| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2016/01303/и |
| Дугаар | 151/ШШ2017/01221 |
| Огноо | 2016-12-05 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 151/ШШ2017/01221
| 2016 оны 12 сарын 05 өдөр | Дугаар 151/ШШ2016/01221 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, Төв аймгийн Баян суман дахь Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Төв аймгийн Баян сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын хүсэлттэй, Я.Энх-Амгалангийн эмчилгээний үр дүнг харгалзан албадан эмчилгээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрыг төлөөлж эмч, дэслэгч Б.Нармандах, эмчлүүлэгч этгээд Р.Баатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар шүүхэд гаргасан хүсэлтдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч эмч, дэслэгч Б.Нармандах шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Өвчтөн Я.Энх-Амгалан нь 2016 оны 09 сарын 16-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Төв аймгийн Баян суман дахь согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар ирсэн Я.Энх-Амгалан нь эмийн эмчилгээ, сэтгэл засал, нөхөн сэргээх, хөдөлмөр эмчилгээ хийгдэж, эмчилгээний үр дүнд зовиур шаналгаа арилж засал авч архи уух дур хүсэлгүй болсон тул эмчилгээний үр дүнг харгалзан албадан эмчилгээг зогсоох хүсэлтэй байна гэв.
Эмчлүүлэгч этгээд Я.Энх-Амгалан нь шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие 2016 оны 09 сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр архины албадан эмчилгээнд эмчлүүлэхээр ирсэн. Энэ эмчилгээнд ирээд 2 сар гаруйн хугацаанд эмэн болон сэтгэл заслын эмчилгээг шат дараалан хийлгэж ангийн захиргааны өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь хийж байсан. Энэхүү эмчилгээний явцад өөрийн архинаас хамааралтай өвчтэй болсноо ухамсарлан энд хийсэн эмчилгээг үр дүнгээ өгч байна. Иймд ангийн захиргаанаас эмчилгээний хугацаа дууссан гэж үзсэн тул шүүх хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримт болон хэргийн оролцогчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар эмчлүүлэгч этгээд Я.Энх-Амгалангийн эмчилгээний үр дүнг харгалзан албадан эмчилгээнээс хугацаанаас нь өмнө чөлөөлүүлэх тухай хүсэлтээ шүүхэд гаргажээ.
Эмчлүүлэгч этгээд Я.Энх-Амгалан нь Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийнанхан шатны шүүхийн 2016 оны 09 сарын 15-ны өдрийн 905 дугаар шийдвэрээр тус газарт захиргааны журмаар албадан эмчлүүлэхээр ирсэн ба 79 хоногийн хугацаанд эмчилгээ хийж, сэтгэл зүйн болон бусад сургалтанд хамруулсны үндсэн дээр түүний архины хордлого тайлагдаж, архи уух дур хүсэл буурч, биеийн байдал сайжирсан болох нь СМДӨАЭАХХГ-ын ажлын хэсгийн 2016 оны 11 сарын 24-ний өдрийн хуралдааны тэмдэглэл, эмч нарын дүгнэлт, хэргийн оролцогчдын тайлбар зэргээр нотлогдож байх тул Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, хөдөлмөр хийлгэх тухай хуульд заасны дагуу албадан эмчилгээг дуусгавар олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасныг баримтлан Боржигон овогт Ядамсүрэнгийн Энх-Амгалан /РД:ХЛ85052914/-ыг эмчилгээний үр дүнг харгалзан архины албадан эмчилгээг хугацаанаас өмнө дуусгавар болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-т зааснаар эмчлүүлэгч этгээдийн эмчилгээ дууссан талаарх мэдэгдлийг эмчлүүлэгчийн харьяалах нутаг дэвсгэрийн Засаг дарга, цагдаагийн байгууллагад 7 хоногийн дотор хүргүүлэхийг Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, аладан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т зааснаар эмчлүүлэгч этгээд шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш тус тус 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ