Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 151/ШШ2016/01168

 

 

 

 

 

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 151/ШШ2016/01168

Төв аймаг

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: 1973 оны 4 дүгээр сарын 07-ны төрсөн, Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар баг, 1-24 тоотод оршин суудаг, Бунийхан овогтой Сүрэнжавын Төмөрхөлөг /РД:ЧЖ73040703/-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: 1962 оны 12 дугаар сарын 09 өдөр төрсөн, Төв аймгийн Батсүмбэр сумын 1-р баг 8-гудамж, 86 тоотод оршин суух, Боржигон овгийн Сэдэдын Наранцэцэг /РД:62120900/-т холбогдох,

үнэт эдлэлийн мөнгө 44 550 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Төмөрхөлөг, хариуцагч С.Наранцэцэг, нарийн бичгийн дарга С.Базардорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Төмөрхөлөг нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

С.Наранцэцэг надад 1.850.000 төгрөг өгвөл би эвлэрэх боломжтой. Хариуцагч 2.500.000 төгрөгний үнэт зүйлс авсан. Гэхдээ зурагт, мөнгөн аяга, компьютерын үнэлгээг 530.000 төгрөг болгоод хасъя гэж бодож байна. гэв.

 

Хариуцагч С.Наранцэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Би С.Төмөрхөлөгөөс үнэт зүйл авсан нь үнэн, тэгээд үүний оронд гэрээсээ зурагт, мөнгөн аяга, компьютер өгсөн байгаа. Тэдгээрийг 300.000 төгрөгт үнэлсэн, энэ үнэлгээ дээр нэмж үндсэн мөнгөнөөс хасаж өгнө үү гэсэн санал байна. Би 1.500.000 төгрөг төлөөд эвлэрэх саналтай байна. гэв.

Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:

С.Төмөрхөлөг миний бие нь С.Наранцэцэгээс нэхэмжилж буй 1 850 000 төгрөгийн нэхэмжлэлээ 1 500 000 төгрөг авахаар багасгаж тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулж байна. Уг төлбөрийг хариуцагч С.Наранцэцэг нь 2016 оны 12 сарын 20-ны дотор төлөхөөр болж тохиролцлоо. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Төмөрхөлөг нь хариуцагч С.Наранцэцэгээс нэхэмжилсэн 1 850 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг шүүх хуралдаан дээр 350 000 төгрөгөөрбагасгаж, 1 500 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч нь зээлийн төлбөрөө 2016 оны 12 сарын 20-ны дотор төлж барагдуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь ... нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй ба 74 дүгээр зүйлийн 74.6-д ... Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байнагэж  заасныг эвлэрлийн гэрээ нь зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 1 500 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 38 950 төгрөгийг хариуцагч С.Наранцэцэгээс гаргуулж нэхэмжлэгч С.Төмөрхөлөгт олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь

1. Нэхэмжлэгч С.Төмөрхөлөгийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Наранцэцэгт холбогдох иргэний хэргийн зохигчид 1 500 000 / нэг сая таван зуун мянга/ төгрөгийг 2016 оны 12 сарын 20 өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Наранцэцэгээс 38 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Төмөрхөлөгт олгуулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ