Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 151/ШШ2016/01145

 

 

 

 

 

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 151/ШШ2016/01145

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 151/2016/01159/и хэргийн индекстэй

Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, 1-р баг, Номт 33 байр, 5 тоотод оршин суух Боржигон овогт Дулмаагийн Нарангэрэл /НЮ61031376/-ийн хүсэлттэй, 

Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Нарангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Базардорж нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Нарангэрэл тус шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: -Би 1977 оноос 1985 он хүртэл Төв аймгийн барилга угсралтын конторт бетон угсрагч, 1986 оноос 1994 он хүртэл Нийтийн аж ахуйн үйлчилгээний удирдах газарт эрчим хүчний үйлдвэрт уурын зуухны механикчаар ажиллаж байсан. Миний хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн овог маань зөрүүтэй учраас тэтгэвэр тогтоолгож чадахгүй байна. Иймд 1977 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр Дулмаа овогтой Нарангэрэл мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ. 

 Шүүх хэрэгт цугларсан цахим үнэмлэхийн хуулбар /хх-н 3/, 1977 оны 7 дугаарсарын 1-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-н 4-6/, Улсын бүртгэлийн Төв архивын 2016 оны 10 дугаарсарын 24-ний өдрийн 357/022341 дугаартай гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-н 7/, 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 357/022252 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа /хх-н 8/, гэрч Д.Нармандах, С.Нарантуяа нарын тодоохойлолт /хх-н 11-14/, шүүхэд өгсөн мэдүүлэг /хх-н 21-23/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Дулмаагийн Нарангэрэл нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргажээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгохоор шаардах эрхтэй байна.

Боржигон овогт Дулмаагийн Нарангэрэл /НЮ61031376/ нь 1977 оны 7 дугаарсарын 1-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Дулмаагийн Нарангэрэл болох нь цахим үнэмлэхийн хуулбар /хх-н 3/, Улсын бүртгэлийн Төв архивын 2016 оны 10 дугаарсарын 24-ний өдрийн 357/022341 дугаартай гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-н 7/, 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 357/022252 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа /хх-н 8/, гэрч Д.Нармандах, С.Нарантуяа нарын 1977 оны 7 дугаарсарын 1-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Санжаагийн Нарангэрэр биш Дулмаагийн Нарангэрэл мөн болохыг тодорхойлосон тодорхойлолт /хх-н 11-14/, гэрч С.Нарнатуяагийн ... Д.Нарангэрэл нь тэтгэвэрт гарах гэтэл хөдлмөрийн дэвтрийн овог аав Дугарын Санжаагаар овоглосон байсан. Уг нь ээж Дэнсмаагийн Дулмаагаар овоглох ёстой байтал ааваар овоглоод биччихсэн байсан. Хоёр ихэр Дулмаагийн Нарангэрэл, Дулмаагийн Наранмандах нар нь ээжээр овоглож явдаг ба бусад нь аав Дугарын Санжаагаар овоглодог. Одоо бол бүх бичиг баримт, лавлагаан дээр Дулмаагийн Нарангэрэл гэж явдаг ...... гэх мэдүүлэг /хх-н 22/, гэрч Д.Нармандахын ... Д.Нарангэрэл тэтгэвэр тогтоолгох гэсэн чинь хөдөлмөрийн дэвтэр дээрх овог зөрсөн. Хөдөлмөрийн дэвтэр дээр Санжаагийн Нарангэрэл гэж явдаг, Бусад бичиг баримт нь Дулмаагийн Нарангэрэл гэж явж байгаа. Манайхнаас Д.Нарангэрэл бид хоёр л ээж Дулмаагаар овоглож явдаг. Хөдөлмөрийн дэвтэр нээлгэхдээ тухайн үеийн боловсон хүчин ааваар овоглууллаад бичсэн байж магадгүй эсвэл өөрөө аавын овгоор нэрээ хэлсэн байж магадгүй. Гэхдээ одоо бол бүх бичиг баримт ээж Дулмаагаар овоглож явна. н.Санжаа гэдэг манай аав юм ..... гэх /хх-н 23/ мэдүүлгүүд зэргээр давхар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Боржигон овогт Дулмаагийн Нарангэрэл /НЮ61031376/ ийн 1977 оны 7 дугаарсарын 1-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Боржигон овогт Дулмаагийн Нарангэрэл мөн болохыг тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Дулмаагийн Нарангэрэлд Төв аймгийн Барилга угсралтын котнторын даргаас олгосон 1977 оны 7 дугаарсарын 1-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Боржигон овогт Дулмаагийн Нарангэрэл мөн болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Нарангэрэлийн нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийншийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Л.МӨНХЦЭЦЭГ