Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 1165

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

Улсын яллагч Г.Эрдэнэ,

Шүүгдэгч Б.Б , түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа,

Шүүгдэгч Б.М , түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, Б.Тэнгис,

Шүүгдэгч М.Н , түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин, Г.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Б.М т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар,

шүүгдэгч Б.Б , М.Н  нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1802 00517 0285 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн нарын биеийн байцаалт:

 

  1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “  зөвлөх ажилтай байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн   тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар  , хэрэг хариуцах чадвартай, Б.М .

 

  1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн   тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар  , хэрэг хариуцах чадвартай, Б.Б .

 

  1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 7 дугаар сарын 3-ны өдөр

Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, англи хэлний багш, орчуулагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ   хөдөлмөр аюулгуй байдлын инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, дүү, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн   тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар  , хэрэг хариуцах чадвартай, М.Н .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

         Шүүгдэгч Б.М , Б.Б , М.Н  нар нь санаатай нэгдэн, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, гэмт хэрэг үйлдэхийг санаачлан, удирдан төлөвлөж, үүрэг оролцоог хувиарласаны дагуу М.Н  Б.Б  нар нь 2018 оны 11 дүгээр сарын 16-наас 17-ны өдрийн хооронд Бүгд Найрамдах Хятад Ард улсын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай, 7 ширхэг зип лок түгжээ бүхий гялгар уутанд тусгайлан савласан, савлагааны хамт 33.8 грамм “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн,

          улмаар уг бодисыг 2018 оны 11 дүгээр сарын 18-ны Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь хилийн шалган нэвтрүүлэх боомтоор хууль, олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон бараа буюу “Мөс”-г Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М  мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Цагдан хоригдсон 241 хоногийн хугацаанд их зүйлийг ухаарч ойлголоо. Ар гэртээ, ах дүү нараасаа уучлалт гуймаар байна. Цаашид дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэдгээ тангараглаж байна. Өмгөөлөгч нарынхаа саналыг дэмжиж байна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б  мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү. Мөн торгуулийн ялыг боломжит хугацаанд хэсэгчлэн төлөх боломж олгож өгнө үү.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Н  мэдүүлэхдээ: “...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Энэ гэмт хэргийг үйлдсэндээ гэмшиж байна. Өмгөөлөгч нарын саналыг дэмжиж байна. Мөн торгуулийн ялыг 3 жилийн хугацаагаар төлөх боломж олгож өгнө үү” гэв.

Мөн талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас Б.Б ий биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-11-15/, Б.Б ийг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашиглан шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-16-17/, М.Н ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-29-40/, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, “Орчлон” хорооллын 47 дугаар байрны 30 тоотод нэгжлэг, үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-48-54/, Тоёота кроун маркын 27-12 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-55-62/, Б.М ын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-63-66/, Б.М ыг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашиглан шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-67-68/, Б.М ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-70-76/, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 1б хэсэг 28-5 дугаар байрны 1500 тоотод нэгжлэг, үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-77-85/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-128-131/, М.Н ийн зээлийн гэрээ /1хх-154/, Б.Б ий дансны хуулга /1хх-208-225/, Б.М ын дансны хуулга /1хх-226-238/, М.Н ийн дансны хуулга /1хх-238, 2хх-34/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-35-38/, Б.М ын 99179070, М.Н ийн 99712828 дугаарын утасны орсон гарсан ярианы лавлагаанд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-39-67/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /2хх-69-71/, гэрч Э.Ундралын өгсөн мэдүүлэг /2хх-95/, гэрч Н.Энхцацралын өгсөн мэдүүлэг /2хх-101/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12294, 12344, 12343, 12295, 93, 12335 дугаартай дүгнэлтүүд /2хх-134-135, 140, 145-146, 150-151, 156-159, 180/, Хил хамгаалах Ерөнхий газрын лавлагаа /2хх-233/, Сэтгэцэд нөлөөлөх бодисын конвенц /2хх-29-34/, М,Нямдоржийн сэжигтэнээр өгсөн мэдүүлэг /3хх-45-47/, М.Н ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /3хх-43-47, 52-59, 201/, Б.Б ий сэжигтнээр өгсөн мэдүүлэг /3хх-62-64/, Б.М ын сэжигтнээр өгсөн мэдүүлэг /3хх-65-66/, мөрдөн шалгах нууц ажиллагааны лавлагаа /3хх-148-153/, Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 113, 114, дүгнэлт /2хх-170, 147/, Б.М ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /3хх-4/, М.Н ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-239/, Б.Б ий ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /3хх-243/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.М  нь Б.Б , М.Н  нартай нь санаатай нэгдэн, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, гэмт хэрэг үйлдэхийг санаачлан, удирдан төлөвлөж, үүрэг оролцоог хувиарласаны дагуу М.Н  Б.Б  нар нь 2018 оны 11 дүгээр сарын 16-наас 17-ны өдрийн хооронд Бүгд Найрамдах Хятад Ард улсын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай, 7 ширхэг зип лок түгжээ бүхий гялгар уутанд тусгайлан савласан, савлагааны хамт 33.8 грамм “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, улмаар уг бодисыг 2018 оны 11 дүгээр сарын 18-ны Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь хилийн шалган нэвтрүүлэх боомтоор хууль, олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон бараа буюу “Мөс”-г Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн,

шүүгдэгч Б.Б  нь Б.М , М.Н  нартай нь санаатай нэгдэн, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, М.Н той хамтран 2018 оны 11 дүгээр сарын 16-наас 17-ны өдрийн хооронд Бүгд Найрамдах Хятад Ард улсын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай, 7 ширхэг зип лок түгжээ бүхий гялгар уутанд тусгайлан савласан, савлагааны хамт 33.8 грамм “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн,  улмаар уг бодисыг 2018 оны 11 дүгээр сарын 18-ны Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь хилийн шалган нэвтрүүлэх боомтоор хууль, олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон бараа буюу “Мөс”-г Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн,

шүүгдэгч М.Н  нь Б.Б , Б.М  нартай нь санаатай нэгдэн, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, Б.Б тэй хамтран 2018 оны 11 дүгээр сарын 16-наас 17-ны өдрийн хооронд Бүгд Найрамдах Хятад Ард улсын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай, 7 ширхэг зип лок түгжээ бүхий гялгар уутанд тусгайлан савласан, савлагааны хамт 33.8 грамм “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн,  улмаар уг бодисыг 2018 оны 11 дүгээр сарын 18-ны Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь хилийн шалган нэвтрүүлэх боомтоор хууль, олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон бараа буюу “Мөс”-г Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон байна.

 

Дээр дурьдсан үйл баримт дараахи нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд М.Н ийн сэжигтнээр өгсөн: “...Би Б.М тай уулзаж “мөнгө зээлээч гэхэд мөнгө байхгүй байна, харин мөнгө байвал хурдан эргэлдүүлэх бизнес байна” гэж надад хэлэхээр нь “би ямар бизнес юм” гэхэд “нэг ашигтай бизнес байгаа тэгэж байгаад хэлье” гээд тодорхой хариу өгөөгүй. Б.Мандахаяр “чамд 15 сая төгрөг олдох уу, хэрэв олдох юм бол байрны өр болох 3 сая төгрөгийн өрийг чинь дараад дээр нэмж 5 сая төгрөг өгнө” гэхээр нь “найзад нь тийм их мөнгө байхгүй” гэсэн чинь “чи байраа банк бус санхүүгийн байгууллагад тавьчихгүй юу” гэж хэлсэн. Тэгээд Б.М тай хамт хоёр хоног гадуур зээл судалж үзэхэд зээл олгох банк бус сангийн байгууллага олдоогүй. Харин фейсбүүкээр хүүтэй мөнгө зээлнэ” гэсэн зар хараад холбогдох утсаар нь холбогдож ярьж уулзаа байраа тавиад зээл авах хүсэлтээ хэлэхэд манай байрыг очиж үзээд15 сая төгрөг зээлэхээр болоод зээлсэн. Би байраа барьцаалж зээлсэн 15 сая төгрөгийг аваад би байрны 8 хувийн зээл болох 3.5 сая төгрөгийг авч Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд тушаагаад үлдсэнийг нь Б.М т өгсөн....Тэгээд би Б.М ыг өдөр шөнөгүй хоргоогоод байсан чинь “би ямар ч байсан мөнгө олно, тэгээд хөл дээрээ зогсоё, чи урагшаа яваад мөс гэх нэршилтэй мансууруулах бодис аваад ир, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 3 өдөр яваарай” гэж хэлсэнээ “чи ганцаараа явж чадах болох уу” гэхээр нь би “Б.Б ээгээс тусламж гуйя цаадах чинь хэлтэй юм чинь болох байлгүй” гэж хэлсэн...Тэгээд маргааш нь буюу 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Б.М  “мөнгө бүтсэнгүй, маргааш яг бүтнэ, чи өнөөдөр явж бай би өглөө эрт мөнгө шилжүүлнэ” гэж хэлсэн. Бээжинд очоод Б.Б ий буудаг гэх “Хөгжлийн буудал” гэх нэртэй буудалд буусан...Тэгээд буудлаас гараад бид хоёр явж байгаад нэг хар арьстай хүнтэй уулзахаар болсон. Тухайн үед би өөрт байсан буюу Б.М ын өгсөн мөнгийг Б.Б д өгсөн. Харин Б.Б  нөгөө хар арьстай хүнтэй уулзаж мөсөө авчихаад буцаж буудал руугаа явсан. Б.Б  мөсийг хил нэвтрүүлсэн. “Б.М  мөс аваад ир, бусад асуудлыг би зохицуулна” гэж хэлсэн. Ер нь бол Б.М  урдаас мөс авч ирж зарвал мөнгөө дор нь олно гэх яриаг байнга ярьдаг байсан.” /3хх-45-17/ гэх мэдүүлэг,

М.Н ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургууд /3хх-52-59/,

 

          Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Б ий сэжигтнээр өгсөн: “...2017 оны 11

дүгээр сард Б.М  минйи ээжийн нэр дээр байдаг Баянзүрх дүүргийн 15 дугаар хороолол 4 дүгээр хороо, 10-27 тоот хаягтай байрыг “Бид” банк бус санхүүгийн байгууллагад 15.000.000 төгрөгийн барьцаанд тавиулж надаас зээлж авсан. Тэгээд цувуулж өгсөөр байгаад 9.000.000 төгрөгийг Б.М  надад өгсөнөөс 5.000.000 төгрөгийг нь банк бус санхүүгийн байгууллагад өгөөд үлдэгдэл 4.000.000 төгрөгийг би үрсэн. Ингээд М.Н бид хоёр Б.Мандбаяраас хэрхэн мөнгө авах талаар ярьж эхэлсэн. 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр санаж байна М.Н  бид хоёр Б.М тай уулзаад “өр ширээ яах бэ, одоо байраа алдахад хүрээд байна” гэхэд Б.М  “гурвуулаа БНХАУ-с мөс авч ирж зарья” гэж хэлэхэд нь “мөнгө яаж босгох бэ, бид хоёрт мөнгө байхгүй” гээд салцгаасан. Тэгээд хэд хоногийн дараа Б.М , М.Н  хоёр уулзаж ярилцсан байсан бөгөөд Б.М  нь М.Н ид хэлэхдээ “би ээжийн тэтгэврийн зээлийг авчихлаа, чи өөрөө мөсөнд явж чадах уу, 20 грамм мөс аваад 10x10 нь авья” гэсэн байсан. Ингээд 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр М.Н  бид хоёр вагоноор урагшаа явсан. М.Н  бид хоёр “Санлитун” гэх газар руу таксидаж очоод We чатын people nearby гэх нөхцлийг ашиглаад хар арьстай хүнтэй холбогдоод мөсөө авсан. Тэгээд бид хоёр машинаар хил гарахаар болоод М.Н  түрүүлээд гарсан би араас нь 30 минутын дараа гарсан. М.Н ийг хар тамхичид дунд таньж мэдэхгүй, намайг гадарлаж магадгүй учир бид хоёр тусдаа гарсан.” /3хх-61-64/гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Ундралын өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр М.Н  БНХАУ руу ажлаар ганцаараа явна гэж хэлсэн. Урд өмнө нь ажлынхаа хүмүүстэй барилгын материал татах гэж хэд хэдэн удаа явж байсан болохоор нөхрөөсөө яг ямар ажлаар хэн хэнтэй хамт явах гэж байгаа талаар нь асуугаагүй. 2018 оны 3 дугаар сард байх нэг хүнээс өөрийнхөө нэр дээр байдаг байраа барьцаалаад 15 цаг төгрөг зээлээд найздаа өгсөн гэж ярьж байсан. Ямар шалтгаанаар мөнгө зээлж найздаа өгсөн талаар мэдэхгүй. 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө 06 цагийн үед гэртээ унтаж байхад хүн хаалга тогшихоор нь хаалга тайлсан чинь Б.М  ганцаараа байсан. Гэрт орж ирээд М.Н ийг асуусан бөгөөд “Нямка ирсэн үү, утсаа авахгүй байна, ирээгүй юм уу, чи нэг утас руу залгаад үз дээ” гэхээр нь би өөрийнхөө утаснаас М.Н ийн гар утас руу залгахад утсаа авахгүй байсан. Тэгсэн чинь Б.М  “М.Н ийг над руу залгавал хэлээрэй” гээд гараад явсан. 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Б.Б тэй байнга утсаар яриад байсан. Яг юуны талаар ярьж байгааг нь сонсоогүй, ямар ч байсан надаас нуугдаж яриад бас учир битүүлэг юм яриад байсан.” /2хх-94-95/ гэх мэдүүлэг,

 

 Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Энхцацралын өгсөн: “...Б.Б  надад хэлэхдээ М.Н той хамт БНХАУ руу хамт яваад ирье орчуулга хийгээд өгөөч гээд гуйгаад байхаар нь хамт явсан. Тэгээд Бээжинд очсоны дараа М.Н  надаас хар тамхи зардаг хүнээс асууж байгаад олоод өгөөч гээд гуйгаад байхаар нь би буусан буудлынхаа хүмүүсээс асууж байгаад хар тамхи авсан. Би яг хичнээн грамм хар тамхийг хэдэн төгрөгөөр авсаныг хараагүй. Тэгээд бид хоёр маргааш нь Монгол руу буцсан. М.Н  өөрөө хар тамхиа авч явсан. Хилээр яаж авч гарсаныг нь мэдэхгүй байна. Энэ хэргийг бүгдийг нь Б.М  өөрөө зохион байгуулчихаад одоо намайг хэрэгт ганцааранг нь холбогдуулж үлдээх гээд байна гэж ярьсан. Мөн Б.М  гэдэг залуу “чи хэргээ даагаад явчих, шүүхээр шийдүүлсэний дараа чамайг хугацаанаас өмнө суллуулж авна” гэж хэлсэн гэсэн. Би энэ бүхнийг сонсоод сэтгэл санааны гүн дарамтанд байна. Ганц хүүгээ шоронд явуулмааргүй байна.” /2хх-100-102/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11

 дүгээр сарын 20-ны өдрийн 12294 дугаартай дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн “2018.11.19 Батхүү Билгүүн РД:УШ89051275” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн “2018.11.19 Батхүү Билгүүн РД:УШ89051275” гэж хаягласан шээсэнд метамфетамин /methabphetamine/” илэрч байна.

3. Шинжилгээнд ирүүлсэн метамфетамин /methabphetamine/” нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно. /2хх-133-134/ гэх дүгнэлт,

Шинжээчийн 12294 дугаартай дүгнэлтийн гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-135/,     

 

-Б.Б ий биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-11-17, 23-27, 28/, 

-М.Н ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1хх-29-44/,

Б.М ын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1хх-63-69/,

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-70-72, 73-76/,

Орон байранд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-79-85/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-128-131/,

Зээлийн гэрээ, барьцааны гэрээ /1хх-154-159/,

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-162-163/,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /1хх-166/,

Худалдаа хөгжлийн банкнаас ирүүлсэн Б.М ын дансны хуулга /1хх-207-250, 2хх-1-42/,

“Мобиком”-ын ярианы хуулга /2хх-44-66/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай /2хх-69/,

Монгол Улсын олон улсын гэрээ “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц” /3хх-29-35/,

“ХААН” банкны дансны хуулга /3хх-212-226/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-50-54/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-55-62/,

Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-239, 243, 3хх-4/ зэрэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхтуяа, Б.Тэнгис нарын  зүгээс: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар хорих ялыг хөнгөрүүлж оногдуулж өгнө үү.” гэж тайлбарыг гарган мэтгэлцэх боловч эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь шудрага ёсны зарчимд нийцэх тул өмгөөлөгч нарын тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын конвенц, “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” 1971 оны НҮБ-ын конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүсэн бэлдмэлийг ойлгох ба уг бодисыг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр нэг газраас нөгөөд бүх төрлийн тээврийн хэрэгслээр ил буюу далд хэлбэрээр зөөвөрлөхийг тээвэрлэсэн гэж ойлгоно. Мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг биедээ авч явах, эсхүл орон байр, агуулах сав, тусгайлан бэлтгэсэн газар зэрэгт байлгахыг хадгалах гэж үзэх ба уг бодисыг худалдах, арилжих, солилцох, бэлэглэх эсхүл ямар нэгэн үүргийн гүйцэтгэлд тооцох зэргээр аливаа хэлбэрээр бусдад шилжүүлэхийг хэлнэ.

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх нь нийгмийн хор аюул ихтэй эдийн засгийн зохион байгуулалттай гэмт хэрэг гэж үздэг.

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.М ыг Б.Б , М.Н  нартай нь санаатай нэгдэн, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, гэмт хэрэг үйлдэхийг санаачлан, удирдан төлөвлөж, үүрэг оролцоог хувиарласаны дагуу М.Н  Б.Б  нар нь 2018 оны 11 дүгээр сарын 16-наас 17-ны өдрийн хооронд Бүгд Найрамдах Хятад Ард улсын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай, 7 ширхэг зип лок түгжээ бүхий гялгар уутанд тусгайлан савласан, савлагааны хамт 33.8 грамм “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, улмаар уг бодисыг 2018 оны 11 дүгээр сарын 18-ны Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь хилийн шалган нэвтрүүлэх боомтоор хууль, олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон бараа буюу “Мөс”-г Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1. 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар,

шүүгдэгч Б.Б ийг Б.М , М.Н  нартай нь санаатай нэгдэн, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, М.Н той хамтран 2018 оны 11 дүгээр сарын 16-наас 17-ны өдрийн хооронд Бүгд Найрамдах Хятад Ард улсын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай, 7 ширхэг зип лок түгжээ бүхий гялгар уутанд тусгайлан савласан, савлагааны хамт 33.8 грамм “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн,  улмаар уг бодисыг 2018 оны 11 дүгээр сарын 18-ны Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь хилийн шалган нэвтрүүлэх боомтоор хууль, олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон бараа буюу “Мөс”-г Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д зааснаар,

шүүгдэгч М.Н ийг Б.Б , Б.М  нартай нь санаатай нэгдэн, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, Б.Б тэй хамтран 2018 оны 11 дүгээр сарын 16-наас 17-ны өдрийн хооронд Бүгд Найрамдах Хятад Ард улсын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай, 7 ширхэг зип лок түгжээ бүхий гялгар уутанд тусгайлан савласан, савлагааны хамт 33.8 грамм “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн,  улмаар уг бодисыг 2018 оны 11 дүгээр сарын 18-ны Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь хилийн шалган нэвтрүүлэх боомтоор хууль, олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон бараа буюу “Мөс”-г Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд буюу яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.М , Б.Б , М.Н нарын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан зарчимд нийцүүлэн хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

Иймд шүүгдэгч Б.М , Б.Б , М.Н нарыг дээрхи гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

        Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

        Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.М т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1. 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан,

шүүгдэгч Б.Б , М.Н нарт тус бүрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д заасан хорих ял шийтгэлийг оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан хорих ялыг тус тус биелүүлэн эдлүүлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч нарт оногдуулсан хугацаатай хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

         Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-д “...мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан. 

        

         2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуулийн өөрчлөлтөд тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн /Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх/ гэмт хэргийн шинжээс “....мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж үйлдсэн” гэсэн хүндрүүлэх шинжийг хасаж, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад /мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/ “...улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх шинж болгон өөрчлөлт оруулжээ.

 

Шүүгдэгч Б.Б , Б.М , М.Н  нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хуульд 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орсон байна.

 

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж тодорхойлжээ. 

 

Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх гэдэг нь шинээр батлагдсан хуулийг дагаж мөрдөгдөхөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт шинэ болон урьд үйлчилж байсан хуулиудын аль хөнгөнийг хэрэглэх явдал бөгөөд шинэ хуулийг түүнээс өмнөх үйл баримтад хэрэглэх гэсэн зарчмыг удирдлага болгодог.

 

Гэмт хэрэгт холбогдсон хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн хэм хэмжээг хэрэглэх нь Нэгдсэн Үндэстний байгууллагын ивээл дор 1966 онд батлагдсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлд заасан заалт болон Үндсэн хууль, үндэсний хууль тогтоомжид тусгалаа олсон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангахад чиглэсэн, хүнлэг энэргүй үзэлд нийцсэн зарчим байдаг.

 

Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрхзүйн байдлыг ямарваа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг болно.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Б.М т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1. 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-д заасан торгох ял,

шүүгдэгч Б.Б , М.Н нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-д заасан торгох ял шийтгэлийг тус тус оногдуулахдаа хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хувийн байдал, ялтны хөрөнгө, бусад орлого олох боломж зэргийг харгалзан торгох ялыг тус тус шийтгэхээр шийдвэрлэв.

 

          Шүүгдэгч нарын хувийн байдал, хөрөнгө, бусад орлого олох боломж зэргийг харгалзан шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялын хугацааг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

 

 Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор өөр төрлийн ял оногдуулахдаа уг ялуудыг нэмэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр зааж болох бөгөөд шүүгдэгч нарт оногдуулсан хорих ял, торгох ялыг тус тусад нь эдлүүлэх нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль зүйн үр дагаварын хувьд шүүгдэгч нарт илүү ашигтай шийдвэр болно.

 

Шүүгдэгч Б.Б , М.Н нар нь тус бүр нийт 458 хоног, шүүгдэгч Б.М  нь 241 хоног цагдан хоригдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д тус тус зааснаар тус тус тэдний ял эдэлсэн хугацаанд оруулахаар тогтов.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-д тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 4 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж, Цагдаагийн ерөнхий газрын харъяа Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 7 ширхэг зип лок түгжээтэй 33,8 грамм жинтэй “Мөс”, цагаан өнгийн гуурс, толгой хэсэг нь хагарсан тарианы шил, судалтай цагаан өнгийн гуурс зэрэг эд мөрийн баримтууд даавууг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн Тамгын газарт даалгах нь зүйтэй байна.

 

Прокурооос шүүгдэгч Б.М ын эзэмшлийн “Тоёота кроун” маркийн 27-12 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан тээвэрлэсэн, мөн Монгол Улсын хилээр хууль бусаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг нэвтрүүлэхэд ашигласан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасны дагуу прокурорын 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн байна.

 

Гэтэл уг машиныг тухайн хэрэг үйлдэхэд ашиглаагүй, гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсонгүй.

 

Иймд Эрүүгийн хуульд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй гэж шүүхээс үзсэн тул прокурорын тогтоолыг хүчингүй болгож тухайн машиныг хууль ёсны эзэмшигч Б.М т буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Б , Б.М , М.Н  нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

 

            Мөн шүүгдэгч Б.Б ий 2009 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин Б.Энхрийгийн асрамжийн асуудлыг Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.3, 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар асран хамгаалагч томилох, асран хамгаалах үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгахаар тогтов.

           

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Б.М ыг гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон, гэмт хэргийг зохион байгуулсан, бусадтай бүлэглэн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн,

          мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд,

          шүүгдэгч Б.Б , М.Н  нарыг тус бүрийг гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон, гэмт хэргийг гүйцэтгэсэн, бусадтай бүлэглэн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн,

          мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

          2. Шүүгдэгч Б.М т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1. 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

          шүүгдэгч Б.Б , М.Н  нарыг тус бүрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

         

          3. Шүүгдэгч Б.М т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-д зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар,

          шүүгдэгч Б.Б , М.Н  нарыг тус бүрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-д зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т тус тус зааснаар

шүүгдэгч  Б.М т оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1. 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-д зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг,

         шүүгдэгч Б.Б , М.Н  тус бүрт оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-д зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д тус тус зааснаар

Б.М , Б.Б , М.Н нарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.     

 

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Б , М.Н нарын тус бүрийн цагдан хоригдсон 458 хоног, шүүгдэгч Б.М ын цагдан хоригдсон 241 хоногийг тус тус тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

          7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Б , Б.М , М.Н нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

         8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Б , Б.М , М.Н нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар сольж болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-д тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 4 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 7 ширхэг зип лок түгжээтэй 33,8 грамм жинтэй “Мөс”, цагаан өнгийн гуурс, толгой хэсэг нь хагарсан тарианы шил, судалтай цагаан өнгийн гуурс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

        10. Прокурорын 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн “Тоёота кроун” маркын 27-12 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож тухайн машиныг хууль ёсны эзэмшигч Б.М т буцаан олгосугай.

 

11. Шүүгдэгч Б.М , Б.Б , М.Н нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

12. Б.Б ий 2009 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин Б.Энхрийгийн асрамжийн асуудлыг Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.3, 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар асран хамгаалагч томилох, асран хамгаалах үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгасугай.

 

13. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Б , Б.М ,  М.Н нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

 

    14. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

    15. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Б , Б.М , М.Н нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.               

 

 

 

 

                                         ДАРГАЛАГЧ,  

                                     ШҮҮГЧ                               Э.ЧИНГИС