Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 116

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

       Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,

      Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй, 

    Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Бумбатын 0-3 тоотод оршин суух, ЖЮ84062775 тоот регистрийн дугаартай, Хэрээд овогт Ваанчинхүүгийн Лайчинхандад холбогдох,

      Саатуулах байрны төлбөр 77350 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 1 сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч байгууллага шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: В.Лайчинханд нь Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 сарын 02-ны өдрийн 07 дугаар шийтгэврээр Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар 12 хоногийн баривчлах шийтгэл ногдуулсныг тус цагдаагийн газрын саатуулах байранд эдэлсэн. Төлөгдвөл зохих төлбөр 73200 төгрөг, 2016 оны 12 сарын 30-ны өдрийн саатуулах байрны төлбөр 4150 төгрөг, нийт 77350 төгрөгийг төлөөгүй байх тул уг төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

      Хариуцагч В.Лайчинханд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 2017 оны 1 сарын 02-ны өдөр шүүхээс 12 хоногийн баривчлах шийтгэл авсан. Уг хугацааны баривчлах байрны төлбөр 77350 төгрөгийг 2017 оны 4 сарын 01-ний дотор төлж барагдуулна гэжээ.  

      Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

   Нэхэмжлэгч Дорнод аймаг дахь Цагдаагийн газар нь хариуцагч В.Лайчинхандад холбогдуулан саатуулах байрны төлбөр 77350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг  тус шүүхэд гаргажээ.

      Хариуцагч В.Лайчинханд нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар 2017 оны 1 сарын 02-ны өдрөөс 1 сарын 12-ны өдрийг хүртэл 12 хоногийн хугацаагаар баривчлагдсан бөгөөд төлөгдвөл зохих 73200 төгрөг, 2016 оны 12 сарын 30-ны өдрийн саатуулах байрны төлбөр 4150 төгрөг, нийт 77350 төгрөгийг төлөөгүй болох нь Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 07 дугаар шийтгэвэр, 02 тоот баривчлагдсан хүний хувийн хэрэг, нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар зэрэг хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна.

      Хариуцагч В.Лайчинханд нь саатуулах байрны төлбөр 77350 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

     Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

      1. Хариуцагч В.Лайчинханд нь саатуулах байрны төлбөр 77350 /далан долоон мянга гурван зуун тавин/ төгрөгийг нэхэмжлэгч байгууллага Дорнод аймаг дахь Цагдаагийн газарт төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

     2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч В.Лайчинхандаас улсын тэмдэгтийн хураамжид 2275 төгрөг гаргуулж төсвийн орлого болгосугай.

     4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.           

      5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         С.ГАНЧИМЭГ