Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 151/ШШ2016/01302

 

 

 

 

 

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 151/ШШ2016/01302

Төв аймаг

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг би, гэрлэлт цуцлууж, хүүхдийн асрамж тэтгэлэг, тогтоолгох тухай,

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 58-58 тоотод оршин суух Боржигон овогт Лунуугийн Амарбаясгалангийн нэхэмжлэлтэй,

Төв аймгийн Зуунмод сум, 5-р баг, 21-6 тоотод оршин суух Боржигон овогт Гантулгын Мөнхдаваад холбогдох иргэний хэргийг 2016 оны 12 сарын 09 өдөр хүлээн авсанаар хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Амарбаясгалан нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

 

“Лунуу овогтой Амарбаясгалан би нөхөр Гантулга овогтой Мөнхдаваагаас гэр бүл цуцлах нэхэмжлэл гаргаснаасаа татгалзаж байна.” гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Амарбаясгалан нь хариуцагч Г.Мөнхдаваад холбогдуулан гэрлэлт цуцлууж, хүүхдийн асрамж тэтгэлэг, тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

 

Нэхэмжлэгч Л.Амарбаясгалан нь хариуцагч Г.Мөнхдаваад холбогдуулж гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн татгалзал нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь

 

1. Хариуцагч Г.Мөнхдаваад холбогдох, гэрлэлт цуцлууж, хүүхдийн асрамж тэтгэлэг, тогтоолгох тухай хэрэгт Л.Амарбаясгалангийн татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Л.Амарбаясгалангийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийн 50 хувь болох 35 100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, үлдсэн 50 хувь болох 35 100 төгрөгийг Төрийн сангийн 5001196835 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Л.МӨНХЦЭЦЭГ