| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2020/0253/э |
| Дугаар | 320 |
| Огноо | 2020-05-25 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Н.Нарангэрэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 320
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж, шүүгч С.Базарханд, шүүгч Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч А.Батнасан,
нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,
улсын яллагч Н.Нарангэрэл,
шүүгдэгч А.Т, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Б.А.Т-д холбогдох эрүүгийн ........... дугаартай хэрэг ирүүлсэнийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ..хотод төрсөн, ...настай, ...... боловсролтой, мэргэжилгүй, ..., ам бүл ... хамт ........тоотод оршин суух, урьд Улаанбаатар хотын шүүхийн 1986 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 181а дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 86 дугаа зүйлинй 86б-д зааснаар 08 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 1990 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Төв аймгийн шүүхийн 22 дугаартай магадлалаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Б.А.Т- /РД:........./
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд дурдснаар:
Яллагдагч А.Т нь сотгууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөдөө аж ахуйн их сургуулийн залгаа хашаанд байрлах гэртээ хохирогч Б.Б-тэй маргалдан улмаар түүний биед хүнд гэмтэл санаатай учрууласан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй” гэв.
Хохирогч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын 25-ны 20:00 цагийн үед би танил Тийн гэр болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ХААИС-ын баруун талын хашаанд байрлах гэрт нь очиход Т ах гэртээ зурагт үзээд сууж байсан. Тэхээр нь би буцаад гараад Золбоот нэртэй дэлгүүр ороод өөрийнхөө мөнгөөр Сэржим нэртэй 0,75 грамын архи аваад буцаад очсон. Тэгээд би Т ахтай архиа хувааж уугаад талд нь орж байхад Т ах “танай ах Ганаа чинь Пүүжээд машинаа өгнө гэж хэлчээд өгөөгүй худлаа шаадаг пизда байна лээ” гэхээр нь би “тэр хүн миний төрсөн ах биш би зүгээр таньдаг” гэж хэлээд бид 2 хоорондоо маргалдсан. Тэгээд бид 2 бие биенийхээ өмсөж байсан хувцаснаас зууралдаад барьцалдаж аваад би Т ахад “төрийн өмнөөс огтоно боож үхнэ гэгчээр та бид 2 муудалцаад яахав” гээд би эсвэл гэрлүүгээ явлаа үгүй бол танайд жоохон хэвтээд архиа гаргачаад явья гэж хэлсэн чинь Т ах за за чи бид 2 маргалдаад яахав чи жоохон хэвтэж байгаад яв гээд үлдсэн байсан архинаас 2 хундага уугаад гадуур хувцасаа тайлаад орон дээр нь хэвтээд зүүрмэглэж байсан чинь Т ах миний нуруулуу цохих шиг болсон. Тэхээр нь би босоод яаж байгаа пизда вэ? гээд гараараа тэмтэрсэн чинь миний гар цус болсон байсан байхаар нь би та намайг хутгалчихлаа гээд хэлсэн чинь Т ах “чи миний цээж рүү цохио биз дээ гэхээр нь би “та юу балайраад байгаан бэ?” гэж хэлээд би гэрлүүгээ явлаа гээд хэлсэн чинь чи байж бай гээд Т ах өөрийнхөө утсаар ах дүү нартайгаа утсаар яриад дуудаад байсан. Удалгүй гаднаас 1 эрэгтэй, 1 эмэгтэй хүмүүс орж ирээд Т ах руу тэр хүмүүс дайраад “чи энэ хүүхдийг ийм болгоод байхдаа яадаг юм” гээд уурлаад загнаад байхаар нь би зүгээрээ гайгүйгээ лав ороогүй байх гээд хэлсэн чинь миний нуруу хэсэг рүү шингэн зүйл цацаад бентээр боож өгөөд тэр хүмүүс явлаа гээд яваад өгсөн. ...би гараа дараад ханиалгасан чинь цус их гараад байхаар нь би гэрлүүгээ явлаа гээд хэлсэн чинь Т чи гарч яваад цус алдаад үхчихвэл яахын гээд намайг явуулахгүй гээд бариад байсан Би түлхээд гадуур хувцасаа өмсөөд гэрээс нь гараад явсан. Тэгээд гэртээ ороод эхнэртэй “хүнд хутгалуулчихлаа” гээд хэлсэн чинь эхнэр цус гараад тогтохгүй байна Гэмтлийн эмнэлэгийн явья гээд манай төрсөн ах Батбилэг рүү утсаар яриад дуудсаэ ...” гэжээ /хх-ийн 15-16-р тал/
Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...манай дүүгийн эхнэр Төгсжаргал над руу шөнийн 01 цагийн үед залгаад манай нөхөр Б.Б- хутгалуулчихсан гэрт орж ирсэн цус нь тогтохгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд Зайсан руу гэрт нь очоод төрсөн дүү Б.Б-ийг аваад гэмтлийн энэлэгт очиж үзүүлэхэд харьяалал нь Госпиталд үзүүлдэг, гэхдээ үзээд уушги нь нэвтэрсэн байж магадгүй, зураг авна гэж хэлсэн. Зургаа аваад уушги руу ямартай ч нэвтрэлгүй байна гэхдээ хэвлийн хөндийд шингэнтэй байна, элэг нь бас юмтай байна, тэр нь сайн мэдэгдэхгүй байна шинжилгээ хийж байгаад болно. Одоо яаралтай цэргийн эмнэлэг рүү явна гээд түргэнээр аваад явсан, ...Түмээ гэх хүнд хутгалуулсан, тэдний гэрт хутгалуулсан гэж байсан...” гэжээ /хх-ийн 18-р тал/
Гэрч А.Л мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын 25-26-ны шилжих шөнө би өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо 38 дугаар байрны 07“ тоот гэртээ нөхөр хүүхдүүдийн хамтаар байж байсан чинь миний гар утас 23:02 цагийн үед дугараад би утсаа авсан чинь манай нагац ах Батаа байсан. Т ах чинь хүн хутгалсан гээд яриад байна тийшээ яваад очоод ирье. гэхээр нь би нөхөртэй хэлээд нөхрийн хамтаар Т ахын гэр болох Хан- Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ХААИС-ын хажуугийн залгаа хашаанд байх гэрт нь яваад орсон. Т ах гэртээ үл таних залуугийн хамтаар буйдан дээр сууж байсан. Тэгээд би ахаас “юу болсон” гээд асуусан чинь би хүн хутгалчихлаа гээд хэлсэн. “Тэгвэл одоо цагдаа түргэний эмч дуудах уу” гээд хэлсэн чинь үл таних залуу болон манай ах яахын гээд байсан. Тэр үед гэрийнх нь эд зүйл эмх замбараагүй байсан. Хоорондоо зодолдсон байдалтай байсан. ... Тэгтэл манай нагац ах Батаа эхнэр Сэлэнгэ нарын хамтаар орж ирээд юу болоод байгаа юм гээд асуусан чинь Т ах би хүн хутгалчихлаа гэж хэлж байсан. ...Тэгээд Сэлэнгэ үл таних залуугийн нурууг нь арчиж өгч байх шиг байсан. Тэгээд бид нар сайн хэлж байгаад гэрээс нь гараад гэр гэрлүүгээ явцгаасан...” гэжээ /хх-ийн 20-р тал/,
Гэрч Д.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын 25-26-ны орой 20:00 цагийн үед би өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо 38 дугаар байрны 07 тоот гэртээ байж байгаад 23:00 цагийн үед манай эхнэр Лхамсүрэнгийн гар утас дугараад нэг хүнтэй яриад байсан би юу болсон бэ? гээд асуусан чинь 2-лаа ах руу явахгүй бол болохгүй нь гэхээр нь би яг яасан юм бэ? гээд асуусан чинь “хүн хутгалсан юм шиг байна” гэхээр нь “за явъя” гээд бид гэрээсээ гараад хадам ах болох Тийн гэр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ХААИС-ийн залгаа хашаанд байрлах гэрт нь орсон чинь үл таних залуу Т ах гэрийнхээ баруун талын буйдан дээр сууж 2-лаа согтуу байсан. Би ороод янз бүрийн юм дугараагүй. Тэгтэл манай эхнэр Лхамсүрэн “яасан юу болсон” гээд Т ахаасаа асуусан чинь ах нь “энэ залуу намайг зодоод байсан энэ хүн залуу хүн учраас би дийлэхгүй юм байна лээ, намайг зодоод орон дээр дараад цохиод байсан. Тэгээд би яах аргагүй хутгалсан” гээд хэлж байсан чинь араас Батаа эхнэр нь Сэлэнгэ нар орж ирээд “яасан юу болсон” гээд асууж байсан чинь манай эхнэр түргэн дуудахгүй бол болохгүй юм байна гээд хэлсэн чинь үл таних залуу яахын яавал гэж дээ юун сүртэй юм бэ? Т ахын эхнэр Алтай эгчтэй бид нар хамаатан шахуу, та нар яв гээд байсан. Тэгэхэд Сэлэнгэ эгч би хараадхая гээд сөхөж хараад наадах чинь бохир орж магадгүй гээд хэлсэн чинь үл таних залуу яахын зүгээр сүртэй юм бэ? гээд байсан. ...Сэлэнгэ эгч шархыг нь цэвэрлэж бентээр боож өгчихөөд бид нар гэр гэрлүүгээ явцгаасан. Т ах үл таних залуугийн хамтаар гэртээ үлдсэн...” гэжээ /хх-ийн 23-р тал/,
Гэрч Б.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...манай нөхөр Т над руу утсаар яриад би Б.Б-ийг хутгалчихлаа гэж хэлэхээр нь “юу солиороод байгаа юм, тэнэг юм битгий яриад бай гээд утсаа таслаад Пүрэвсүрэн лүү залгаад гэр оронд юу болоод байгаа юм, Түмээ юу яриад байгаа юм, ороод үзээдэх гэж хэлээд утсаа тасалсан...” гэжээ /хх-ийн 29-р тал/,
Гэрч Д.П мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2019 оны 11 дүгээр сарын 25-ны 23:00 цагийн үед Т ахын эхнэр Алтанчимэг над руу яриад Т ах чинь Б.Б-ийг хутгасан байна гэж хэлсэн. Би тэр үед хүн суулгаад халтууранд явж байсан болохоор хүнээ буух газар нь хүргэж өгөөд Т ахын гэрт нь очсон чинь Т ах хойд орон дээрээ хэвтэж байсан. Би юу болсон талаар асуусан чинь Б.Б- ахыг нь зодоод байхаар нь ширээн дээр байсан хутга аваад хатгасан гэж надаа хэлсэн...” гэжээ /хх-ийн 32-р тал/,
Гэрч М.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Манай нөхөр Б.Б.Б- гэртээ хүнд хутгалуулчихлаа гээд орж ирсэн. Би хувцсыг нь тайлаад харсан чинь цус урсаад бент нь нэвтэрсэн байсан. Тэгэхээр нь би бентийг нь тайлаад харсан чинь нэлээн том онгорхой байсан. Би ахыг чинь дуудаж цуг эмнэлэг явж оёохгүй бол болохгүй гээд Батбилэгийг дуудаад Гэмтлийн эмнэлэг яваад эмч нар эмч нар үзээд хутга орсон хэсэгт нь оёдол тавиад ЭХО-д үзүүлсэн чинь хэвлий хэсэг рүү шингэн алдсан байна Цэргийн төд эмнэлэг рүү яв гээд явуулсан...” гэжээ /хх-ийн -р тал/,
Гэрч С.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...би нөхөр болон Тийн дүү нөхрийнхөө хамтаар гэрт нь очсон чинь ширээн дээр нь хагас шил архи байсан. Манай нөхөр та нар яах гэж нийлж архи ууж байгаа юм гээд ширээн дээр байсан архийг нь гэрээс нь гаргаад шидсэн. Би Тийн гэрт нь байсан үл таних залууг яасан юу чинь өвдөөд байна алив харья гээд цамцыг нь сөхөөд харсан чинь хутгаар хатгасан байдалтай цус нь тогтсон шарх байсан...” гэжээ /хх-ийн 38-р тал/,
Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн №803 дугаар “...Б.Б.Б-ийн биед хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, элэгний хатгагдсан шарх, хэвлийн хөндийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэг^ хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 50-р тал/
Шинжээч эмч Н.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...хутга буюу хурц үзүүртэй зүйлийг хэлнэ.” гэжээ /хх-ийн 59-р тал/
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-7/, Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-9-10/, өвчний түүх /103-119/, ял шийтгэлийг шалгах хуудас /78/ шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтууд /87-88, 91-96/, Иргэний үнэмлэхний лавлагаа /89/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Анхан шатны журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцлээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хөдөө аж ахуйн их сургуулийн залгаа хашаанд байрлах гэртээ хохирогч Б.Б.Б-тэй маргалдан улмаар түүний бүсэлхийн тус газарт нь хутгыг зэвсгийн чанартайгаар хэрэглэн хутгалж, түүний эрүүл мэндэд хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, элэгний хатгагдсан шарх, хэвлийн хөндийн цус хуралт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлгүүд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлэг, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-7/, Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-9-10/, өвчний түүх /103-119/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Т нь сотгууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөдөө аж ахуйн их сургуулийн залгаа хашаанд байрлах гэртээ хохирогч Б.Б-тэй маргалдан улмаар түүний бүсэлхий хэсэгт нь хутгалж, хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг “зэвсэг хэрэглэн” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэв.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хохирогчийн бүсэлхий хэсэгт нь хутгалан гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэнд, амь насанд аюултай, Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндэд халдсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийснийг гэм буруугийн санаатай хэлбэртэй үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийн сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллаагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч А.Тд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.
Иймд шүүгдэгч А.Тд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, ял шийтгэл оногдуулах бүрэн боломжтой гэж шүүх үзлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж заасныг баримталж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно...” гэж зааснаар шүүгдэгч А.Тийн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.
Хохирол төлбөрийн хувьд:
Хохирогч Б.Б.Б-т гэмт хэргийн улмаас хүнд хохирол учирсан ба шүүгдэгч шүүхийн шатанд эмчилгээний зардал болох 1.431.000 төгрөг төлсөн талаарх баримт бичгийг ирүүлж, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 26 см урттай, хар, өнгийн иштэй, 19 см урттай, хар өнгийн иштэй 2 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.А.Т-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тд 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Тд оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 26 см урттай, хар, өнгийн иштэй, 19 см урттай, хар өнгийн иштэй 2 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч А.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүний эдлэх ялыг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай..
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.ГАНБАТ
ШҮҮГЧИД С.БАЗАРХАНД
Х.ОДБАЯР