| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2017/00104/И |
| Дугаар | 00138 |
| Огноо | 2017-01-26 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 00138
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан багийн Вокзалын 3 дугаар байрны 41 тоотод оршин суух, /Регистрийн дугаар: ФД86112121/, Цагаантан овгийн Баярбатын Бадамцэцэгээс гаргасан
“Хамтын амьдралтай байсан”-ыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017-01-10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Бадамцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Бадамцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Миний бие Баярбатын Бадамцэцэг нь П.Баяртогтохтой 2010 оноос 2016 оны 06 сар хүртэл амьдарч байсан. 2012 оны 07 дугаар сарын 11-нд бидний охин Б.Тунгалаг төрсөн. П.Баяртогтох нь 2016 оны 06 дугаар сарын 21-нд нас барсан тул охин Б.Тунгалагт тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтооолгохын тулд хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт 329 дугаартай нас барсны гэрчилгээний нотариатын баталгаажуулсан хуулбар, гэрэл зураг, Б.Бадамцэцэгийн иргэний үнэмлэхний хуулбар, Б.Тунгалагийн эрүүл өсөн бойжиж буй “Мөнхсүндрэл” ӨЭМТөвийн эмчийн тодорхойлолт, Б.Тунгалагийн Г-09 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, гэрч П.Сайнхүү, Б.Ганцэцэг нарын мэдүүлэг зэргийг нотлох баримтаар шинжлэн судлав..
ҮНДЭСЛЭХ нь:
Б.Бадамцэцэг, П.Баяртогтох нар нь гэрлэлтээ албан ёсоор батлуулахгүйгээр 2010 оноос эхлэн нэг гэрт хамтран амьдарч энэ хугацаанд 2012.07.11-ний өдөр охин Б.Тунгалагийг төрүүлсэн бөгөөд П.Баяртогтох нь 2016.06.11-ний өдөр нас барсан болох нь Улсын бүртгэлийн хэлтэсийн 2016.06.22-ны өдрийн 329 дугаартай нас барсны гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн,хоорондоо зөрүүгүй дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач хологдолтой үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.
Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7, 135.2.14-т заасныг баримтлан Б.Бадамцэцэг, П.Баяртогтох нар нь хамтын амьдралтай байсан бөгөөд П.Баяртогтох нь 2012.07-11-ний өдөр төрсөн охин Б.Тунгалагийн төрсөн эцэг мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН