Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 130/ШШ2016/00002

 

 

 

 

 

2015 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 130/ШШ2016/00002

Баян-Өлгий аймаг

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч . даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Улдаанхус сумын 6 дугаар багт оршин суух, РД:000000000 С овогт К Е хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч К.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн : К.Е нь 1977 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Д.М гэрлэлтээ бүртгүүлсэн байдлыг .

Хүсэлт гаргагч К.Е шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд хүсэлтийн талаар мэдүүлэгтээ: Миний бие 1977 онд Т овогт Д М гэр бүл болсон. Улмаар бид хоёр таван хүүхэдтэй болж өсгөн хүмүүжүүлсэн байгаа. Тухайн үед гэрлэлтийн гэрчилгээ авсан байсан боловч үрэгдүүлэн алга болгосон юм. Тухайн үед хуучин Иргэний паспортод Д.М 1977 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гэрлэсэн, гэрчилгээний дугаар № 34 гэж бичилт хийгдсэн байсан юм. Миний бие 1977 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гэрлэсэн гэснийг 1978 гэж өөрөө гараар засварласан байсан л буруутай байгаа юм. Улсын бүртгэлийн хэлтсээс миний гэрлэлтийн талаар бүртгэгдээгүй, лавлагаа гаргах боломжгүй гэсэн. Иймд 1977 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Д.М гэрлэлтээ бүртгүүлсэн байдлыг ж өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч К.Е 1977 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Д.М гэр бүл болж бүртгүүлсэн байдлыг тогтоолгохыг хүссэн хангаж .

Учир нь, хүсэлт гаргагч РД:00000000 С овогт К Е, РД:000000 Товогт Д М гэр бүл болсон учир 1977 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан

Д.М РД:0000000000, БӨ№0000000000 хуучин БНМАУ-ын Иргэний паспортын 7 дугаар хуудсанд гэрлэлтийн байдалд нөхөр К Е 1977 оны 3 дугаар сарын 25-ны өдөр, гэрчилгээний дугаар 34 гэж бичиж тэмдэг дарж баталгаажуулсан байна.

Мөн Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсээс хуулбарлан өгсөн К.Е -1 () ын 10-д гэр бүлийн байдалд нь гэрлэсэн, 17-д эхнэр Д.М гэж бичигдсэн байна.

Хүсэлт гаргагч РД:000000000 С овогт К Е, РД:0000000000 Товогт Д М нарын гэр бүлд РД:00000000 Е.С, РД:000000000000 Е.М, РД:00000000 Е.Н, РД:000000000 Е.А, РД:0000000000 Е.Аманжол нар төрсөн болох нь тэдний Төрсний гэрчилгээгээр нотлогдож байна.

Гэрч нар болох РД.00000000 Т.А , РД:0000000 М.А, РД:00000000 И.Х нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: К.Е нь манай Сагсай сумын Енбекши ауыл нэгдэлд зоотехнигчээр ажиллаж байхад 1977 онд миний хамаатан Д.М гэр бүл болж одоо хүртэл амьд сэрүүн, 5 хүүхэд өсгөж хүмүүжилсэн. Одоо хоёулаа өндөр насны тэтгэвэрт байдаг гэсэн байна.

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 6 дугаар багийн Засаг дарга К.Б 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр олгосон тодорхойлолтод: Тус багийн иргэн К.Е нь 1977 онд Д.М анх гэрлэсэн таван хүүхэдтэй болсон. Одоо эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Гэр бүлийн батлах гэрчилгээ нь гээгдүүлсэн нь үнэн болно гэсэн байна.

Иймд дээрхи Д.М РД:000000000, БӨ№000000000 хуучин БНМАУ-ын Иргэний паспорт, гэрч нарын тодорхойлолт, Улаанхус сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээг үндэслэн РД:0000000000 С овогт К Е, РД:000000000 Төлек овогт Д М нар 1977 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болохыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар хүсэлт гаргагч РД:000000000 С овогт К Е, РД:000000000000 Төлек овогт Д М нар 1977 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болохыг тогтоосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч К.Е улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч  14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК