Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 151/ШШ2016/00811

 

 

 

 

 

2016 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 151/ШШ2016/00811

Төв аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар 151/2016/0609/и хэргийн индекстэй,

-нэхэмжлэгч Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг 11-04 тоотод оршин суух хаягтай боловч Төв аймаг Зуунмод сум, 5 дугаар баг 10 гудамжны 2 тоотод оршин суух Боржигон овогт Балдандоржийн Эрдэнэбат /РД:НГ78051371, утас:95337387/-ын нэхэмжлэлтэй,

-хариуцагч Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг 11-04 тоотод оршин суух хаягтай боловч Улаанбаатар хот Баянгол дүүргийн 11 дүгээр хороо 36 гудамж 4 тоотод түр оршин суух Боржигон овогт Норьпилийн Цэцэгсайхан /РД:ЗЛ86070501, утас:89931066/-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, 2 хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 6 сарын 03-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Эрдэнэбат, хариуцагч Н.Цэцэгсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Цэцэгсайхантай 2002 онд танилцаад, хамтран амьдраад 2 хүүхэдтэй болсон. 2006 ондН.Цэцэгсайхантай гэрлэлтээ батлуулсан. 2006 оны 12 дугаар сарын 14-ний өдөр том хүү Ц.Зулбат, 2008 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүү Э.Энхбат нар төрсөн. Ц.Зулбат ээжээрээ овоглосон учир нь тухайн үед миний иргэний үнэмлэх олдохгүй байсан. Би 2013 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял эдлээд явсан. 2015 оны 11 сард өршөөлийн хуулиар суллагдсан. Суллагдаад иртэл Н.Цэцэгсайхан өөр хүнтэй суучихсан байсан. Н.Цэцэгсайхан одоо нөхөртэй хүүхэдтэй болсон учраас гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэгтогтоолгуулахаар шүүхэд хандсан. Тухайн үед хамт амьдарч байхдаа Н.Цэцэгсайхан намайг хулгай хий гэсээр байгаад хулгай хийлгэж байсан. Н.Цэцэгсайхан 2002 онд өөрөө хулгай хийж байсан удаа байгаа. Дундын өмчийн эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Хариуцагч Н.Цэцэгсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнө нь Б.Эрдэнэбат намайг их дарамталдаг байсан учраас би салах сонголтоо өөрөө хийсэн. Архи уугаад, худлаа яриад, хулгай хийдэг байсан. Хүүхдүүдээ би нэг нэгээр нь салгана гэж байгаа бол салгахгүй. Б.Эрдэнэбат хорихоос гарч ирснээсээ хойш дарамталж байсан. Б.Эрдэнэбатын хэлж байгаа зүйл бүгд худлаа. Хүүхдүүд маань Төв аймагт сургуульд явдаг учраас энд миний ээж дээр байдаг гэв.

Шүүх энэ хэрэгт зохигчдын хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж ирүүлсэн бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Эрдэнэбат хариуцагч Н.Цэцэгсайханаас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Зохигчид 2006 оны 09 сарын 12-ны өдөр гэрлэлтээ иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн /хх-н 9/ байх ба 2006 оны 12 сарын 14-ны өдөр хүү Ц.Зулбат, 2008 оны 11 сарын 21-ний өдөр хүү Э.Энхбат нар нь төржээ. /хх-н14-15/

Гэрлэгчид 2013 оноос хойш тус тусдаа амьдарсан, одоо хэн хэн нь цаашид хамтран амьдрах боломжгүй учир нь нөхөр Б.Эрдэнэбат нь 2013 онд эрүүгийн гэмт хэрэг үйлдсэний улмаас ял шийтгэгдэн уг ялаа эдэлж байгаад 2015 оны 11-р сард хорих ангиас суллагдан ирэхэд эхнэр Н.Цэцэгсайхан нь 2013 оноос өөр хамтран амьдарчтай болж түүнээсээ жирэмсэлж 1 хүүхэд төрүүлсэн одоо мөн 4 сартай жирэмсэн, талууд гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа зэрэг нь тэдний шүүх хуралдаан дээр гаргаж буй тайлбараар нотлогдож байх ба гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авах боломжгүй учир гэрлэлтийг нь цуцлах үндэслэлтэй байна.

Гэрлэгчдийн хүмүүжил, боловсрол, хүүхдүүддээ тавих анхаарал халамж, хүүхдийн дассан орчин, мөн нөхцөл байдлын үнэлгээнд Хүүхдүүд 2013 оноос хойш эмээтэйгээ хамт амьдрах болсон. Эмээ Р.Цэцэгмаагийнх 4 ханатай гэрт, Б.Очирбат, нагац эгч Н.Чаминчимэг, нагац ах Н.Эрдэнэбаатар, Н.Сансарбаатар нарын хамт ам бүл 7-лаа амьдардаг. ... Нэхэмжлэгч болон хариуцагч 2 тал Ц.Зулбат, Э.Энхбат нарыг өсгөн хүмүүжүүлэх нөхцөл боломж бүрдүүлээгүй, аав, ээжийн анхаарал халамж сул болох нь нөхцөл байдлын үнэлгээгээр ажиглагдсан болно гэж дурдагдсан зэргийг харгалзан хүү Ц.Зулбат, Э.Энхбат нарыг эх Н.Цэцэгсайханы асрамжид үлдээх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-т зааснаар хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс  нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх... эрхийг эдлүүлэх үүднээс хүссэн үед нь эцэг Б.Эрдэнэбатыг хүүхдүүдтэй нь уулзуулж байхыг эх Н.Цэцэгсайханд даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Хүүхдүүдийн амьдарч байгаа орчин, тэдгээрийн хэрэгцээ шаардлагыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Ц.Зулбат, Э.Энхбат нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тус бүрд нь сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан эцэг Б.Эрдэнэбатаар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна. Харин гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.Эрдэнэбат нь хэрэг хянан шийдврлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсан болохыг дурьдаж, харин одоо хүүхдийн тэтгэлэгийн хувьд хариуцагч болж байгаа тул мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн дүнгээс тооцож хариуцагч Б.Эрдэнэбатаас улсын тэмдэгтийн хураамжид 78041 төгрөг гаргуулж төрийн санд оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Балдандоржийн Эрдэнэбат /РД:НГ78051371/, Боржигон овогт Норьпилийн Цэцэгсайхан /РД:ЗЛ86070501/ нарын гэрлэлтийг цуцласугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2006 оны 12 сарын 14-ний өдөр төрсөн хүү Цэцэгсайханы Зулбат, 2008 оны 11 сарын 26-ны өдөр төрсөн хүү Эрдэнэбатын Энхбат нарыг эх Н.Цэцэгсайханы асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 40.1.2-т зааснаар Ц.Зулбат, Э.Энхбат нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тус бүрд нь эцэг Б.Эрдэнэбатаас тэтгэлэг гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурьдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д тус тус зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн аль нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах мөн хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд хүүхдүүдийн эрх ашгийг дээдэлж хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхийг хариуцагч Н.Цэцэгсайхан, нэхэмжлэгч Б.Эрдэнэбат нартсануулсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсан болохыг дурьдаж, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн дүнгээс тооцож хариуцагч Б.Эрдэнэбатаас улсын тэмдэгтийн хураамжид 78041 төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах У.Болортуяад даалгасугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авсугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ