дагуулж очиход араас ...гийн хойд аав ... гэдэг залуу гэрт орж ирээд ...г шууд өшиглөөд авахаар нь манай ээж аав хоёр чи болиоч юундаа хүүхэд зодоод байгаа юм бэ гэхэд ... ...г чи энд юу хийж яваа юм бэ эмээгийн чинь бие муу байна эмнэлэг рүү явахгүй бол болохгүй байна гээд ...г дагуулаад явсан. Тэрнээс хойш би ...тэй уулзаагүй байна. Миний хажууд ээж нь ...г цохиж зодож байгаагүй. ... надад өөрөө хэлэхдээ ээж намайг зодоод байна гэж хэлсэн. Би ...гийн бие хөхөрч улайсан явж байхыг харж байсан. ... Тэр үед ... гэрийнхэндээ зодуулаад зугтаагаад гараад ирлээ гэрт аав ээж байгаа гэж хэлж байсан, тэгээд би гэрлүүгээ аваад харьсан юм. Тэгтэл орой нь ...н хойд ... манай гэрт орж ирэнгүүтэй чи энд юу хийж байгаа юм гэснээ ...н хөлийг өшиглөсөн тэгэхэд нь манай аав ... бид хоёр ...ыг болиулсан учир нь цохих гээд байсан болохоор, тэгээд ээж ...ыг авч гарч юм ярьж байгаад буцаж ирээд ... надад хандаж чамайг манай гэрийн ойролцоо явж байх юм бол барьж хорино шүү гэх зэргээр хэл амаар заналхийлээд тэгсэнээ ...г явъя гэтэл ... явахгүй та хоёр зодно гэж хэлсэн тэгтэл ... гэрээс гарч гадаа утсаар ярьж байгаад буцаж орж ирээд ... хоёулаа явъя эмээгийн чинь бие муу байна, гэр бүлийнхэн бүгд очсон байна гэж хэлсэн боловч ... явахгүй гээд байсан тэгэхэд нь манай ээж ...д явахгүй бол болохгүй гэж хэдж явуулсан. Би орой нь ...тэй чатаар холбогдоход энэ хэд худлаа хэлсэн байна бүгд гэртээ байцгааж байна гэж бичиж байсан. Тухайн үед ...д ил харагдах хэсгүүдэд бол шарх анзаарагдаж харагдаагүй, гэрийнхэн зодсон л гэсэн болохоос хэн нь яаж зодсон гэж хэлээгүй, тэр үед хамарт сорви байсныг санахгүй байна. Би одоо яг хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна миний санаж байгаагаар бид уулздаг байхад буюу 2018 оны 11 сарын хавьд л байх гэж бодож байна ... аав ээж надтай уулзахаа боль гэж хэлээд зодсон гэж хэлж байсан тэрний дараахан ...тэй уулзахад хамарных нь хэсэгт шулуун сорви шиг зүйл болсон байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 90, 2 хх 34 х /,

          7.Гэрч Б....ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гэртээ байж байхад 17-18 цагийн үед том өрөөний тагтанд чимээ гарахаар нь очиж харахад нэг охин байхаар нь гэртээ оруулаад яасан юм бэ гэж асуухад ээж намайг зоддог. Намайг гэрт хаалга цоожлоод хорихоор нь би гэрийнхээ тагтнаас үсэрсэн гэж хэлсэн. ...тэр охины толгойны хэсгээр буюу дух хавьцаа цус гарсан байсан, өөр шарх, сорви байсан эсэхийг анзаараагүй, санахгүй байна. ... ” гэх мэдүүлэг /1 хх 91-92 х /,

 

         8.Насанд хүрээгүй гэрч М....гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Өнгөрсөн жил 11-р ангид байхдаа яг хэзээ гэдгийг нь санахгүй байна, өнгөрсөн жилийн 9-12 сарын хооронд л санагдаж байна ... өвчтэй гээд хэд хоног хичээлдээ ирээгүй, тэгээд хичээлдээ ирэхдээ хамар дээр нь жаахан сорви болсон байхаар нь хамраа яачихсан юм гэж асуухад ээждээ цохиулаад хамар гэмтсэн гэж хэлж байсан. Хааяа нэг хичээлдээ ирэхдээ гар хэсэгт нь жаахан хөх туяа орсон харагддаг байсан би тэр болгоныг нь асууж байгаагүй. Би яг хэзээ гэдгийг нь үнэхээр санахгүй байна ...г ууртай байхаар нь яачихсан юм гэж асуухад өглөө ээжтэй хэрэлдсэн гэж хэлж байсан, миний санаж байгаагаар 2, 3 удаа уурлачихсан ирж байхаар нь асууж байсан. ... ” гэх мэдүүлэг /1 хх 98, 2 хх 28-29 х /,

 

          9.Шинжээчийн 1347 тоот дүгнэлт

   1.Н....гийн биед духанд няцарсан шарх, баруун бугалга, хоёр гуя, зүүн өвдөг, зүүн шилбэ, бүсэлхийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

   2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчэлэлээр үүсгэгдэнэ. Духны няцарсан шарх, зүүн шилбэ, бүсэлхийн цус хуралт гэмтлүүд нь 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр үүссэн байх боломжтой байна. Бусад гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүссэн байна.

   3.Шүүх1  эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

   4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 108 х/,

 

          10.Шинжээчийн 1347 тоот дүгнэлт

   1.Н....г нь 2019.01.15-ны өдрийн Толгойн КТГ-д шинжилгээ хийлгэсэн байх боловч дээрх шинжилгээний хариуг шинжээч эмчид өгөөгүй тул хамар ясны хугарал гэмтэл нь дүгнэлтэнд тусгагдаагүй байна. Дээрх хамар ясны хугарал гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүссэн хуучин гэмтэл байна. гэх дүгнэлт /1 хх 115 х/,

 

           11.Шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн “...Н....гийн биед учирсан духанд няцарсан шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу цохих үед үүснэ. ...Хамар ясны хугарал нь ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх мэдүүлэг /1 хх 116-120, 121 х/,

 

           12.Шинжээчийн 611 тоот дүгнэлт

           1.Шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн 2019.01.17-ны өдрийн 1347 -тоот дүгнэлт

үндэслэлтэй, 2019.03.18-ны 370 дугаартай нэмэлтээр гаргасан дүгнэлт

үндэслэлгүй байна. Учир нь 2019.01.15-ны өдрийн Н....н толгойн КТГ-н зургийг дахин уншуулахад хамар ясанд хугарал гэмтэл тогтоогдоогүй болно.

2.Н....-н биед тухайн үед духанд шарх, баруун бугалга, хоёр гуя, зүүн өвдөг, зүүн шилбэ, бүсэлхийд цус хуралт гэмтэл учирчээ.

            3.Н....н духны шарх, зүүн гуяны цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун бугалга, баруун гуя, зүүн өвдөг, зүүн шилбэ, бүсэлхийн цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

            4.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

            6.Н....н биед учирсан духны няцарсан шарх, зүүн шилбэ, бүсэлхийн цус хуралт гэмтлүүд нь 2019.01.14-ний өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Бусад гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүссэн хуучин гэмтэл байна. гэх дүгнэлт /2 хх 42 х/,

 

           13.Шинжээчийн 740 тоот дүгнэлт

           1.Урьд гаргасан 2019.01.17-ны өдрийн 1347, 2020.05.04-ны өдрийн 611 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна. 2019.03.18-ны өдрийн 370 тоот акт үндэслэлгүй байна. 2019.01.15-ны өдрийн Н....н толгойн КТГ-н зургаар хамар ясны хугарал гэмтэл топгоогдсонгүй.

            2.Н....гийн биед духанд няцарсан шарх, баруун бугалга, хоёр гуя, зүүн өвдөг, зүүн шилбэ, бүсэлхийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            3.Н....н биед учирсан духны няцарсан шарх, зүүн гуяны цус хуралт гэмтзл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулахтул гэмтлийн хөнгөн зэрэгг хамаарна. Бусад гэмтэл болох баруун бугалга, баруун гуя, зүүн өвдөг, зүүн шилбэ, бүсэлхийн цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

           4.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

           5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

           6.Н....н биед учирсан духны няцарсан шарх, зүүн шилбэ, бүсэлхийн цус хуралт гзмтлүүд нь 2019.01.14-ний өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Бусад гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үуссэн хуучин гэмтэл байна. гэх дүгнэлт /2 хх 52 х/,

 

           14.Хохирогч ...гийн нас тоолсон тэмдэглэл /2 хх 65 х/

 15.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх 143 х/

           16.Иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх 44 х/

           17.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 хх 164 х/

           18.Аюулийн зэргийн үнэлгээний маягт /1 хх 19-20 х/

           19.Хамтарсан багийн хурлын тэмдэглэл /1 хх 27-32 х/

           20.Хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ /1 хх 34-39/

           21.Хохиролд 800,000 төгрөг төлсөн баримт /2 хх 60 х/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

 

           Шүүгдэгч Я.... нь 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ...тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн охин Н....г “гэрийн түлхүүр хувилсан байна” гэх шалтгаанаар илдүүр модоор толгой болон бие хэсэгт нь цохиж “...духанд няцарсан шарх, баруун бугалга, зүүн гуя, зүүн өвдөг, зүүн шилбэ, бүсэлхийд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

     Насанд хүрээгүй хохирогч Н....гийн “... 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр би гэртээ хойд аав ..., ээж ... нарын хамт байж байхад ээж чи гэрийн түлхүүр хувилуулсан байна гээд уурлаад гурилын илдүүр аваад маш олон удаа цохисон. Тэгээд дараа нь таб чиний өрөөнд байна гээд дахиад гурилын илдүүрээр цохихдоо миний духны баруун дээд хөмсөгний дээр яз цохисон. Тэрний дараа гурилын илдүүрээр миний зүүн талын зулай, толгой, дух зэрэг газар луу чичээд байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 73, 2 хх 58 х/,

           Шүүгдэгч Я....ы “...охинтойгоо хэрэлдэж байгаад гурилын элдүүр аваад шидсэн хаана нь оносоныг мэдэхгүй байна тэгж байтал ... өрөөнөөсөө Таб гаргаж ирээд хэрүүл намжиж би ч эмнэлэг рүү явсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 135-136, 247 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

           Гэрч Б....ы: “...2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гэртээ байж байхад 17-18 цагийн үед том өрөөний тагтанд чимээ гарахаар нь очиж харахад нэг охин байхаар нь гэртээ оруулаад яасан юм бэ гэж асуухад ээж намайг зоддог. Намайг гэрт хаалга цоожлоод хорихоор нь би гэрийнхээ тагтнаас үсэрсэн гэж хэлсэн. ...тэр охины толгойны хэсгээр буюу дух хавьцаа цус гарсан байсан, өөр шарх, сорви байсан эсэхийг анзаараагүй, санахгүй байна. ... ” гэх мэдүүлэг /1 хх 91-92 х /,

Гэрч Ц....ын: “... 2019 оны 01-р сарын 13-ны өдөр ... ... надад өөрөө хэлэхдээ ээж намайг зодоод байна гэж хэлсэн. Би ...гийн бие хөхөрч улайсан явж байхыг харж байсан. ... Тэр үед ... гэрийнхэндээ зодуулаад зугтаагаад гараад ирлээ гэрт аав ээж байгаа гэж хэлж байсан, тэгээд би гэрлүүгээ аваад харьсан юм. ... ... аав ээж намайг чамтай уулзахаа боль гэж хэлээд зодсон гэж хэлж байсан тэрний дараахан ...тэй уулзахад хамарных нь хэсэгт шулуун сорви шиг зүйл болсон байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 90, 2 хх 34 х /,

                                                                                         

           Шинжээчийн 1347 тоот дүгнэлт

   1.Н....гийн биед духанд няцарсан шарх, баруун бугалга, хоёр гуя, зүүн өвдөг, зүүн шилбэ, бүсэлхийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

   2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчэлэлээр үүсгэгдэнэ. Духны няцарсан шарх, зүүн шилбэ, бүсэлхийн цус хуралт гэмтлүүд нь 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр үүссэн байх боломжтой байна. Бусад гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүссэн байна.

   3.Шүүх1  эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

   4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 108 х/,

           Шинжээчийн 611 тоот дүгнэлт

           1.Шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн 2019.01.17-ны өдрийн 1347 -тоот дүгнэлт

үндэслэлтэй, 2019.03.18-ны 370 дугаартай нэмэлтээр гаргасан дүгнэлт

үндэслэлгүй байна. Учир нь 2019.01.15-ны өдрийн Н....н толгойн КТГ-н зургийг дахин уншуулахад хамар ясанд хугарал гэмтэл тогтоогдоогүй болно.

2.Н....-н биед тухайн үед духанд шарх, баруун бугалга, хоёр гуя, зүүн өвдөг, зүүн шилбэ, бүсэлхийд цус хуралт гэмтэл учирчээ.

            3.Н....н духны шарх, зүүн гуяны цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун бугалга, баруун гуя, зүүн өвдөг, зүүн шилбэ, бүсэлхийн цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

            4.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

            6.Н....н биед учирсан духны няцарсан шарх, зүүн шилбэ, бүсэлхийн цус хуралт гэмтлүүд нь 2019.01.14-ний өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Бусад гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүссэн хуучин гэмтэл байна. гэх дүгнэлт /2 хх 42 х/,

           Шинжээчийн 740 тоот дүгнэлт

           1.Урьд гаргасан 2019.01.17-ны өдрийн 1347, 2020.05.04-ны өдрийн 611 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна. 2019.03.18-ны өдрийн 370 тоот акт үндэслэлгүй байна. 2019.01.15-ны өдрийн Н....н толгойн КТГ-н зургаар хамар ясны хугарал гэмтэл тогоогдсонгүй.

            2.Н....гийн биед духанд няцарсан шарх, баруун бугалга, хоёр гуя, зүүн өвдөг, зүүн шилбэ, бүсэлхийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            3.Н....н биед учирсан духны няцарсан шарх, зүүн гуяны цус хуралт гэмтзл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулахтул гэмтлийн хөнгөн зэрэгг хамаарна. Бусад гэмтэл болох баруун бугалга, баруун гуя, зүүн өвдөг, зүүн шилбэ, бүсэлхийн цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

           4.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

           5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

           6.Н....н биед учирсан духны няцарсан шарх, зүүн шилбэ, бүсэлхийн цус хуралт гзмтлүүд нь 2019.01.14-ний өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Бусад гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүссэн хуучин гэмтэл байна. гэх дүгнэлт /2 хх 52 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч Я.... нь хохирогч Н....гийн духанд няцарсан шарх, баруун бугалга, хоёр гуя, зүүн өвдөг, зүүн шилбэ, бүсэлхийд цус хуралт бүхий гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.

Шүүгдэгч Я.... нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсч үйлдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

 

            Шүүгдэгч Я....ы үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн байх тусгай шалгуурыг тогтоосон.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэж байгаа.

            Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1.2. “...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн ...” гэж заасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодид халдсан үйлдэл, ..., 5.1.2-т “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж “гэр бүлийн хүчирхийллийн улмаас ... бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тус тус хуульчилсан.

            Хохирогч Н.... нь шүүгдэгч Я....ы төрүүлсэн охин болох нь хүүхдийн төрсний гэрчилгээ, тэдгээрийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1 хх 73, 135-136, 247, 2 хх 581 х/-гээр тогтоогдож байгаа тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэж үзэж шүүгдэгчийн үйлдлийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Я....ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолохоор Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулсан бөгөөд “Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуулийн 3 дугаар зүйлд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй гэж заасан.

 

Я....д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны дотор түүнийг яллагдагчаар татсан тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

            Насанд хүрээгүй хохирогч Н....гийн хууль ёсны төлөөлөгч С....ийн нэхэмжилсэн 800,000 төгрөгийг шүүгдэгч төлсөн болох нь түүний бичгээр гаргасан “Я....оос хохирлын мөнгө болох 800,000 төгрөгийг хүлээн авлаа. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралд оролцохгүй” гэх баримт /2 хх 60 х/-аар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

 

            Улсын яллагч: Я....д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх 600,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах санал гаргасан.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч нь гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, хохирлыг төлсөн тул хуульд заасан доод хэмжээгээр нь торгуулийн ял оногдуулж өгнө үү? гэсэн.

 

            Шүүгдэгч Я....ы үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг арилгасныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, жирэмсэн, бага насны хүүхэдтэй, тогтмол орлоггүй, мөн гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн арга хэрэгсэл, учруулсан хор уршгийн шинж байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд 600 нэгжтэй тэнцэх 600,000 төгрөгийн торгуулийн ялыг оногдуулж, 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирно гэж шүүх үзсэн.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

          

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.Боржигон овогт ...ийн ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.

 2.Я....ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Я....д үүрэг болгосугай.

 

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Я....д мэдэгдсүгэй.

 

 5.Я....ы иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохиролд 800,000 төгрөг төлөгдсөн, энэ тогтоолоор гаргуулах төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

          6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Я....д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ