Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 36

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын 5-р баг, Гуулин тосгон Атар хороо, 6 дугаар байрны 2 тоотод оршин суух, эмэгтэй, ДС62012607, Жалайр овогт Эрдэнийн Цэрмаагийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Цэрмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:                                          

Нэхэмжлэгч нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1962 онд Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн. 1982 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 44 тоот тушаалаар Гуулин хорооны дунд сургуульд математикийн багшаар томилогдон ажиллаж одоог хүртэл тус сургуульд багш, хичээлийн эрхлэгч зэрэг ажлыг хийж гүйцэтгэж ирсэн. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан боловч 1982 онд Архангай аймгийн Багшийн сургууль төгсөж ирээд Гуулингийн сургуульд математикийн багшаар томилсон Норов даргын тушаал аймгийн архивт байхгүйгээс ажилласан байдлыг тогтооход хүндрэлтэй болоод байна. Мөн 1982 онд төгсөж ирээд ажилд орсон хүний хөдөлмөрийн дэвтрийг 1986 онд нээж бичилт хийсэн байгаа. Ингээд ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болоод шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би 1982 оны 08 сард Гуулин тосгонд ажилд ороод 1997 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд математикийн багшаар ажилласан. Ингээд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд 1982 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин хорооны дунд сургуульд математикийн багшаар ажилласан болохыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Цэрмаа нь 1982 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарыг 31-нийг дуусталх хугацаанд Гуулин тосгоны дунд сургуульд математикийн багшаар ажилласан байдлаа тогтоолгох шаарлага гаргасан байх бөгөөд уг шаардлагаа нэмэгдүүлж 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд ажилласан байдлаа тогтоолгох нэхэмжлэл гаргажээ /хх-1, 31/.

Эрдэнийн Цэрмаа нь Говь-Алтай аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1982 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 44 тоот тушаалаар Гуулин хорооны 8 жилийн сургуульд математикийн багшаар томилогдсон болох нь 192924 дугаартай 1987 оны 03 дугаар сарын 30-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, 430115 дугаартай Монголын үйлдвэрчний эвлэл гишүүний бат илэрхийлэх дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар зэргээр тогтоогдож байна /хх-58-86, 13-15/.

Нэхэмжлэгч Э.Цэрмаагийн 192924 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр дуусгавар болгон 269009 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр олгосон болох нь уг хөдөлмөрийн дэвтрийн 4-5 дугаар хуудсанд бичигдэж, нийгэм хангамжийн 219 дугаартай улсын байцаагч бичилт хийж тэмдэг дарсан байх бөгөөд уг хөдөлмөрийн дэвтрийн 8-9 дүгээр хуудсанд 014 дугаартай нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч 2002 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр баталгаажуулалт хийж тамга дарсан байна /хх-58-86/.

Түүнчлэн 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн 269009 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүрэнд даатгуулагч гээд Э.Цэрмаа гарын үсэг зурсан, 1995-2004 оныг дуусталх хугацааны бичилт хийгдэж, Нийгмийн даатгалын улсын ерөнхий байцаагчийн нэрэмжит шалгалт шалгаж баталгаажуулав гэсэн тэмдэг дарагдсан, уг дэвтрийн 22-23 дугаар хуудсанд Гуулингийн 8-н жилийн сургуулийн математикийн багшаар томилж, 1997 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хичээлийн эрхлэгчээр томилж математикийн багшаас чөлөөлөв гэсэн бичилт хийгдэж, Говь-Алтай аймгийн Гуулин хорооны 8 жилийн дунд сургууль, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин багийн улсын тэргүүний дунд сургууль гэсэн тамга дарагдсан байна /хх-87-117/.

Нэхэмжлэгч Э.Цэрмаа нь Говь-Алтай аймгийн Гуулин хорооны 8-н жилийн дунд сургууль, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин багийн улсын тэргүүний дунд сургуульд математикийн багшаар ажилласан болох нь тус сургуулийн захирлын

1982 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 14 дугаартай “социалист уралдааны комисс байгуулах тухай” гишүүдэд багш Э.Цэрмаа гэсэн тушаалын хуулбар /хх-38/,

1982 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 27 дугаартай “олимпиадад бэлтгэх комисс байгуулах тухай” гишүүдэд математикийн багш Э.Цэрмаа гэсэн тушаалын хуулбар /хх-39/,

1983 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дугаартай “сурагчийн жилд зохиох ажлыг эрхлэх комисс байгуулах тухай” гишүүдэд математикийн багш Э.Цэрмаа гэсэн тушаалын хуулбар /40/,

1984 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай “анги хариуцуулах тухай” багш Э.Цэрмааг амралттай байх хугацаанд гэсэн тушаалын хуулбар /хх-41/,

1986 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 34 дугаартай “багш нарт ээлжийн амралт олгох тухай” дараах хуваариар Э.Цэрмаа 48 хоног гэсэн тушаалын хуулбар /хх-42/,

1987 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 25 дугаартай “багш нарт илүү цагийн мөнгө бодож олгох тухай” хавсралтын 6-д Э.Цэрмаа гэсэн тушаалын хуулбар /хх-43-44/,

1988 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 06 дугаартай “албан газруудад дүн мэдээлэх групп байгуулах тухай” бүрэлдэхүүнд багш Э.Цэрмаа гэсэн тушаалын хуулбар /хх-45/,

1989 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 21 дугаартай “социалист уралдааны шагналын мөнгийг зарцуулах тухай” хавсралтын 6-д Э.Цэрмаа гэсэн тушаалын хуулбар /хх-46-47/,

1990 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 39 дугаартай “багш нарын ээлжийн амралт олгох тухай” хавсралт 9-д Э.Цэрмаа гэсэн тушаалын хуулбар /хх-48-49/,

1991 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 09 дугаартай “анги дэвшүүлэх сургууль төгсгөх шалгалтын комисс байгуулах тухай” гишүүд математикийн багш Э.Цэрмаа гэсэн тушаалын хуулбар /хх-50/,

1992 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 13 дугаартай “багш Э.Цэрмаад ажилласны амралт ба тэтгэмжтэй чөлөө олгох тухай” тушаалын хуулбар /хх-51/,

1993 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 8 дугаартай “1992-1993 оны хичээлийн жилийн эцсийн анги дэвшүүлэх сургууль төгсгөх шалгалт явуулах тухай” гишүүдэд математикийн багш Э.Цэрмаа гэсэн тушаалын хуулбар /хх-52-53/,

1994 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 30 дугаартай “1994 оны ээлжийн амралт эдлүүлэх тухай” хавсралт 2-т Э.Цэрмаа гэсэн тушаалын хуулбар /хх-54-55/,

1995 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 11 дугаартай “шинжлэх ухаан боловсролын яамны шагналаар шагнагдсан багш нарт дагалдах мөнгөн шагнал олгох тухай” Э.Цэрмаа гэсэн тушаалын хуулбар /хх-56/,

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулийн багийн 8 жилийн дунд сургуулийн захиралын 1996 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 05 дугаартай “багш нарт зэрэг тогтоож цалингийн нэмэгдэл олгох тухай” в-д математикийн багш Э.Цэрмаа гэсэн тушаалын хуулбар /хх-57/,

тус сургуулийн 1986 оны 01 дүгээр сараас 5 дугаар сар, 9 дүгээр сараас 12 дугаар сар, 1987 оны 01 дүгээр сараас 6 дугаар сар, 8 дугаар сараас 12 дугаар сар, 1988 оны 3 дугаар сараас 6 дугаар сар, 8 дугаар сараас 12 дугаар сар, 1989 оны 01 дүгээр сараас 6 дугаар сар, 10 дугаар сараас 12 дугаар сар,  1990 оны 03 дугаар сараас 5 дугаар сар, 8 дугаар сараас 12 дугаар сар, 1991 оны 01 дүгээр сараас 6 дугаар сар, 8 дугаар сараас 11 дүгээр сар, 1992 оны 01 дүгээр сараас 3 дугаар сар, 6 дугаар сар, 9, 11, 12 дугаар сар, 1993 оны 01, 3-4 дүгээр сар, 6 дугаар сараас 12 дугаар сар, 1994 оны 01 дүгээр сараас 03 дугаар сар, 5 дугаар сараас 6 дугаар сар, 8 дугаар сараас 12 дугаар сар, 1995 оны 01 дүгээр сараас 03 дугаар сар, 5 дугаар сараас 6 дугаар сар, 8 дугаар сараас 10 дугаар сар, 12 дугаар сар, 1996 оны 01 дүгээр сараас 6 дугаар сар, 8 дугаар сараас 12 дугаар саруудын цалингийн тооцооны хүснэгт, илүү цаг, ээлжийн амралт бодсон тооцооны хүснэгтийн нотариатаар батлуулсан хуулбар /хх-120-130, 134-204/,

1983 он Хөдөлмөр соёлын 6 дугаар чуулган гэсэн фото зураг /хх-16/, 1992 он гэсэн фото зураг /хх-26/, Монголын багш нарын 20 дахь өдрийн баяр хүргэе, 1986-02-01 гэсэн бичвэртэй, сургуулийн тамга дарагдсан фото зураг /хх-19/,

1983 оны 10 дугаар сарын 05 гэсэн огноотой “хөдөлмөр соёлын 6 чуулганд ажил хөдөлмөрөөрөө шалгаран оролцсонд” олгосон “диплом” /хх-17/,

1983 оны 10 дугаар сарын 20 гэсэн огноотой “тэргүүний багш” гэрчилгээ /хх-18/,

1989 оны 02 дугаар сарын 05 гэсэн огноотой “багш нарын их хурал угтсан социалист уралдаанд амжилт гаргасанд” олгосон “баярын бичиг” /хх-20/, 1991 оны 11 дүгээр сарын 02 гэсэн огноотой, “ардын боловсролын байгууллагад олон жил идэвхи зүтгэл үр бүтээлтэй ажилсан явдалд” олгосон “диплом” /хх-21/,

1995 оны 01 дүгээр сарын 10 гэсэн огноотой, “багшийн ур чадвар ажил мэргэжлийн уралдаанд 1 дүгээр байр эзэлсэнд” олгосон “диплом” /хх-22/,

1996 оны 08 дугаар сарын 11 гэсэн огноотой, “сургуулийн 30 жилийн ойн баярыг угтсан сургалт хүмүүжил, бэлтгэл хангах ажилд үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлж олгосон” “диплом” /хх-23/ зэргээр тус тус тогтоогдож байна.

Мөн Э.Цэрмаа 1984 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Рэнцэндоржийн Мөнхбаатар, 1986 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Рэнцэндоржийн Цэдэвсүрэн, 1989 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Рэнцэндоржийн Түвшинжаргал, 1991 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Рэнцэндоржийн Нарантуул нарыг төрүүлсэн болох нь 105/000100, 105/000099, 105/000098 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, 38 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, 050374 дугаартай олон хүүхэдтэй эхийн тэтгэврийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар зэргээр тогтоогдож байна /хх-33-35, 119, 32/

Иймд хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн Э.Цэрмаа нь 1982 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Гуулин хорооны 8-н жилийн дунд сургууль, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин багийн 8-н жилийн дунд сургуульд математикийн багшаар ажилласан байдлыг тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон, ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Жалайр овогт Эрдэнийн Цэрмаа /РД-ДС62012607/ нь 1982 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Гуулин хорооны 8-н жилийн дунд сургууль, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин багийн 8-н жилийн дунд сургуульд математикийн багшаар ажилласан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                              Д.ЯНЖИНДУЛАМ