| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2015/00587/И |
| Дугаар | 130/ШШ2016/00001 |
| Огноо | 2015-12-21 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 130/ШШ2016/00001
| 2015 оны 12 сарын 21 өдөр | Дугаар 130/ШШ2016/00001 | Баян-Өлгий аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек би,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 0 дугаар багт оршин суух, Б овогт С С нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 0 дүгээр багт оршин суух, М овогт Х Т холбогдох нэхэмжлэлийг 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Х.Т 2500000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч С.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.С би иргэн Х.Т өөрийн хувийн машинаа үнэ тохирч худалдсан бөгөөд түүний үнээс үлдсэн 2500000 төгрөгийг Х.Т 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр өгөхөөр болж гарын баримт өгч тэрээр нотариатаар баталгаажуулсан боловч уг мөнгийг өдий хүртэл өгөхгүй иргэн намайг хохироож байна. Иймд иргэн С.Сээс 2500000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.Т шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Х.Т С.С шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэг хувийг хүлээн авч танилцлаа. С надаас нэхэмжилсэн 2500000 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ талаар ямар нэгэн маргаан байхгүй. Би хуульд заасан эрх, үүргээ ойлголоо. Миний энэхүү тайлбарын дагуу шүүхээс шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
С.С нэхэмжлэлтэй Х.Т холбогдох 2500000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг хянан шалгах явцад хариуцагч Х.Т нь С.С нэхэмжилсэн 2500000 төгрөгийг төлж өгөхөөр болж шүүхэд тайлбар гаргасан тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Х.Т нь С.С нэхэмжилсэн 2500000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.С улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54950 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Татварын хэлтсийн ХААН банкны аймаг дахь салбарын 20000941 дугаартай данснаас 27475 төгрөг, мөн хариуцагч Х.Т 27475 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.Ст олгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК