Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 151/ШШ2016/01295

 

 

 

 

 

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 151/ШШ2016/01295

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчЛ.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар баг 6-р гудамжны 10 тоотод оршин суух Баттогтохын Жүгдэрнамжилын /РД:НЮ91122111/, утас:88023629 нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар баг 12 гудамжны 02 тоотод оршин суух Төмөртогоогийн Пүрэвсүрэнд /РД:НМ93071408/, утас:80126620 холбогдох,

Хүүхдийн асрамж тогтоолгох үндсэн болон сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Жүгдэрнамжил, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Дуламжав, хариуцагч Т.Пүрэвсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль, нарийн бичгийн даргаар Д.Даваасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Жүгдэрнамжил шүүхэд гаргасан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: - Миний бие нь 2013 оны 8-р сард Пүрэвсүрэнтэй танилцан уулздаг байсан. Тэгээд ойр дотно үерхэж байгаад 10 сард хүүхэдтэй болсон. Тэгэхэд бид хоёр хотод нийтийн байр цуг хөлсөлдөг байсан. Тэгээд 7 сард охин Ж.Амирлан төрсөн. 8-р сарын 20-нд Пүрэвсүрэнгийн хичээл нь ороод манай ээж аав 2 дээр үлдээгээд явсан. Тэгээд миний хичээл орох болоод би 9 сарын 1-нд охиноо аваад хот явсан. Гурвуулаа цуг оюутны байранд амьдарч байсан. Тэгээд 9-р сарын 07-нд миний охин хатгай аваад 9.12 хүртэл эмнэлэгт хэвтсэн тэгэхэд ээж нь өөрөө сахиж байсан. 2015 оны 05-р сарын 15-нд хоолны хордлого оноштойгоор эмнэлэгт хэвтсэн. Тэр үед нь Т.Пүрэвсүрэн охиноо орхиод явсан. Тэрнээс хойш хүүхэд дээрээ ирээгүй, хүүхдээ асууж байгаагүй. Одоо хүртэл хүүхэдтэйгээ холбоо бариагүй. Тийм учраас би хүүхдээ өвчин зовлон тусахаар нь орхиод явчихдаг, хүүхдээ анхаардаггүй ийм хүнд хүүхдээ өгмөөргүй байна. Өөрийнхөө асрамжид хүүхдээ үлдээмээр байна. Миний хүүхэд одоо манай аав ээж дээр эрүүл бойжиж байгаа. Хүүхдээ өөрийн асрамжид авч тэтгэлэг тогтоолгохгүй. Хүүхдийн тэтгэмж тогтоолгох шаардлагаасаа татгалзаж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Дуламжав шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа - Хариуцагч тэтгэлэг тогтоолгох шаардлагаасаа татгалзсан. Охин нь төрсөн цагаасаа эхлээд өвөө, эмээ, аавынхаа асрамжид өсөн бойжиж байгаа ба бүх боломжоор нь хангадаг. Одоо охин цэцэрлэгт явж байгаа. Энэ байдлыг ээж нь ойлгоод сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан. Ийм учраас аавынх нь асрамжид үлдээж өгнө үү гэв.

Хариуцагч Т.Пүрэвсүрэн шүүхэд гаргасан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: - Миний бие нь 2013 онд Жүгдэрнамжилтай танилцан үерхэж байсан. 2014 оны 7-р сарын 18-нд охин Ж.Амирлан төрсөн. Охин маань 4 удаа эмнэлэгт хэвтсэн. Эхний 2 удаа би сахисан. Хадам ээж 1 удаа сахисан би шалгалттай байсан учир өөрийн ээжид үлдээгээд явсан. Би сургуулиа төгсөөд Төв аймгийн эмнэлэгт ажилд орсон. Намайг ажилд орсноос хойш энэ хүн хардах, зодох асуудлууд гардаг байсан. Хадам ээж аав маань хүртэл үгээр доромжилдог байсан. Сүүлд эмнэлэгт хэвтэж байхад Жүгдэрнамжил ирж гар хүрсэн. Тийм болохоор би салъя гэсэн. Салаад 1 жил гаран болж байна. Б.Жүгдэрнамжилын асрамжид хүүхдээ үлдээхийг зөвшөөрч байна. Сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: - Хүүхдийн дассан орчинд өөрчлөхгүйгээр аавынх нь асрамжид үлдээе гэсэн хариу тайлбарыг гаргасан байгаа. Эх Т.Пүрэвсүрэн нь байнгын харилцаатай уулзуулж байхыг Б.Жүгдэрнамжилд даалгаж өгөхийг хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэргийг хянан хэлэлцэхэд дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгч Б.Жүгдэрнамжил нь ...Хүүхдээ өөрийн асрамжид авч тэтгэлэг тогтоолгохгүй. Хүүхдийн тэтгэмж тогтоолгох шаардлагаасаа татгалзаж байна... гэж,

Хариуцагч Т.Пүрэвсүрэн нь ...Б.Жүгдэрнамжилын асрамжид хүүхдээ үлдээхийг зөвшөөрч байна. Сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж байна... гэж тус тус тайлбарлажээ.

Зохигчдын өөрсдийнх нь тайлбараар 2014 оны 07 сарын 17-ны өдөр төрсөн охин Ж.Амирланыг эцэг Б.Жүгдэрнамжилын асрамжид үлдээхэд маргах зүйлгүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэж байх тул охин Ж.Амирланыг эцэг Б.Жүгдэрнамжилынасрамжид үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгч Б.Жүгдэрнамжил нь хариуцагч Т.Пүрэвсүрэнгээс хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, хариуцагч Т.Пүрэвсүрэн нь сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Т.Пүрэвсүрэнгээс 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Жүгдэрнамжилд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2013 оны 08 дугаар сарын 16 өдөр төрсөн охин Ж.Амирланг эцэг Б.Жүгдэрнамжилынасрамжид үлдээсүгэй.
  2. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-т зааснаар эхТ.Пүрэвсүрэнийг охин Ж.Амирлантай уулзуулж байхыг эцэг Б.Жүгдэрнамжилддаалгасугай.
  3. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан болохыг дурдсугай.
  4. Зохигч эд хөрөнгийн маргаан гаргаагүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчТ.Пүрэвсүрэнгээс 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ