Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 13

 

                                             

                                                                                                                                                             

 

 

 

 

 

 

 

           О.Э, Б.Б, Д.Ж, Ц.Т нарт

            холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор С.Цэрэндорж,

Хохирогч “МЗ” ХХК-ийн өмгөөлөгч Д.Ганбаатар,

Яллагдагч О.Эын өмгөөлөгч Ц.Гансүх,

Яллагдагч Б.Бийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,

Яллагдагч Д.Жийн өмгөөлөгч Д.Дарханбаатар,

Хохирогч Б.Б,

Хохирогч П.Э,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д,

Хохирогч Г.Б,

Хохирогч Д.Ж,

Хохирогч Т.Б,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1230 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Цэрэндоржийн бичсэн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 50 дугаартай прокурорын эсэргүүцлээр О.Э, Б.Б, Д.Ж, Ц.Т нарт холбогдох эрүүгийн 2014250002529 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Отгон-Эрдэнийн О.Э, 1983 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ “ПС” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хорооллын Хасбаатарын гудамжны 0 дугаар байрны 0 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: 975/,

Боржигон овогт Басбүрнээбаатарын Б.Б, 1984 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгэм судлаач мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “ПС” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын “Энхтайваны өргөн чөлөө” гудамжны Эко-0-0 дугаар байрны 6 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: 0073/,

Гэрсэнз хунтайж овогт Дугарсүрэнгийн Д.Ж, 1983 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, англи хэлний багш мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “ПС” ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хорооллын “Энхтайваны өргөн чөлөө” гудамжны 00 дүгээр байрны 0 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: 100/,

Алаг адуун овогт Цэрэндоржийн Ц.Т, 1986 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “ПС” ХХК-ийн менежерээр ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 00 дугаар хороолол Талх чихэрийн 00 дүгээр байрны 0 тоотод оршин суудаг,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 328 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар 150.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, /РД: 0000/,

 

Яллагдагч О.Э нь:

1. 2013 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Мөнгөн шарга” оффисын 5 давхарт иргэн Д.Оюунтуяатай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Д.Оюунтуяа, П.Энхтайван нарын эзэмшлийн “Лексус-570” загварын  автомашиныг төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 95.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт ,

2. 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Мөнгөн шарга” оффисын 5 давхарт иргэн Т.Дуулгаар дамжуулан “Мизу” ХХК-ийн А.Бадрахын эзэмшлийн “Лэнд крузер-200” загварын автомашиныг худалдаж авна гэж төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 80.000.000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт ,

3. 2013 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Мөнгөн шарга” оффисын 5 давхарт Б.Баяраагийн эзэмшлийн улсын дугаар аваагүй 78.000 ам.долларын үнэ бүхий “Лексус-570” загварын автомашиныг 10.000 ам.доллар өгч, үлдэгдэл мөнгийг өгөлгүй төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 116.705.680 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

4. 2013 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Т.Дуулгын эзэмшлийн “Лэнд крузер-200” загварын 97-89 УНГ улсын дугаартай автомашиныг А.Өлзийжаргалд барьцаалан 47.000 ам.долларыг төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 80.665.160 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

5. 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо “Хар усан тохой” нэртэй газарт баригдаж байсан иргэн Ц.Бямбацогтын амралтын зориулалттай хоёр ширхэг байрыг худалдан авахаар тохиролцон гэрээ байгуулсан боловч үнийг нь өгөлгүй бусдад зарж, 275.000 ам.долларын хаусыг төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 518.540.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

6. 2014 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Т.Баярсайханаас 100.000.000 төгрөгийг төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 100.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

7. 2012 оны 12 дугаар сүүлээр хохирогч Ч.Гантөмөрт төсөл бичиж өгөхөөр тохирч 17.000.000 төгрөг компанид хөрөнгө оруулах нэрээр 120.000.000 төгрөгийн үнэ бүхий “Лэнд крузер-200” загварын автомашиныг 45.000.000 төгрөгөөр барьцаанд тавьж төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 62.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

8. 2013 оны 11 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ч.Гантулгаас 2 удаа 5.000.000 төгрөг авч, нийт 10.000.000 төгрөгийг 15.000.000 төгрөг болгож өгнө гэж төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 10.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

9. 2014 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Д.Раднаабазарт “Мизу” ХХК-ийн “Лэнд крузер-200” загварын автомашиныг барьцаалан 30.000. 000 төгрөг зээлж итгэл эвдэх аргаар залилан мэхлэж авч 30.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

10. 2014 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Д.Болдын эзэмшлийн 99-93 УНН улсын дугаартай “Лэнд Ровер Рэндж Ровер” загварын автомашиныг 80.000.000 төгрөгөөр худалдан авч 42.000.000 төгрөгийг нь өгөлгүй, төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 42.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

Яллагдагч О.Э нь бусадтай бүлэглэн гүйцэтгэж:

2013 оны 10 дугаар сарын 12-ний өдөр Д.Жавхлантай бүлэглэн гүйцэтгэж Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт С.Чулуунбатын “Бенз Жи-500” загварын 43.000.000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг нь худалдан авна гэж урьдчилгаа 8.000.000 төгрөг өгч төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 35.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

2014 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Б.Д.Ж, Ц.Та нартай бүлэглэн гүйцэтгэж Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Лэнд Ровер Рэндж Ровер” загварын 99-93 УНН улсын дугаартай автомашиныг чөлөөлүүлэх нэрээр хохирогч Д.Өлзийбаяраас 28.000.000 төгрөг, мөн дахин объект авах болчихлоо гэж 10.000.000 төгрөгийг төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч нийт 38.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

2014 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Д.Жтэй бүлэглэн Чингэлтэй дүүргийн нутаг дэсвгэрт Ж.Солонгийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустайн 81 тоот зуслангийн газрыг Энхбат гэх хүнд 6.000.000 төгрөгөөр барьцаанд тавьж төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 6.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт ,

2013 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Д.Жавхлантөгстэй бүлэглэн гүйцэтгэж Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Дуулгын гаалийн бичигтэй “Лэнд крузер-200” загварын 120.000.000 үнэ бүхий автомашиныг авна гэж 10.000 ам.доллар өгч үлдэгдэл мөнгийг өгөлгүй төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 120.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Д.Жтэй бүлэглэн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Алтанбаатарын гаалийн бичигтэй “Лэнд крузер-200” загварын 2 ширхэг машиныг нь төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 240.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

2012 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Б.Бтэй бүлэглэн Сүхбаатар дүүргийн нутаг дэсгэрт “Интерпресс” ХХК-ийн захирал М.Мөнх-Уянгатай нийт 24.695.000 төгрөгийн үйл ажиллагаа гүйцэтгүүлэх гэрээг байгуулж, 2014 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр гэрээг дүгнэхэд үлдэгдэл 19.695.000 төгрөг өгөлгүй төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 19.695.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Б.Бтэй бүлэглэн гүйцэтгэж Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах “Ай-Ти-Зон” ХХК-иас 66.967.950 төгрөгийн бараа аваад хохирогч Р.Оюунгэрэлд үлдэгдэл 46.967.950 төгрөгийг нь төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 46.967.950 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

2014 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Б.Бтэй бүлэглэн гүйцэтгэж Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Мөнгөн шарга” оффисын 5 давхарт гэрээ байгуулан “Ингүүл-инвест” ХХК-ийн захирал Д.Энэбишээс төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 93.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

2014 оны 2 дугаар сарын сүүлээр Б.Бтэй бүлэглэн гүйцэтгэж Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “Этүгэн” дээд сургуулийн 7 давхарт Л.Батчулуунаас түүний зарах гэж байсан 2013 оны хар өнгийн гаалийн бичигтэй “Лэнд крузер-200” загварын автомашиныг 84.000 ам.доллар авна гэж 10.000 ам.доллар өгч, төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 145.200.008 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

Яллагдагч Д.Ж нь:

1. 2013 оны 10 дугаар сарын 12-ны өдөр О.Этай бүлэглэн гүйцэтгэж Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт С.Чулуунбатын “Бенз Жи-500” загварын 43.000.000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг нь худалдан авна гэж урьдчилгаа 8.000.000 төгрөг өгч төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 35.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

2. 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдөр О.Этай бүлэглэн гүйцэтгэж Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Дуулгын гаалийн бичигтэй “Лэнд крузер-200” загварын 120.000.000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг авна гэж 10.000 ам.доллар өгч үлдэгдэл мөнгийг өгөлгүй төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 120.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр О.Этай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Алтанбаатарын гаалийн бичигтэй “Лэнд крузер-200” загварын 2 ширхэг автомашиныг нь төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 240.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

2014 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр О.Э, Ц.Та нартай бүлэглэн гүйцэтгэж Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Лэнд Ровер Рэндж Ровер” загварын 99-93 УНН улсын дугаартай автомашиныг чөлөөлүүлэх нэрээр хохирогч Д.Өлзийбаяраас 28.000.000 төгрөг, мөн дахин объект авах болчихлоо гэж 10.000.000 төгрөгийг төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 38.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

2014 оны 5 дугаар сарын 31-ний өдөр О.Этай бүлэглэн гүйцэтгэж Чингэлтэй дүүргийн нутаг дэсвгэрт Ж.Солонгын эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустайн 81 тоот зуслангийн газрыг Энхбат гэх хүнд 6.000.000 төгрөгөөр барьцаанд тавьж төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 6.000.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

 

Яллагдагч Б.Б нь:

2012 оны 8 дугаар сарын 18-ны өдөр О.Этай бүлэглэн гүйцэтгэж Сүхбаатар дүүргийн нутаг дэсгэрт “Интерпресс” ХХК-ийн захирал М.Мөнх-Уянгатай нийт 24.695.000 төгрөгийн үйл ажиллагаа гүйцэтгүүлэх гэрээг байгуулж, 2014 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр гэрээг дүгнэхэд үлдэгдэл 19.695.000 төгрөг өгөлгүй төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 19.695.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр О.Этай бүлэглэн гүйцэтгэж Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах “Ай-Ти-Зон” ХХК-иас 66.967.950 төгрөгийн бараа аваад хохирогч Р.Оюунгэрэлд үлдэгдэл 46.967.950 төгрөгийг төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 46.967.950 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

2014 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр О.Этай бүлэглэн гүйцэтгэж Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Мөнгөн шарга” оффисын 5 давхарт гэрээ байгуулан “Ингүүл Инвэст” ХХК-ийн захирал Д.Энэбишээс төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 93.000.000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

2014 оны 2 дугаар сарын сүүлээр О.Этай бүлэглэн гүйцэтгэж Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “Этүгэн” дээд сургуулийн 7 давхарт Л.Батчулуунаас түүний зарах гэж байсан 2013 оны хар өнгийн гаалийн бичигтэй “Лэнд крузер-200” загварын автомашиныг 84.000 ам.доллараар авна гэж 10.000 ам.доллар өгч төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 145.200.008 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

Яллагдагч Ц.Т нь:

2014 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр О.Э, Б.Д.Ж нартай бүлэглэн гүйцэтгэж Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Лэнд Ровер Рэндж Ровер” загварын 99-93 УНН улсын дугаартай автомашиныг чөлөөлүүлэх нэрээр хохирогч Д.Өлзийбаяраас 28.000.000 төгрөгийг төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 28.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: О.Эт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар,

Д.Ж, Б.Б нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар,

Ц.Тд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: “…Шүүх хуралдаанд О.Э гаргасан хүсэлтдээ: Миний бие 2014250002529 тоот хавтаст хэргээр Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дугаар зүйл ангиар эрүү үүсгэгдэн яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа билээ. Уг хэрэг 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатнаас шүүхэд шилжээд байгаа билээ. Миний бие “П.Э.С.Т” ХХК-ийн захирлаар ажиллах хугацаандаа нэр бүхий иргэн хуулийн этгээдтэй байгуулсан гэрээний үндсэнд үйл ажиллагаа явуулсан боловч компанийн хэрэгжүүлж байсан төсөл нь амжилттай хэрэгжиж чадаагүйгээс тэдгээр хүмүүсийг эд зүйл, мөнгө хөрөнгөөр хохироосон боловч ямар нэгэн гэмт хэргийн сэдэлттэйгээр үйлдээгүй юм.

2016 оны 9 дүгээр сард уг хэргийн шүүх хурал тус дүүргийн анхан шатны шүүхээр орж хэлэлцүүлэгдсэн боловч тодорхой хэд хэдэн мөрдөн шалгах шаардлагатай зүйлүүдийн улмаас мөрдөн байцаах шатанд шилжсэн билээ. Ингэхдээ шүүхээс тодорхой дурдсан шалган тодорхойлох шаардлагатай ажиллагаа нь дутуу гүйцэтгэгдсэн учраас тэдгээр ажиллагааг гүйцээн шалгаж тодруулах хүсэлтийг гаргаж байна. Үүнд:

Нэг. Хохирлын бодит зах зээлийн үнэлгээг мэргэжлийн байгууллага, шинжээч томилон тогтоолгох тухай:

О.Э миний иргэн Ц.Бямбацогтоос худалдан авсан Баянзүрх дүүргийн Хар усан тохой 13130 гудамж, 113/14 дүгээр барилгын 2 тоот хаягт байрлах 184.12 мкв, Ү-2204046185 улсын бүртгэлийн дугаар бүхий амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн тухайд надтай холбогдсон хэргийн талаар санал хүсэлттэй байгаа болно.

2016 оны 10 сард болсон өмнөх шатны шүүх хурлын хэлэлцүүлгийн үеэр уг Ц.Бямбацогтын гомдолтой хэргийн талаар мөрдөн шалгах шаардлагатай гэж шүүх хуралдаанаас үзсэн билээ. Одоо уг хэргийн иргэний хариуцагчаар Ц.Гантөмөр нь татагдсан боловч эрүүгийн хариуцагчаар О.Э миний бие холбогдон яллагдагчаар татагдсан болно. Уг хэргийн хохирогч Ц.Бямбацогт нь нэхэмжлэхдээ уг үл хөдлөх хөрөнгийг 275.000 ам.доллараар тооцон шууд 518 сая 540 мянган төгрөгийн хохирол учруулсан гэж мэдүүлсэн байна.

Уг үл хөдлөх хөрөнгө нь 90%-ийн гүйцэтгэлтэй гэж гэрчилгээнд заасан боловч үнэндээ хаалга цонх, гадна дотор засвар хийгдээгүй одоог хүртэл хүн амьдраагүй, бүрэн гүйцэтгэгдээгүй зах зээл дээрх бодит ханш нь 100 саяас 150 сая төгрөг хүртэлх үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө юм. Уг үл хөдлөхийн одоогийн эзэмшигч нь www.Unegui.mn вэб сайтад 125 сая төгрөгөөр худалдах тухай зарлал оруулсан байгаа нь үүнийг нотолгоо юм. Гэтэл мөрдөн байцаалтийн шатанд уг үл хөдлөх хөрөнгийг шууд нэхэмжлэгчийн шаардсан дүнгээр буюу 515.540.000 төгрөгөөр үнэлсэн байна. Мөрдөн байцаалтын шатанд тус үл хөдлөх хөрөнгийн хохирлыг тооцохдоо ямар нэгэн шинжээч томилон тухайн үеийн үнэ ханш болон одоогийн үнэ ханшний тухай эрх бүхий байгууллага, шинжээчээр үнэлгээг тогтоолгуулаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2.1.5 “Нотолбол зохих байдал”-д заагдсан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ тодорхойлох заалтыг хангахгүй байна.

Мөн зах зээлийн бодит үнэлгээг тогтоогоогүй нь шүүх хуралдаанаар гэм буруутай эсэх тухай хэлэлцэгдэж хохирол төлбөр гаргуулах тухай шийдвэр гаргахад иргэний хариуцагч Ц.Гантөмөр, эрүүгийн хариуцагч О.Э миний бие нийт хичнээн төгрөгийн хохирлыг төлөх тухайд шийдвэр гаргах боломжгүй гэж үзэж байна.

Миний бие нийт хохирлыг төлж барагдуулахаар ажиллаж байгаа бөгөөд гэм буруутай хэмээн тогтоогдож ял шийтгэл авсан ч нийт хохирлыг төлж барагдуулах болно. Иймээс уг үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээг мэргэжлийн шинжээчийн дүгнэлтээр гаргуулах хүсэлт гаргаж байна.

Хоёр: Яллагдагчийн зүгээс гаргаж өгсөн, мөрдөн байцаалтын шатанд бий болсон Нотлох баримтыг мөрдөгч, прокурор хавтаст хэрэгт тусгаагүй тухай:

2016 оны 10 дугаар сард болсон шүүх хуралдаанаар яллагдагчдын гэм буруутай тухай асуудлыг хэлэлцүүлэхэд тус хэрэгт яллагдагчаар холбогдож буй О.Э, Д.Ж, Б.Б нарын зүгээс компанийн үйл ажиллагаатай холбоотой мэдүүлэг тайлбар өгөхөд шүүхийн зүгээс баримтаар нотлох тухай шаардаж, нэмэлт мөрдөн байцаалтад гаргаж өгөх даалгавар өгсөн билээ. Үүний дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагч Х.Хатанбаатар нь “Политикал Экономик Социал Технологи” компанийн үйл ажиллагаа явуулж байсан Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд байрлах “Босгот-Өргөө” компаниас манай компанийн битүүмжлэгдсэн   баримт материалыг, тодруулбал компанитай холбоотой үйл ажиллагааны нотлох баримтуудыг гаргуулан авсан билээ. Үүнд:

- “П.Э.С.Т” компанийн санхүүгийн баталгаажсан тайлангууд

- “П.Э.С.Т” компанийн 2012-2013 оны хооронд үйл ажиллагаа явуулсан 2500 байгууллагын гэрээний эх хувь 2500 ширхэг,

- “П.Э.С.Т” компанийн санхүүжилтээр 2012-2013 оны хооронд гүйцэтгэгдсэн 200 сая төгрөгийн үнэ бүхий зах зээлийн судалгааны баримт материал ,

- “П.Э.С.Т” компанийн “Интерпресс” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу гүйцэтгүүлсэн хэвлэл бараа материалууд бүхий 10 хайрцаг,

- “П.Э.С.Т” компанийн ажилтнуудтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнүүд эх хувиараа,

- Эдгээр материалууд нь “П.Э.С.Т” компанийн хууль ёсны үйл ажиллагаа, хууль ёсны мөнгөн хөрөнгийн зарцуулалтыг нотлох эд мөрийн баримт бөгөөд 2016 оны 2 дугаар сард мөрдөгч Х.Хатанбаатар нь О.Э, Д.Ж, Б.Б нарын хамтаар “Босгот-Өргөө” компанийн эрх бүхий этгээдээс тэмдэглэл, баримт үйлдэн хураан авсан боловч тус хавтаст хэрэгт тусгагдаагүй, мөн судлан тогтоосон ямар нэг мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй байна. Мөн тус хураан авсан нотлох баримтад байх “Интерпресс” ХХК-тай байгуулсан гэрээгээр гүйцэтгүүлсэн хэвлэл, бараа материал нь уг тоо ширхгээрээ байгаа учраас хохирлын үнэлгээ, тус компанийн гомдол нь эрүүгийн шинж чанартай эсэхийг шийдвэрлэхэд чухал нөлөөтэй гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1.10 дугаар хэсэгт заасны дагуу тэдгээр нотлох баримтыг хавтаст хэрэгт тусгаж хавсаргуулах хүсэлттэй байна.

Мөн компанийн хууль ёсны үйл ажиллагааг нотлох тэдгээр баримтуудын дагуу нэмэлт мөрдөн байцаалт явуулж уг “П.Э.С.Т” компанийн гэрээ байгуулан ажиллаж байсан 2500 байгууллагын гэрээний бодит эсэх, тодорхой үнэ төсвөөр гүйцэтгэгдсэн судалгаа шинжилгээний ажлуудын бодит байдлыг мэргэжлийн шинжээч томилон тогтоолгох хүсэлттэй байна. Эдгээр баримтуудад шинжээчийн дүгнэлт гаргуулан шинжлэн судлах, хавтаст хэрэгт нотлох баримтаар хавсаргах нь сэжигтэн, яллагдагч биднийг шүүх хуралдааны хэлэлцүүлгээр гэм буруутай эсэхийг тогтоох чухал баримт нотолгоо мөн юм.

Иймээс О.Э миний бие:

1. Иргэн Ц.Бямбацогтоос худалдан авсан Баянзүрх дүүргийн “Хар усан тохой” 13130 гудамж, 113/14 дүгээр барилгын 2 тоот хаягт байрлах 184.12 мкв, Ү-2204046185 Улсын бүртгэлийн дугаар бүхий амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн тухайд надтай холбогдсон хэргийн талаар хохирлын бодит зах зээлийн үнэлгээг шинжээч томилон тогтоолгох тухай

2. Компанийн үйл ажиллагаатай холбоотой мөрдөн байцаалтын шатанд хураагдсан нотлох баримтуудыг хавтаст хэрэгт хавсаргуулах, тэдгээр нотлох баримтуудад  шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг гаргаж байна. Миний зүгээс эдгээр   шинжээчийн дүгнэлт гаргахад холбогдох зардлыг гаргахад бэлэн гэв.

 

Шүүх хуралдаанд Д.Жийн өмгөөлөгч Д.Дарханбаатар гаргасан хүсэлтдээ: Өмгөөлөгч Д.Дарханбаатар би Дугарсүрэн овогтой Д.Жийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа болно.

Хэргийн материалтай танилцахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн болон хохирлын хэмжээ буруу тогтоосон зэрэг зөрчил байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дугаар хэсгийн 6.14 дэх хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт гаргаж байна. Үүнд: 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2017250002529 В дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Прокурорын тогтоолын тодорхойлох хэсэгт тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн болохыг нотлох баримтын жагсаалт, нотлох баримт тус бүрд тусгагдсан мэдээллийн хэр хэмжээг тогтоож тусгана” гэж тусгайлан заасан хуулийн шаардлагад нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолсон нотлох баримтын жагсаалт, нотлох баримт тус бүрд тусгагдсан мэдээллийн хэр хэмжээг тогтоож эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд тусгаагүй нь дээрх зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

- Шинжээчээр томилогдсон “Арвижих Эстимэйт” ХХК-ийн 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдөр хохирогч С.Чулуунбатын “Бенз Жи-500” загварын автомашины зах зээлийн үнэлгээг хийж уг автомашиныг 42.000.000 төгрөгөөр үнэлсэн, уг үнэлгээтэй хохирогч маргаагүй хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэтэл эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол болон яллах дүгнэлтэд С.Чулуунбатын “Бенз Жи-500” загварын автомашин 43.000.000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг худалдан авна гэж урьдчилгаа 8.000.000 төгрөг өгч төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 35.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэж буруутгасан гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлын хэмжээг буруу тогтоосон гэж үзэх үндэслэл болж байна.

- Д.Жийг О.Этай бүлэглэн Ж.Солонгын эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустайн 81 тоот зуслангийн газрыг Н.Энхбат гэдэг хүнд 6.000.000 төгрөгийн барьцаанд тавьж төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 6.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж буруутгасан байна. Гэтэл уг зуслангийн газар, үл хөдлөх хөрөнгийг барьцаалж зээл олгосон гэрч Н.Энхбат нь 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр “...тухайн үед Солонго гэх эмэгтэй надтай утсаар ярьж байгаад ирж уулзаад Сүхбаатар дүүрэгт байрлах зуслангийн газар, үл хөдлөхтэй барьцаалж 3.000.000 төгрөг зээлсэн. Тухайн үед Солонго ганцаараа ирээд надаас 3.000.000 төгрөг аваад явсан... гэж мэдүүлсэн. Харин хохирогч Ж.Солонго нь ...Энхбатыг танина гээд Д.Ж намайг дагуулж яваад “Цэцэг” төвийн хажууд байдаг нотариат дээр очиж уулзаад Энхбаттай гэрээ хийгээд 6.000.000 төгрөг авсан. Намайг мөнгө авах үед Д.Ж, Б.Б нар хамт байсан... гэж мэдүүлсэн байна. Иймд гэрч, хохирогч нарын мэдүүлэгт ноцтой зөрүү байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлд зааснаар нүүрэлдүүлж мэдүүлэг авч мэдүүлгийн зөрүүг гаргах шаардлагатай байна гэв.

 

Шүүх хуралдаанд Д.Ж гаргасан хүсэлтдээ: Дугарсүрэн овогтой Д.Ж миний бие /РД: ШБ83021711/ 2014250002529 тоот хавтаст хэргээр Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь зүйл ангиар эрүү үүсгэгдэн яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа билээ. Уг хэрэг 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатнаас шүүхэд шилжээд байгаа билээ. 2016 оны 9 сард уг хэргийн шүүх хурал тус дүүргийн анхан шатны шүүхээр орж хэлэлцүүлэгдсэн боловч тодорхой хэд хэдэн мөрдөн шалгах шаардлагатай зүйлүүдийн улмаас мөрдөн байцаах шатанд шилжсэн билээ. Ингэхдээ шүүхээс тодорхой дурдсан шалган тодорхойлох шаардлагатай ажиллагаа нь дутуу гүйцэтгэгдсэн учраас тэдгээр ажиллагааг гүйцээн шалгаж тодруулах хүсэлтийг гаргаж байна. Үүнд:

Нэг. Яллагдагчийн зүгээс гаргаж өгсөн, мөрдөн байцаалтын шатанд бий болсон нотлох баримтыг мөрдөгч, прокурор хавтаст хэрэгт тусгаагүй тухай:

2016 оны 10 дугаар сард болсон шүүх хуралдаанаар яллагдагчдын гэм буруутай тухай асуудлыг хэлэлцүүлэхэд тус хэрэгт яллагдагчаар холбогдож буй О.Э, Д.Ж, Б.Б нарын зүгээс компанийн үйл ажиллагаатай холбоотой мэдүүлэг тайлбар өгөхөд шүүхийн зүгээс баримтаар нотлох тухай шаардаж, нэмэлт мөрдөн байцаалтанд гаргаж өгөх даалгавар өгсөн билээ. Үүний дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагч Х.Хатанбаатар нь “Политикал Экономик Социал Технологи” компанийн үйл ажиллагаа явуулж байсан Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд байрлах “Босгот-Өргөө” компаниас манай компанийн битүүмжлэгдсэн баримт материалыг, тодруулбал компанитай холбоотой үйл ажиллагааны нотлох баримтуудыг гаргуулан авсан билээ. Үүнд:

- “П.Э.С.Т” компанийн санхүүгийн баталгаажсан тайлангууд

- “П.Э.С.Т” компанийн 2012-2013 оны хооронд үйл ажиллагаа явуулсан 2500 байгууллагын гэрээний эх хувь 2500 ширхэг,

- “П.Э.С.Т” компанийн санхүүжилтээр 2012-2013 оны хооронд гүйцэтгэгдсэн 200 сая төгрөгийн үнэ бүхий зах зээлийн судалгааны баримт материал,

- “П.Э.С.Т” компанийн “Интерпресс” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу гүйцэтгүүлсэн хэвлэл бараа материалууд бүхий 10 хайрцаг,

- “П.Э.С.Т” компанийн ажилтнуудтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнүүд эх хувиараа,

- Эдгээр материалууд нь “П.Э.С.Т” компанийн хууль ёсны үйл ажиллагаа, хууль ёсны мөнгөн хөрөнгийн зарцуулалтыг нотлох эд мөрийн баримт бөгөөд 2016 оны 2 дугаар сард мөрдөгч Х.Хатанбаатар нь О.Э, Д.Ж, Б.Б нарын хамтаар “Босгот-Өргөө” компанийн эрх бүхий этгээдээс тэмдэглэл, баримт үйлдэн хураан авсан боловч тус хавтаст хэрэгт тусгагдаагүй, мөн судлан тогтоосон ямар нэг мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй байна. Мөн тус хураан авсан нотлох баримтад байх “Интерпресс” ХХК-тай байгуулсан гэрээгээр гүйцэтгүүлсэн хэвлэл, бараа материал нь уг тоо ширхэгээрээ байгаа учраас хохирлын үнэлгээ, тус компанийн гомдол нь эрүүгийн шинж чанартай эсэхийг шийдвэрлэхэд чухал нөлөөтэй гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1.10 дугаар хэсэгт заасны дагуу тэдгээр нотлох баримтыг хавтаст хэрэгт тусгаж хавсаргуулах хүсэлтэй байна.

Мөн компанийн хууль ёсны үйл ажиллагааг нотлох тэдгээр баримтуудын дагуу нэмэлт мөрдөн байцаалт явуулж уг “П.Э.С.Т” компанийн гэрээ байгуулан ажиллаж байсан 2500 байгууллагын гэрээний бодит эсэх, тодорхой үнэ төсвөөр гүйцэтгэгдсэн судалгаа шинжилгээний ажлуудын бодит байдлыг мэргэжлийн шинжээч томилон тогтоолгох хүсэлттэй байна.

Эдгээр баримтуудад шинжээчийн дүгнэлт гаргуулан шинжлэн судлах, хавтаст хэрэгт нотлох баримтаар хавсаргах нь сэжигтэн, яллагдагч биднийг шүүх хуралдааны хэлэлцүүлгээр гэм буруутай эсэхийг тогтоох чухал баримт нотолгоо мөн юм. Иймээс Д.Ж миний бие компанийн үйл ажиллагаатай холбоотой мөрдөн байцаалтын шатанд хураагдсан нотлох баримтуудыг хавтаст хэрэгт хавсаргуулах, тэдгээр нотлох баримтуудад шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг гаргаж байна Миний зүгээс эдгээр шинжээчийн дүгнэлт гаргахад холбогдох зардлыг гаргахад бэлэн гэв.

 

Яллагдагч Б.Б шүүх хуралдаад гаргасан хүсэлтдээ: “Би 2012 онд “П.Э.С.Т” буюу “Политикал Экономик Социал Технологи” ХХК-д судлаачаар ажилд орсон ба 2012 оны 9 сараас 2014 оны 5 cap хүртэл гүйцэтгэх захирлын албан тушаалд дэвшин ажилласан болно. Уг ажиллах хугацаандаа үр бүтээлтэй ажиллаж дээд албан тушаалтнуудын өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлж, гадны болон дотоодын аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ болон санамж бичгүүдийг байгуулж ирсэн болно.

Үүний дунд хэвлэл, зар сурталчилгааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг гэх “MCS” группын охин компани гэх “Интерпресс” ХХК, Электрон бараа, компьютер тоног төхөөрөмж нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг гэх “MCS” группын охин компани гэх “IT ZONE” XXK, банк бус санхүүгийн байгууллагын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг гэх “Ингүүмэл Инвест” банк бус санхүүгийн байгууллага байсан болно. Эдгээр байгууллага, аж ахуйн нэгжүүдээс би хувьдаа ямар ч мөнгө төгрөг, эд бараа аваагүй ба прокурорын гаргасан яллах дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа учир дараах хүсэлттэй байна. Үүнд:

Хэргийн тухай: Хэвлэл, зар сурталчилгааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг гэх “MCS” группын охин компани гэх “Интерпресс” ХХК

Яллах дүгнэлтэд хэргийн талаар бичигдсэн байдал: 2012 оны 8 дугаар сарын 18-ны өдөр О.Этай бүлэглэн гүйцэтгэж Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “Интерпресс” ХХК-ийн захирал Мөнх-Уянгатай нийт 24.695.000 төгрөгийн үйл ажиллагаа гүйцэтгүүлэх гэрээ байгуулж, 2014 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр гэрээг дүгнэхэд үлдэгдэл 19.695.000 төгрөг өгөлгүй төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 19.695.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг.

Товч тайлбар:

Манай байгууллага өөрсдийн үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах ажлын хүрээнд “Интерпресс” ХХК-тай 2012 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хэвлэлийн ажил гүйцэтгүүлэх гэрээг байгуулж хамтын ажиллагааг эхлүүлсэн. Гэрээг “Интерпресс” ХХК-ийг төлөөлж М.Мөнх-Уянга, “П.Э.С.Т” буюу “Политикал Экономик Социал Технологи” ХХК-ийг төлөөлж Б.Б би гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болсон. Мөн манай байгууллага өөрсдийн үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах арга хэмжээний үеэр “Интерпресс” ХХК-ийн ажлууд хоцорч ирснээс болж зарим хэвлэгдсэн танилцуулга материал болон тугны хөл, тугны суурь зэрэг нь одоог хүртэл цоо шинээрээ байгаа ба түүнийг буцаан авч хохирлын хэмжээнээс хасуулах шаардлагатай гэж үзэж байна.

Энэ хэрэгт ач холбогдолтой гэж үзэн цагдаагийн байгууллага мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулах үедээ нэг портер машины тэвш дүүрэн “Интерпресс” ХХК-ийн зар сурталчилгааны эд материал баримтыг Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөт шарга” оффисын байрнаас мөрдөн байцаагч Хатанбаатар хураан авч Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүргүүлсэн. Эд мөрийн баримтаар хураан авсан тэдгээр зүйлс одоо яасан эсэх нь тодорхой бус байна. Мөн эдгээр эд мөрийн баримтад 5-10 сая төгрөгийн үнэ бүхий шинэ эд зүйлс байгаа. Үүнд: 1. Шилэн тугны суурь 2. Төмөр тугны хөл 3. Төмөр тугны гap гэх мэт эд зүйлс байгаа. Иймээс мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэж эдгээр эд зүйлсийг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр бодуулан буцаан “Интерпресс” ХХК-д эргүүлэн өгч хохирлын хэмжээг үнэн зөв гаргуулах хүсэлтэй байна.

Мөн Прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээс үзвэл ““Интерпресс” ХХК-ийн захирал Мөнх-Уянга гэх хүнд үлдэгдэл 19.695.000 төгрөг өгөлгүй төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 19.695.000 төгрөгийн хохирол учруулсан” гэсэн байгаа нь агуулгын хувьд алдаатай гэж үзэж байна. Миний бие энэ “Интерпресс” ХХК-ийн захирал Мөнх-Уянга гэх хүнээс 19.695.000 төгрөг шилжүүлэн аваагүй. Харин манай байгууллага 2014 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр “Интерпресс” ХХК-тай 24.695.000 төгрөгийн хэвлэлийн үйл ажиллагаа гүйцэтгүүлэх хамтын ажиллагааны гэрээг дүгнэхэд нийт үлдэгдэл 19.695.000 төгрөг байсан ба гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд 5.000.000 төгрөгийн төлөлт хийгдсэн байсан. Иймээс прокурорын яллах дүгнэлтийн агуулгыг өөрчлүүлэх хүсэлтэй байна.

2. Электрон бараа, компьютер тоног төхөөрөмж нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг гэх “MCS” группын охин компани гэх “IT ZONE” XXK,

Яллах дүгнэлтэд хэргийн талаар бичигдсэн байдал:

2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр О.Этай бүлэглэн гүйцэтгэж Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “IT ZONE” ХХК-иас 66.967.950 төгрөгийн бараа аваад хохирогч Р.Оюунгэрэлд үлдэгдэл 46.967.950 төгрөгийг төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 46.967.950 төгрөгийн буюу үлэмж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдэд тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар.

Товч тайлбар:

Манай байгууллага ажлын хэрэгцээ шаардлагын дагуу 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “IT ZONE” ХХК-тай электрон бараа, компьютер тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ байгуулан ажилчдын ажлын байранд шаардагдах нийт 66.967.950 төгрөгийн үнийн дүнтэй электрон бараа, компьютер тоног төхөөрөмжүүдийг дараа төлбөрт нөхцөлтэйгөөр худалдан авсан болно.

Гэрээ байгуулсан үеийн нөхцөл байдал, гэрээ байгуулсны дараах нөхцөл байдал өөрчлөгдөж гэрээг дүгнэхэд 46.967.950 төгрөгийн үлдэгдэлтэй байсан ба тухайн үед 20.000.000 төгрөгийн төлөлт хийгдсэн байна. Хэрэв манай байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан бол “IT ZONE” ХХК-тай электрон бараа, компьютер тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээний дагуу төлбөр хийгдэх байсан. Эдгээр электрон бараа, компьютер тоног төхөөрөмжүүд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн шарга” оффисын байрны түрээсийн төлбөрт хураагдсан болно.

Прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээс үзвэл “IT ZONE” ХХК-иас 66.967.950 төгрөгийн бараа аваад хохирогч Р.Оюунгэрэлд үлдэгдэл 46.967.950 төгрөгийг төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 46.967.950 төгрөгийн буюу үлэмж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдэд гэсэн байгаа нь агуулгын хувьд алдаатай гэж үзэж байна. Миний бие энэ “IT ZONE” ХХК-ийн төлөөлөгч Р.Оюунгэрэл гэх хүнээс 46.967.950 төгрөгийг шилжүүлэн аваагүй. “IT ZONE” ХХК-ийн төлөөлөгч Р.Оюунгэрэл гэх хүнийг хохирогчоор тооцсон байна. Үнэндээ хэнд хохирол учирч байгаа нь тодорхой бус байгаа ба энэ нь нэг хохирогчтой нэг хэрэг болохоос хоёр хохирогчтой нэг хэрэг биш юм.

“IT ZONE” ХХК, “ПС” буюу “Политикал Экономик Социал Технологи” ХХК-ийн хоорондын хамтын ажиллагааны гэрээг дүгнэхэд нийт төлбөрөөс 2.000.000 төгрөгийн төлөлт хийгдсэн, 46.967.950 төгрөгийн үлдэгдэлтэй гэж гарсан байдаг. Иймээс прокурорын яллах дүгнэлтийн агуулгыг өөрчлүүлж хохирогч болон хохирлын хэмжээг үнэн зөв гаргуулах хүсэлтэй байна.

3. Банк бус санхүүгийн байгууллагын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг гэх “Ингүүмэл Инвэст” банк бус санхүүгийн байгууллага.

Яллах дүгнэлтэд хэргийн талаар бичигдсэн байдал:

2014 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр О.Этай бүлэглэн гүйцэтгэж Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөт шарга” оффисын 5-н давхарт гэрээ байгуулан “Ингүүмэл Инвэст” банк бус санхүүгийн байгууллагын захирал Д.Энэбишээс төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 93.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдэд тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэгдэх үндэслэлтэй байна.

Товч тайлбар:

2014 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр “Ингүүмэл Инвэст” банк бус санхүүгийн байгууллагын захирал Д.Энэбишээс би мөнгө аваагүй. Энэ өдөр бид нэмэлт гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 196.1.5-д зааснаар энэ үйлдлийг прокурор биднийг үйлдсэн гэж дүгнэх юм бол энэ 93.000.000 төгрөгийг 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 20-ны хооронд “ПС” буюу “Политикал Экономик Социал Технологи” ХХК-ийн ерөнхий захирал О.Э “Ингүүмэл Инвэст” банк бус санхүүгийн байгууллагын хүмүүсээс авсан байдаг нь цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах үйл ажиллагааны явцад нотлогдсон байдаг. /1-р хэргийн 171-173, 175-176/.

Иймээс өмнө нь хэрэг үйлдэгдсэн байхад 2014 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр О.Этай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөт шарга” оффисын 5-н давхарт гэрээ байгуулан “Ингүүмэл Инвэст” банк бус санхүүгийн байгууллагын захирал Д.Энэбишээс төөрөгдөлд оруулах замаар 93.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэсэн прокурорын яллах дүгнэлтэд бичсэн зүйл нь агуулгын хувьд ташаа ойлголт байна.

3. Л.Батчулууны зарах гэж байсан 2013 оны хар өнгийн гаалийн бичигтэй “Лэнд крузер-200” загварын автомашин.

Яллах дүгнэлтэд хэргийн талаар бичигдсэн байдал:

2014 оны 2 дугаар сарын сүүлээр О.Этай бүлэглэн гүйцэтгэж Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “Этүгэн” дээд сургуулийн 7 давхарт Л.Батчулуунаас түүний зарах гэж байсан 2013 оны хар өнгийн гаалийн бичигтэй “Лэнд крузер-200” загварын авто машиныг 84.000 доллараар авна гэж 10.000 доллар өгч, төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 145.200.008 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан.

Товч тайлбар.

Л.Батчулуунаас авсан 2013 оны хар өнгийн гаалийн бичигтэй “Лэнд крузер-200” загварын авто машиныг буцаан өгч хохиролгүй болгосон байгаа.

Прокурорын яллах дүгнэлттэй уншиж танилцаад:

Б.Б би 2014 оны 5 дугаар сараас эхлэн Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст нэр холбогдон 4-н үйлдэлд шалгагдаж ирсэн ба өөрийн нэр холбогдсон эдгээр үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 33.1 дүгээр зүйлийн 6.15, 6.5, 6.4-д заасныг үндэслэн мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх хүсэлттэй байна.

Мөн би “ПС” буюу “Политикал Экономик Социал Технологи” ХХК-ийн ерөнхий захирал О.Э болон дарга Ж.Солонго нарт өөрийн хүргэн дүү Б.Баатартогтохоос 50.000.000 төгрөг авч өгсөн ба хадам ээж, аав болон хамаатан саднаасаа 20.000.000 төгрөг авч өгсөн байдаг. Энэ талаар миний өгсөн тайлбар мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 167-169-р тал/ байдаг ч Баянзүрх дүүргийн Цагдаагийн байгууллагын зүгээс ямар ч үйл ажиллагаа хийгдээгүй байдаг.

- Яллагдагч О.Э, Д.Ж, Б.Б, Ц.Т нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.5-д зааснаар хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх, мөн 33.1 дүгээр зүйлийн 6.14-д зааснаар оролцогчийн эрхийг зөрчсөн талаар гомдол хүсэлтийг гаргаж байна гэв.

 

Шүүх хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна гэж үзлээ. О.Э, Б.Б, Д.Ж, Ц.Т нарт холбогдох эрүүгийн хэрэгт хүсэлтэнд дурдсан ажиллагаа хийгдээгүй байна. Шинжээч томилж эд хөрөнгийн үнэлгээ гаргуулахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хууль тогтоомжинд нийцүүлэн гаргах нь зүйтэй байна. Эд мөрийн баримтаар 1 портер загварын машин бараа материал, санхүүгийн баримт хураан авсныг тодруулах ажиллагааг хийх шаардлагатай. О.Э нь Ж.Мөнхтулга Ж.Солонго нараар дамжуулан Ц.Даваажаргал, Ц.Нямжаргал нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хорооллын 118-12 тоот хаягт байрлах 3 өрөө байрыг зээлийн барьцаанд тавьж мөнгийг нь компанийн үйл ажиллагаанд 2 сарын хугацаатай хэрэглээд буцаагаад зээлийг нь төлж өгнө. Шагналд 8.000.000 төгрөг өгнө гээд 65.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавиулж 60.000.000 төгрөгийг авч эргүүлэн төлөлгүй залилан мэхэлсэн үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үндэстэй байна. Иймд дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж...” шийдвэрлэжээ.

Прокурор С.Цэрэндорж бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…Анхан шатны шүүхийн шүүгчийн урьдчилсан хэлэлцүүлгээр буцаасан захирамжийг эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэн. Хүсэлтэд дурдагдсан зүйлүүдийг хийлгүүлэх гэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн шаардлага хангаагүй гэж үзсэн. Яагаад гэвэл яллагдагч нарын өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийн яг аль хэсгийг хийлгүүлэх нь тодорхойгүй байсан. Энэ хэрэг урьд 2016 оны 10 дугаар сард нэмэлт мөрдөн байцаалтад буцаад, ажиллагаа хийгдээд 2017 оны 6 дугаар сард 2002 оны Эрүүгийн хуулиар ял сонсгосон боловч оролцогч нар гомдол шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаад шүүхэд шилжүүлсэн. Тийм болохоор эхний үндэслэлийг хүлээж авах боломжгүй. Шинжээч томилж эд хөрөнгийн үнэлгээ гаргуулахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хууль тогтоомжид нийцүүлэн гаргах нь зүйтэй байна гэжээ. Урьд мөрдөн байцаалтын шатанд автомашинтай холбоотой эд хөрөнгийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээний төвөөр үнэлүүлсэн. Үүнтэй холбоотойгоор хохирогч талаас гомдол гаргаагүй. Яагаад гэвэл тухайн зах зээлийн үнэ буюу өөрсдийнх үнэлж байсан үнээс доогуур үнэлэгдсэн. Оролцогч талд нэхэмжлэлийн мөнгийг шүүхээр нэхэмжлэх эрхийг нь нээлттэйгээр үлдээж шийдвэрлэсэн. Тийм учраас эд хөрөнгийн маргаантай автомашинтай холбоотойгоор нэг автомашины үнэлгээ хийлгэхэд 250.000 төгрөг болж байсан бөгөөд энэ үнэлгээний мөнгө хохирогч талаас гарсан. Зарим автомашиныг 2 удаа үнэлсэн. Тийм болохоор хөрөнгийн үнэлгээ болон зүйлчилсэн зүйл хэсэгт санал зөрдөггүй учраас энэ талаарх ажиллагааг хийх шаардлагагүй гэж үзсэн. Эд мөрийн баримтаар 1 портер загварын машин бараа материал, санхүүгийн баримт хураан авсныг тодруулах ажиллагааг хийх шаардлагатай гэжээ. Хэрэгт тийм зүйл байдаггүй. Урьдчилсан хэлэлцүүлгийн үед ийм зүйл яригдсан. Гэтэл хэрэгт ач холбогдол бүхий зүйлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар тооцоод шүүхэд шилжүүлсэн. Гэтэл эд мөрийн баримтаар тооцоогүй эд зүйлийг шүүхээс эд мөрийн баримтаар тооцож ирүүлэх нь зүйтэй гэсэн асуудлыг тавьж ойлгомжгүй заалт гаргасан. Яагаад гэвэл ач холбогдол бүхий зүйлийг эд мөрийн баримтаар хураагаад хэргийн хамт ирсэн. О.Э нь Ж.Мөнхтулга Ж.Солонго нараар дамжуулан Ц.Даваажаргал, Ц.Нямжаргал нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хорооллын 118-12 тоот хаягт байрлах 3 өрөө байрны өмчлөлийн асуудлыг шүүх шалга гэсэн. Урьд хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байхад шалгаад 2016 онд шүүхэд шилжүүлэхээс өмнө эдгээр үйлдэлд холбоотой О.Э, Ж.Солонго нарын үйлдэл, зарим яллагдагч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн. Энэ талаар хавтаст хэрэгт тогтоол нь авагдсан байгаа. Энэ тогтоолтой холбоотойгоор оролцогч нараас санал хүсэлт гараагүй. Иргэний журмаар шийдвэрлэх шийдвэрийн иргэний шүүхийн шийдвэр биелэгдсэн байгаа. Тийм болохоор энэ үндэслэлийг шаардахгүй яагаад гэвэл тус хэрэгт авагдсан баримтаар яллах дүгнэлтийн хувь хүрээнд буюу оролцогч нараас энэ талаар хүсэлт гаргаагүй байхад шүүх үүнийг авч үзсэн нь буруу. Мөн яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Хэдийгээр эдгээр хүмүүс нь яллагдагчаар татагдаад явж байгаа ч гэсэн энэ үндэслэлээр шүүх дээрээ эрх зүйн байдал нь дордуулж байна гэж үзэхээр байна. Тэгэхээр оролцогч талаас гомдол гараагүй. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хийгдсэн атлаа шүүхийн шийдвэр нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тус дүүргийн Прокурорын газар ирсэн. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулан өгнө” гэж заасан. Гэтэл энэ шийдвэр нь 26 хоногийн хугацаа алдаж прокурорын байгууллагад ирсэн.  Энэ хэрэг урьд нь 2016 оны 10 дугаар сард шүүхийн тогтоолд заасан захирамжаар буцахдаа тодорхой ажиллагаануудыг хийлгэхээр буцаасан. Энэ ажиллагаа нь өнөөдөр бүрэн хийгдээд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуультай холбогдолтойгоор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаад өмгөөлөгчөөр авах эрхээр нь хангасан. Өмгөөлөгч нар нь шүүхийн шатанд оролцсон. Мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгч нар оролцоогүй, ямар нэгэн хүсэлт, гомдол гаргаагүй. Яллах дүгнэлтийг гардаж авсан. Тийм болохоор хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд гэм буруугийн асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн. Нийт 2 тэрбум төгрөгийн хохирол учирсан, 19 хохирогчтой хэрэг юм. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр саналтай байна. Шүүгчийн захирамж нь үндэслэлгүй байна. Прокурорын яллах дүгнэлтийн хэмжээнд гэм буруугийн хурал болон урьдчилсан хэлэлцүүлгийг зарлах бүрэн боломжтой. Яллагдагч нар өөрсдөө хүсэлт гаргаагүй...” гэв.  

 

Хохирогч “МЗ” ХХК-ийн өмгөөлөгч Д.Ганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирлын үнэлгээний асуудал дээр гомдолтой байгаа. “МЗ” ХХК-ийн эзэмшлийн “Ланд круйзер 200” загварын автомашиныг мөрдөн байцаалтын шатанд хохирогч Раднаабазар дээр байхад битүүмжилсэн. Раднаабазар нь битүүмжилсэн тээврийн хэрэгслийг бусдад зарж борлуулж, үгүй хийсэн. Тийм болохоор Раднаабазарын зарж борлуулсан автомашиныг дахин үнэлүүлэх хүсэлттэй байна. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна...” гэв.

 

Шүүгдэгч О.Эын өмгөөлөгч Ц.Гансүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шинжээч томилж эд хөрөнгийн үнэлгээ гаргуулахтай холбоотой Хөрөнгийн үнэлгээний хууль тогтоомжид нийцүүлж гаргах ёстой байсан гэж шүүгчийн захирамжид дурдсан. Үүнийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Процессын хуулийг буцаан хэрэглэдэггүй. Мөрдөгдсөн өдрөөс эхлэн дагаж мөрдөгддөг. Тийм учраас 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш болсон бүх шүүх хуралдаан дээр шүүхийн шийдвэрийн үндэслэл болох гээд байгаа нотлох баримтууд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл хэсэгт заасны дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн нотлох баримт байх ёстой. Тийм учраас үүний дагуу шинжээчийн дүгнэлт байдаг бол тэрийг засах, сайжруулж өөрчлөх ажиллагааг хийх ёстой. Миний үйлчлүүлэгч анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт Баянзүрх дүүргийн Хар усан тохойд байрлах хаусын үнэлгээг дахин хийлгэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Уг үл хөдлөх хөрөнгийг нь  518.000.000 төгрөгөөр үнэлсэн. Үүнийг нь үнэгүй.мн сайтад 125.000.000 төгрөгөөр зарна гэж бичсэн. Гэтэл 125.000.000 төгрөгөөр зарах гээд байгаа хаусаа хохирогч болоод ирэхээрээ 518.000.000 төгрөгийг нэхэмжилдэг. Энэ нь өөрөө эрүүгийн ялын бодлогод нийцэж байна уу гэсэн бодол төрж байна. Эд мөрийн баримтаар нэг портер автомашин бараа материал хураан авсан. Энэ талаар ажиллагаа хийх шаардлагатай гэсэн. Гэхдээ энэ ажиллагааг яг ямар хэмжээнд гүйцэтгэсэн бэ гэдгийг тодруул гэсэн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй. Улсын яллагчийн яриад байгаа шиг яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг хавтаст хэрэгт бүгдийг нь хийсэн гэж үзвэл хурааж авсан зүйлээ бусад хүмүүст нь буцааж өгөх ёстой. Өнөөдрийг хүртэл өгөөгүй атлаа яасан нь мэдэгдэхгүй байна. Үүнийг анхан шатны шүүх тодруулах ёстой гэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15 дахь заалтад зааснаар мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх зайлшгүй шаардлага байна гэж үзсэн. Сүүлд нь миний үйлчлүүлэгчтэй холбоотой 3 өрөө байрны асуудал байгаа. Улсын яллагч эсэргүүцэл бичихдээ энэ нь өөрөө шүүх шийдвэрлээд дууссан учраас хэрэгсэхгүй болгосон гэсэн зүйл яриад байна. О.Этай холбоотой иргэний хэрэг дээр явагдаагүй. Өөр бусад хүмүүс нэхэмжлэгч, хариуцагчаар яваад шүүх шийдвэрлэсэн. 2016 оны 10 дугаар сард энэ хэрэг нэг удаа мөрдөн байцаалтад буцаад, тэр шүүхийн тогтоолд энэ асуудлыг шалгасан гэсэн. Шүүхийн даалгавар өнөөдрийг хүртэл биелэгдээгүй. Даваажаргалын байртай холбоотой 60.000.000 төгрөгийг нь аваад буцааж өгөөгүй асуудал дээр эрүүгийн хэрэг үүсгээд энэ хэрэгт нь оруулж ирээгүй бол тусгаарлах хэрэгтэй. Шүүх даалгаад байхад өнөөдрийг хүртэл хэрэгсэхгүй болгосон тогтоолоо хүчингүй болгоогүй. Үүний цаана Монгол Улсын эрүүгийн ялын бодлого нь өөрөө зөрчигдөж байх шиг байна. Тийм учраас эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч авахаас өмнө Б.Б хүсэлт гаргасан. Энэ хүсэлтдээ 4 үндэслэлээ бичиж, шүүх яллагдагч нарын гаргаж байгаа хүсэлт нь үндэслэлтэй байна гэсэн. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж үзэж байна. Яагаад гэвэл яллах дүгнэлт нь өөрөө агуулгын алдаатай байгаа талаар ярьсан. Улсын яллагч шүүгчийн захирамжийг цаг хугацаа их хүлээлгэж байж гарсан, хууль зөрчсөн гэж ярьсан. Анхан шатны  шүүх ачаалалтай байдаг учраас үүнийг анхаарч үзэх ёстой байх...” гэв.

 

Шүүгдэгч Д.Жийн өмгөөлөгч Д.Дарханбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэлд нэмж хэлэх тайлбар байхгүй. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна...” гэв.

 

Хохирогч Б.Баяраа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бүх зүйл нь тодорхой хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү. Хэргийг дахин дахин буцаамааргүй байна. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна...” гэв.

 

Хохирогч П.Энхтайван тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хууль бус болсон. Бид нарт шүүх хуралдаан 15 цагт болно гэж хэлээд намайг 15 цагт очиход шүүх хуралдааныг явуулаад дуусгасан байсан. Бид нар үгээ хэлье гэхэд бидний үгийг хүлээж авдаггүй. Зөвхөн яллагдагч нарын өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээж аваад шийдвэрлэлээ гэдэг. Бид нар маш олон жил хохирч байна. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Доржсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...П.Энхтайвантай санал нэг байна. Энэ хэрэг 5-6 жил үргэлжилж байна. Олон удаа ялихгүй шалтгаанаар буцаж байгаа. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүх хуралдаан дээр бид нарыг үг хэлэх гэхээр үг хэлүүлдэггүй, санал хүсэлтийг хүлээж авдаггүй. Өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөгдөөгүй. 2016 оны 10 дугаар сард болсон шүүх хуралдаанаар 14 хоногийн хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулж хохирол барагдуулна гэж буцаасан...” гэв.

 

Хохирогч Г.Батхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч нартай санал нэг байна. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна...” гэв.

 

Хохирогч Д.Жавхлан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хуралдааны цагийн тухайд 10 гаруй хохирогч руу хэлэхдээ зохион байгуулалттай юм шиг дандаа өөр, өөр цагаар зарласан. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна...” гэв.

 

Хохирогч Т.Баярсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. Урьдчилсан хэлэлцүүлэгт ямар нэгэн хүсэлт гаргах эрхээр хангаагүй. Зөвхөн яллагдагч нар болон өмгөөлөгч нарын хүсэлтийг хангасан. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Хэргийг мөрдөн байцаалтад буцаагаад шалгах зүйл байхгүй...” гэв. 

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

О.Э, Б.Б, Д.Ж, Ц.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамжийн үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “...хэргийн бодит байдалтай нийцээгүй...” байна. Өөрөөр хэлбэл, Шүүх дүгнэлтдээ хэргийн оролцогчдын хүсэлтэд дурдсан ажиллагаа хийгдээгүй байна гэжээ. Гэтэл ямар, ямар ажиллагаанууд хийгдээгүйг тодорхой зааж өгөөгүй байна. 

Эд хөрөнгийн үнэлгээ гаргуулахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, тогтоомжид нийцүүлэн гаргах нь зүйтэй гэжээ. Гэтэл ямар эд хөрөнгийг аль хуулийн ямар заалтад нийцүүлж гаргах шаардлагатайг хөрөнгийн нэр, хуулийн нэр, зүйл, заалтыг дурдалгүй, дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна.

Эд мөрийн баримтаар 1 портер машин болон бараа материал, санхүүгийн баримт хурааж авсаныг тодруулах шаардлагатай гэжээ. Гэтэл эдгээр зүйлийг тодруулах шаардлагатайг аль хуульд заасан, ингэж тодруулах нь хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй ач холбогдолтой байгаа талаар шүүх дүгнэлт хийгээгүй байна. Шүүгчийн захирамж агуулга, бичвэрийн хувьд ч ойлгомжгүй байна.

Мөн Ц.Даваажаргал, Ц.Нямжаргал нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хорооллын 118-12 тоот хаягт байрлах 3 өрөө байрыг зээлийн барьцаанд тавиулж, 60.000.000 төгрөгийг авч эргүүлэн төлөлгүй залилан мэхэлсэн гэх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үндэслэлтэй гэжээ. Гэтэл энэ шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д заасан урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана гэсэн хуулийн заалттай нийцээгүй байна. Мөн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасантай нийцсэн гэж үзэхээргүй байна. Үүнээс гадна хэргийн оролцогч нараас шүүхэд ирүүлсэн гомдол, хүсэлтүүдийн аль нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д заасан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцэж болох, аль нь болохгүй гомдол, хүсэлт байгаа талаар тус тусад нь үнэлэлт-дүгнэлт хийлгүйгээр “дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй” гэж “ерөнхий” дүгнэлт хийж хэргийг мөрдөн байцаалтад буцаасан нь шүүгчийн захирамжийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэх ямар ч боломжгүй болгож байна.

Иймд давж заалдах шатны шүүх нь прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд буюу хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, яллагдагч нарын гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тул “…шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар …дахин хэлэлцүүлэх…”-ээр прокурор С.Цэрэндоржийн бичсэн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 50 дугаартай прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, О.Э, Б.Б, Д.Ж, Ц.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлэгт хэргийн оролцогчдын хуулиар олгосон эрхийг эдлүүлэх шаардлагатай болохыг дурдах нь зүйтэй байна.  

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1230 дугаартай захирамжийг хүчингүй болгож, О.Э, Б.Б, Д.Ж, Ц.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл яллагдагч О.Э, Б.Б, Д.Ж, Ц.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

            3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                      ШҮҮГЧИД                                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                                                            Д.МЯГМАРЖАВ