| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2016/01203/и |
| Дугаар | 151/ШШ2016/01310 |
| Огноо | 2016-12-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 151/ШШ2016/01310
| 2016 оны 12 сарын 20 өдөр | Дугаар 151/ШШ2016/01310 | Төв аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг би, Хас банкны Зуунмод салбарын нэхэмжлэлтэй,
Төв аймаг, Алтанбулаг сум, Асгат 2 дугаар баг, Бөхөгийн бор толгонд байрлах Энгүүн Оргил ХХК-ийн
Зээлийн гэрээний төлбөр 47 220 422.90 төгрөг гаргуулах, 1300014153-01 дугаартай барьцааны гэрээнд заасан З.Туулын өмчлөлийн 1Ү-2206010735 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн барьцаагаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 сарын 15 өдөр хүлээн авснаар хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Энгүүн Оргил ХХК нь шүүхэд гаргасан тайбартаа: -Манай компани нь Хас банкны Зуунмод дахь салбараас 47 220 422,90 төгрөгийг 36 сарын хугацаатай өөрийн компанийн бизнесдээ зарцуулахаар авсан боловч эдийн засгийн хямралын улмаас манай үйлдвэр нь 2016 онд үйл ажиллагаа явуулж чадаагүй болно.
Уг зээлийг өнөөдрийн байдлаар төлөх боломжгүй байгаа бөгөөд Хас банкны Зуунмод салбартай зөвшилцсөний үндсэн дээр өөрийн эзэмшилд байгаа Улсын бүртгэлийн Ү-2200610735 дугаартай Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1-р хороо үйлдвэрийн 2, ХД-62-р байрны 19 тоотод байрлах 91 м2 4 өрөө орон сууцыг Хас банкны өмчлөлд 6 сарын хугацаагаар түр шилжүүлэхээр болсон тул уг зээлийн асуудлыг эвлэрүүлэн зучилж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Хас банкны Зуунмод салбар нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хас банкны Зуунмод салбараас Энгүүн Оргил ХХК, түүнийг төлөөлж З.Туул, хамтран зээлдэгч Н.Азжаргал нарт холбогдох 1300014153 дугаартай 47 220 422.90 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 394 052 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Энгүүн Оргил ХХК, түүнийг төлөөлж З.Туул, хамтран зээлдэгч Н.Азжаргал нар хүлээн зөвшөөрч, уг зээлийн барьцаанд байгаа Ү-2200610735 дугаартай Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1-р хороо үйлдвэрийн 2, ХД-62-р байрны 19 тоотод байрлах 91 м2 4 өрөө орон сууцаар нэхэмжлэлийн шаардлага хангуулахаар банктай тохиролцсон тул холбогдох шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Хас банкны Зуунмод салбар нь хариуцагч Энгүүн Оргил ХХК-дхолбогдуулж, зээлийн гэрээний төлбөр 47 220 422.90 төгрөг гаргуулах, 1300014153-01 дугаартай гэрээнд заасан З.Туулын өмчлөлийн Ү-2206010735 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн барьцаагаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Хас банкны Зуунмод салбар, хариуцагч Энгүүн Оргил ХХК-ийн захирал З.Туул нар нь Ү-2200610735 дугаартай Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1-р хороо үйлдвэрийн 2, ХД-62-р байрны 19 тоотод байрлах 91 м2 4 өрөө орон сууцыг Хас банкны өмчлөлд 6 сарын хугацаагаар түр шилжүүлж, уг орон сууцаар нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн нь нэхэмжлэгчийн хүсэлт, хариуцагчийн тайлбараар нотлогдож байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжд төлсөн 394 052 төгрөгийн 50 хувь 197 026 төгрөгийг улсын төсөвт үлдээж, 197 026 төгрөгийг хариуцагч Энгүүн Оргил ХХК-аас гаргуулж Хас банкны Зуунмод салбарт олгох нь зүйтэй байна.
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хас банкны Зуунмод салбарын нэхэмжлэлтэй, Энгүүн Оргил ХХК-д холбогдох зээлийн гэрээний төлбөр 47 220 422.90 төгрөг гаргуулах, 1300014153-01 дугаартай барьцааны гэрээнд заасан З.Туулын өмчлөлийн 1Ү-2206010735 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн барьцаагаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийн зохигчид эвлэрсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 394 052 төгрөгийн 50 хувь болох 197 026 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 197 026 төгрөгийг хариуцагч Энгүүн Оргил ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч Хас банкны Зуунмод салбарт олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ