| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 151/2017/01129/И |
| Дугаар | 151/ШШ2017/01222 |
| Огноо | 2017-12-01 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 151/ШШ2017/01222
| 2017 оны 12 сарын 01 өдөр | Дугаар 151/ШШ2017/01222 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Г-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ш-д холбогдох
Ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.”““““““““““““““““““, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар, хариуцагчийн төлөөлөгч А.”““““““““““““““““““, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.”““““““““““““““““““ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 1993 оноос 2017 оны 10-р сарын 17-ны өдрийг хүртэл Хот тохижуулах газарт хогийн сахиулаар ажилласан. Гэтэл 2017.10.17-нд сахиулын ажлаас хууль зүйн үндэслэлгүйгээр чөлөөлсөн. Энэ нь миний хөдөлмөрлөх эрхийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна. ... Иймд сахиулын ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах саналтай байна. гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч А.”““““““““““““““““““ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ж.”““““““““““““““““““ 1993 оноос эхлэн Хот тохижуулах газрын сахиул хийсэн нь үнэн. Өргөдөлдөө удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлж байсан гэжээ. Хогийн цэгийн зөвшөөрөгдсөн талбай 18 га байх ёстойгоос 31,5 га болж тэлсэн болно. Ж.”““““““““““““““““““ийн хөдөлмөрийн гэрээгээр хүлээх үүрэг нь хогийн цэгийн талбайг зөвшөөрөгдсөн хэмжээнээс нэмэгдүүлэхгүй байх, талбайд буулгасан хогийг нягтруулах, хашааны гадна эзэнгүй хог үүсгэхгүй байх, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь гүйцэтгэх, нийтийг хамарсан ажилд идэвхтэй оролцох, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлэх ажил юм. Аймгийн удирдлага, Байгал орчны газрын албан тушаалтнууд хогийн цэгийн байдалтай танилцаж, ... тодорхой үүрэг өгсөн боловч Ж.”““““““““““““““““““ үүрэг даалгаврыг гүйцэтгэхгүй, ажлын байранд байхгүй, өөрт ашигтай хаягдлыг ялган авч байгууллагад нэмэлт зардал гаргах, хэрүүл маргаан үүсгэж байснаас гадна нийтээр хог цэвэрлэх ажилд идэвхгүй оролцсон.
Эдгээр өгсөн үүрэг даалгавар, чиглэлийг хүлээн зөвшөөрч, арилгаж ажиллахыг оронд ноцтой зөрчлүүдийг давтан гаргаж, байгаль орчин, улсад учруулсан хохирлыг үндэслэн ажил, үүргээ гүйцэтгэх чадваргүй гэж үзэж ажлаас чөлөөлсөн. гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 10 сарын 17-нд иргэн “““““““““““““““““““ над дээр ирээд ажлаас халагдсандаа гомдолтой байна гэж хэлсний дагуу гомдол гаргасан. Ажил олгогчийн шийдвэрээр ажлаас халахдаа сахилгын зөрчил гаргасан гэдэг. Ажлын байр нь эмх цэгцгүй байсан учраас арга хэмжээ авсан гэж шийдвэр гаргасан. Гэтэл ажлын байр гэж байдаггүй. Өөрийнх нь амьдардаг гэр, хэдэн контейнерүүд байдаг. Ж.”““““““““““““““““““ нь 1993 оноос хойш ажилласан гэж ярьдаг. 23 жил ажиллахдаа хамгийн сүүлийн жил нь “““““““““““““““““““ даргатай ажилласан. Зөрчил гаргасан үндэслэлийг олж хараагүй учраас шүүхэд гомдол гаргасан. Хөдөлмөрийн хуульд ноцтой зөрчил гаргах гэдгийг тайлбарлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-г тайлбарласан Дээд шүүхийн тогтоол зэргийг уншиж үзсэн. “““““““““““““““““““ даргын тайлбарлаад байгаагаар Аймгийн Засаг дарга зэргээс шаардлага тавих нь зүй ёсны хэрэг. Харин 31 га газрыг “““““““““““““““““““ хариуцдаг юм биш. 31 га газрын байгал орчны бохирдуулсан үйлдэлд хэн, яаж үүрэг хүлээх талаар Зөрчлийн тухай хуулиар зохицуулж өгсөн. Аймгийн Засаг даргын шаардлагаар хүнийг ажлаас халах нь үндэслэлгүй. Чулуунцэцэг гэх хүнд 11 цагаас 17 цаг хүртэл ажиллах үүрэг өгч ажиллуулж байгаа. 3.000.000 төгрөг ийм зүйлд зарлагдаж байснаас тог татаад тэнд нь ажиллах байртай байлгасан бол энэ хүн ажиллаж байх байсан. Ажлын байрыг сайжруулсан гэж ойлгож байгаа. Бодитой хохирлыг хэн учруулсан нь тодорхойгүй. 2013 оноос 2016 оны хооронд хүмүүс энд хогийн цэгийг бий болгосон гэж тайлбарладаг. Өнөөдөр ганцхан манаач тэр үүргийг хүлээх үндэслэлгүй. “““““““““““““““““““ ямар зөрчил гаргасан, яаж арга хэмжээ авагдсан талаар хэрэгт байхгүй. Ийм учраас ажилд нь эгүүлэн тогтоож, 1 сарын цалин 415,496 төгрөг дээр ажилгүй байсан хугацааны 13 хоногийн цалинг нэмж 622,000 төгрөг гаргуулах хүсэлтэй. гэв.
Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ажлаа аваад бүтэн жил болж байна. “““““““““““““““““““ хогийн сахиулын үүрэг гүйцэтгэдэг. 3 сараас эхлээд аймгийн Засаг даргын тамгын газрын дарга нар үзлэг хийсэн байдаг. Танай газар нь 10 га байх ёстой байтал 31.5 га газрыг бохирдуулсан байна гээд 21.5 га газрыг өөрсдийн зардлаар цэвэрлэж зохицуул гэж үүрэг өгсөн. Хогийн сахиулын үүрэг нь хэн ч бодсон хогийг байгаль орчинд халгүй байлгах үүрэгтэй. Сумын Засаг дарга бас “““““““““““““““““““т үүрэг өгсөн. Тэгээд бид хурал хийсэн. “““““““““““““““““““ болохгүй байна гэж өөрт нь хэлсэн. “““““““““““““““““““ уг хогийг хог биш бууц гэж хэлсэн. Хийсэн ажлаа тайлагнахгүй байна гэж удирдлагын зүгээс хэлэхэд би энэ ажлыг хийхгүй гэдэг хариу өгдөг. 3 хоногийн өмнө Аймгийн Засаг даргын тамгын газраас намайг дуудахад 2 га газрыг хассан, сахиулыг халсан гэж хэлсэн. 3 сар Чулуунцэцэг гэдэг хүнийг түр ажилд аваад машинуудыг өрөөд тавиарай гэж хэлсэн. “““““““““““““““““““ ирээд тэр хүнийг дарамталсан байдал ажиглагдсан. Хэн ч ойлгосон хогийг цэгцтэй, заасан хэмжээнд нь асгуулах үүрэг хүлээж цалин авч байгаа. Гэр бүлээрээ тэнд ажиллаад очиж шаардлага тавихад бэрх байдаг. Урагшаа Баянхошууны хогийн цэгийн зам дагуух 500 тонн хогийг хогийн цэг рүү зөөвөрлөсөн. Гэтэл Ж.”““““““““““““““““““ миний хийх ажил биш гээд ирээгүй. Удирдлагаас өгсөн шаардлагыг биелүүлээгүй, хариуцлагагүй байдлаас болоод улсад хохирол учирч байна, ажлын цаг ашигладаггүй гэсэн ийм үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.”““““““““““““““““““ хогийн цэгийн сахиулын ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулахаар шаардсаныг хариуцагч Зуунмод сумын Хот тохижуулах газар хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.
Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоодож байна.
Ажилтан /нэхэмжлэгч/ Ж.”““““““““““““““““““тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогч /хариуцагч/-ийн санаачилгаар цуцалсан шийдвэр /хх-5/ хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх боловч талууд 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ажлаас халсан, халагдсан тухай маргахгүй байна. Хариуцагчийн төлөөлөгч ... ноцтой зөрчлүүдийг давтан гаргаж байгаль орчинд болоод улсад учруулсан хохирлыг үндэслэн ... ажлаас чөлөөлсөн /хх-17/, удирдлагаас өгсөн шаардлагыг биелүүлээгүй, хариуцлагагүй байдлаас болоод улсад хохирол учирсан, ажлын цаг ашигладаггүй /хх-64/ гэх үндэслэлээр ажлаас халсан гэх тайлбар гаргажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах 7 үндэслэлийг заасан бөгөөд хариуцагчийн тайлбараас дүгнэхэд ажилтан /нэхэмжлэгч/-г 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажил олгогч /хариуцагч/ хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.
Хуульд заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох бөгөөд зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байхыг шаарддаг.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ж.”““““““““““““““““““ хөдөлмөрийн харилцааны дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн бол ажил олгогчийн зүгээс зөрчилд сахилгын шийтгэл ногдуулсан байх ёстой.
Хөдөлмөрийн дотоод журмын /хх-53/ 6.1-т сануулах сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан байх бөгөөд хариуцагчийн төлөөлөгч сахилгын шийтгэл буюу сануулах арга хэмжээ авсан гэж тайлбарладаг боловч сануулах арга хэмжээ авсан тушаал, шийдвэр хэрэгт авагдаагүй тул хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар нотлогдохгүй гэж үзнэ.
Ноцтой зөрчил гэдэгт ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн болон ажил хэргийн нэр хүндийг гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг бий болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэлийг ойлгоно.
Ажил олгогч, ажилтан хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заах ёстой.
Хөдөлмөрийн гэрээ /хх-6-7,47-48/-ний 2.3-т Сахилгын ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах тохиодол ажлаас халах гэснээс өөрөөр ноцтой зөрчил гэж юуг ойлгох тухай нэрлэн заасан зохицуулалт гэрээнд тусгагдаагүй байна.
Дээр дурдсаныг дүгнэж үзэхэд хариуцагчийн төлөөлөгчийн ... ноцтой зөрчлүүдийг давтан гаргаж байгаль орчинд болоод улсад учруулсан хохирлыг үндэслэн ... ажлаас чөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн дотоод журмын /хх-50-54/ 6 дугаар зүйлийн 6.3.1, 6.3.3, 6.3.4 дэх заалт нэхэмжлэгчийг ажлаас халсан үндэслэлд хамаарахгүй байх бөгөөд 6.3.2 /олон нийтийн ажилд оролцоогүй, ажил тасалсан/, 6.3.5 /жилд 2-оос дээш удаа давтан зөрчил гаргаж, сахилгын шийтгэл хүлээсэн боловч зөрчил дахин гаргасан нь тогтоогдвол/, 6.4 /улирал дараалан хангалтгүй ажилласан, хариуцсан ажилдаа хариуцлагагүй, санаачлагагүй хандсан/-т заасан зөрчлийг нэхэмжлэгч Ж.”““““““““““““““““““ гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.
Хариуцагч /ажил олгогч/ хөдөлмөрийн дотоод журмыг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 213 дугаар тушаалаар баталсан Хөдөлмөрийн дотоод журам боловсруулах загвар-т нийцүүлэн боловсруулах, Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор баталсан Ажлын байр(албан тушаал)-ны тодорхойлолт-ын загвар, Ажлын байр(албан тушаал)-ны тодорхойлолт боловсруулах заавар-ын дагуу ажилтны ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтыг боловсруулах шаардлагатай байгааг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт 1 сарын цалин 415,496 төгрөг дээр ажилгүй байсан хугацааны 13 хоногийн цалинг нэмж 622,000 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин олговорыг тооцохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ыг баримтлан тогтооно. Нийгмийн даатгалын дэвтрээс /хх-39-40/ үзэхэд нэхэмжлэгч сүүлийн гурван сард нийт 1,151,104 төгрөгийн цалин авчээ.
Түүний 1 өдрийн дундаж цалин 24,748 төгрөг /1,151,104 х 21,5 өдөр = 24,748/-ийг ажлаас халсан 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хоорондох ажлын 5 өдрөөр тооцоход 123,740 төгрөг /24,748 х 5 = 123,740/ байх бөгөөд уг цалин олговорыг Зуунмод сумын Хот тохижуулах газраас гаргуулан нэхэмжлэгч Ж.”““““““““““““““““““т олгох нь зүйтэй.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтын шаардлага хангасан нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-2/, ажилд томилох тухай тушаал /хх-4/, хөдөлмөрийн гэрээ /хх-6-7,47-48/, улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-11/, ажлын хэсэг байгуулах тухай тушаал /хх-22/, Хот тохижуулах газрын удирдлагын зөвлөлийн хурлын тэмдэглэл /хх23-24/, Хот тохижуулах газрын 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн бүх ажилчдын хурлын тэмдэглэл /хх-25-26/, ажлын хэсгийн шалгалт хийсэн тайлан /хх-27-28/, С.Чулуунцэцэгийн хүсэлт /хх-30/, Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын албан тоот /хх-31/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-32-33/, Зуунмод хотын Хот тохижуулах газрын албан тоот /хх-38/, Ж.”““““““““““““““““““ийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-39-40/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-45-46/, Ж.”““““““““““““““““““ийн ажил үүргийн хуваарь /хх-49/, хөдөлмөрийн дотоод журам /хх-50-55/ зэргийг үнэлж шийдвэрийн үндэслэл болголоо.
Хэрэгт авагдсан Ж.Ганхягийг ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх-5/, Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын албан тоот /хх-19/, Хот тохижуулах газрын 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн бүх ажилчдын хурлын тэмдэглэл /хх-20-21/, С.Чулуунцэцэгийг түр авч ажиллуулах тухай тушаал /хх-29/, хөдөлмөрийн дотоод журамтай танилцсан ажилчдын нэрс /хх-56/ зэрэг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх заалтыг зөрчиж байх тул шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдах нь зүйтэй.
Ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгож, цалин олговороос хангаж шийдвэрлэсэн 123,740 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 4,550 төгрөгийг хариуцагч Төв аймгийн Зуунмод сумын Хот тохижуулах газраас гаргуулан төрийн санд оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар Боржигон овогт Жамсрангийн “““““““““““““““““““ийг Төв аймгийн Зуунмод сумын Хот тохижуулах газрын хогийн цэгийн сахиулын ажилд эгүүлэн тогтоосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Төв аймгийн Зуунмод сумын Хот тохижуулах газраас ажилгүй байсан хугацааны цалин олговорт 123,740 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.”““““““““““““““““““т олгож, илүү нэхэмжилсэн 498,260 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу нөхөн бичилт хийхийг Төв аймгийн Зуунмод хотын Хот тохижуулах газарт даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.”““““““““““““““““““ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангаас гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч Төв аймгийн Зуунмод сумын Хот тохижуулах газраас 123,740 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 4,550 төгрөгийг гаргуулан төрийн санд оруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХТӨР