Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2021/0652

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  С.Л*******жийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П, хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Д.Г, Б.А, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б, М.Б нарыг оролцуулан, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 09*******ний өдрийн 33 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагч улсын байцаагч Б.А*******гийн гаргасан давж заалдах гомдлоор, С.Л*******жийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, тус хэлтсийн улсын байцаагч Д.Г, Б.А нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 09*******ний өдрийн 33 дугаар шийдвэрээр: Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1., Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 1/, 27 дугаар зүйл, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8*******д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч С.Л*******жийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, С.Л*******жийн өндөр насны тэтгэврийг зогсоосон Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, С.Л*******д өндөр насны тэтгэвэр зогсоосон үеэс /2021 оны 1 дүгээр сарын 1*******ний өдрөөс/ нөхөн олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.А давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэгч С.Л*******д холбогдох захиргааны хэргийг шийдвэрлэхдээ хууль ёс, шударга ёсыг зөрчсөн түүний хууль бус үйлдлийг зөв мэтээр дүгнэж дан ганц нэхэмжлэгчийн эрх ашгийг хүндэтгэн илүүд үзэж хууль бус шийдвэр гаргалаа.

Учир нь С.Л нь 2014 онд Нийгмийн даатгалын хэлтэст “Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль”*******ийн хүрээнд бүртгүүлэхдээ энгийн ажилласан хугацааны 1988*******1994 онуудад Өндөр*******Улаан сум болон Эрдэнэт хотод ажилласан хугацааны хөдөлмөрийн дэвтэр, тушаалууд болон архивын лавлагааг тухайн үед гаргаж өгөөгүйгээс 1990*******2000 оны ажилласан жилийг нөхөн тооцуулж авч 1990*******1994 оноо Багийн Засаг даргын тодорхойлолтоор малчнаар тооцуулж, 2020 оны 03 дугаар сарын 01*******нээс малчны тэтгэвэр тогтоолгосон байна. Малчны тэтгэврийг шалгах явцад тухайн зөрчил нь илэрч Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 11 дүгээр сарын 24*******ний өдрийн 34 тоот мэдэгдлээр тэтгэврийг 12 дугаар сарын 01*******нээс тэтгэврийг түр зогсоосон.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6*******д заасны дагуу 2020 оны 12 дугаар сарын 30*******нд Нийгмийн даатгалын хэлтэст өөрийн биеэр ирж уулзалтын тэмдэглэл хөтөлж 1990*******1994 онд Өндөр*******Улаан сум, Эрдэнэ хотод ажиллаж байснаа хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан.

С.Л*******жийн хувьд шимтгэл нөхөн тооцуулахдаа 1990*******1994 оноо малчин байсан гэж Өндөр*******Улаан сумын Баянгол багийн Засаг даргын тодорхойлолт гаргаж өгсөн ба энэ нь одоо Архангай аймгийн Цагдаагийн газарт хэрэг 27/3409 хэрэг бүртгэлийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Аймгийн Архивын тасгаас С.Л*******той холбоотой 1988 оны Өндөр*******Улаан сумыг Бадрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн тогтоолд “Арга хэмжээ авах тухай” 1989 оны Өндөр*******Улаан сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн даргын тушаал “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” тушаал, 1990 оны Өндөр*******Улаан сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн даргын “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаалыг гаргуулах авч, Орхон аймгийн Архивын тасагт 1991*******1994 оны хооронд ажилласан жилүүдийг гаргуулахаар аймгийн Архивын тасгаар дамжуулан хүсэлтийг илгээсэн бөгөөд Эрдэнэт хотын худалдаа удирдах газрын харьяа бөөний бараа баазын даргын “Ажилд томилох, шилжүүлэх, ажлаас чөлөөлөх, хослон ажиллах тухай” 1991 оны 09 дүгээр сарын 24*******ний өдрийн 74 дүгээр тушаал”*******аар агуулахын ногооны ажилчнаар томилсон, Эрдэнэ хотын худалдаа удирдах газрын харьяа бөөний бараа баазын даргын “Ажлаас чөлөөлөх тухай” 1992 оны 06 дугаар сарын 03*******ны өдрийн Б/69 дүгээр тушаалаар 1992 оны 06 дугаар сарын 01*******нээс ногооны туслах ажилчны түр ажиллах хугацаа дууссан тул үүрэгт ажлаас чөлөөлж, Эрдэнэ хотын Боловсролын хэлтсийн даргын “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” 1993 оны 09 дүгээр сарын 09*******ний өдрийн 63 дугаар тушаалаар 1993 оны 08 дугаар сарын 16*******наас Р*******гийн оронд томилсон тушаал, 1994*******1995 оны 3 дугаар дунд сургуулийн хадгаламжийн нэгжид С.Л*******той холбогдох баримт байхгүй гэсэн Орхон аймгийн Архивын тасгийн тодорхойлолт зэрэг баримтуудыг Орхон аймгийн Архивын тасгийн лавлагаануудыг аймгийн Архивын тасгаар уламжлуулан 2021 оны 02 дугаар сарын 19*******нд авсан нь нотлох баримтаар нотлогдож байна.

Хэрэв 1990*******1994 онуудад малчин бус ажиллаж байсан нь тогтоогдвол С.Л*******жийн тэтгэвэр тогтоолгох хугацаа нь Нийгмийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн туахй хуулиар 2023 оны 02 дугаар сарын 09*******ний өдрөөс хойш Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтыг үндэслэн 60 нас хүрээд тэтгэврийн эрх үүсэх байсан.

С.Л нь энгийн ажил хийж байснаа нуун дарагдуулж 1990*******1994 онуудад Багийн Засаг даргын тодорхойлолтоор малчны 15 жилээ гүйцээж малчны тэтгэврийг буруу тогтоолгосон нь архиваас авсан тушаалуудаар нотлогдож байна.

Хэрвээс С.Л нь 2014 онд нөхөн тооцох жил авахдаа баримт материалаа зөв бүрдүүлж өгсөн бол ийм асуудал гарахгүй байх байсан.

2021 оны 01 дүгээр сарын 18*******ны өдрийн 16 дугаар актыг С.Л сумын байцаагчаар дамжуулж мэдэгдсэн. Уулзалтын тэмдэглэлдээ 3,500,000 төгрөгийн акт тавигдах талаар мэдэгдэж өөрөө зөвшөөрч гарын үсэг зурсан.

Иймд хууль буруу тайлбарлан хэрэглэж, хууль бус үйлдлийг өөгшүүлсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 06*******ны өдрийн удирдамжаар Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хяналт шалгалт хийхээр баталж, улмаар Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга 2020 оны 11 дүгээр сарын 13*******ны өдөр Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тэтгэвэр авагчийн хувийн хэрэг шалгах шалгалтын удирдамжийг баталсан, хяналт шалгалтын үр дүнд Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 12 дугаар сарын 28*******ны өдрийн 1/635 дугаар албан бичгээр “нэр бүхий тэтгэвэр авагч нарын бичиг баримт хуурамч болох магадлалтай” гээд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу нэр бүхий иргэдийн тэтгэврийг зогсоох болсоныг мэдэгдэж, сумдын Нийгмийн даатгалын байцаагч нарт хүргүүлсний хавсралтад С.Л бичигдсэн, улмаар Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 11 дүгээр сарын 24*******ний өдрийн 01 дүгээр албан бичгээр С.Л*******жийн тэтгэврийг 2020 оны 12 дугаар сарын 01*******ний өдрөөс түр зогсоохыг мэдэгдэж, С.Л*******жийн өндөр насны тэтгэврийг 2021 оны 01 дүгээр сарын 01*******ний өдрөөс зогсоож, аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс нэхэмжлэгч С.Л*******жийг “хуурамч бичиг баримт бүрдүүлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байна” гэх үндэслэлээр 2021 оны 01 дүгээр сарын 18*******ны өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 16 дугаартай улсын байцаагчийн акт тогтоосон байна.

С.Л нь “...1983 оны 6 дугаар сарын 13*******ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 15*******ны өдөр хүртэл цэргийн жинхэнэ алба хааж 3 жил...”, “...Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулиар 1990 оны 01 дүгээр сарын 01*******ний өдрөөс 2001 оны 01 дүгээр сарын 01*******ний өдөр хүртэл 11 жил...”, “...Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 4 дүүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар 2001 оны 10 дугаар сарын 01*******ний өдрөөс 2006 оны 01 дүгээр сарын 01*******ний өдөр хүртэл 4 жил, 3 сар...”, “...Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2*******т зааснаар нийгмийн даатгалын шимтгэл сайн дураар 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 1 дүгээр сар хүртэл 3 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг оруулан нийт 20 жил...”*******ээр тогтоолгож, /үүнээс малчнаар 15 жил 3 сар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн/ гэх үндэслэлээр 2020 оны 03 дугаар сарын 01*******ний өдөр өндөр насны тэтгэвэрээ тогтоолгож байжээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд “Хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно” гэж зааснаар С.Л*******жийн тэтгэврийг түр зогсоосон нь үндэслэлтэй байна.

Учир нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9*******д “малчин” гэж мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг гэж тодорхойлсон. Гэтэл хэрэгт авагдсан “Архангай аймгийн Өндөр*******Улаан сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн 1988 оны 12 дугаар сарын 10*******ны өдрийн “Арга хэмжээ авах тухай” 107 дугаар тогтоол, Архангай аймгийн Өндөр*******Улаан сумын Бадрах нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны “Ажлаас чөлөөх ба ажилд томилох тухай” тушаал, Архангай аймгийн Өндөр*******Улаан сумын Бадрал нэгдлийг зөвлөлийн даргын 1990 оны 01 дүгээр сарын 27*******ны өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” 06 дугаар тушаал, Эрдэнэт хотын худалдаа удирдах газрын харъяа бөөний бараа баазын даргын 1991 оны 09 дүгээр сарын 24*******ний өдрийн “Ажилд томилох, шилжүүлэх, ажлаас чөлөөлөх, хослон ажиллах тухай” 74 дүгээр тушаал, Эрдэнэт хотын худалдаа удирдах газрын харъяа бөөний бараа баазын даргын 1992 оны 06 дугаар сарын 03*******ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” б/69 дүгээр тушаал, Эрдэнэт хотын боловсролын хэлтсийн даргын 1993 оны 09 дүгээр сарын 09*******ний өдрийн 63 дугаар тушаал зэргээс үзвэл, С.Л 1990*******1994 оны хооронд малчнаар бус өөр албан тушаал эрхэлж байсан нь тогтоогдож байна.

Тиймээс Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 1/*******д “нийт 20*******иос доошгүй жил, үүнээс 15*******аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол” гэж зааснаар малчнаар ажилласан өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн нь тогтоогдоогүй байхад анхан шатны шүүхээс “... захиргааны байгууллага өөрийн тогтоосон нөхцөл байдлаа үгүйсгэж, хожим өөр баримтаар нөхцөл байдлыг үгүйсгэж, үүнд иргэнийг буруутгасан нь хууль зүйн үндэслэлгүй...” гэж дүгнэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.

Тодруулбал, хариуцагчаас Өндөр*******Улаан сумын Баянгол багийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 27*******ны өдрийн 171 дүгээр албан бичигт “...С.Л*******жийг 1990*******1994 онуудад мал маллан хамт амьдардаг болохыг тодорхойлов” гэснийг үндэслэн түүнийг өндөр насны тэтгэвэр авах эрхийг нээснийг буруутгах боломжгүй, 15*******аас доошгүй жил малчнаар ажиллаагүй атлаа нэхэмжлэгчээс “1990*******1994 оны хооронд өөр алба эрхэлж байсан” мөртлөө түүнийгээ малчнаар ажилласан мэтээр тэтгэвэрт гарч энэ нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 1/*******д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй тул 3,500,000 төгрөгийг нөхөн төлүүлэхээр тогтоосон нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1/*******д “тэтгэвэр, тэтгэмж авагч хуурамч бичиг баримт бүрдүүлснээс болон энэ хуулийн 28 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасан үүргээ өөрийн буруугаас болж биелүүлээгүйгээс үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмжийг төлүүлэх тухай шүүхийн эсхүл нийгмийн даатгалын байгууллагын шийдвэр гарсан бол” гэж заасантай нийцсэн байна.

Харин нэхэмжлэгч С.Л*******жийг нийт 20 жил улсад ажилласан, түүнээс малчнаар 12 жил мал малласан эсэх тал дээр талууд маргахгүй байх бөгөөд Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1*******д “Энэ хуулийн үйлчлэлд 1995 оноос энэ хууль хүчин төгөлдөр болсон өдөр хүртэл хугацаанд малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхэлж байсан, хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй 15*******60 насны иргэн хамаарна” гэж зааснаар нийгмийн шилжилтийн явцад хөдөлмөр эрхлэлтийн статус нь өөрчлөгдөж, эрхэлж байгаа ажил, үйлчилгээний онцлогоос хамааран тэтгэврийн даатгалын шимтгэлээ тухайн хугацаанд нь төлж чадаагүй малчин, ... даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэхтэй холбогдсон харилцаанд үндэслэн нөхөн тооцуулах боломжтой болохыг дурьдаж байна. 

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоохгүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 09*******ний өдрийн 33 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 1/, 27 дугаар зүйл, 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1/*******д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч С.Л*******оос гаргасан “...С.Л*******ийн өндөр насны тэтгэврийг зогсоосон үйлдлийг хууль бус болохыг тогтоож, С.Л*******ийн өндөр насны тэтгэврийг зогсоосон үеэс нөхөн олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 18*******ны өдрийн 16 дугаартай “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” актыг хүчингүй болгуулах...” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3*******д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

 

 

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН