| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2016/00798/и |
| Дугаар | 151/ШШ2016/00989 |
| Огноо | 2016-09-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 151/ШШ2016/00989
| 2016 оны 09 сарын 29 өдөр | Дугаар 151/ШШ2016/00989 | Төв аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, Сүмийн 1-13 тоотод оршин суух Батжаргалын Ганболдын нэхэмжлэлтэй, Төв аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Сүмбэр өнөр 3 гудамжны 7 тоотод оршин суух Догсомын Баярсайхандхолбогдох
Зээл, зээлийн хүү 1.275.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2014 оны 9 сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Ганболд, нарийн бичгийн дарга А.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ганболд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Батжаргал овогтой Ганболд миний бие Төв аймгийн Сүмбэр сумын иргэн Д.Баярсайханд холбогдуулж 1.275.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийг 2016 оны 7 сарын 06-ны өдөр гаргасан. Д.Баярсайхан нь миний мөнгийг барагдуулахаар болсон. Одоо надад 1.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Үлдэгдэл 275.000 төгрөгөнд нүүрс өгөхөөр тохиролцсон тул өөрийн гаргасан нэхэмжлэлийг буцааж авах хүсэлтэй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ганболдын нэхэмжлэлтэй хариуцагч Д.Баярсайханд холбогдуулж зээл, зээлийн хүү 1.275.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Гэвч нэхэмжлэгч Б.Ганболд нь шүүх хуралдаан дээр Д.Баярсайханд холбогдуулж гаргасан зээл, зээлийн хүү 1.275.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзаж зохигчид эвлэрсэн тухайгаа шүүхэд бичгээр тайлбарласан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д заасан нөхцөл илэрч бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Ганболд нь хариуцагч Д.Баярсайханаас зээл зээлийн хүү 1.275.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 35.150 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ