Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 151/ШШ2016/01309

 

 

 

 

 

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 151/ШШ2016/01309

Төв аймаг

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг би, гэрлэлт цуцлууж, хүүхдийн асрамж тэтгэлэг, тогтоолгох тухай,

Төв аймгийн Баян сум, 3 дугаар баг, 9-1 тоотод оршин суух Чуумэргэн овогт Мандалын Оюунтуяагийн нэхэмжлэлтэй,

Төв аймгийн Баян сум, 3 дугаар баг, 9-1 тоотод оршин суух Боржигон овогт Цэрэннадмидийн Лхагважавд холбогдох иргэний хэргийг 2016 оны 11 сарын 07 өдөр хүлээн авч, 2016 оны 11 сарын 14 өдөр иргэний хэрэг үүсгээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Оюунтуяа нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

 

Миний бие М.Оюунтуяа нь иргэн Ц.Лхагважаваас салах өргөдөл өгч, нэхэмжлэл гаргасан бөгөөд тухайн нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Нэхэмжлэлээсээ татгалзах болсон үндэслэл нь Ц.Лхагважав нь ахин хэзээ ч архи ууж, агсан согтуу тавихгүй үх хүүхэд хань ижил, амьдрал ахуйгаа бодно гэж амлалт өгсөн учраас нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Миний энэ хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Оюунтуяа нь хариуцагч Ц.Лхагважавд холбогдуулан гэрлэлт цуцлууж, хүүхдийн асрамж тэтгэлэг, тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хариуцагч Ц.Лхагважав нь нэхэмжлэгч М.Оюунтуяагаас уучлалт гуйж, зохигчид цаашид тогтвор суурьшилтай амьдрахаар харилцан тохиролцсоны үндсэн дээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн татгалзал нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь

 1. Хариуцагч Ц.Лхагважавд холбогдох, гэрлэлт цуцлууж, хүүхдийн асрамж тэтгэлэг, тогтоолгох тухай хэрэгт М.Оюунтуяагийн татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч М.Оюунтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийн 50 хувь болох 35 100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, үлдсэн 50 хувь болох 35 100 төгрөгийг Төрийн сангийн 5001196835 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ