Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 0759

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,

            улсын яллагч Ч.Батбаатар,

            шүүгдэгч Д.... нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.

          Шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Тайж овогт ...гийн ...т холбогдох 2003000000213 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

           Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 07 дугаар сарын 30-ны өдөр, Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа тээврийн үйлчилгээ эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Тайж овогт ...гийн ... /.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

Д.... нь 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 20 цаг 20 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нарангийн энгийн төвлөрсөн хогийн цэгийн хашаанд “Дэвүү” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч Б.... болон өөрийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Яллах дүгнэлтэнд бичсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

1.Хохирогч Б....ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Нарангийн энгийн төвлөрсөн хогийн цэг рүү хамтдаа явсан. Явж байгаад хашаа ороод дээшээ өгсөөд явж байтал автомашины гар карданы хийний шланк нь буудаад хагарчихлаа гээд жолооч хэлсэн. Тэгээд бид 2 хамтдаа буугаад тэрийг нь ... өөрөө янзалсан. Яг яаж янзалсныг нь мэдэхгүй автомашин доороо ороод 2-3 минут болоод гараад ирсэн. Яваад хогоо буулгаад буцаад уруудаад явж байх үед дугуй нь зуураад байна гэж жолооч хэлж байсан. Тэгээд уруудахаас өмнө жолооч ... бууж автомашины доогуураа хараад урд талын тоормосны  тэнд нэг шланк тасарчихсан байна гэж хэлээд тэрийгээ янзалж байсан. Би бууж очиход төв шланкнаас хий салаалсан 3 бэлчирээс төв шланк нь тасарчихсан байсан. Тэрийг би өөрөө харсан. Тэгээд жолооч тэрийгээ трүпээс нь мултарсан байсан тул буцааж хийгээд 17 байх түлхүүрээр чангалж боогоод болчихлоо гээд машиндаа суугаад уруудсан. Тэгээд хол явалгүй уруудаж байх үед тоормос барихгүй байна гээд зогсоож чадалгүй замаас гарсан. Замын цаад талын далан дээгүүр харайгаад цаана нь онхолдоод хажуугаар гулсаад цаанаа очиж зогсох үед нь би урд шилийг нь хөлөөрөө жийж онгойлгоод кабинаас гараад би ухаан алдчихсан байсан ... Би 800,000 төгрөгийг болон цалингаа авчихсан учраас надад нэхэмжлэх санал хүсэлт байхгүй. Гомдол санал байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй. ...” гэх мэдүүлэг /хх 14-15, 91-92 х/,

2.Иргэний нэхэмжлэгч, хариуцагч В....ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр миний эзэмшлийн СХД-ийн 20 дугаар хороонд байрлах газраас миний эзэмшлийн Дэүвүү маркийн ...дугаарын өөрөө буулгагч автомашинд хог ачаад Улаан чуулуутын хогийн цэгрүү асгахаар жолооч Д.... нь автомашин унааад ганцаараа явсан. Тэгээд орой 21 цагийн үед ... надруу утсаар ярьж яаралтай Улаанчулуут дээр хүрээд ирээч, осол гарчихлаа гэсэн. Тэгээд би явж байгаад утсаар залгахад 1 эмэгтэй хүн утсыг нь аваад энэ хүн маш хүнд гэмтсэн байна, түргэн аваад гэмтэл рүү явах гэж байна, та шууд гэмтэл ор гэсэн. Тэгээд би гэмтлийн эмнэлэг дээр очиж үзэхэд рентген, томографик зураг авахуулахад 1 хавирга хугарсан, нурууны сэртэн яс хугарсан гээд эмнэлэгт хэвтүүлсэн. Нурууны тасагт хэвтсэн. Эхнэр нь сахиад үлдсэн. Бид гэртээ харьсан. Манай эхнэрийн эгчийн хажуугийн хашаанд амьдардаг бөгөөд надад дэүвүү автомашиныг жолоодох жолооч хэрэгтэй болсон тул ...тай сарын 1,000,000 төгрөгийн цалин өгөхөөр тохиролцож ажилд авсан. ... нь Таван толгойгоос ажилгүй болоод ирсэн гээд ажилгүй байсан. Өөрчлөөгүй өөрийнхөөрөө байгаа тэрэг. Хийн болон шингэн дамжуулгатай тоормосны системтэй байсан. Тэгээд 1 баллон нь цоорчихсон хий алдаад байна гэж Д.... хэлсэн тул би шинээр сольсон. Д.... надад шингэн дамжуулгыг нь хаагаад дан хий болгочихъё гэж хэлж байсан боловч би одоо шингэн хөлдөхгүй учир хэрэггүй, өвлөөс болъё гэж хэлсэн. Надаас зөвшөөрөл авч шингэнийг нь хий болгосон зүйл байхгүй. Би ...т энэ автомашиныг хариуцуулаад сарын цалинг нь өгөөд засч янзлаад ажилла гэсэн тохиролцоо хийгээд ажиллаж байсан. Би яг автомашины бүх засварт оролцоогүй. ... дүүгээ гээд 1 хүнийг туслуулна гэж байсан. Тэр 2-3 удаа ирсэн байсан. Би бол техникийн мэдлэг муутай, засч янзалж чадахгүй, унаж л чадна. Хийн шланкны холбоосууд нь муудсан байна гэхээр нь би Хятадын холбогч авч өгсөн байсан тэр нь муу байсан юм боловуу гэж бодож байна. Жолоочийн зургийг авахуулахад 720,000 төгрөг төлсөн. Зорчигчийн зурагны төлбөрт 330,000 төгрөг төлсөн. ...ын сарын цалинг нь өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх 23-24 х/

2.Шүүгдэгч Д....ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр би компанийн хашаанаас хог ачаад Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэг дээр очиж хогоо хаях гээд Дэүвүү маркийн ...дугаарын автомашиныг жолоодон явсан. Тухайн автомашин нь ...ийн нэр дээр байдаг автомашин юм. Хогийн цэгийн үүдээр ороод пүүлүүлээд дээшээ явсан. Хогийн цэг рүү орохоос өмнө Петровис ШТС-ын хажууд байх Улаанбаатар шинэчлэлтийн компанийн үүднээс газар заалгахаар ...ыг суулгаад явсан. Хашаанд ороод дээшээ уул өөд өгсөж байх үед хаалгаар ороод 4 орчим км өнгөрөөд байтал хий алдаад пис хийсэн чимээ гарсан. Тэгээд би буугаад үзэхэд жолоочийн бүхээгний доод талаас хийн шланкны /цагаан өнгөтэй/ 1 нь зад буудаад тасарчихсан байсан. Би зориулалтын хуванцар холбогч байсан тул түүгээрээ холбоод үзэхэд зүгээр болсон тул автомашинаа асаагаад дээшээ явсан. Цаашаа 800 м орчим яваад байтал дахиад хий алдаж байгаа дуу гарахаар нь буугаад хартал жолоочийн бүхээгний доод талаас хийн өөр шланк бас зад буудаад /цэнхэр өнгөтэй/ тасарчихсан байсан. Би зориулалтын хуванцар холбогчоор холбоод үзэхэд зүгээр болсон тул автомашинаа асаагаад дээшээ явж хогоо асгаад буцаад уруудсан. Буцаад уруудаад явж байх үед хийгүй болоод дугуй өнхрөхгүй /шөрмөс татна гэдэг/ болоод тоормос бариад зогссон. Буугаад хартал хамгийн арын дугуйны тооромсны шланк нь гайх /боолт/-оор дарж боосон нь мултарсан байсан. Түүнийг ... бид 2 хамтдаа янзалсан. Тэгээд автомашинаа асаагаад хий хураагаад тооромсоо шалгаж үзээд уруудсан. Уруудаад 600 орчим метр яваад байтал нилээд огцом уруу газарт хийн шланк задрах шиг чимээ гарсан бөгөөд тооромс ажиллахгүй болоод, гишгээд ямар нэгэн тооромс авахгүй болсон. Би кардан татаж үзсэн, унтраагч дарсан, араа өөрөө мултарсан бөгөөд, хааз авахаа болиод ирсэн. Тэгээд доошоо маш хурдтай уруудсан. Тэгээд эхний 2 эргэлтийг гаргаад дараагийн эргэлтийг гаргах боломжтой байсан боловч цаашаа зогсох газар байхгүй тул шууд шороо хэсэгрүү дайруулж хурдыг нь сааруулах зорилготой байсан. Цаашаа замаар явсан бол пүү болон пүүн дээр зогсож байсан автомашинуудыг дайрч осол гаргах нөхцөл бий болсон. Тиймээс би овоолсон шороон далан дээгүүр гаргасан. Тэгээд шороон далан дээгүүр харайснаа мэдэж байна цаашаа яасныг мэдэхгүй байна. Нэг сэрэхэд автомашиныхаа гадна гарчихсан хүмүүс ирчихсэн байсан. Түргэн удалгүй ирээд ... бид 2-ийг аваад явсан. Тэгээд эмнэлэгт очоод 6 хоног эмчилгээ хийгдсэн ... хохирогчид учруулсан эрүүл мэндийн хохирлыг төлсөн ...” гэх мэдүүлэг /хх 86 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

4.Гэрч Д....гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2020 оны 05 дугаар сарын 27-ны орой ажил дээрээ Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийн деспетчерээр үүрэг гүйцэтгэж байхад 19 цагийн үед  орох пүүгээр Дэүвүү маркийн ...дугаарын автомашин орсон. Пүүлүүлж орсон. Манай хамт ажиллаж байсан ... пүүлж оруулсан. Тэгээд 20 цаг өнгөрч байх үед гадаа бөөн дуу чимээ, тоос манан болохоор нь гараад хартал хойд талд автомашин онхолдсон байсан. 1 хүн нь шидэгдээд замын хажууд хэвтэж байсан бөгөөд жолооч нь машиныхаа хажууд хэвтэж байсан. Тэгээд бид нар цагдаа, түргэн 105 дуудсан. Тэгээд бид нар ажил руугаа явсан. ...” гэх мэдүүлэг /хх 27 х/,

 

5.Гэрч С....гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2020 оны 05 дугаар сарын 27-ны орой ажил дээрээ Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийн деспетчерээр үүрэг гүйцэтгэж байхад 19 цаг 19 минутын үед орох пүүгээр Дэвүү маркийн ...дугаарын автомашин надаар орсон. Пүүлүүлж орсон. Пүүлэхэд даацын хэмжээ хэтэрсэн зүйлгүй байсан. Би ажилаа хийж байгаад санаандгүй баруун талын цонх руугаа хартал осол гаргасан автомашин огцом эргэлт дээр далийгаад маш их хурдтай ороод ирсэн. Тэгээд цааш нь хартал зогсоож чадалгүй жижигхэн шороон овгор дээгүүр даваад үсрээд ороод ирсэн. Хамраараа газар хатгасан гэж бодож байна харанхуй шороо босоод бөөн юм болсон. Тэнд байсан манай жолооч нар гүйгээд очиж байсан. Би пүткнээсээ гарч чадаагүй. Айсан байсан. Тэгээд гарах пүү дээр сууж байсан эгч маань түргэн дуудсан. Би цагдаад дуудлага өгсөн. Жолооч болон зорчигч нь холоос харахад гадна хэвтэж байгаа нь харагдаж байсан. Жолооч нь ярьж чадахгүй, зорчигч нь бага зэрэг яриад байна гэсэн. Би бол мэдээгүй. Очоогүй. Тооромсгүй болсон гэж ярьж байсан гэсэн. Манай жолооч нар дээшээ явж байх үед тооромсгүй болчихлоо гээд машинаа оролдоод байсан автомашин байна гэж хоорондоо ярьж байсан. Би тэр ярьж байсан хүмүүсийг мартсан байна хэн хэн байсныг мэдэхгүй байна. Маш олон ажилтантай. Манай хамт гарч байсан эгч ослын газарт очсон бөгөөд би түүнээс асуухад зорчигч нь юм ярьж байна, жолооч нь ярьж чадахгүй байна гэж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 27 х/,

 

 6.Гэрч Ж....гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай эгчийн таньдаг хуурай дүү нь бөгөөд ажилгүй байгаа гэхээр нь ажилд авсан. Манай нөхрийн нэр дээр байдаг Дэүвүү маркийн ...дугаарын самосволыг 1 сая төгрөгөөр жолоодохоор аман гэрээ хийгээд жолоодуулсан. Анх ажилд ороод автомашиныг 20 орчим хоног засч янзлаад унахаар тохирсон. ...” гэх мэдүүлэг /хх 31 х/,

 

 7.Шинжээчийн 6361 дугаар дүгнэлт:

            1.Б....ын биед цээжний зүүн 6,7,8-р хавирганы хугарал, зүүн тохойд няцарсан шарх, зүүн шуу, шилбэ, шагайгаар зулгаралт, зүүн шагайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

           2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэгээс дээш удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

           3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

           4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 57 х/,

 

           8.Мөрдөгчийн магадлагаа:

            1.Жолооч Д.... нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ; а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2.Зорчигч Б.... болон эзэмшигч В.... нар нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

3.Тухайн осол хэрэг нь зам орчны нөхцөл байдал эвдрэл гэмтлээс шалтгаалсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

4.Жолооч Д.... нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн заалтыг мөрдөөгүй бөгөөд удаа дараа тооромсны ажиллагаа доголдож, хий алдагдах нөхцөл байдал үүсээд байхад тээврийн хэрэгслийг зогсоож, цаашид хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүргээ биелүүлээгүй үйлдэлээс шалтгаалан зам тээврийн осол гарч, өөрийн болон зорчигч Б....ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учируулсан гэх үндэслэлтэй байна. ... гэх  магадлагаа /хх 60-61 х/,

 

                9.Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх 6-10 х/,

              10.Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл  /хх 3-4 х/

              11.Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 42, 68 х/

              12.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 65 х/

              13.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 66 х/

              14.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 69 х/

              15.Жолоочийн лавлагаа /хх 67 х/

              16.Хохиролд нийт 1,160,000 төгрөг авсан цаашид нэхэмжлэх зүйлгүй гэх хохирогчийн бичгээр гаргасан  баримт /хх 111 х/

              17.Иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн “... хохирлоо бүрэн авсан, цаашид гаргах гомдол, саналгүй ...” гэх баримт /хх 112 х/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Д.... нь 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 20 цаг 20 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нарангийн энгийн төвлөрсөн хогийн цэг рүү хог буулгахаар “Дэүвүү” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч Б....ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

Хохирогч Б....ын “... хол явалгүй уруудаж байх үед тоормос барихгүй байна гээд зогсоож чадалгүй замаас гарсан. Замын цаад талын далан дээгүүр харайгаад цаана нь онхолдоод хажуугаар гулсаад цаанаа очиж зогсох үед нь би урд шилийг нь хөлөөрөө жийж онгойлгоод кабинаас гараад би ухаан алдчихсан байсан ...” гэх мэдүүлэг /хх 14-15, 91-92 х/,

Шүүгдэгч Д....ын “... Уруудаад 600 орчим метр яваад байтал нилээд огцом уруу газарт хийн шланк задрах шиг чимээ гарсан бөгөөд тооромс ажиллахгүй болоод, гишгээд ямар нэгэн тооромс авахгүй болсон. Би кардан татаж үзсэн, унтраагч дарсан, араа өөрөө мултарсан бөгөөд, хааз авахаа болиод ирсэн. Тэгээд доошоо маш хурдтай уруудсан. Тэгээд эхний 2 эргэлтийг гаргаад дараагийн эргэлтийг гаргах боломжтой байсан боловч цаашаа зогсох газар байхгүй тул шууд шороо хэсэгрүү дайруулж хурдыг нь сааруулах зорилготой байсан. Цаашаа замаар явсан бол пүү болон пүүн дээр зогсож байсан автомашинуудыг дайрч осол гаргах нөхцөл бий болсон. Тиймээс би овоолсон шороон далан дээгүүр гаргасан. Тэгээд шороон далан дээгүүр харайснаа мэдэж байна цаашаа яасныг мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх 86 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Гэрч Д....гийн “...Би 2020 оны 05 дугаар сарын 27-ны орой ажил дээрээ Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийн диспетчерээр үүрэг гүйцэтгэж байхад 19 цагийн үед  орох пүүгээр Дэвүү маркийн ...дугаарын автомашин орсон. Пүүлүүлж орсон. Манай хамт ажиллаж байсан ... пүүлж оруулсан. Тэгээд 20 цаг өнгөрч байх үед гадаа бөөн дуу чимээ, тоос манан болохоор нь гараад хартал хойд талд автомашин онхолдсон байсан. 1 хүн нь шидэгдээд замын хажууд хэвтэж байсан бөгөөд жолооч нь машиныхаа хажууд хэвтэж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 27 х/,

Гэрч С....гийн “... санаандгүй баруун талын цонхруугаа хартал осол гаргасан автомашин огцом эргэлт дээр далийгаад маш их хурдтай ороод ирсэн. Тэгээд цааш нь хартал зогсоож чадалгүй жижигхэн шороон овгор дээгүүр даавад үсрээд ороод ирсэн. Хамраараа газар хатгасан гэж бодож байна харанхуй шороо босоод бөөн юм болсон. Тэнд байсан манай жолооч нар гүйгээд очиж байсан. Би пүткнээсээ гарч чадаагүй. ...” гэх мэдүүлэг /хх 27 х/,

 Шинжээчийн 6361 дугаар дүгнэлт:

            1.Б....ын биед цээжний зүүн 6,7,8-р хавирганы хугарал, зүүн тохойд няцарсан шарх, зүүн шуу, шилбэ, шагайгаар зулгаралт, зүүн шагайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

           2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэгээс дээш удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

           3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

           4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 57 х/,

           Мөрдөгчийн магадлагаа:

            1.Жолооч Д.... нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ; а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2.Зорчигч Б.... болон эзэмшигч В.... нар нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

3.Тухайн осол хэрэг нь зам орчны нөхцөл байдал эвдрэл гэмтлээс шалтгаалсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

4.Жолооч Д.... нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн заалтыг мөрдөөгүй бөгөөд удаа дараа тооромсны ажиллагаа доголдож, хий алдагдах нөхцөл байдал үүсээд байхад тээврийн хэрэгслийг зогсоож, цаашид хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүргээ биелүүлээгүй үйлдэлээс шалтгаалан зам тээврийн осол гарч, өөрийн болон зорчигч Б....ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх үндэслэлтэй байна /хх 60-61 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

               Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, энэ хэрэгт хамааралтай, хэргийн байдлыг бүрэн нотлон тогтоож чадсан гэж дүгнэсэн.

 

Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар.

Энэ гэмт хэргийн объектив талын заавал байх шинж нь гэм буруутай этгээд болох жолоочийн хууль тогтоомж зөрчсөн үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтэл хоёрын хоорондын шалтгаант холбоо юм.

             Жолооч Д.... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч Б....ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгчийн үйлдэл, түүний улмаас үүссэн хор уршиг хоёр хоорондоо шалтгаант холбоотой.

 

              Шүүгдэгч Д....ын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хохирогчид учирсан гэмтэл нь “... эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна  ...” гэх дүгнэлт /хх 52, 57 х/ зэргээр уг гэмт хэргийн объектив талын шинжүүд хангагдсан.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Д....ын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан.

           

Хохирогч Б....ын нэхэмжилсэн 1,160,000 төгрөг төлөгдсөн болох нь түүний бичгээр гаргасан “хохирлоо бүрэн барагдуулж авсан, цаашид гомдол санал байхгүй” гэх баримт /хх 111 х/, иргэний нэхэмжлэгч, хариуцагч В.Шийдэгдоржийн автомашинд учирсан хохирол төлөгдсөн болох нь түүний бичгээр гаргасан “хохирлоо бүрэн барагдуулж авсан, цаашид гомдол санал байхгүй” гэх баримт /хх 112 х/-аар тус тус нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

 

           Улсын яллагч: Шүүгдэгч Д....т 450,000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан.

 

           Шүүгдэгч: Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, прокурорын ялын саналыг зөвшөөрч байна гэсэн.

 

           Шүүгдэгч Д.... нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улсаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Д....т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирно гэж шүүх үзсэн.

 

  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирол бүрэн төлөгдсөн болохыг шийтгэх тогтоолд дурьдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

   1.Тайж овогт ...гийн ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2.Д....ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Д....т үүрэг болгосугай.

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д....т мэдэгдсүгэй.

   5.Д....ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирол, хохирол бүрэн төлөгдсөн болохыг тус тус дурьдсугай.

   6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д....т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.ДАШДОНДОВ