| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 165/2020/0050/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/53 |
| Огноо | 2020-07-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 2020/ШЦТ/53
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Г.Энжаргал,
улсын яллагч Э.Нэргүй,
шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт Н-н Эд холбогдох эрүүгийн 2017000000062 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1979 оны 04 дүгээр сарын 22-нд Дундговь аймгийн Баянжаргалан суманд төрсөн, 41 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Баянжаргалан сумын 2 дугаар баг, .......... гэх газар оршин суух , хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй гэх, Б овогт Н-н Э /РД:.........1/
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Н.Э нь согтуугаар 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Халамж үйлчилгээний хэлтсийн орчим автомашин дотор иргэн С.Бтэй маргалдан, улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж хамрын ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Э нь согтуугаар 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Халамж үйлчилгээний хэлтсийн орчим автомашин дотор иргэн С.Бтэй маргалдан, улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж хамрын ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Н.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр Этой хамт Эы машиныг засах гэж засварын газар ирсэн байсан. Б нь Эийн машины ард сууж байсан. Намайг юун хүн ороод ирсэн бэ? хаалгаа хаа гэхэд нь би чи хэн бэ гэсэн. Тэгэхэд би найзынхаа машинд сууж байгаа хүн байна гэсэн. Тэгэхээр нь би архи уусан байсан тул шууд цохисон. Хохирол төлбөрт хохирогчид 200 000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хохирогч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 06 дугаар сарын 08-ны орой дэнжийн Андууд дэлгүүрийн хажуу талын засмал зам дээр явж байтал манай найз Э машинтайгаа явж байхаар нь зогсоогоод машинд суусан. Тэгээд Эийн хамт Хонхор ороод Халамж үйлчилгээний хэлтсийн зүүн талд гаднаа том ачааны машинтай гэрийн гадаа очсон. Э машинаас буугаад Э гэх залуутай маргалдаад байсан, юунаас болж маргалдсаныг нь мэдээгүй. Би машинаас буугаагүй хараад сууж байсан. Тэгтэл машины буруу талын хойд хаалгыг онгойлгоод Э гэх залуу ороод ирсэн. Би түүнд хандаад юу байна гэсэн чинь юу байдаг юм бэ гээд миний хамарлуу гараараа цохисон. Би Эыг заамдаад бариад автал миний нүүрэн тус газар 4-5 удаа гараараа цохисон. Тэгтэл цаанаас нь нэг хүн боль гээд Эыг татсаар байгаад салгаж авсан... Э бид 2 учраа олсон. Сайн дураараа эвлэрсэн, хохирлын тал дээр маргаангүй болсон. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй “...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р тал/
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: Э, Э бид 3 Эы машинд засвар хийгээд Сүмбэр сумын 3 дугаар баг, Халамж үйлчилгээний газрын зүүн урд талд байж байтал Э өөрийнхөө машинтай ирсэн. Тэгээд Этай машин тэргэний засвар үйлчилгээнээс болоод маргалдаад байсан. Тухайн үед засвар хийгээд дууссан байсан учраас би Эыг явья Эийн машинд очоод суучих гэж хэлсэн. Э Эийн машины хойд хаалгаар ороод суусан. Э Эийн машины ар талд сууж байсан хүнтэй ноцолдоод эхлэнгүүт нь би Эыг араас нь татаад гаргаад ирсэн. Би Эаас яасан бэ гэсэн чинь намайг энэ хүн боогоод гэсэн. Би тэр хүнийг харахад хамраас нь цус гарсан байдалтай байсан. Цусаараа нүүрээ арчаад байсан. Эын хүзүүний баруун хэсэгт 2 газарт зулгараад шалбарсан цус гарсан байсан... /хх-ийн 17-р тал/
Гэрч О.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: Би Э гэх хүний ачааны машиныг барьдаг юм. Тухайн өдөр Этай очиж уулзахаар хонхорлуу явж байтал дэнжийн Андууд дэлгүүрийн хажуу талын засмал зам дээр Б гар өргөсөн. Би зогстол Б машинд орж ирээд суусан. Тэгээд Б-ийн хамт хонхор ороод халамж үйлчилгээний хэлтсийн зүүн урд талд Эы машин байдаг газар очсон. Э машин тэргэндээ юм хийсэнгүй гэхээр нь би сэлбэгээ авч өгөөгүй байж гээд маргалдсан. Б миний машины арын суудал дээр сууж байсан. Тэгтэл Б намайг цохчихлоо гэсэн. Намайг харахад Б ах надтай хамт ажилдаг Эыг татаад авч байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 18-р тал/
Шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 171 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48-р тал/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Б, гэрч Б.Б, О.Э нарын мэдүүлэг болон яллагдагчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан талаарх шүүх эмнэлгийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №171 дугаартай дүгнэлт, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хохирогч, яллагдагч нарын хүсэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Н.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн 2017000000062 дугаартай хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршиг, хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дүгээр хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Н-н Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Н.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Эд оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Н.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Н.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирол төлбөргүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ