Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 64

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, хуралдааны танхимд нээлттэй явуулж,

нэхэмжлэгч- ****************** нэхэмжлэлтэй,

хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********************ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:                                          

Нэхэмжлэгч нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ****************-нд Есөнбулаг суманд төрсөн. Миний ээжийг ************ гэдэг, эцэггүй эхээрээ овоглодог. Манайх 1967 оноос Говь-Алтай аймгийн Бугат суманд шилжиж нагац эгч **********, түүний нөхөр ************ нартай хамт амьдардаг байсан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэрүүд дээрх нэрийг хамт амьдардаг байсан ************* овоглож бичсэн шалтгааны улмаас ажилласан жил дутуу тооцогдож тэтгэвэр тогтоолгох боломжгүй болоод байна. Манай ээж ************* нь ой хүрээгүй байхдаа өөрийн ээж ************ хамт Бугат суманд *********** гэх өөрийнхөө хүргэн ахын гэрт очиж амьдарсан байдаг. Одоо хүртэл Бугат сумандаа амьдарч байгаа. Ээж маань гэр бүлтэй болж тусдаа гарах хүртлээ хүргэн ах ************* амьдарч байсан. Ээжийн хөдөлмөрийн дэвтэрүүд дээрх овог нь хамт амьдарч байсан ************ овоглогдсон учраас тэтгэвэрт гарах гэхээр овог нэрийн зөрчилтэй гээд байгаа. Төрсний бүртгэлийн лавлагаа иргэний үнэмлэх зэрэг нь бүгд ************** нэрээр овоглогдож явсан байгаа. *********** нь ганцхан хүүхэдтэй тэр нь ************* гээд миний ээж байгаа юм. Тиймээс хөдөлмөрийн дэвтэр дээрх овог нэрийг **************а мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад,

                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Учир нь нэхэмжлэгч ********** нь 1967 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай хотод төрөөд төрсний гэрчилгээнд эх ***********, 2012 онд иргэний шинэчилсэн бүртгэлээр олгосон цахим иргэний үнэмлэх нь *********** нэрээр овоглогдож бүртгэгдсэн болох нь 121 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, 105/002119, 105/000055 дугааруудтай төрсний бүртгэлийн лавлагаа, 2012 оны 07 дугаар сарын 06-ны өдөр олгосон иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар, 105/000056 дугаартай 1 дүгээр маягтын лавлагаа-А лавлагаагаар тогтоогдож байна /хх-35, 3, 32, 10, 31/.

Мөн Төр нийгмийн нэрт зүтгэлтэн гавьяат эдийн засагч *********** нэрэмжит Говь-Алтай аймгийн Бугат сумын дунд сургуулиас нотлох баримтаар ирүүлсэн 1979-1984 онуудын бага, дунд, ангийн бүртгэлийн хуулбарт ************** гэж, хаа суудаг гэсэн хүснэгтэд айлд гэж бүртгэгдсэн байх боловч нэхэмжлэгч * нь өө********рийн ээж *********** хамт түүний эгч ***********, хүргэн ах ************** нарын гэр бүлд хамт амьдарч байсан талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна /хх-38-47/.

Иймд Говь-Алтай аймгийн Бугат сумын Социализмын зам нэгдлээс 1985 оны 12 дугаар сарын 19-ний өдөр, “Алаг хайрхан” ХХК-иас 1991 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт **************, *************************, *************** нэрээр бүртгэгдсэн байгаа боловч ***************** мөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч **************** мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна /хх-3, 32, 35, 10/.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй байна

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Бугат сумын Социализмын зам нэгдлээс 1985 оны 12 дугаар сарын 19-ний өдөр, “Алаг хайрхан” ХХК-иас 1991 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрүүдийн жинхэнэ эзэмшигч нь ***************** мөн болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                   Д.ЯНЖИНДУЛАМ